niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:33 UTC Эх: https://news.mn/r/2847507/ 2863f861e2d79106… ← niitlelch.mn руу буцах

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 36 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүллээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 36 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүллээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 36 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүллээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь 2025 онд үйлдвэрлэл, уул уурхай, борлуулалт, санхүүгийн үзүүлэлтүүдээрээ 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрч, зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ. Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой “Чингис хаан” Үндэсний баялгийн санд тус компани 2024 болон 2025 онд 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байсан бол 2025 оны үйл ажиллагааны үр дүнгээр 36 тэрбум төгрөгийн ногдол ашгийг нэмж тус санд төвлөрүүлсэн байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн 2025 оны гүйцэтгэлээс танилцуулбал:

– Ган бүтээгдэхүүн 33.0 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 33.6 мянган тонн,

– Төмрийн хүдрийн баяжмал 1.693.3 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2.058.8 мянган тонныг тус тус давуулан үйлдвэрлэсэн байна.

Мөн 1.982.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 2.429.1 мянган тонныг экспортолж, 551.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 593.1 тэрбум төгрөгийн бодит орлогоор давуулан биелүүлсэн нь компанийн 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Орлогоо нэмэгдүүлж, төсвийн хэмнэлт хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулсан үр дүнд компани төлөвлөсөн 42.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаас 72.1 тэрбум төгрөг буюу 2025 онд төлөвлөгөөг 168.3 хувиар давуулан биелүүлжээ.

Мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн төлөвлөгөөг 82.1 тэрбум төгрөгөөс 246.6 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн нь татварын дараах цэвэр ашиг болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ компанийн хэмжээнд түүхэн дээд түвшинд хүрчээ. Ингэснээр үндэсний хэмжээнд топ татвар төвлөрүүлэгч төрийн өмчит компаниудын нэг болж чадсан бөгөөд мэргэжлийн удирдлага, сахилга баттай төлөвлөлт, оновчтой менежментийг хэрэгжүүлснээр төрийн өмчит компани хэрхэн ил тод, хариуцлагатай, үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-03 172.58.244.36

Ингэж дарга нарт идэш ууший нь бэлдээд яах гэсэн юм бэ, төсөвтөө л оруулаач !!! Төсвөөр дамжуулбал дарга нар 70 хувь, ард түмэнд 30 хувь. Аа хэрвээ энэ санд орвол 100 хувь дарга нар гусна шүү дээ !

Avatar

Cok 2026-02-03 66.181.188.186

Тэр мөнгө гол нь лухгайчууд гараа угаагаад, гадаадад томилолтоор яваад, казинодож дуусдаг нь жавхлан юм шүү

Avatar

Нэргүй 2026-02-03 103.57.94.78

элбэгдоржийн гуринхууд идэж дуусгадгийн даваан дээр салгаж авсан нь болждээ

Avatar

Нэргүй 2026-02-03 103.212.116.136

Хувийн компани ашигтай ажиллаад эзэн нь баяжина. Монгол байглийн баялагийг хувьдаа ашигласан болхоор. Тэгээд ихэнх нь гадаадын оффшор дансруу урсана. Монгол алдагдалтай баланс л үлдэнэ.

Avatar

Нэргүй 2026-02-03 59.153.114.122

Идээд идээд үлдэж байгаа нь энэ шдээ??!! Хувийн компани байсан бол 2-3 дахин их байх байсан!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж