Б.Батцэцэг: Солонгос дахь манай улсын иргэд санаа зовмоор олон зөрчил гаргадаг
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэд Солонгос улсын хилээр нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол гарч байгаа мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Усын уувал ёсыг нь дагна гэдэг шиг очсон улсынхаа хууль дүрмийг дагаж таарна. Бусдаар бол гадаад улсад оччихоод өөрийн дураараа аашилж, хэрүүл тэмцэл хийж болохгүй. Энэ нь хөгжиж байгаа монголчууд биднийг л муухай харагдуулна. Бид соёлтой аялж, зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Виз авахдаа хэлсэн зүйл нь очоод өөр болчихдог, худал зүйл ярьдаг, тэнд хууль бусаар амьдарч байгаа монголчуудын гэрийн хаягийг нь зааж өгөх зэрэг зөрчил их гардаг. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.