niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 14:05 UTC Quelle: https://news.mn/r/2847861/ 0fffe1b0bf3b41ef… ← zurück zu niitlelch.mn

"Хүн төрөлхтөн халдварт өвчлөлөөс хамгаалах вакцинаас өөр аргыг олоогүй"

"Хүн төрөлхтөн халдварт өвчлөлөөс хамгаалах вакцинаас өөр аргыг олоогүй"

"Хүн төрөлхтөн халдварт өвчлөлөөс хамгаалах вакцинаас өөр аргыг олоогүй"

 Зарим иргэд хүүхдийн товлолт вакциныг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Тодруулбал, дархлаажуулалтын вакциныг хүүхдэд хийлгэснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй болж, үхэлд хүргэж байгаа тул энэ хуулийг хүчингүй болгож өгнө үү хэмээн Эрүүл мэндийн яаманд шаардлага хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан вакцины талаар мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.


АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга, Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан:

-Вакцины талаар ярихаас өмнө хүний дархлаа тогтолцоо яаж ажилладаг талаар мэдээлэл өгье. Биднийг хүрээлэн буй орчинд тоолж баршгүй олон бичил биет, бактери нянгууд, вирус байдаг. Бидний дархлаа тогтолцоо өдөр бүхэн хэдэн мянган нянг амьсгал, хоол унд, арьс салстаараа дамжуулж биедээ оруулдаг. Бид үргэлж хариу урвал үзүүлж байдаг. Эдгээрийн дийлэнх нь хүнд аюултай өвчин үүсгэдэггүй. Харин тодорхой хэсэг нь хүнд өвчин үүсгэдэг. Үүнийг бид эмгэг төрөгчид гэж нэрлэдэг. Үүн дотроо хүний биеийг хөнгөн өвчүүлдэг эмгэг төрөгч гэж байдаг бол эсрэгээрээ онц аюултай маш богино хугацаанд олон хүнийг хамарч халдварлуулдаг тэр дундаа бага насны хүүхдэд илүү хурдацтай тарж хүндрүүлдэг халдварт эмгэг төрөгч гэж бий. Эдгээр өвчлөлөөс хамгаалах цорын ганц арга нь дархлаажуулалт. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл энэ өвчлөлөөс хамгаалах вакцинаас өөр аргыг олоогүй  байна. Биеийг хариу урвал үзүүлж чаддаггүй өвчнүүдээс хамгаалахын тулд вакцин буюу био бэлдмэлийг бэлтгэж хэрэглэдэг. Тэгэхээр вакцин гэдэг бол тэр эмгэг төрөгч нянгийн тодорхой хэсгийг эсвэл бүхлээр нь аваад өвчин үүсгэдэг чанарыг нь байхгүй болгоод улмаар хүний биед оруулах замаар зохиомол өвчлөл үүсгэдэг. Ингэхээр хүний биед дархлааны ой санамж гэдэг зүйл үүсдэг. Ингэснээр харь төрлийн зүйл биед орж ирвэл таньж, маш богино хугацаанд хариу урвал үзүүлж чаддаг учраас энэ нь өвчин болж цааш өрнөхгүй гэсэн үг. Түүнээс вакцин хийхээр тухайн өвчнөөр өвчлөхгүй гэсэн үг биш, тус халдварт бие нь дассан байдаг.

Вакциныг маш олон жил ажиглалт, туршилт хийсний үр дүнд тусгай шинжлэх ухааны аргаар гаргаж авдаг. Тухайлбал, нэг вакциныг гаргаж авч хүн амын хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дунджаар 20 хүртэл жилийн туршилт, ажиглалт хийдэг.

Дэлхий дээр вакцин хийж чадах олон улс, компани бий. Эдгээрээс хамгийн сайн дархлаа тогтоодог, хамгийн аюулгүй вакцин үйлдвэрлэгч улс л вакцинаа хэрэглээнд нэвтрүүлдэг. Вакцины үр дүнд нялхсын эндэгдэл 100 дахин буурч, дэлхийн хүн ам найман тэрбум болж өссөн. Монгол Улс ч ялгаагүй нялхсын эндэгдлийг бууруулснаар хүн ам өссөн гэж хэлж болно. Нялхсын нас баралтыг вакцинжуулалтаар бууруулсан. Вакцинжуулалт гэдэг нь олон хүнийг хамруулахыг хэлж байгаа юм. Хүн амыг вакцинжуулалтад хамруулснаар тухайн халдварт өвчний дэгдэлт үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, вакциныг тухайн хүнд зориулж хийж байгаа. Нөгөө талаас нийт хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангаж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ юм.

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

–Улаанбурхан өвчин дэлхий дахинд бүртгэгдсэн цар тахлын дараах жилүүдээс эхлээд улаанбурхан бүртгэгдэж байгаа улс орнуудын тоо болон тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. 170 гаруй улсад улаанбурхны өвчлөл бүртгэгдсэн. Улаанбурхан, улаанбурхан-улаанууд, гахайн хавдар зэрэг өвчин хамгийн их  тархаж байгаа 30 гаруй улсад эрсдэлтэй бүлгийнхнийг хамгаалах зорилгоор 2025-2026 онд  урьдчилан сэргийлэх зорилгоор  нэмэлт дархлаажуулалтыг  хийж байгаа. 2025 онд Вьетнам улс улаанбурхны халдвар хамгийн өндөр улсын нэг байсан. Улмаар нэмэлт дархлаажуулалтыг 9 сартайгаас 15 хүртэлх насны бүх хүн амд хийснээр халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд Вьетнам улсад аялсан гэх өгүүлэмжтэй иргэнээс улаанбурхан өвчний анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн. Монгол Улсад улаанбурхан өвчний анхны тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэнээс хойш 2025 онд 14 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвар авсан иргэдийн дийлэнх нь 10-14 насныхан байна. Тиймээс эдгээр насны хүүхдүүдийг улаанбурхан-улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг улсын хэмжээнд нэгдүгээр сарын 26-наас эхлэн зохион байгуулж байна. Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг сургуульд суурилсан дархлаажуулалтын түр цэгүүдээр зохион байгуулж байна. Хэрвээ нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй бол харьяа дүүрэг болон аймаг, сумынхаа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж нэмэлт тунг хийлгэх боломжтой.

Сургуульд суурилсан дархлаажуулалтын түр цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулахад өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын тасгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулалт хийдэг.

Сургуульд суурилж хийх дархлаажуулалт Монгол Улсад 1976 оноос хойш буюу үндэсний товлолт дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хийж хэвшсэн. Эмч, мэргэжилтнүүдийн хувьд хүүхдийг үзлэгт хамруулсны үндсэн дээр хүүхдэд дархлаажуулалт хийдэг. Вакцин хийсний дараах 1-2 хоногийн хугацаанд тариулсан газар хавдаж улайх зэрэг хариу урвал илэрч болно. Энэ нь вакцин хийснээр хүүхдэд дархлаа тогтож байгааг илтгэж байгаа. Эдгээр хариу урвалууд нь ямар нэг эмчилгээ хийлгүй өөрөө арилна. Харин дээр хэлсэн шинж тэмдэг 2-3 хоног үргэлжилбэл харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандана. Өнөөдрийн байдлаар улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүүхдүүдийн 80 гаруй мянган хүүхэд  хамрагдаад байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн захирал, Анагаах ухааны доктор С.Энхболд:

-Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан 25 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас Эрчимт эмчилгээний тасагт 6 сартай нэг хүүхэд хүнд оноштойгоор эмчлүүлж байна. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14 мянга бүртгэгдсэн ба үүний 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна. Мөн тус өвчнөөр нас барсан 12 тохиолдол бүртгэгдсэн. Улаанбурхан өвчин нь дархлаагүй хүнд илүү хурдан халдварлаж, өвчлүүлдэг онцлогтой. 2025 оны арванхоёрдугаар сард дархлаажуулалтын зөвлөлдөх хороо хуралдаж 10-15 насны хүүхдүүдийг улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулах зөвлөмжийг Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-д хүргүүлсэн. Ингээд Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд 2026 оны  нэгдүгээр сарын 26-наас 2026 оны хоёрдугаар сарын 6-н хүртэл зохион байгуулж байна. Яагаад 10-15 насны хүүхдүүдийг хамруулж байгаа вэ гэхээр энэ насны хүүхдүүд халдвар аваад эргээд 0-2 хүртэлх насны хүүхдүүдэд тараах эрсдэл өндөр ингэснээр хүүхдүүд маш хурдан хүндэрч цаашлаад нас барах эрсдэлтэй гэж үзсэн учир 10-15 насны хүүхдүүдийг хамруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-02-05 103.168.34.46

Эрх мэдэлтнийг долоогч хөөрүү юмнууд вакцин гэсэн үг сонсоод л хоосон магтаж, эсэргүүцэгчдийг шүүмжлэх нь тэнэгээ гайхуулж ханахгүй юмаа

Avatar

Зочин 2026-02-05 103.168.34.46

Хүн төрөлхтөн амьдрахын тулд хоол идэхээс өөр аргагүй. Гэхдээ идэх хоол нь идэж болох хоол мөн үү? эсвэл хор хольцихсон байна уу? гэдгийг ялгаж салгаж өөрсдөө амь насаа хамгаалах хэрэгтэй болоод байна. Түүнтэй адил вакцин гэдэг нь эмчилдэг нь бана уу, цааш харуулдаг өөр зориулалтынх байна уу? гэдгийг ялгаж ярь. Гаднаас вакцин гэсэн хаягтай бүхнийг анагаагч гэж худал сурталчилснаар эм болохгүй. Ийм тэнэг юм ярьж бичихээ боль. Яг юунд зориулсан ямар үйлчилгээтэйг нь шинжилж мэдээд ярь.

Avatar

Зочин 2026-02-05 103.145.234.36

Вакциныг эсэргүүцэгч эргүү дундад зууны мунхруулагч нарыг хашраагаасай. Хүмүүсийн амиар наадаж байгаа эргүүчүүдэд эрүү үүсгэвэл таарна. Хүн төрөлхтөн зөвхөн вакцины ачаар олон халдвартай хүнд өвчнүүдийг ялж 7 тэрбум гаруй болсон юм шүү оркуудаа!!!!

Avatar

Зочин 2026-02-05 202.55.188.87

ХӨСҮТ-ийн эмч нар ямар ч мэдлэггүй орон тооны бөглөөсүүд байдаг юм. Худлаа оношлож буруу эмчилж хүндрүүлчихээд " Энэ манай талын өвчин биш шиг байна. Мөн байсан бол 1 хоноод л сэхэх байсан. " гэж хэлээд зогсож байдаг гээд бод доо.

Avatar

зочин 2026-02-05 103.168.34.110

Вакцины эсрэг ямарч үндэслэлгүй цуу тарааж байдаг хүмүүс хаанахын ямар зорилготой субъектын даалгавар биелүүлж байгаа хүмүүс юм бол гэх бодгдмоор юмаа.
Цогтсайхан нарын мэргэжлийн эрдэмтэд бүр энгийнээс нь эхлээд тайлбарласан байна шүү дээ. Эмч нартаа, эрдэмтэнгүүдээ , шинжлэх ухаанд итгэхгүй байна гэж баймааргүй юм даа. 21-р зууны хүмүүс шүү дээ.

Avatar

ANTI РЦНК 2026-02-05 202.131.226.178

ХОЙНООС шдээ РЦНК-с бичиж өгсөн текстийг л уншаад байдаг шд

Avatar

Нэргүй 2026-02-05 202.55.188.106

үнэн

Avatar

Нэргүй 2026-02-05 59.153.112.94

ХӨСҮТ-ийн их эмч нар тус бүр хэд хэдэн өрөө эзлэн суучихаад, эмчид үзүүлье гэсэн өвчтөнүүдийг үздэггүй, хөөж явуулдаг.

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.187.236

Ene deer shiidel ayguu oilgomjtoi uhuul naad orcuudaa huuhed hogshin hamaagui orcuud uheed ogvol usiin ireeduid ch heregtei.

Avatar

Зочин 2026-02-05 202.55.188.87

Чи х***а юу эсвэл бичиг үсгийн чадваргүй орхидос уу ?

Avatar

Нэргүй 2026-02-05 202.126.89.237

yasan huuhdee tariulaagui yu erthen orshuulgiin zardliig n beldej bai udahgui hahahah

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж