niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:34 UTC Эх: https://news.mn/r/2847419/ a0b8725ef09bb6c7… ← niitlelch.mn руу буцах

Хаврын улс төр эхлэхтэй зэрэгцэн Т.Аюурсайхан суллагдана

Хаврын улс төр эхлэхтэй зэрэгцэн Т.Аюурсайхан суллагдана

Хаврын улс төр эхлэхтэй зэрэгцэн Т.Аюурсайхан суллагдана

МАН дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл ид өрнөж байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ардчилсан намаас Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих нь нэгэнтээ тодорхой болсон бол МАН дотор танхимын тэргүүнийг өөрчлөх нүүдэл хийхээр өрсөлдөөнийг эхлүүлээд буй. Товчхондоо, УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газраа авах дотолгоог эхлүүлээд байна гэж хэлж болно.  Хэдийгээр МАН өнгөрсөн оны сүүлээр Их хурлаа хийх үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах амлалт өгсөн ч энэхүү сценарь өөрчлөгджээ.

Нөгөө талд хаврын их улс төр эхлэхтэй зэрэгцэн нүүрсний хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял авч байсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурайхан суллагдах болсон нь эрх баригч намынхныг хөдөлгөөнд оруулж буй гэх мэдээлэл бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллах үеэрээ сайд асан Т.Аюурсайханыг сар шинийн дараахан суллагдах болсныг зарласан. Энэ талаар тэрбээр “Цагаан сарын дараа эхний нүүрсний хэргээр ял сонссон этгээд суллагдах гэж байна. Нүүрсний асуудлаар сонсгол удирдсан, нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад илчилж, хүлээлгэж өгсөн иргэний хувьд тэр хүмүүсийг хангалттай ял шийтгэл хүлээсэн гэж боддоггүй. Тэр сонсгол дээр яригдсан манай намын удирдлагын хүмүүс албан тушаал дэвшиж ажиллаж байсныг заримыг нь буулгасан. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл болсон. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна, эхнээсээ хилийн хориг тавигдаж эхэлж байна. Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг өргөн цар хүрээтэй шалгагдаж байна” гэсэн нь зөвхөн энэ хэргээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан шалгагдаад өнгөрөхгүй араас нь чирэгдэх том албан тушаалтнууд бий шүү гэдэг мессежийг давхар өгсөн зарлан дуудах боллоо гэж хэлж болно.

Гол нь МАН хэнийг Д.Амарбаясгалантай хамт явуулах вэ гэдэг асуудал юм.

Анх нүүрсний хэрэг мандаж, МАН хулгайч нараа хайж эхлэхэд УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, шүүхээс ял оноосон. Анхан шатны шүүхээс Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноосон бол Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноосон.  Олон нийт дээрх шийдвэрийг хөнгөн гэж үзсэн бол тэд давж заалдсанаар ялаа хөнгөрүүлсэн. Давж заалдахаас өмнө  Б.Ганхуяг  олон ноцтой үгийг хэлээд амжсан нь энэ хэрэг зөвхөн Т.Аюурсайхан бид хоёроор хаагдах ёсгүй, араас чирэгдэх гишүүд олон бий гэдгийг тодотгосон хэрэг болсон. Тодруулбал, тэрбээр  2023 оны есдүгээр сарын 12-нд болсон шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дээр “Б.Ганхуяг намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй. 11 хүний хэргийг уншаарай. Гүйдэг хаалга, модон хаалга, чирдэг жорлонгийн хэрэг. Жорлонг нь хураалаа гэж өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн байхгүй.

Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юм уу?  Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя.

Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ? Дараад үлдэх юмуу? Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу?

Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн яаж санхүүждэг юм, яамдаас хэдийг авдаг юм. Би үүнийг яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрс мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. Нүүрсний гэх хэргээр 68 хүн баригдаад би ганцаараа үлдсэн. Намайг байлга байлга, би байж л байя.

Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүрх зогсох гээд байна.

Гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна” гэж мэдэгдэж байв. Ямартай ч давж заалдсанаар ялаа хөнгөрүүлж чадсан. Ингэснээр тэрбээр ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн шоронгоос суллагдах болж буй. Тодруулж хэлбэл, 2027 оны зургадугаар сард суллагдана. Харин тэр үед нүүрсний хулгайд хэн, хэн холбоотой байсныг илчилж чадвал  МАН дотор жинхэнэ бөмбөг тэслэх юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн онд /2025.11.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаас УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу илгээх гэж байгаад Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн н.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдсэн. Дээрх мессежид Бортээг ордтой холбоотой асуудал хөндөгддөг.

Т.Аюурсайханы хувьд ч жинхэнэ хулгайч нараа илчилж чадвал МАН дотор нүүрсний хэргээр явах нөхөд олон байгаа тухай өнгөрсөн хугацаанд шуугиж ирсэн. Иймээс хаврын чуулган халуун болно гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлээд байгаа үг МАН дотор олон өөрчлөлт авч ирж мэдэхээр байна. Хэнийх нь бүлэглэл, фракци түүний шоронгоос суллагдсан үйл явдлыг хэр овжноор ашиглаж өөрсдийнхөө талд эргүүлж чадах вэ гэдгээс шалтгаална.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-02 103.212.119.230

Huuli shudarga tegsh uilchleh heregtei, gar utas esvel languun deerees yum hulgailaad ene hemjeenii yal avsan olon Mongol aav eejiin huuhduud bdg bh

Avatar

Нэргүй 2026-02-02 43.242.242.59

Т.АЮУРСАЙХАНААС ОДООГИЙН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ИХ Л АЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ӨРСӨЛДӨГЧӨӨ ГЭЖ ХАРЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БАЙНА. Т.АЮУРСАЙХАН БОЛ ЧАДВАРТАЙ ХҮН. ЭР ХҮН ХҮҮХЭН МӨНГӨ ХОЁРТ УНАЧИХ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2026-02-02 103.9.90.100

хууль зүйн сайд нь ялтан суллагдахыг яриад явдаг тээ. Ингэ гэж сайд болгоогүй байх шүү

Avatar

Монгол хүү 2026-02-02 64.119.29.63

ЕР НЬ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧУУДААР УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМ, АГЕНТЛАГУУДЫГ ДҮҮРГЭСЭН УЛС ДЭВШИХ НЬ БАЙТУГАЙ СӨНӨСӨН Л БАЙДАГ БАЙХ ШҮҮ!!! ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ ЗҮЙЛ ЯРИХ ДЭЭРЭЭ ТУЛАХ ЮМ БОЛ ЭНЭ ЧИНЬ ХЭНИЙ ЭРХИЙГ ЯРИАД БАЙГААГ ДАНДАА АНХААРЧ МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ ГЭДЭГ АУГАА ИХ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ СУРГАЖ, ЗАХИЖ, УЛАМЖЛУУЛАН ИРҮҮЛСЭН ҮГИЙГ ҮХЭВЧ БҮҮ МАРТААРАЙ, УЛАМЖЛУУЛАН ӨВЛҮҮЛЭЭРЭЙ ГЭСЭН БАЙДГИЙГ ТӨР ГЭДЭГ ЭРХ МЭДЭЛ АТГАЖ БАЙГАА ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, УЧРАЛ ОРОЙТООГҮЙ ДЭЭРЭЭ МЭДЭЖ БАЙХ НЬ ЗҮЙ

Avatar

Нэргүй 2026-02-02 66.181.182.131

Занданшатар аа гарахаар нь Ж.Мөнхбат тай хамт ахлах зөвлөх өөрөө болгочоорой. Чадварлаг хулгайч…хулгай хийхэд бас л ухаан их шаардана шдэ

Avatar

Нэргүй 2026-02-02 172.58.244.36

Тэр нүүрсний мөнгийг чинь л манай МАН-ыхан их багагүй идэж амь зууж бна ш дээ ! Ялангуяа сонгуулийн санал авалт, ялалтыг тэр л мөнгө шийдэж бна ш дээ. Байдал үнэндээ ийм байхад манай нам тэр хэргийг гүнзгийрүүлэн ухах хэрэг ерөөсөөө байхгүй шүү !!!

Avatar

Зочин 2026-02-02 162.229.191.188

Монгол улсад шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна. Ялангуяа шүүх прокурорын шударга байдал маш чухал. Энэ байдлаараа бид цаашид ямар ч ажлын үр дүнг үзэж чадахгүй. Зүгээр нүдэн дээр нуран унах болно. Жишээ нь энэ хүний хэрэг хийсэн хийгээгүй г шүүх нотолж чадахгүй байдалд орсон байна. Энэ бол Монгол улсад авлига, шударга бус байдал дэндүү газар авсныг харуулж байна.

Avatar

Нэргүй 2026-02-02 59.153.112.63

Ийм ч төр засаг хуультай улс байх гэж дээ ял биш зүгээр л олны хэл амнаас хэсэг хол амраад ав гэсэн амралт байсан юм бишүү луйварчдыг төрдөө залсан улс иймэррхүү биз юун хөгжил юун амар тайван

Avatar

Нэргүй 2026-02-02 172.58.244.36

Нүүрсний аймшигт хулгайн 95 хувь нь МАН-ынх, 5 хувь нь л АН-ынх бхоо

Avatar

Нэргүй 2026-02-02 66.181.182.250

ман гэж увайгүй хулгайчдаар дүүрсэн жорлон байнаа н**ш гэж

Avatar

Femme 2026-02-02 66.181.178.147

Монгол эрчүүд минь ийм ч их шуналтай мунхаг болох гэж…3 сая иргэдийг ингэж амьдруулж байгаа нь энэ улс төрд байгаа эрчүүд ш дээ тэдний ээж эхнэрүүд бас хамт шуналтан өсгөж үржүүлж байгаа …залуу үе минь гэрэл гэгээ авчрах болтугай!

Avatar

зочин 2026-02-02 66.181.182.94

АН-ын гол зорилт бол МАН-ын дотоодод байгаа бага зэргийн зөрчил,үзэл бодлын зөрүүг овжин ашиглаж,хооронд нь яс хаях,болж өгвөл хэрэлдүүлэх, зодолдуулох, үзэн ядалт үүсгэх,худал,буруу ташаа мэдээ тарааж,иргэдийнтархийг угаах,нийгмийг хуурах, өөрсдийгөө дөвийлгөх,улс орноо зөв өөдрөг авч явч явж чадах цорын ганц улс төрийн хүчин мэт харуулах явдал, Гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хүзүү толгойгоороо холбогдсон энэ намын зарим үл бүтэх этгээдүүдэд монголчууд олон удаа хууртсан,Хаширсан баймаар юм,

Avatar

Нэргүй 2026-02-02 66.181.182.248

Тусгаар улс юм бол яагаад луйврын гэрээг ил болгож болохгүй гэж. УИХ ын данхын ЗГ-т гэрээ байгуулах эрх олгосон тогтоол батлахдаа хятадын талын зөвшөөрлөөр гэрээг нууцын зэрэглэлээс гаргах заалттай гэрээ байгуулах чиглэл өгөөгүй гэж бодож байна. Тиймээс Төрийн эрх дээд байгууллага энэ гэрээг дангаараа ил болгох шийдвэр гарга.өнөөдөр таван толгой нүүрс борлуулаад борлуулад мөнгө орж ирэхгүй харбины луйврын гэрээний заалтаар үнэгүй шахам нүүрсээ гаргаж байна.

Avatar

Нэргүй 2026-02-02 66.181.182.248

Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр зам нэрийг халхавчаар Эрдэнэс таван толгой бортолгой, онч хараа гэсэн ордыг хятадын эзэн эрхэнд оруулж, дээр нь нүүрсээ зах зээлийн үнээс хэт бага буюу 50 хувь хямд үнээр 2040 хүртэл өгөхөөр гэрээ хийсэн ЗГ ын бүрэлдэхүүнд байсан сайдууд болон энэ гэрээний ажилд гар бие оролцсон төрийн болон төрийн өмчит компанийн бүх албан тушаалтнуудыг шоронд хийх хэрэгтэй. Тэд бол эх орноосоо урвасан хулгайчууд. Харбины гэрээг яаралтай цуцал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж