niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:03 UTC Эх: https://news.mn/r/2848050/ 1b74f6a68db878c3… ← niitlelch.mn руу буцах

"БЗС-гийн дарга М.Төртогтох ажлын карьераа гэмт хэргээр эхлүүлэх гэж байна"

"БЗС-гийн дарга М.Төртогтох ажлын карьераа гэмт хэргээр эхлүүлэх гэж байна"

"БЗС-гийн дарга М.Төртогтох ажлын карьераа гэмт хэргээр эхлүүлэх гэж байна"

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Та БЗС-гийн шинэ дарга М.Төртогтохыг шалгуулахаар АТГ-т хандсан байна. Яг ямар асуудлаар хуулийн байгууллагад хандсан талаараа мэдээлэл өгөөч?

-Би тус сангийн Ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөсөө өмнө Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоосон зөрчлүүдийг арилгахаар байгууллагын зүгээс нэлээд олон гомдол гаргасан. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Боловсролын сайд П.Наранбаярын хууль зөрчсөн гурван төрлийн олон тушаалаар сангийн гүйлгээ хийх боломжгүй байгаагаа мэдэгдэж, хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн. Гэтэл өчигдөр шилэн данс руу орж харахад, миний зогсоосон байсан буюу Засгийн газрын тэтгэлгээр тэргүүлэх бус мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын гүйлгээг хийсэн байна. Хоёрт, Үндэсний аудитын зөрчилтэй хоёр жил түдгэлзүүлсэн болон тушаалд заасан голч дүнгийн 75 хувьд хүрэхгүй байгаа 7-8 оюутны зээлийн гүйлгээг эхнээс нь хийж байна.

Тэгэхээр энэ үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 зүйлд заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулна гэсэн хуулийг зөрчиж байгаа юм. Засгийн газрын Тусгай зориулалттай сангийн тухай хуулийн 8.1 зүйл дээр журмын шаардлагыг хангасан иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэс заасан байдаг.

Гуравт, Ерөнхийлөгчийн тэтгэлгийг ярьж байна. Өнгөрсөн 2025 оны зургадугаар сараас өмнө 758 хүүхэд гадаадад суралцахаар явсан. Тэдний 60 орчим хүүхэд нь гадаадын их дээд сургуульдаа суралцалгүй эх орондоо ирж, хангалтгүй суралцсан учраас санхүүжилтыг нь зогсоосон. Ингэснээр тэдний эцэг эхчүүд хэл ам хийж байгаа. Гэтэл сая 2025 оны есдүгээр сараас гадаад руу суралцах тухай 2025 оны 6-9 сард гарсан сайдын тушаал 215 дугаар тогтоолыг үндэслэн тэр улсад суралцуулсугай гэсэн. Гэтэл 2025 оны намраас гадаад руу явсан оюутнуудын гэрээ байгуулах асуудал нь арванхоёрдугаар сард нэлээн удаж байж ирсэн. Тэгээд эдгээр оюутнуудтай гэрээ байгуулах гэсэн чинь голч дүн нь 75 хувиас доош суралцсан оюутнуудын 100 гаруй эцэг эхчүүд гэрээ байгуулахгүй гэж өргөдөл гаргасан. Тэгээд Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Энхбаяр, салбарын сайд П.Наранбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар эдгээр оюутнуудтай хуучин оныхоор нь гэрээ  хий гэсэн. Гэрээ хийх асуудал Зээлийн сангийн асуудал.

Хоёрт, эдгээр оюутнуудыг суралцуулах тушаал нь Засгийн газрын 215 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Тийм учраас энэ тушаалын дагуу голч дүнгийн шалгуур хангасан оюутантай санхүүжилт олгох гэрээ байгуулна гэсэн. Тэгээд 290 орчим хүүхдээс 130 хүүхэдтэй гэрээ байгуулсан байсан. Бусад нь гэрээгээ хийгээгүй, яамны холбогдох албан тушаалтнууд өөрсдөө буруу мэдээлэл олон нийтэд өгчихөөд тэрийг залруулах гэж БЗС-гийн шинэ даргыг хууль зөрчүүлж, албан тушаалтнуудад давуу байдал олгож байна. Дөрөвт, 2025 оны сонгон шалгаруулалтаар журмын шаардлага хангаагүй гээд нэр бүхий иргэд шүүхэд хандсан. Би өөрөө БЗС-гийн даргаар ажиллаж байхдаа тухайн шүүх дээр гаргасан нотлох баримтаа тайлбарлаад, ялсан. Гэтэл 2025 оны наймдугаар сараас хойш "Шинэ Монгол" сургуулийн нэг төгсөгч, МУБИС-ийн захирлын хүүхэд гээд албан тушаалтнуудын хүүхдүүдийг тэтгэлэгт тэнцүүл гэсэн бичиг ирүүлсэн байсан. Тэгэхээр нь би "Энэ асуудлыг ажлын хэсэг шийдэхээс салбарын сайд шийдэхгүй" гэдэг хариуг өгч, буцаасан байдаг. Албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдэл дээр шаардлагаа тавьж, эсэргүүцэж байна. Гэтэл БЗС-гийн шинэ дарга М.Төртогтох нь хэн нэгний үгэнд орж Төсвийн тухай хууль, Тусгай зориулалттай сангийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 72 дугаар  тогтоол, 2025 оны 215 дугаар тогтоол журмыг зөрчвөл ажлын карьераа гэмт хэргээр эхлүүлэх болж байна. Тийм учраас би БЗС-гийн зогсоосон гүйлгээгээр санхүүжилт гаргасан асуудлаар өнгөрсөн долоо хоногт АТГ-т хандсан юм.

-Боловсролын яамнаас таныг эргүүлээд АТГ-т хандсан гэх мэдээлэл байна. Салбарын сайд таныг хүний эрхийн олон зөрчил гаргасан гэдгийг хэлж байсан. Энэ үнэн үү?

-Намайг эс үйлдэхүй хийсэн гэсэн байна лээ. Би гэрээгээ байгуулах шаардлагыг тавьсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Намайг ёс зүйн зөрчил гаргасан гээд байгаа нь Австрали улсад сурах гэж байгаа ч дээд боловсрол эзэмших гээгүй тогооч, зочид буудлыг чиглэлээр дөрөвдүгээр түвшний эрхийн бичиг буюу бакалавр, магистр, доктор зэрэггүй сургалтад суралцах суралцагчийг дэмжих тухай асуудал юм. Тэрийг зөрчсөн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос бичиг ирүүлсэн. Харин намайг БЗС-гийн Ажлын албаны даргаас чөлөөлөх тухай албан бичиг ирүүлээгүй. Миний зүгээс салбарын сайдтай баримтаа харж байгаад мэтгэлцэх саналтай байна. Харин сайд маань миний урдаас харж ярьж чадах нь уу.

Төрийн албаны үйлчлэгч, дарга, сайд  байна уу хэн ч байсан цагаан дээр хараар бичсэн зүйлийг л дагаж мөрдөх ёстой. Ялангуяа төсвийн шууд ерөнхийлөн захирагч П.Наранбаяр, О.Сийлэгмаа, М.Төртогтох ч бай хуулийн дагуу ажиллаж, батлагдсан төсвийг журмын шаардлага хангасан иргэн олгоно.

Ер нь миний гүйлгээг нь зогсоосон суралцагчдыг судлаад үзэхэд, дандаа албан тушаалтнуудын хамааралтай юм билээ. Сонгон шалгаруулалтад тэнцээгүй, өргөдөл гаргасан хүмүүс ч гэсэн албан тушаалтнууд байна. Тухайлбал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Мэдээлэл технологийн газрын даргын хүүхэд байх жишээний. Өөрөө ажлын хэсэгт орж, албан тушаалаа ашигласан нь тогтоогдсон. Би нэг жилийн хугацаанд 16 удаагийн шалгалтад орж, над дээр ёс зүйн гурван зөрчил тавьсан. Нэг нь Үндэсний аудитын зөрчилтэй буюу Ерөнхийлөгчийн тэтгэлэг дээр дандаа зөрчил гаргасан албан хаагчийг чөлөөлсөн.

-Боловсролын сайд П.Наранбаярын туслахаар ажиллаж байсан хүнийг БЗС-гийн шинэ даргаар томилсон. Энэ хүн БЗС-гийн тусгай шаардлагыг хангаж чадаж байгаа юу?

-Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт гэж бий. Төрийн албанд наймаас дээш жил ажиллаж, түүний хоёроос доошгүй жил удирдах албанд ажилласан байх ёстой. Санхүү эдийн засаг, нягтлан бодох чиглэлийн мэргэжилтэй, мэргэшсэн байх ёстой. Магистрын зэргийг аль ч ажлын байрны тодорхойлолтод шаарддаг шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-02-05 103.57.93.59

Наранбаяр сайд удахгүй шоронд заларна.

Avatar

Нэргүй 2026-02-05 138.252.29.36

шууд атг руж өгөөд цаазлуул
нэг бол гудамжинд хая

Avatar

Нэргүй 2026-02-05 202.131.252.186

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2026-02-05 202.55.185.148

Энэ хүн зөв зүйлийн төлөө яваад байна. Наранбаяр зүгээр л огцроод өг.

Avatar

Үнэн 2026-02-05 103.212.117.197

МАН- хан шудраг хүмүүсийг элдэв яанзаар хорлож, гутааж, амьдалгүй болгож, бие сэтэглээр алж өөрөсдийхөө луйьвар,
бахыг хангах юм даа! ЭНЭ ЗАМБРААГҮЙ ХУЛГАЙ БУЛХАЙГ ЗОГСООХ ҮНЭНЧ ХҮМҮҮС ХУУЛИЙНХАН ГЭЖ ЕР НЬ БАЙНА УУ?

Avatar

еке 2026-02-05 59.153.115.217

сайд гуай нь сонгуулийнхаа зардлыг нөхөж олж авч чадаагүй байгаа болтой,үхэн хатан зуудалдаж,салбарыг самарч бн…шударга ёсыг байхгүй болгож бн…ирэх сонгуулд хүн намыг байхгүй болгоё…

Avatar

Ганаа 2026-02-05 66.181.178.97

НӨГӨӨ ШУДАРГА ХҮН ЭНХБАЯР САЙД ЯАВАА НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ БОЛОО ЮУ

Avatar

Бүтэхгүй авгай 2026-02-05 66.181.185.122

их хүссэн хүнд юуг яа гэдэг билээ

Avatar

Нэргүй 2026-02-05 203.169.50.241

Сийлэгмаа шударга хүн дээ. Хулгайч нарт хулгайлах боломж гаргахгүй болохоор нь зүйл бүрээр хавчиж Наранбаяр цүнх баришчаа тавьжээ.

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.187.166

энэ шүгэл үлээгч биш ээ. 25 оны хаврын шалгаруулалтыг будилиандуулсан хүн. тэр батадсан журмыг нь хараарай. яаж хүүхдүүдийг унагаахаар хийсэн зүйл

Avatar

Нэргүй 2026-02-05 103.229.122.63

Нэрээ бичээд санаа оноогоо хэл дээ. Энэ эмэгтэй зөв зүйл яриад байгаа гэж итгэж байгаа.Чадалтай чансаатай хүүхдийн боломжийг хэн нэгэн дарганцарын оюуны потенциал гүй хүүхэд хулгайлах ёсгүй.

Avatar

Нэргүй 2026-02-05 121.64.203.116

Staani vs noxoin b**s vxej xatsaniix n darga bdgiim ene muu Narbayariin zarc gu.lug!

Avatar

Иргэн 2026-02-05 103.57.95.114

Баклаварт зээлийн сангийн тэтгэлгийг өгөх хэрэггүй , баклавраас дээш шатанд олго л доо

Avatar

ХӨХЧИР 2026-02-05 66.181.185.203

ҮНЭН БУЗАР ЮМАА. ЭНЭ БАС НЭГ КАМПУЧИ ШИГ НӨХРИЙГ БУУЛГААЧЭЭ. ИДЭХ УУХЫН ДОН ТУССАН ГАРУУД БН ШДЭЭ ЁСТОЙ ГОРЬГҮЙ ЭЭ.. ЧЁРТ

Avatar

Хотын уугуул иргэн 2026-02-05 66.181.179.97

Энэ О.Сийлэгмаа гэх авгай ямар их хэрүүлч, заргач амьтан бэ. Монголд энэ авгай л ганцаараа шудрага юм уу хайшаа юм. Энэ албан тушаалтай ү.хэн хатан зууралдаад байгаа нь ямар учиртай юм бол. Бодвол өөрт нь их л ашигтай байсан учраас л тэр байх.

