niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:33 UTC Эх: https://news.mn/r/2846994/ ac3e65b3e4557e55… ← niitlelch.mn руу буцах

"Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

"Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

"Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

-Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн нөхцөл байдал, судалгааны дүнгийн талаар яриагаа эхэлье. Та хэдэн жил энэ чиглэлээр судалгаа хийж байна вэ?

-Би монгол хүний генетик гэсэн ерөнхий сэдвээр судалгаа хийдэггүй. Энэ бол нийгэм, биоантропологи, хувьслын томоохон сэдэв. Миний судалгааны ажил бол хүний генетикийн хүрээнд тодорхой ген, полиморфизмуудыг ямар нэгэн өвчинтэй холбогдуулан судлах анагаах ухаан, биотехнологи талдаа. Энэ чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж байна. Аливаа амьд организм орчин нөхцлийнхөө дагуу генетикийн албадмал өөрчлөлтөд орж, олон үе удмын дараа тухайн орчиндоо дасан зохицсон байдаг.

Тэр дагуу бид эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өл сайн даадаг, орчиндоо хурдан зохицдог гэх мэтчилэн бусдаас давуу шинжтэй байгаа нь тодорхой.

Гэхдээ тэр бүр шинж чанарын цаана ямар генетик хувьсал явагдсаныг судалсан юм байхгүй. Зарим ард түмэн тухайн нэг өвчинд илүү тэсвэртэй байгааг судлаад, тэр шинжийг нөхцөлдүүлэгч мутацыг илрүүлсэн байдаг. Жишээ нь хумхаад тэсвэртэй болгосон мутаци хумхаагийн шумуул тархсан бүс нутгийн ард түмэнд их тархсан байх жишээний. Монголчуудын хувьд одоогоор тиймэрхүү судалгаа хийж, хэвлэсэн юм алга байна. Сүүлийн хэдэн жил танилцуулга хэлбэрээр энэ талаар мэдээлэл их хийгдсэн. Доктор Э.Энхмаагийн судалгаагаар нийт хүн амын 98 хувь нь цус ойртолттой, инбридингийн коэффицент улсын хэмжээнд дунджаар 0.0652 гэж гаргасан байсан. Энэ нь асар өндөр буюу нэгдүгээр үеийн үеэлүүдийн хооронд Монгол Улсын дундаж гэрлэлт явагдаж байна гэсэн үг. Энэ дунджаас зүгээр хэвийн тархалтаар барагцаалахад нийт гэрлэлтийн 15-25 хувь нь төрсөн ах дүү нарын хооронд байна гэж тооцож болно. Энэ бол утгагүй үзүүлэлт. Арга зүйн алдаа гарсан болов уу. Миний бодлоор Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй, дэлхийн дунджаас бага байгаа болов уу.

-Ер нь цус ойртолтын түвшинг нь ямар байдлаар тогтоож, хэрхэн судалдаг юм бэ?

-Хүн ам дээр асууж байна гэж ойлголоо. Хүн амын дундахь төрөлхийн оюуны хомсдлын хэмжээ индикатор болно. Оюуны хомсдол их бол цус ойртолт их гэж үздэг. Дэлхийн дундаж нэг хувь орчим байдаг. Монголд оюуны хомсдолтой 20 мянга орчим хүн байдаг юм билээ. Нийгмийн халамж өгдөг учраас энэ тоо нэлээн бодитой байх. Энэ нь хүн амын 0,5 хувь буюу дэлхийн дунджаас хоёр дахин бага байгаа юм.

Дараагийн үзүүлэлт нь удамшлын өвчин, удамших хавдрын хэмжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улсын хүн ам бас дэлхийн дунджаас хамаагүй бага.

Дараагийн үзүүлэлт нь нийгэм, соёлын үзүүлэлт. Энэ нь юу вэ гэхээр үеэлүүдийн хооронд гэрлэх соёл нутагшсан эсэх. Манай ард түмэн энэ асуудлыг дэмждэггүйгээр барахгүй бүр эсэргүүцэж, зайлсхийдэг соёлтой. Ураг удмыг холоос тодруулах, цус холтгох талаар үй түмэн ёс заншил, зүйр цэцэн үг энэ тэр байдгийг хэлээд ч яахав. Гэтэл энэ дэлхий дээр үеэлүүд хоорондоо маш их гэрлэдэг зарим ард түмнүүд байна. Араб, АНУ-ын зарим муж гэх мэтчилэн. Европын хаадын түүх бас бий. Энэ нь язгууртны цусыг цэвэр байлгах, өв хөрөнгөө хамгаалах, аюулгүй байдлын систем үүсгэх гэсэн ашиг сонирхлоос бий болдог сонирхолтой нийгмийн үзэгдэл. Монголд бол ийм үзэгдэл байхгүй. Тэгэхээр ийм олон суурь индикаторуудын түвшин монгол хүн амд бага байхад цус ойртолт ноцтой хэмжээнд байгаа гэдэгт би хувьдаа огт үнэмшихгүй байгаа юм.

-Угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлнэ гэдэг. Үүнээс гадна өөр ямар давуу талтай бол?

-Овгоороо бахархах, нэр төрөө дээдлэх, нэг нэгэндээ тус дэмтэй байх зэрэг олон талын ач холбогдолтой. Монгол Улсын иргэн бүрийн иргэний үнэмлэх дээр ургийн овгийг нь бичсэн байдаг. Энэ нь хэр бодитой, үндэслэлтэй юм бэ. Зарим гэр бүлийн хоёрын иргэний үнэмлэх дээрх угийн овог ижил байх тохиолдол байдаг шүү дээ. Үндэслэл, бодитой байдал гэдгийг бид өргөн хүрээнд авч үзэх ёстой. Ургийн овог бол зөвхөн цус ойртолт, биологитой холбоотой зүйл биш. Миний дээр хэлснээр хүний бахархал, цол, нийгмийн харъяалал, түүх намтар, статусын асуудал.

1997 онд монгол хүмүүс өөр өөрсдийгөө төрөөс асуулгүйгээр нэг удаа тодорхойлсон байна. Үүнийг зөв, буруу гэж дүгнэх боломжгүй. Энэ бол ард түмэн аяндаа, өөрийн хүсэл зоригоор, тайван тухтай хийсэн маш органик үйл явц байсан.

Зарим нь цоо шинэ овог авсан, зарим нь боржигон овог авсан. Овгийн нэрээр бахархдаг ч юм уу ямар нэг шалтгаантай л байж. Үүнийг нь хүндлэх хэрэгтэй. Ялангуяа төр нь. Өнөөдрийн хоёр боржигон овогтой хүн хоорондоо суух нь цус ойртоно гэсэн эрсдэлтэй статистикийн хувьд ямар ч асуудалгүй. Биологи ярих гэж байгаа бол хамгийн багадаа 50 хүн энэ дэлхий дээр үлдсэн байхад л хоорондоо суугаад цус ойртохгүй хүн төрөлхтний удмыг үргэлжлүүлэх боломжтой гэж үздэг. Монгол чинь 3,5 сая хүн амтай, Улаанбаатарын "тогоонд" 1,5 сая хүн багшралдаж байхад ямар ч асуудалгүй. Хятадад Ли овогтон 100 сая байдаг гэсэн. Солонгост Ким, Пак гэж байна. Аль ч оронд хамгийн олон хүнтэй том овгийн нэр байдаг байх. Тэрүүгээрээ ч бахархдаг байх.

-1925 оноос Засгийн газрын тогтоол гараад ургийн овог хэрэглэхийг хориглоод, эцгийн овгоор овголдог болгосон. Бараг 70 жилийн турш ургийн овгийг хэрэглээгүй бөгөөд 1997 оны Засгийн газрын 17 дугаар тогтоолоор "Угийн бичиг хөтлөх журам" гаргасан гэх мэдээлэл байдаг?

-1925 оны тогтоол энэ тэр гэсэн юм худлаа гэсэн шүү. Насаараа түүх судалсан хүн тийм тогтоол баримт байхгүй гэсэн. Төрсөн ах дүү хоёр өөр овогтой болсон нь дээр үед хүүхдүүдээ нэг нэгэндээ их өргүүлдэг байсантай холбоотой.

-Монголд цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй боллоо гэдэг. Яг тэр аймаг, сум гэсэн сүүлд хийсэн тоон судалгаа бий юу?

-Тухайн үед ажиллаж байсан хүний амнаас сонсоход 1980-аад онд зарим аймгийн захын сумдуудад цус ойртолтын сэжиг таавар байсан тул Эрүүлийг хамгаалах яамнаас мэргэжлийн комисс томилж судалгаа хийлгэсэн юм билээ. Тэгээд Дорнодын Матад, Халх гол, Баянхонгорын Баянлиг зэрэг захын сумдуудад төрөл ойртолт, түүнээс шалтгаалсан удамшлын гажиг өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг юм билээ. Гэхдээ энэ талаар бичсэн судалгааны өгүүлэл, тайлан харсангүй. Ер нь иймэрхүү төрөөс хийлгэсэн судалгааг нууцлах байдал байдаг байх.

-Цус ойртолтын сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-Биологид фитнес буурна гэж хэлдэг. Энэ нь өргөн ойлголт. Хүн дээр оюуны хөгжил буурах, төрөл бүрийн удамшлын гажгаар илэрч болно.

-Цус ойртолт гэж ярихтай зэрэгцэн монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох үзэгдэл нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд монгол хүний ген алдагдлаа ч гэж ярих болсон. Үндэсний оюун ухааны чадамж их доогуур байна гэж үнэн үү. Энэ тухай сүүлд хийсэн судалгаа бий юу?

-Дэлхийн бүх хүмүүс биологийн хувьд нэг л зүйл шүү дээ. Нэг зүйл дотроо өөр соёлтой ард түмнүүдийн бодгалиуд эрлийзжих нь биологийн хувьд ямар аюултай байдгийг би огт мэдэхгүй юм байна. Ном зохиол дээр одоо хүртэл тийм юм бичсэнийг харсангүй. Цус ойртолт гэдгээс эсрэг зүйл нь шүү дээ. Ер нь зарим хүмүүсийн яриад байдаг генофонд, цэвэр байдал, цөм сүрэг энэ тэр гэдэг асуудал бол цэвэр үүлдрийн мал, нохой, ургамал дээр л яригддаг асуудал юм шүү дээ. Мал амьтны мах, сүү зэрэг ашиг шим, эсвэл өвөрмөц гадаад төрх байдал буурах, сарнихтай холбоотой ойлголт. Ер нь гахайн ферм дээр анх гаргасан ойлголт.

-Ер нь дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртоод ноцтой байдалд орж байсан жишээ байна уу?

-Тийм ард түмэн түүхэнд байхгүй. Хязгаарлагдмал нийгэм, соёлын хүрээнд бий. Жишээ нь Европын хаадын угсаа, эртний египетийн ноёлогч угсаа гэх мэт. Эдгээр нь хэт жижиг хүрээлэл.

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг /2025.12.04/ чуулганы хуралдааны үеэр 21 аймаг 330 суманд ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа иргэдийн 85 хувь нь гурав дахь, дөрөв дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна. Цус ойртолт хорт хавдрын суурь болдог бөгөөд хавдар залуужиж байгаагийн шалтгаан нь цус ойртолт гэдгийг хэлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Би УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүнд ямар, судалгаа мэдээлэл байгааг мэдэхгүй байна. Би судлаач хүний хувьд, манай суурь нөхцөл, дата тийм биш гэдгийг харуулаад байна гэж дээр хэлсэн. Захын бөглүү сумдуудад асуудал байж болно. Тэгэхдээ хэсэг газрын асуудлыг нийт хүн амд нааж, нийт улсын бодлого боловсруулах нь маш аюултай. Хавдрын асуудал бол өөрөө маш комплекс зүйл. Дундаж нас уртасч байгаатай холбоотойгоор тохиолдол ихэсдэг. Монгол Улсын хавдрын тохиолдлын онцлог нь вирус, бактерын халдвар авснаас буюу ариун цэврийн асуудалтай холбоотой элэг, ходоод, умайн хүзүүний хавдар байдаг. Харин удамшлын хавдрууд дэлхийн дунджаас хэд дахин бага. Вакцинжуулалт, ариун цэврийн стандартуудыг мөрдүүлснээр шийдэж болох асуудал.

-Хорт хавдар залуужиж байгаагийн хувьд?

-Хавдар залуужиж байна гэж энд тэнд хүмүүс ярих нь сонсогддог боловч яг статистик судалгаагаар нотлогдохгүй байгаа. Сүүлийн 15 жилийн хавдрын статистик мэдээллээр 0-19 насны хүмүүсийн бүлэг дэх хавдрын өвчлөл статистикийн үнэмшилтэй ихсээгүй байна. Бидэнд нэг зовлон нь урт хугацааны судалгаа, дүгнэлт хийх дата Монголд олдохгүй хязгаарлалт бий. Гэхдээ жишээ нь уушигны хавдар нийт хүн амд зугуухан өссөөр байгаа нь тодорхой байгаа.

Гол шалтгаан нь агаарын бохирдол болов уу. Гол нь энэ цус ойртолтын асуудал ч тэр, хавдрын асуудал ч тэр хүмүүс их сонирхдог, бас их айдаг сэдэв юм шиг байгаа юм. Энэ айдас дээр дөрөөлж нийгэмд элдэв манипуляци хийдэг, ашиг хонжоо олдог хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Асуудалд нухацтай, шинжлэх ухаанч байдлаар хаа хаанаа хандах нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

Avatar

Hgffhvvk 2026-02-03 202.55.188.39

битгий ш**

Avatar

Нэргүй 2026-02-03 103.57.92.178

ээ мэдэхгүй, тэр Дорнод Матад сум гээд яриад л байлаг нь хэр үнэн юм

Avatar

Нэргүй 2026-02-03 103.168.34.1

Эрдэмтэн маань арай буруу ярьчихлаа даа. Та бүхэн Wikipedia-с Minimum viable population гээд хайгаад үзчихээрэй.

Avatar

Нэргүй 2026-02-03 103.57.92.178

Харин тийм

Avatar

Нэргүй 2026-02-03 66.181.187.39

судалдаг, мэргэжлийн хүнд итгэхээс яахав. гэхдээ санаж сэрэмжилж байхад илүүдэх юун.

Avatar

Нэргүй 2026-02-03 103.168.34.1

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-02-03 103.229.122.24

За ашгүй дээ цус ойрлоо бохирдлоо гээд байгаа мөн үүнтэй холбоотой элдэв төрлийн өвчин эмгэг нь гайгүй юм байна сэтгэл тайвширлаа харин манай зарим тэнэгүүд монголчуудаа муулвал л дур тавьж яаг үнэн тийм шүү гэж ирээд л сайн юм уншиж бай за тэгээд тэд ч юм уншихгүй цуурхал,хов живээр л амьдарцгаадаг юм доо

Avatar

Нэргүй 2026-02-03 202.55.188.125

Энэтхэгийн далайд 1000орчим хүнтэй жижиг арал бий хэнийг ч аралд ойртуулахгүй цэргийнхэн хамгаалж байдаг тэд анх 40-50000жилийн өмнө сууршиж өнөөдрийг хүртэл амьдарч байна чулуун з****г нум сумтай мөхвөл мөхөх хугацаа боловч оршсоор л байна манай нэг сумаас бага хүн цус ойртоод сүйрсэнгүй

Avatar

Нэргүй 2026-02-03 103.168.34.75

Тэр үнэн шүү. Одоо үед тиймэрхүү овог, отог энд тэнд үлдсэн, энэтхэг, бразилийн засгийн газар хамгаалаад, өөрсдөө зөндөө үржиж байдаг шүү.

Avatar

Нэргүй 2026-02-03 66.181.178.214

Баянөлгийн казакууд их цус ойртолттой социализмын үед тэгж ярьдаг байсан.царай төрх нь ч сонин болж байсан ногоон нүдтэй хачин чихтэй казак хүүхдүүд зөндөө л байдаг нилээн уруу дорой доожоогүй унжгар байдаг цус ойртолттой гэсэн дээ

Avatar

Баян өлгий 2026-02-03 103.229.121.49

Б ө казакууд л 3-4 үедээрээ хоорондоо сууж байгаа

Avatar

Нэргүй 2026-02-03 103.168.34.57

Пороро гужаа нараар цусаа сэлбэх далд сонирхолтой байгаа юм биш үү

Avatar

Лантуу 2026-02-03 66.181.183.57

Жинхэнэ эрдэмтэн хүний үгийг сонсоход таатай байна.

Avatar

Ардчилалын гажиг 2026-02-03 103.212.162.75

Капитал, ардчилал, хүний эрхийн элийрэл хийрхэл нь нийт массын дийлэнхид хүчтэй сөргөөр хөгжин нөлөөлж Сэтгэцийн эмгэгийн шинэ төрлийн гажгийн бий болгож байгаа нь Монгол улсын хувьд ноцтой аюул гэж бодож байна….

