niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 14:03 UTC Quelle: https://news.mn/r/2848042/ fbd647109671e1ec… ← zurück zu niitlelch.mn

Зэсийн ханш унахгүй, 2026 онд тогтвортой байна

Зэсийн ханш унахгүй, 2026 онд тогтвортой байна

Зэсийн ханш унахгүй, 2026 онд тогтвортой байна

Олон улсын зах зээл дээр үнэт металлуудын үнэ түүхэнд байгаагүй өндөр ханштай байна. Монгол Улсын хувьд алт, зэс, мөнгөний экспортоос олох орлого өсч, эдийн засагт эерэг дохио өгч эхлэв. Эдгээр дотроос алт, мөнгөний ханш таамагласнаас хурдан хугацаанд хэт өндөр өсөлт, уналт үзүүлж буй нь хөрөнгө оруулагчдыг яаран худалдан авалт хийлгүй, хүлээцтэй хандахад хүргэж байгаа. Харин урт хугацаандаа хамгийн тогтвортой өсөлт үзүүлэх металлаар зэс нэрлэгдэж байна.

ХЯТАД БА ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ

Дэлхийн хамгийн том хэрэглэгч, худалдан авагч, үйлдвэрлэгч БНХАУ-ын эдийн засаг 2025 онд тогтвортой өсөлт үзүүлсэн. Тус улс өнгөрсөн жилийг үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, дотоодын эрэлт сул байсан зэрэг сорилтуудтай үджээ. Гэвч сорилтыг экспортын төрөлжилт, өндөр технологи, эрчим хүчний шилжилт ногоон эдийн засгийг дэмжих бодлогоор үр дүнд даван гарчээ. Энэ нь тус улсын зэсийн эрэлтийг нэмэгдүүлсэн. Харин 2025 оны сүүл, 2026 оны эхнийс сард гарсан зэсийн ханшийн огцом өсөлтийг АНУ-ын зэсийн нөөц бүрдүүлэлт, мөнгө, тарифын бодлого БНХАУ-ын Хаврын баярын өмнөх нөөц бүрдүүлэлттэй холбон тайлбарласан.

Харин урт хугацаандаа Хятад төдийгүй дэлхийд өрнөж буй өндөр технологийн өрсөлдөөн, Европын зэвсэглэл нөлөөллөөр зэсийн эрэлт хадгалагдахаар байгааг олон улсын шинжээчид онцолсоор байгаа.

Ялангуяа, хиймэл оюун ухаан, өндөр чадлын дата төвүүд, хосолсон болон цахилгаан хөдөлгүүртэй автомашин зэрэг цахимжилт эрчимжих тусам зэсийн эрэлт өссөөр байх юм. Мөн дэлхийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын 2025 онд ээлж дараалсан томоохон ослууд гарсан. Тус улсын  хамгийн том зэсийн уурхай Эскондидагийн гарц буурсан зэрэг нийлүүлэлт талаасаа ч асуудалтай байгаа. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр 2026 оны эхний сард зэсийн ханш 13 мянган ам.доллар орчимд хадгалагдаж, шинжээчдийн таамгаас даваад байна. Лондоны металлын биржийн 2026 оны нэгдүгээр сарын 29-ний арилжаагаар зэсийн ханш 14500 ам.долларт хүрч, түүхэнд дээд амжилт тогтоосон.

ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ЭРЭЛТ 

Эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тогтдог ханш эерэг байгаа нь уул уурхайн түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засагтай Монгол Улсын хувьд сайн мэдээ.  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 оны төсвийн жилд биет хэмжээгээр өссөн ч ханшийн уналтаар алдагдал хүлээсэн. Үндэсний статистикий хорооны мэдээллээр нүүрсний экспорт 2.9 тэрбум ам.доллараар буурсан бол зэсийн баяжмалын экспорт 2.5 тэрбум ам.доллараар өссөн.

Өнгөрсөн онд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 35 хувиар өссөн. Эрэлтээ дагаад экспортын  биет хэмжээ ч өссөн гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцуулсан.

Тэгвэл Сангийн яамнаас 2026 онд зэс нэг тонн нь 9700 ам.долларын ханштай байхаар төсөвт тусгасан. Энэ нь нүүрсний ханшийн уналт үргэжилсэн ч зэсийн баяжмалаар нөхөх боломжтойг харуулж байна. Ийнхүү зэсийн ханш төсөвт төсөөлснөөс 30-40 хувиар өндөр  давсан нь Лондон, Нью-Йорк, Шанхайн биржүүд дэх эрэлтийг илтгэж байна. Энэхүү өсөлтийг ашиглан Монголын зэсийн гол тоглогчид болох “Эрдэнэт”, “Оюутолгой” компаниуд ч олборлолт, үйлдвэрлэлээ өргөтгөн экспортoo нэмэгдүүлэх мэдээ танилцуулсан.

ХАНШ УНАВАЛ ТҮР ЗУУРЫНХ

Зэсийн ханшийн өсөлт урт хугацаанд хадгалагдах учир зах зээл түр амсхийх буюу бага зэргийн уналт тийм ч санаа зовох зүйл биш. Хөрөнгө оруулагчид сүүлийн хагас жилд 40 орчим хувийн өсөлт үзүүлсэн зэсийн ханшаас ашгаа тогтворжуулахын тулд богино хугацааны ажиглалт хийж эхэлсэн. Ханш буурах ноцтой зүйл ажиглагдаагүй. Сүүлийн долоо хоногт зэсийн ханшийн өндөр хэлбэлзэл буурч, тогтворжих хандлагатай болсон.

Олон улсын улс төр болоод эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөж, ялангуяа зэсийн салбар дахь эрэлт буураагүй энэ нөхцөлд ханшийн өсөлт 2026 онд хадгалах магадлал өндөр байгаа юм. Гэхдээ Хятадын эрэлт, АНУ-ын тарифын бодлого, дэлхийн томоохон нийлүүлэчдийн үйл ажиллагааны гэнэтийн шийдвэрээс хамаарч зэсийн ханш энэ оны сүүлд 11-12 мянган ам.доллар хавьд бууж магадгүй гэх таамгыг J.P.Morgan, Goldman Sachs, businessinsider-ийн шинжээчид дэвшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Reddit 2026-02-05 202.126.88.191

Jeffrey epstein mongoltoi holbootoi bsn talaar medee yagaad baihgu bn? Shuugian tariad bn

Avatar

Зочин 2026-02-05 202.126.93.21

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БОЛОН УРАНЫ ТӨСЛҮҮДЭЭ ЭХЛҮҮЛЭЭД ТАТВАРАА АВЧИХВАЛ МОНГОЛ УЛС АЯТАЙХАН БОЛЧИХ ГЭЭД БАЙНА

Avatar

Нэргүй 2026-02-05 203.91.115.41

Мөн алтны үнэ өндөр байгааг далимдуулан алтны төслүүдээ дэмжих хэрэгтэй байна. Газрын ховор болон ураны ордуудыг даруйхан эргэлтэнд оруулъя!

Avatar

ард 2026-02-05 66.181.177.98

МАНАН малнууд зэс аймаар өссөн атал бидэнд ямар наалдац бна. Байхгүй юм бол тэр хулгайлаад өрөнд оруулаад байгаа зэсийг бид зогсоож өөрсдөө БНХАУ руу гаргая. РИО-г дээрэмчинг усаа хаагаад хөөж зайлуулая.

Avatar

Нэргүй 2026-02-05 202.126.89.94

Яадаг усан тэнэг вэ

Avatar

Нэргүй 2026-02-05 103.212.162.161

яадаг золиг вэ. Жов чи. Ганц хөрөнгө оруулж байгаа гадны кампанаа хөөчихөөд юугаараа валют оруулна гэж бодоов. Засаг барьж байгаа МАН-аал муу хэлдэг байгаа даа…

Avatar

Нэргүй 2026-02-05 172.58.244.36

Женкогийн муу гөлөг л хуцаж байгаан, Оросын тавиулын идүүрийн шавхрууг сайн долоо, муу золбин чи !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж