Middle Asian News: Цагаан сарын өмнө Монголчууд зуугаас дээш настай 166 хүн бүртгэжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
“Middle Asian News”агентлагийн мэдээлснээр Монгол Улс 100 ба түүнээс дээш настай иргэдийнхээ тоог нэгтгэн гаргасан байна. Энэхүү мэдээллийг жил бүр шинэчилдэг бөгөөд уламжлал ёсоор Цагаан сарын баярыг тохиолдуулан танилцуулдаг билээ. 100 ба түүнээс дээш настнуудын хамгийн олон нь нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин сууж байна. 2026 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 100 нас давсан 166 хүн байна. Хамгийн ахмад настай иргэн 108 настай. Тайланд дурдсанаар нийт зуун настнуудын 92 нь хөдөө орон нутагт, 74 нь нийслэлд амьдарч байгаа бөгөөд тэдний 128 нь эмэгтэй, 38 нь эрэгтэй байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.