Манай улс үлэг гүрвэлийн олдворуудаа таван удаагийн буцаан авалтаар АНУ-аас авчраад байна. Анхны үлэг гүрвэлийн олдворыг Ц.Оюунгэрэл БОАЖ-ын сайд байхдаа хөөцөлдөж авчирч байв. Харин УИХ-ын гишүүн Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа АНУ-зургаан төрлийн 16 үлэг гүрвэлийн олдворыг 2024 оны хоёрдугаар сард эх орондоо авчирсан байдаг. Түүний Соёлын сайдаар ажиллахдаа хэлцлийг нь эхлүүлж амжилттай дуусгасан бас нэгэн олдворыг тун удахгүй Францаас авчрах гэж байна. Францын олдворын тухайд манай улс 2023 оноос албан ёсны хохирогчоор бүртгүүлж, мэргэжлийн өмгөөллийн багтай хамтран тууштай ажилласны үр дүнд Тарбозавр батаарын бүтэн араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсад эргүүлэн олгох шийдвэрийг Францын Лион хотын шүүхээс гаргажээ. Энэ талаар Соёлын сайд асан Ч.Номин нүүр хуудсандаа АНУ-аас татан авчирсан үлэг гүрвэлийн олдворуудын талаар Байгалийн Түүхийн Музейн ЭШХэлтсийн дарга палеонтологич Ж.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Манай хил давуулсан нийт хичнээн үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчраад байна вэ?
-Одоогийн байдлаар Монгол Улс 2013, 2015, 2017, 2020, 2024 онуудад АНУ-аас хууль бусаар гаргасан палеонтологийн олдворуудыг буцаан татан авч Байгалийн түүхийн музейд байрлуулсан. Хамгийн анхных нь 2013 онд Ц.Оюунгэрэлийг сайд байх үед “Батаар гэртээ ирлээ” гээд дуулиантай ирж байлаа. Үлэг гүрвэлүүдийн олдворын тухайд АНУ-аас нийт таван удаагийн татан авалтаар авчирсан. Үе үеийн Засгийн газар, Соёлын яам, сайд нар нь маш сайн ажилласан учраас олдворуудаа авчирч чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Одоо эдгээр олдворыг Байгалийн түүхийн музейд байнгын үзүүллэг дэглэлтэд олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ зарим үлдэгдэл хувийг нь тус музейн судалгааны сан хөмрөгт хадгалдаг. Мөн палеонтологийн лабораторид сэргээн засварлаж эрдэм шинжилгээний болон бусад судалгааны ажил хийдэг.

-Хамгийн сүүлд, Ч.Номинг Соёлын сайд байхад нэлээд олон үлэг гүрвэлийн олдвор авчирсан байх аа?
-2024 оны хоёрдугаар сард 6 төрлийн 16 үлэг гүрвэлийн олдвор бүхий 22 хайрцаг ирсэн. Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог ховор юм. 2024 оны Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Буцаан авсан олдворуудаар “WELCOME HOME” тусгай үзэсгэлэн Соёлын яамны дэмжлэгтэйгээр Байгалийн түүхийн музейд зохион байгуулсан. Энэ үзэсгэлэнг гаргаснаар бид түүхэндээ байгаагүй их орлого олж байсан.
-Нууц биш бол хэчнээн төгрөг олсон бэ?
-Жилийн төсвийнхөө 20 хувьтай тэнцэх мөнгийг олсон.
-Монголд эргүүлсэн авчирсан үлэг гүрвэлүүдийн онцлогийг сонирхуулбал?
-Монголын үлэг гүрвэлүүд цэрдийн үеийнх байдаг. Тарбозавр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд нь Монголын говь нутгаас цөөнгүй олддог. Зөвхөн Монголоос олддог гэсэн үг. Тарбозавр батаар нь Умард Америкийн аварга махан идэшт үлэг гүрвэл тираннозавридтай удам төрлийн ойрын холбоотой.
-Үлэг гүрвэлүүдийн олдворыг гаднаас авчирснаас үүдэх үр дүн, өгөөж нь юу вэ?
-Монгол орноос олддог үлэг гүрвэлийн олдворууд нь шинжлэх ухааны болон соёлын үнэлж баршгүй өв юм. Эдгээрийг зөв зохистой судалж, хамгаалж, олон нийтэд таниулснаар шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулна. Тэр утгаараа шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Палеонтологийн судалгаанд үнэтэй материал гэсэн үг. Манай орны Дундговь, Өмнөговь зэрэг бүс нутгуудаас олдсон үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд нь 65 сая жилийн өмнөх (Цэрдийн галав) үеийн үлэг гүрвэлийн олдвор бөгөөд дэлхийн хамгийн баялаг үлэг гүрвэлийн олдворуудын нэг. Эдгээр нь дэлхийн эрт цагийн амьдралын хөгжил, экосистемийн өөрчлөлтийг судлахад чухал үүрэгтэй. Монголоос олдсон үлэг гүрвэлүүд нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд шинэ нээлт авчирсан байдаг. Өөрөөр хэлбэл соёлын маш том ач холбогдолтой. Музейд дэглэж тавихаар жуулчид зорьж ирж үзнэ. Бүр тодруулж хэлбэл аялал жуулчлалд ч шууд утгаараа эерэг нөлөө үзүүлдэг.
3,607.57

















































Нэргүй 2026-02-05 66.181.189.146
уг усгийн алдаагаа засна уу
Нэртэй 2026-02-05 59.153.87.54
одоо эрмитажаас том ясаа авах цаг өолсон
Erdene 2026-02-05 202.131.246.10
baigaa buh yumaa avmaar bna
сонгогч 2026-02-05 202.9.46.200
Үлэг гүрвэлийн ясны оронд монголдоо нутагшуулэх сайн туршлагыг авчирч суулгасан бол илүү дээр байхсан.
zochin 2026-02-05 72.229.161.235
Zarahgui yu da.