niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:33 UTC Эх: https://news.mn/r/2847433/ f05ce30cdda34013… ← niitlelch.mn руу буцах

НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.


Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага Сонгинохайрхан дүүрэгт 41, Чингэлтэй дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 19, Баянзүрх дүүрэгт 37, Баянгол дүүрэгт 12 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад гурван тохиолдол тус тус бүртгэгдсэн аж.

Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Орхон аймаг, Өмнөговь аймаг болон Төв аймагт угаарын хийн хордлогод 19 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 60 хувь нь 18-аас дээш насныхан, 40 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм.

Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-02 46.128.10.239

Амиа аваад явчиж чадахгүй, арчаагүй байж уул нь болохгүй. Дэндүү болгоомжгүй хөөрхий амьтдыг яалтай ч билээ. Хүн бүр өөрийгөө болзошгүй аюулаас хамгаалах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2026-02-02 202.55.188.41

Төр нь хортой түлш түлэхийг тулгаад байгаа юм чинь өөрсдийгөө яаж хамгаалах юм. Хувьчлал нэрээр үйлдвэрүүдийг луйвардсан хулгайчуудаас бүрдсэн МАН АН гэх хятадын тавиулуудыг улс төрөөс зайлуулж ялла. Хувьчлалаас өмнөх улсын үйлдвэрүүд ажилчдаа орон сууцаар үнэгүйгээр хангадаг байсан.

Avatar

Cok 2026-02-02 202.126.91.33

хэвийн мэт болгов шүү эд нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж