Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2026.2.3/ Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр "Хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр А85 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах саналыг гаргасан. Үүний үндсэн дээр Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А139 дүгээр тушаалаар тухайн газрын ашиглах эрхийг цуцалсан. Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад ээлтэй ерөнхий шаардлагад нийцээгүй, хотын стандарт зөрчсөн 1000 орчим метр хашааг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албадан буулгаж, цаашид эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Хашаа буулгах нэгжийн өртөг 1 м.кв тутамд 20 мянган төгрөг бөгөөд нийт 11 мянган метр хашааг буулгаснаар ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Тусгай хамгаалалттай газарт хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг цуцлах хүртэл шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно.
Нийслэлийн бүс нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нийт 17 буга үрэгдсэн тохиолдол бүртгэгдсэн.
Зэрлэг амьтад хот руу, Туул голын орчимд орж ирж байгааг эерэг зүйл мэт харах нь буруу. Энэ нь уулын бэлчээрийн доройтол, өвс тэжээлийн хомсдол үүссэний илрэл. Нэг үгээр экосистемийн доройтлын дохио юм. Богдхан ууланд олон зүйлийн зэрлэг амьтан амьдардаг. Тэдгээрийг хамгаалах нь бидний үүрэг юм.
Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд газрын ашиглалтын төлбөрт нийт 14 тэрбум төгрөгийн өртэй байна. Газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно.
Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд аливаа үйл ажиллагаанд шууд хаах, хязгаарлах бус, эхлээд анхааруулах, сэрэмжлүүлэх, шат дараатай арга хэмжээ авах зарчим баримтална. Харин хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эцсийн арга хэмжээг авах болно. Өчигдөр Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргын зүгээс энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн байсан.
Нийт үрэгдсэн 17 бугын хоёр нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт, үлдсэн нь нийслэлийн ногоон бүсэд эрсдэж үрэгдсэн байна.
Өмнөх жилүүдэд үе үеийн сайд нар тусгай хамгаалалттай газарт отоглох, аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож ирсэн. Гэвч отоглох зориулалтаар олгосон газарт Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Засаг даргын зүгээс орон сууц, хаус, зочид буудал, үйлдвэр үйлчилгээний барилга барих зөвшөөрөл олгодог. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд нь дотоодын хуулиас давж үйлчилдэг тул энэ хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх боломжгүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.
Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 114 мянган иргэн амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний эрх ашиг хууль эрх зүйн тодорхой бус орчинд байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн зохицуулалттай болсноор нэг талаас иргэдийн эрх ашиг хамгаалагдаж, нөгөө талаас байгаль орчны тэнцвэр хадгалагдах боломж бүрдэнэ. Байгаль хамгаалал гэдэг олон дайсантай болох, олон хүнтэй үл ойлголцдог. Тиймээс иргэд үүнийг ойлгохыг хүсье" гэлээ.
3,607.57






















































Оюунаа 2026-02-03 66.181.171.158
БОГД УУЛАНД БАЙШИН БАРИАД АМЬДАРЧ БАЙГАА УЛСУУДЫГ БАС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
Зочин 2026-02-03 202.9.46.134
Угаасаа л аялал жуулчлалын бааз, отог гэж гарчигтай 30 давхар шилэн байшингуудын зураг орж ирээд батлагдаад гардагшдээ.тэр нийслэлийн скиз батлах явц YouTube дээр шууд цацагддаг. хаяа сонирхоод үзхээр 10 төслийн 5 нь жуулчны бааз хаягтай оффис орон сууцны хороолол байдаг. бүгд хуулийн цоорхой гэдгийг мэднэ,ингэж болно гээд нийтээрээ зөвшөөрчихсөн. Улсын барилга хүртэл ийм нэртэй орж ирдэг. шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 12 давхар жуулчны отог жихшиг.
Нэргүй 2026-02-03 103.57.92.84
Дархан цаазат гэдгийн нь боливол таарна, зүгээр л Богд уул гэнэ биз, үхсэн баасных нь дархан цаазтай байхав дэ, бүхний нүдэн дээр ил харагдаж байхад хий хоосон үгээр өөрсдийгөө хуураад юугхэв, за бараг бүгдийг нь ухаад тэгшилсэн нь болно ш дэ, шуналтай бузар новшнууд ил далд авлигааар сайхан уулыг маань яйран болгож оршуулж байна да
Хэхэхэ 2026-02-03 202.9.47.9
Нүүрсний хулгай моодноос гарч газрын хулгай, уулын хулгай хийдэг нам болж дээ.
Нэргүй 2026-02-03 172.58.244.36
Энэ чинь МАН-ын хулгай луйврын маш эртний уламжлалт салбар нь шүү дээ !
Энэбиш гэж нэг хараажаар х***а царайтай бөлцийсөн юм үндэслээд, Энхболд гэж классик хулгайч бүр төгсрүү лээд, төгсгөл байхгүй үргэлжилж бгаа, МАН-ын нүүр цар айг тодорхойлогч нэг чухал хүчин зүйл нь юм л доо !!!
иргэн 2026-02-03 66.181.183.211
Уулаараа явж ажлаа хий
Нэргүй 2026-02-03 109.69.110.231
Д.Цогтбаатарыг эс тооцвол үе үеийн байгаль орчны сайдууд дэлхийн анхны ддархан цаазат газар болох Богдхаан уулын газрыг зарж борлуулж ашиг олж байсан. одоо ч гэсэн олгож л байгаа байх
А 2026-02-03 103.212.117.145
байр барьж болоод бгааздээ..бүрэн бүтэн юм үлдээгээч
Нэргүй 2026-02-03 66.181.183.178
Ганц орлогын эх үүсвэрээсээ салчихна гэж ухаан алдахна байна шдээ
ИРГЭН 2026-02-03 66.181.180.172
Нийслэлд шилжээд хууль бус газрын наймаа зогсоно гэж байхгүй л дээ харин ч бүр замаа алдаж дуусна!!! Яаагаад гэхээр БОАЖЯ – дээр МАН -АН мафиуудын бүлэглэлийн хүмүүс харьцангуй бага харин нийслэл дээр МАН -АН мафиуудын хулгай дээрмийн бүлэглүүд үүрлэсэн байгаа шүү дээ!!! ккк Зүгээр л газар дээрэмдэх гэсэн МАН мафиуудын саймшрал өөр юуу ч биш!!! Гоё ярьж ард иргэдийн толгойг эргүүлээд л хулгай дээрмийн ажилаа хийх гэсэн МАН!!
Нэргүй 2026-02-03 103.229.123.200
Энэ тэнэг н**ш говьд хиигдэж бсан цөлжилтөөс хамгаалах японы төслийг зогсоогоод хөөж явуулчаад , авилгал өгдгөөр нь хужаатай гэрээ хииж явсан
Нэргүй 2026-02-03 103.212.117.61
ха ха адилхан л өлөнгүүд үнэнхүү чухал царайлаад хаа хүртэл явах уу
Laying 2026-02-03 50.147.160.114
idtxgl
Нэргүй 2026-02-03 66.181.191.99
ажлаа хийсэн шиг хийгээчээ.дархан цаазат уулаа тойруулаад баахан байшин барилга бариулчихлаа одоо ингэж мэдэгдэл хийх нь ичгүүртэй биш үү.эрхэм дарганцаруудаа.
Нэргүй 2026-02-03 66.181.179.213
Богд уулны хэдэн гөрөөсийг золбин ноход барьж идэж байгаа бичлэгүүд зөндөө л гарсан.Тэр талаар ямар ажил хийж байгаа вэ Тумбааш аа?
Зочин 2026-02-03 45.117.32.5
Нэг буга үхээд ухаан суудаг дарга нар хэрэггүй огцруулах хэрэгтэй.
Нэргүй 2026-02-03 103.57.92.196
Тусгай хамгаалалтай уулын ховор ан амьтад нь энд газар авч барилга барьснаас хамгаалалт, идэш тэжээлийн дутагдалд орж цөөрсөөр байна. Энэ шүтээн уул ч утгаа алдаж байна. Энэ ТХГ-т 90-ээд оноос хойш авлигаар газар олгосон Байгалийн яамны холбогдох газар хэлтсийн дарга нарыг шалгаж хариуцлга хүлээлгэх цаг болоогүй юү? даже сайд нь ч хамаарна. АТГ нэн түрүүнд энд ажиллах учиртай нутаг мөөн
Нэргүй 2026-02-03 59.153.112.245
Чаддаг бол муу ац минь бүгдэнээс нь дуудлага худалдааны анханы төлбөр хотхон барьсан бол 20 тэрбум, зуслан бол 2 тэрбумыг авчих. мөн сар бүр 50-500 саяын татвартай болгочихоод төлбөрөө хийхгйү бол цахилгаан шиг газрын цуцлаад суулдаа чадахгүй л дээ мудак. тэгээд наана чинь газартай байшинтай хүн үлдэхгүй амар хэрүүл хийж байхаар
Зочин 2026-02-03 66.181.185.118
БҮГД АВИЛГА, ДАВУУ БАЙДАЛ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАХ ГЭМТ ХЭРГҮҮД ШҮҮ ДЭЭ… АТГ ШАЛГУУЛ БҮГД АЧИГДАНА… АТГ -Д МЭДЭЭЛЭЛ ОЧИХГҮЙ БАЙГАА БОЛХООС…
Нэргүй 2026-02-03 103.168.34.98
Tusgai hamgaaltai baij yahaa bituu house boldii ats minee chi hulgai hidii l***r mi hochit enkhboldiig hezee shalgaj shorond s***h bee ter g*** ih ch zarsan odoo chimeegui sugaad l bna llaar pzdadaaaa
Нэргүй 2026-02-03 103.212.117.144
Гоё лоозун яриад зөвшөөрөл өгөөд бн даа оркууд.