Avatar

Нэргүй 2026-02-05 58.140.99.82

ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Avatar

Нэргүй 2026-02-05 138.252.29.36

шүүгчид нь босоо ороолон шуналын бирл болсон байхад үндэсээр нь сольж цэгцлэх хэрэгтэй

Avatar

Нар 2026-02-05 202.126.89.82

чи өөрөө но той нөхөр байна хүүхэд чинь арын хаалгадсан юм уу

Avatar

Нэргүй 2026-02-05 203.98.76.30

Ene bas hudlaa ulstorjson balai avgai yumaa. ehendee demjeed bdag bsan chini odoo buur ali neg ulstorchiin zahialgaar tenegtej ogdog bolson bn lee. Hud avgai zail2

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.186.74

Хулгайчуудаас айх хэрэггүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм. Маш зөв. Хулгайчуудыг шалгуул

Avatar

Нэргүй 2026-02-05 138.252.29.36

тэгээд шударга хүний хамгаалахгүй нэг хуушуур зужшаад сууж байгаад алуулж байна шүү

Avatar

Шүгэлчин 2026-02-05 124.158.123.242

МУИС-ийн захирлууд байгалийн ухааны профессоруудыг дэмждэггүй. Харин олон улсын харилцааны зарим багшийг АНУ-д нэг жил цалинтай байлгаад тайлан ч нэхдэггүй. Дараа нь нэг усаар нь бичнээ.

Avatar

Зочин 2026-02-05 103.168.34.110

голч дүн 75 гэдэг бол хирийн оюутны давах даваа биш шүү дээ.Эцэг эхчүүд минь нялх хүүхдүүдээ хүний нутаг руу хоосон явуулж зовоож байснаас Монголдоо баклаварт сургаад дараа нь боломжтой нь гадагшаа магистар докторт явсан дээр биш үү? Ядаж нас нь 22-23 хүрээд хүний ухаан орсон байна ш даа

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.178.118

ЭНЭ ЗАЛУУГ БОЛ САЙН МЭДЭХГҮЙ. ХАРИН ЭНЭ СИЙЛЭГМАА ШИГ АВГАЙ НАР ТӨРД ЖИНХЭНЭ ТЭЭГ ТУШАА ГОХ ДЭГЭЭ БОЛДОГ. НААНАА ДЭЭД АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ИЛ ТОД ХЭЛЖ ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ЗЭЭЛ ХҮСЭГЧ ИРГЭДИЙГ ЧАНГАЛЖ ӨӨРТӨӨГӨӨ ХАРЬЦАХ ХААЛГЫГ НЭЭДЭГ. НЭЭЖ ӨГӨХ ХҮН НЬ ТОДОРХОЙ БАЙДАГ

Avatar

Оноч 2026-02-05 85.117.101.219

хараад байсан нэг л бишээ

Avatar

Баатар 2026-02-05 66.181.161.4

Боловсролын сайд Наранбаяр та энэ шударга үнэний төлөө, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд биш жинхэнэ сурч мэдэхийн төлөө яваа хүүхдүүдийн төлөө дугарч буй цөөхөн хүний нэг Сийлэгмааг ажлыг нь хийлгэмээр байна шүү!

Avatar

Нэргүй 2026-02-05 103.71.100.173

Хэн ч гарсан хулгайч. Хэрэг алга.

Avatar

еке 2026-02-05 59.153.115.217

тийм…тиймээс энэ санг татан буулгаж байхгүй болгоё,энд дан луйвар явдаг юм бн…шударга ёс ялсан үед нь дахин байгуулна биз…

Avatar

Нэргүй 2026-02-05 193.29.106.69

Шударга ажиллаж, боломжийг хамгийн сайн хүүхдэд олгох ёстой. Манай улс, нийгэм enterpreuner-ууд дээр хөгжинө. Аль нэг арын хаалганы хүүхдийн тархиар биш

Avatar

Иргэн 2026-02-05 66.181.179.100

Наранбаяр саад үлгэн салган тогтоод байгаа нь ичмээр

Avatar

МАЙ ШҮҮҮҮҮ 2026-02-05 59.153.115.18

ЗҮГЭЭРЛ ТЭР САНГ ТАТАН БУУЛГА.ЭНЭ УЛСАД ШУДАРГА ЮМ БАЙХГҮЙ . САЙН ШУДАРГА АЖИЛЧИЙ ГЭСЭН ХҮНЭЭ ДАНДАА НАМНАЖ БАЙДАГ ХӨГИЙН МОНГОЛ УЛС БОЛСОН. СИЙЛЭГМАА САЙН ТЭМЦЭЖ БАЙГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж