Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2026.02.05) багш нарын цалингийн нэмэгдэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Энэ оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан хэдий ч боловсролын салбарын багш, ажилчид цалин хангамжийн хүрэлцээний асуудлаар сэтгэл дундуур байна. Энэ асуудал нь Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүдтэй шууд холбоотой. Иймд П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар сайдад өргөн барьсан.
Багш нарын цалин 1 сая 484 мянган төгрөг байсан. Цалинг нэмэгдүүлэх шийдвэр гарч, 2 сая 226 мянган төгрөг боллоо гэж зарласан. Гэтэл бодит байдал дээр багш нарын гар дээрээ авсан цалин ердөө 177 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай багш нар мэдээлсэн.
Энэ нь үнэндээ цалингийн нэмэгдэл бус, харин ч хорогдол гэж хэлж болохоор залилангийн шинжтэй асуудал боллоо. Зарим нэмэгдлүүдийг “үндсэн цалинд шингээсэн” гэх нэрийдлээр хассан байна. Бидний зүгээс тавьж буй шаардлагыг тоймловол, нэгдүгээрт, Боловсролын сайдын гаргасан шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуультай нийцэхгүй байна. Энэ нь багш, ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсийг бодитоор дордуулж, салбарыг бүхэлд нь хямралд оруулсан гэж үзэж байна.
Боловсролын сайд нь Засгийн газартаа бодитой, зөв ойлголт өгч, өсөн нэмэгдэх итгэлцүүрийг тогтоож чадаагүйгээс болж 2026 оны төсвийн хэрэгжилт саатсан. Үүний улмаас сургалтын байгууллагууд багш, ажилтнуудад цалин хөлсийг нь бүтнээр олгох боломжгүй болсон. Багш, ажилтнууд дутуу цалин олгосонд маш их гомдолтой байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Засгийн газрын тогтоолоор олгогдох ёстой нэмэгдлүүдийг үндэслэлгүйгээр тогтоосон. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас боловсролын салбар системийн хямралд орсон. Үүний улмаас багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хүүхдийн сурч боловсрох эрх хохирч байна гэж үзэж, дээрх үндэслэлүүдэд тулгуурлан П.Наранбаяр сайдыг огцруулахыг шаардаж байна.
Үйл ажиллагаа, салбараа ойлгодоггүй П.Наранбаярыг огцруулж, ажлаа хийж чаддаг, салбараа ойлгодог хүнээр солихгүй бол боловсролын салбар унаж, доройтож, навсайж дууслаа. П.Наранбаяр сайдын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг үзээд гайхсан. Тэрбээр нэгдүгээр сард багш нар амардаг гэх ташаа мэдээлэл өгсөн. Үүнээс харахад салбараа мэддэггүй сайд гэдэг нь ойлгогдсон. Амласан 50 хувийн нэмэгдлийг бодитоор хэрэгжүүл. Хэрэв нэмж чадахгүй бол үүрэг хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв “2016–2026 оны хооронд, сүүлийн арван жилийн хугацаанд боловсролын салбарын төсөв жилд дунджаар 12 хувиар, нийтдээ 3.5 дахин буюу 350 хувиар өссөн тоо баримт бий. Гэтэл багш нарын гар дээрээ авч байгаа бодит цалин 100 төгрөг байсан бол 150 төгрөг болж л нэмэгдсэн байна.
Нэг багш 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна гэж ярьж байгаа боловч үүнийг 2016 оны худалдан авах чадвартай харьцуулбал 1.8 сая төгрөгтэй тэнцэж байна.
Эндээс харахад УИХ-аас боловсролын салбарт хангалттай хэмжээний төсөв баталж байгаа ч уг төсөв багш нарт хүрч очихгүй байна. Багшийн амьдрал сайжрахгүй байна. Нөгөө талаас сурагчдын амжилт өсөхгүй байна. Үүнээс боловсролын салбар бүхэлдээ хямралын байдалд орсон нь харагдаж байна. Нэгдүгээрт, салбарын түвшинд бодлого дутагдсан. Хоёрдугаарт, төсвийн тогтолцоо оновчгүй байгаатай холбоотой. Иймд төсвийн тогтолцоог үр дүнд суурилсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай. Тэр дундаа боловсролын анхан шатны удирдах байгууллага, орон нутгийн байгууллагуудад боловсролын салбарын төсөв, мөнгөтэй холбоотой эрх мэдлийг нэмэгдүүлж, орон зайг нь тэлж өгөх ёстой. Салбарын яамнаас амьдралд нийцэхгүй хууль, шийдвэр гаргадаг байдлыг зогсоох шаардлагыг тавьж байна” гэв.
3,607.57






















































Зочин 2026-02-05 14.191.81.96
Бушуухан огцруул. 60. 70. 80 оныхон удирдах ажил хийгээд хэрэггүй . Урагшаа явахаа больсон. Хөгшин толгойноос шинэ юм гарахгүй, Татвар, төсвийн мөнгө хумслах сэтгэлгээнээсээ салахгүй. 90 оноос хойших зөв бодолтой шижигнэсэн залуусаар удирдуул. Баячууд нэртэй бирдүүдийн хүүхдүүд бас хүн удирдаж чадахгүй. Бэлэнчлэх сэтгэлгээтэй. Нэрэлхүү эцэг эх нь тэднийг бухуу хүмүүжүүлсэн. Хичнээн өндөр боловсролын диплом байгаад хэрэггүй. ихэнх нь гадаадад зугаацаж, мөнгөөр дүн худалдаж авсан юмнууд байгаа
ЗОЧИН 2026-02-05 103.157.184.146
МӨНХТУЯА ӨӨРӨӨ НЭГ Ч ОЛИГТОЙ ЮМ БИЧИЖ ЧАДАХГҮЙ АМЬТАН Ш ДЭЭ ХҮНИЙ ШУРГААГААР БАГШ НАРЫН НЭР БАРЬЖ ЮМ ХИЙГЭЭД ЯВАА ХҮН ШҮҮ ӨӨРИЙНХ НЬ БИЧСЭН СУДАЛСАН БОЛОВСРУУЛСАН ГЭХ НЭГ Ч ОЛИГТОЙ СУДАЛГАА НИЙТЛЭЛ БАРИМТ БИЧИГ ОЛДОХГҮЙ ДЭЭ
Нэргүй 2026-02-05 202.21.107.32
Худлаа попорч байхаар шууд огцоруулаач дээ
Нэргүй 2026-02-05 59.153.114.122
Ганц нэгээр шүд сугалах хэрэггүй, удахгүй урин дулаан болохоор Занданг багаар нь зайлуулж, УХААН-тай хүнээр Засгаа удирдуулахгүй бол хэдэн маанаг юмнууд хайран цаг үрээд дууслаа!!!
Нэргүй 2026-02-05 103.229.123.9
ДД
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗГ ЯАМ РУУ ЗАРИМ ЭРХ МЭДЛЭЭ ӨГӨӨД БАЙГАА ЮМ УУ, ЯАЧААД БАЙГАА ЮМ БЭ?? 2026-02-05 103.229.123.9
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН САРЫН ҮНДСЭН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ, СҮЛЖЭЭГ, БҮХ ТӨРЛИЙН НЭМЭГДЛҮҮДИЙГ ХАРИУЦСАН ЯАМ, БОЛОН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООНО. ГЭЭД ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬД ЗААСАН БАЙДАГ. БАРАГ 30-ААД ЖИЛ ИНГЭЭД МӨРДӨЖ ИРСЭН.ЗГ-ЫН ТОГТООСОН ЗЭРЭГЛЭЛ, ДООД ЖИШИГ, СҮЛЖЭЭ, НЭМЭГДЛҮҮДИЙН ХЭМЖЭЭГ ҮНДЭСЛЭЭД ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ САРЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ ТОГТООГООД ЯВНА.ЗГ ЯАМ РУУ ЭРХ МЭДЛЭЭ ӨГӨӨД БАЫГАА ЮМ УУ.
Зочин 2026-02-05 192.82.92.42
Энэ тэнэгууд болье!!! МАН боловсролыг жинхэнэ утгаар самарсан, засахад маш хунд болчихлоо.
Зочин 2026-02-05 66.181.179.136
энэ хотоор чинь дүүррэн тагнуулч болж бгаа гэж хошгирсон хүмүүс Ямар учиртайнн энэ ч одоо
Багш 2026-02-05 103.229.122.11
боловсролыг дамдууруулж дууслаа Наранбаяр
Асуудал 2026-02-05 59.153.114.243
Сайд нь явж болно. Төрийн нарийн бичиг хаачих уу?
Нэргүй 2026-02-05 103.229.120.18
Болосролын яам хариу арга хэмээ сайн авч байгаа юм уу гэдэг сэтгэгдэл эндээс төрлөө….
сонгогч 2026-02-05 103.212.119.248
огцрох ёстой хариуцлаггүй гишүүдийн нэг энэ мөнхтуяа биз дээ шившиг
Нэргүй 2026-02-05 202.9.46.70
Choijoohoo unagaachee
аарай 2026-02-05 202.9.47.89
АН ынхан ирэх оны сонгуульд ялалт авахын тулд олз хайж байгаа царай нь энэ. буруу тактик хийж байна. Та нар худлаа попорохоо больчих!!! Хэрэв та нар төрд гарвал Монгол улсыг дамдууруулана. Харин АН-д хэдэн сайн залуучууд байна. Монголчууд одооноос судлаж сайн хүнээ сонгох нь тодорхой болсон намыг дангаар нь олонхи болгож сонгохгүй ээ. МАН, АН, ХҮН, Бусад намууд, нам бус бие даагчдыг шалгаруулнаа мэдээж. Хүн намыг сонгуулиас өмнө эрчим хүчийг хөл дээр нь босгочих байх гэж үзэж байгаа.
Зочин 2026-02-05 59.153.113.184
Женкогийн шилбэний үс авгай одоо больж үз.
ард түмэн 2026-02-05 192.82.66.11
Dr Nauk Frof Agree with you
Нэргүй 2026-02-05 103.57.94.50
Юун огцруулах, улс ард түмэнд ашигтай ямар зөвлөгөө өгч, хэдэн удаа хамтарч ярилцаж зөвлөлдсөн юм. АН таны энэ арга барил хоцрогдоод удаж байна төр улсаар тоглохоо тат!! Та нарын огцруулалт хор болж байснаас ашиг өгч байгаагүйг сайн мэдэж байгаа
Зочин 2026-02-05 202.9.46.220
Хэд хоноод хүн огцоруулна яриад болж. Чойжилсүрэн сайд , доржханд огцорсон уу?
Нэргүй 2026-02-05 43.242.242.59
АН-ынхан та нар худлаа попорч Засгийн газрыг муулахаас өөр ажил мэддэггүй бололтой. өөр нэг сайд гарч ирлээ гээд цалинг өөрчилж чадахгүй. тэрэнд тийм эрх байхгүй. АН-ын сайд биш болохоор л тэгэж байгаа юм. Ичиж үхээч та нар
Нэргүй 2026-02-05 66.181.160.17
Огцруулаад дараагийн хүн цалин нэмж илүү тодорсон хүн гарч ирэх үү лаларруудаа ан ын яд цан новшнууд байна аа
Бялзуухай 2026-02-05 157.15.7.113
МУИС-ийн удирдлагууд байгалийн ухааны багш нарт профессорын зэрэглэл хэт чангалдаг мөртлөө олон улсын харилцааны зарим багшийг гадаадад нэг жил амрааж цалинг нь олгож байгааг юу гэж ойлгох вэ сайдаа.
Зочин 2026-02-05 103.145.234.36
Тэнэгтээрэй худлаа попрогсодоо
Зочин 2026-02-05 66.181.185.129
Наранбаярт талгүй ханддагч та гурвыг хараад бодол минь өөрчлөгдлөө.
Иргэн 2026-02-05 66.181.183.235
Энэ хэдэн чааваасууд попорч тодрох, улстөржин хийрхэх сэдвээ олсон юм байх даа хөөрхийс
Зочин 2026-02-05 202.9.46.220
Чадахгүй биз