niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:34 UTC Эх: https://news.mn/r/2847325/ 27baa94961a36574… ← niitlelch.mn руу буцах

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 1-ний өдрийн 21:54:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлтийн голомт нь Могод сумын төвөөс урагш 31 км, Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс зүүн тийш 39 км, Булган аймгийн Гурванбулаг сумын төвөөс баруун хойд зүгт 42 км-ийн зайд байжээ. Урьдчилсан байдлаар иргэдийн амь нас, эд хөрөнгөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд болон балл гэсэн хоёр өөр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь газрын гүнд үүсэж буй чичирхийллийн хүчийг илэрхийлдэг бол балл нь газрын гадарга дээр, хүн болон барилга байгууламжид хэрхэн мэдрэгдэж байгааг тодорхойлдог байна.

Баллын шаталбар 12 хүртэлх ангилалтай бөгөөд 3-аас доош магнитудын газар хөдлөлт ихэнх тохиолдолд хүмүүст төдийлөн мэдрэгддэггүй. Харин 7-оос дээш магнитуд хүрвэл өргөн хүрээтэй эвдрэл, сүйрэл дагуулдаг аж.

Тодруулбал, 1–3 баллын үед барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлдөг. 4–5 баллын үед гэрэлтүүлгийн хэрэгсэл мэдэгдэхүйц чичирч, суурь муутай эд зүйл унах бөгөөд хүмүүс айдас түгшүүр мэдэрдэг байна. Харин 6–7 баллын хүчтэй чичирхийллийн үед хүн хөл дээрээ тогтоход хүндрэлтэй болж, хаалга онгойхгүй гацах, ханын ан цав үүсэх, цонхны шил хагарах, тавилга, эд хогшил байрнаасаа хөдөлж унах зэрэг эрсдэл бий болдог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж