Арилжааны банкны хүү өндөр байгаа учраас гадаадын банк оруулж ирэх тухай асуудал үе үе яригддаг. Сүүлд УИХ-ын дарга Н.Учрал "Гадаадын банк оруулж, өрсөлдөөн бий болгож зээлийн хүүг бууруулна" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн гэдгээ илэрхийлж байв. Тийм учраас энэ асуудалд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

-Өнөөдөр Монгол Улсын хөгжил, ард түмний амьжиргаа сайн биш байгаа нь иргэдийг цөхрөлд хүргэж, хэрхвэл сайхан болох бол гэсэн гарц хайхад хүргэж байна. Энэ нь тэгвэл сайхан болно, ингэвэл сайхан болно гэсэн барин тавин хүлээлт мөрөөдөл юм. Үүн дээр нь ч тодорхой талууд ихээхэн тоглолтуудыг хийх боллоо. Үүний нэг нь зээлийн хүүгийн асуудал. Хүүгийн түвшин өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж өндөр байгаа, үүнийг буулгах шаардлагатай нь үнэн. Харин үүний шалтгаан нь юу вэ, хэрхэн буулгах вэ гэдэг дээр мэдэж байгаа, мэдэхийг хүсч байгаа эсэх нь тодорхойгүй байдлаар суурь шалтгааныг тойрсоор өнөөг хүрч байна.
Гадаадын банк оруулж ирж болно. Гадаадын хөрөнгө оруулалт бол хөгжиж буй улс орны хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч гэдэгтэй санал нэг байна. Ингэхдээ хүү гэдэг зүйлээ өнөөдрийн эрсдэлтэй Монголд ховор хомс байгаа мөнгөний үнэ гэдгийг бодитойгоор харсны дараа хэдэн асуултад тодорхой хариулттай байх хэрэгтэй.
Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх бодитой нөлөөлөл нь юу байх вэ. Үүний тулд бид хаанаас ямар банк оруулж ирэх вэ гэдэг асуудал. Үүний дараа, гадаадын банк орж ирснээр хүсээд байгаа хүү маань буурах уу. Эцэст нь, Үндэсний банк санхүүгийн системд ямар нөлөө үзүүлэх болон жирийн иргэн, жижиг ААН-үүдэд хүсээд байгаа үйлчилгээг нь үзүүлэх үү гэсэн асуултуудад ул суурьтай хариулттай болчихоод шийдлээ хайх нь зөв байх.
Дээр нь гадаадын хөрөнгө оруулалтад ийм байдлаар хандаж байгаа газар гадны банк орж ирэх үү, ирвэл хэн орж ирэх вэ гэдгийг бас давхар бодох хэрэгтэй.
"МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН БОЛ 1990 ОНООС ХОЙШ АРИЛЖААНЫ БАНКНЫ СИСТЕМИЙГ ЗАДАЛЖ ЧАДААГҮЙ"

Монгол Улс хөгжихгүй байгаа хамгийн том шалтгаан бол 1990 оноос хойш бид арилжааны банкны системийг задалж чадаагүй.

-Монголын банкны салбарт нийт 16 мянган хүн ажиллаж байна. Тэд хадгаламж, зээл хоёрын зөрүү буюу 3-4 хувиар ажилчдынхаа цалинжуулж байна. Өндөр хадгаламжтай учраас зээл өндөр гарч байна. Энэ асуудал дээр улс бодлого явуулах хэрэгтэй. Гадаадын банк оруулж ирээд хадгаламжийн хүүг бууруулж чадахгүй бол ялгаа гарахгүй. Хоёрдугаарт, мөнгөний зах зээл дээр өрсөлдөгч гарч ирж, менежментийн хувьд өөрчлөлт гарах байх.
Гэхдээ яг нарийндаа Монголын арилжааны банкны ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай байдаг юм биш үү. Хувьцаагаа ч гаргалаа. Мөнгө хэвлэхээ л больчихвол бодлогын хүү буурах бүрэн боломжтой.
Засгийн газар өөрөө бонд гаргахгүй байх ёстой. Төв банкны өндөр хүү чинь буцаад хадгаламжийнхаа хүүг нь нөхөөд төлчихөж байна. Хийж байгаа ажлаа Төв банкаар дамжуулан татвар төлөгчдөөр хийлгэж байна. Ингэснээр сүүлийн хэдэн жил зах зээл рүү мөнгө гаргахаа больсон. Тиймээс бодлогын хүүгээ тэг болгочихгүй юу. Тэгвэл арилжааны банкууд ажлаа хийгээд эхлэх биз.
3,607.57





















































Нэргүй 2026-02-03 103.55.48.34
ЛХАГВАЖАВ БОЛ УСАН ТЭНЭГ. ЭНЭ ЦАГААНХҮҮ ГЭЖ БАС НЭГ МЭДЛЭГГҮЙ ХӨЛДҮҮ НӨХӨР БАЙНА. ИНФЛЯЦ ЯРЬДАГ ХҮН АЛГА. ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ИНФЛЯЦААС БАГА БАЙВАЛ ХҮМҮҮС БАНКИНД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛАХАА БОЛИНО ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ТЭНЭГҮҮД ҮҮ? ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙДГИЙН ШАЛТГААН ЧИНЬ ӨНДӨР ИНФЛЯЦ, АСАР ИХ АВЛИГА, ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДДАГГҮЙ БҮХ ЮМАА ГАДНААС ИМПОРТОЛДОГ БАЙДАЛ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ. УРБАНЕК ЛХАГВАЖАВ л***р ХҮРТЭЛ ХИЧНЭЭН ЖИЛ ПОЛЬШООС ШИЛТЭЙ ӨГӨРЦИЙ ЗӨӨВ? ЛАЛРУУДАА ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГАЯ ГЭВЭЛ ИНФЛЯЦАА БАРЬ!!!
Нэргүй 2026-02-03 103.168.34.66
Бурхан минь Оросын банк л биш шүү. Дайнд нь доллар хэрэгтэй бгаа манай хамаг валютыг хамаад хойшоо гаргана. Бид яаж ч чадахгүй нөгөө доллар 10 мянга хүрнэ биз.
Нэргүй 2026-02-03 66.181.182.68
ДБ, ОУВСанг хөөж гаргаад бодлогоо өөрсдөө барьж яв.
Нэргүй 2026-02-03 59.153.115.190
Монголд банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй баагий байж авна
Ган 2026-02-03 66.181.183.165
Лхагважав гуайн хэлснээр нэг хийгээд үзээсэй.
одоо бүр хэцүү байна өө. одоогийн монгол банкны хэдэн авгай хүүхнүүд, хэдэн чадваргүй эрчүүдээс олигтой шийдвэр шийдэл гарч чадахгүй юм байна
Судлаач иргэн 2026-02-03 202.9.46.196
нэг зүйл ойлгох хэрэгтэй байна..гадны банк орж ирээд иргэдэд үйлчлэхгүй маш том төслүүдэд л зээл олгодог юм билээ..тэхээр иргэдийн зээлийн хүү буурахгүй шүүү…яг иргэдэд хүрч ажиллах тйим л банк хэрэгтэй байна..
Нэргүй 2026-02-03 66.181.181.18
банк бус санхүүгийн байгууллагуудаа татан буулгавал банк зөв ажиллана.
Зэндмэнэ 2026-02-03 202.179.15.114
Бодлогын хүү өндөр байна гэдэг чинь арилжааны банкуудад ТБҮЦ-ыг авах эрэлт их бн гэсэн үг биш үү? Яагаад АБ-ууд ААН, иргэдэд зээл өгөх хүсэлгүй бн вэ? ЗГ-ын үнэт цаас, ТБҮЦ-ны нийлүүлэлт их, хүү өндөр байгаа юм биш үү? Энэ чинь төсөв, мөнгөний бодлогыг самраад бн шдээ. Банкууд ЗГБ, ТБҮЦ худалдаж авчихаад амьдраад байгаам биш үү? Бодлогын хүү өндөр бол зээлийн хүү өндөр. Хөрөнгө оруулалтын зээл олгосон банкуудыг урамшуулах, банкууд актив-пассив эх үүсвэрээ зөв удирдах, үүнийг хуульчилж МБ хянах
Зэндмэнэ 2026-02-03 202.179.15.114
Энэ Лхагважав чинь эдийн засагч биш юм уу? Банкны системийн талаар түй ч ойлголтгүй мал байш дээ..ккк Бодлогын хүү гэдэг чинь Төв банкны үнэт цаасны хүү биш юм уу? Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт, зохицуулалтыг ТБҮЦ-аар хийдэггүй юм уу? Засгийн газар бонд гаргаж болохгүй гэж арай хэлж болохгүй байх. ЗГ-ын бондыг хөрөнгийн зах зээл дээр борлуулбал яасан юм? Банкны зах зээл ЗГ бондоо гаргачихаар хээн банкууд нь авч дарчихаад эдийн засаг руу мөнгө хийхгүй, эх үүсвэрээ түгжчихээд байна ш дээ.
Нэргүй 2026-02-03 66.181.161.248
Хэдэн банка дийлэхгүй засаг төр байх цөөн тооны хэдэн хулгайч л байгаа Жавхалнгаас эхээлд бүгд карма нэгтэй
Зочин 2026-02-03 89.147.101.17
Мөнгөний бодлогын эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй л боолов уу? Нэг л буруу систем бий болчихоод байгаа
Дөл 2026-02-03 66.181.189.146
мөнгөнд эх орон гэж үгүй. Зах зээл эрэлт хэрэгцээ л байдаг. Том жижиг бүх улс оронд нөгөө л дэлхийн топ банкууд салбар нэгжээ нээгээд үндэсний банкуудтай өрсөлдөөд явж бн. Гадны банкуудыг даган ГХО орж ирэх үүд хаалга нээгднэ.
ИРГЭН 2026-02-03 66.181.180.172
Уг нь ч амархан бөгөөд сайхан Л санаа бн болдог бол аль эрт бодлогын хүүгээ 0- бологчихгүй дээ!!! ккк Занданшатар ч хөөрхий минь хадгаламж, бодлогын хүү хоёрыг нэг оронтой тоонд оруулга гэж яриаад хийх гэж үзээд бүтээгүйг Монголчууд бид бүгд харсан үзсэн!!! Бодлогын хүүг хүчээр буулгаад, хадгаламжийн хүү дагаад автоматаар буулгах гэхээр ийм өндөр импляцтай Монгол улсад нөгөө мөнгө маань банкнаас зугтаад үл хөдлөх, хувьцаа, эсвэл вальют болоод балардаг юмаа билээ!!!
оруулсан өвөө 2026-02-03 122.201.31.186
одоо цаг нь болсон . оруулж ирэээ . ард түмэн ядаж бага хүүтэй зээл авна . ядаж бизнесүүдэд буух дарамт багасна
Нэргүй 2026-02-03 59.153.112.94
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёр жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёр жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй байдаг. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй юм.
үйлдвэрлэгч 2026-02-03 202.126.89.203
монгол төгрөг үнэтэй учир бид өнөөдөр аж үйлдвэрээ хөгжүүлж чадахгүй байгаа, чэнж улс болчихсон, барааг гадаадаас авчраад зарахад үйлдвэрийн байр, мэргэшсэн ажилтнууд, тоног төхөөрөмж, технологи хэрэггүй. Чэнж хийхэд гэр хороололд бараатай контейнер тавих нэг хашаа, хашаан дотор амьдардаг эмгэн, өвгөн ба банхар гурав байхад болно оо. За тэгээд баруун солгойгүй зарна, түүнийг нь дараагийн чэнж аваад жижиглэнгийн үнэ-ээр зарна, ямар бараа авчирч зарах вэ гэдгээс өөр зүйлд толгой нь ажиллхгүй