Avatar

Нэргүй 2026-02-03 59.153.115.190

Эргункүнд байхдаа цус ойртоогүй юм чинь одоо гайгүй байх оо энэ залуу логиктой баримжаатай ярьжээ МАН-ын пороро бол улсын аасаа сэтгэцийн хувьд сэжигтэй. Улаан коммунист үзэлд тархиа гэмтээсэн ер нь МАН-ын хан бүгд тархины асуудалтай

Avatar

зочин 2026-02-03 103.168.34.250

Энэ хүн бол эрдэмтэн хүн байна. Асуудалд шинжлэх ухаанчаар хандсан байна. Герман улсад хулхи доктор хамгаалуулдаггүй хариуцлагатай улс мөн байх. Сэвдэг хүмүүсийн санаа нь хоёр зүйл дээр төвлөрдөг байж магадгүй юм шиг. Нэг нь мөнгө олох -судалгаа хийх нэрээр санхүүжилт авах.
Хоёр дохь нь энэ асуудлыг шалтаг болгон сэвж монголчуудыг эрлийзжүүлэх даалгавар хаа нэгтэйгээс авсан юм биш биз гэсэн "хардлага" төрмөөр ….

Avatar

Алтан 2026-02-03 66.181.178.176

Ган пүрэв найзын дүү Германд төгссөн байхаа. Сайн эрдэмтэн үнэн зөв ярьжээ. Сайн уншицгаа.

Avatar

Үнэн 2026-02-03 202.126.89.101

Үнэн ярьжээ. Монголд асуудлыг сэвээд түүгээрээ амьдардаг хэсэг бүлэг хүмүүс энд тэнд бий болсон

Avatar

Энхбаяр 2026-02-03 202.70.36.196

П.Сайнзориг мэтийнгудамжны э****з путль шиг солиотой юм ярихгүй, шинжлэх ухааны үндэстэй ярисан байна.

Avatar

Нэргүй 2026-02-03 203.91.115.40

Овоо доо. Шинжлэх ухаанч байдлаас хандах нь зөв.

Avatar

Нэргүй 2026-02-03 103.229.121.56

хүрсээн! Соц үед 8 дугаар үедээ байсан бол одоо 4 дүгээр үедээ орсон гэж нэг судлаач ярьж бсан

Avatar

1234 2026-02-03 202.5.202.32

Энхмаа гээд хүүхэн судалгаа нэртэй хоолоо олж идэх арга нь байсан.

Avatar

Нэргүй 2026-02-03 103.212.162.145

нээрээ энэ асуудал юу болж байгаа бол.Бүгд жалга довондоо гэрлэж бараалсан улсууд 98% байна гэдэг үнэн байх шүү. Бас болоогүй нэгнийгээ э****з хурлийзаар нь дуудаад байхаар цусаа шинэчлэх арга бодно байгаа…

Avatar

Нэргүй 2026-02-03 202.55.188.125

цус ойртолт гэж хашгираад байдаг хүмүүс их бий гэхдээ 70000жилийн өмнө дэлхийд маш хүчтэй галт уул дэлбэрч хүн төрлөхтний тоо 2000болтлоо буурсан гэдэг тэгэхэд цус ойртоод устаагүйг бодоход 3.5саяуулаа цус ойртоод устаагүйг тодорхой

Avatar

Нэргүй 2026-02-03 124.158.123.242

Монголд нэг л салбарт "цус дэндүү ойртсон доо". Тэр нь том албан тушаалтануудын ойр орчим гэсэн үг… Энэ нь нийгэмийг тэр чигээр нь булингартуулсаар байна…

Avatar

Нэргүй 2026-02-03 59.153.113.194

BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDEX ANUSDAAD BIEE UNELLEED VANXANDI SEXSEER TAICHNA XAMTRAGCH BOLI80955877

Avatar

Нэргүй 2026-02-03 59.153.112.108

Хүн 4 дүгээр үеэлтэйгээ суухад өвчтэй хүүхэд гарах магадлал хамгийн ихдээ 0.5 хүртэл буурсан байна аа. 6 үе гэсэн үг. 7дээр ургаа салгаад хоорондоо сууцгааа, ямарч асуудалгүй.

Avatar

Иргэн 2026-02-03 202.21.127.114

Бусдын хийсэн эрдмийн ажлыг шүүмжлэх ч яахав. За бүр шүүмжлэх ч ёстой л до. Тэгж байж шинжлэх ухаан болно. Харин энэ нөхөр өөрөө яг ямар судалгаа хийж юу нотолсон юм бол. Би ийм судалгаа хийж ийм үр дүн гаргаад ийм эрдэмтдээр хэлэлцүүлээд ингэж хамгаалсан гэх юм алга. Зүгээр тэр тэгж бичсэн, энэ ингэж үзсэн, тэгж харагдаад байна, тийм байх боломжгүй гэж хөндлөнгийн гуравдагч этгээдийн хийж бүтээснийг л иш татаад, эсвэл шүүмжлээд байх юм. Бас нэг хэтэрхий мэргэн жараахай байна дөө.

Avatar

Нэргүй 2026-02-03 202.126.92.68

хүрэлгүй яахав.

Avatar

Нэргүй 2026-02-03 59.153.112.94

Монголчууд бүгдээрээ ДНХ-гийн шинжилгээг өгсний дараа л дүгнэлт хийж болно.

Avatar

иргэн 2026-02-03 202.179.15.114

Энэ чинь харин ханатай, шинжлэх ухаанч тайлбар байна. Энхмаа, талийгаач Батчулуун билүү 2 доктор гэх нөхөд худлаа сенссацалж нэр хүндээ өсгөх, мөнгө олох л ажил хийсэн. Одоо Энергийн бариач гэх нэг авгайтай нийлээд өвдсөн зовсон хүмүүсийн зовлонгоор мөнгө хийгээд л явж байдаг. Утгагүй ч юм аа даа..ккк

Avatar

Нэргүй 2026-02-03 202.21.112.220

Олдмол өвчин хавдарууд цаашдаа тухайн хүний ур удамд дамжих магадлалын талаар судалбал? Гэр бүл болж байгаа улсууд санхүүгийн боломжтой нь гадаадад генийн шинжилгээ өгч эрсдлээ мэдэж түүнчлэн гэрлэлтийн гэрээнд хүртэл заалт болгон оруулж байна.

Avatar

Зочин 2026-02-03 66.181.177.132

Маш зөв чрьжээ яшинжоэх ухааны үндэстэй Тэр Энхмаа гэгч санхүүжилт ааьах зоррилгоор дэндүү худал юм ярьсан шүү Тэр лаөораторийг шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-03 203.17.23.177

БААХАН ОРОС ХЯТАДЫГ ШҮТЭЖ, ЦООХОР ДЭЭЛТ МЭТИЙН БОЛОВСРОЛГҮЙ ГАРУУДЫГ ШҮТЭЖ ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА ГАРУУД ИХ БАЙНА. ТЭХЭЭР Ч ЯАЛТ Ч ҮГҮЙ ЦУС ОЙРТОЛТ ИХ БАЙНА Л ГЭСЭН ҮГ. ЦУС ОЙРТСОН ОРКУУД АЮУЛЫН ХАРАНГА ШҮҮ. УРАНД ХОРДСОН 10 ХӨЛТЭЙ ТУГАЛ ХАЖУУД НЬ ЮУ Ч БИШ. АХАХА

Avatar

Нэргүй 2026-02-03 103.57.92.178

Цоохор дээлтийг тахиж шүтсэн гэвэл нэг хэсэг бүгд шахуу нүүр номондоо зургийг нь тахисан байх

Avatar

ЗАВСРЫН ҮЕИЙХЭН 2026-02-03 202.70.43.34

Манай Монголд Энэ Хорвоотой гүйцэт танилцаж амжаагүй, Бүх зүйлсийг Буруу Ойлгож, Буруу Ярьдаг янз бүрийн насны 1000/1000 хүмүүс байна. Тэр дундаа 2 нийгэм дамжсан хүмүүс өөрсдийгөө сарнаас ирсэн гэдгээ ердөө ч ойлгодоггүйгээс өнөөгийн бидний аж амьдралын байж байгаа царай тодорхойлогдож бнадаа хөөрхий

Avatar

Нэргүй 2026-02-03 66.181.191.146

Гоё, илүү дутуу хийсвэрлэлгүй, яг л шинжэх ухаанч хариултууд байна. Толгойдоо орсноо дураараа бурдаг хүмүүсийн ярьсан зүйлсийг уншихаас өөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж