NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна. Энэ долоо хоногийн ярилцлагын зочдоор байгаль хамгаалагч Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналт Л.Батмөнх, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай, сэтгэл зүйч Ч.Сумъяа, “Азтай савар” ТББ-ын сайн дурын ажилтан Т.Хулан нар уригдаж, улс төр, байгаль орчин, аялал жуулчлал, өсвөр насныхны сэтгэл зүй, амьтан болон хүн зэрэгцэн орших ээлтэй нийгмийг бий болгох зэрэг сонирхолтой сэдвээр яриа өрнүүлсэн юм.
“Байгальд ээлтэй жуулчлал, тогтвортой ашиглалтыг хөгжүүлэх ёстой”

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500 мянган га газрыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авахад хувь нэмрээ оруулсан ахмад инженер, байгаль хамгаалагч Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналт Л.Батмөнхтэй ярилцлаа.
-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул хүн. Хөвсгөл сумандаа төрж өссөн. Бага сургуулийн боловсролоо нутагтаа эзэмшиж, дунд сургуулиа аймгийн төвд дүүргэсэн. Тухайн үеийн ЗХУ-ын Политехникийн дээд сургуульд таван жил суралцсан. Улмаар үйлдвэрийн цахилгааны инженер мэргэжил эзэмшиж, сургуулиа төгсөөд нутагтаа ирж, мэргэжлээрээ тасралтгүй ажилласан. 1975 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Лаос улсад айлчлах үеэрээ эмнэлгийн барилга байгууламж барьж өгөхөөр амласан байдаг.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.
"Ерөнхий сайдад олон улсын хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх байхгүй"

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн гэрээг дэмжиж, гарын үсэг зурснаар Монгол Улс тус зөвлөлийг үүсгэн байгуулагч боллоо. Энэ асуудалд судлаачид хоёр талтай л хандаж байна. Монгол Улс Энхийн гэрээнд нэгдсэнийг зөв алхам гэж үзэж байхад УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн үү, парламентаас зөвшөөрөл авч байж Засгийн газрын тэргүүн гарын үсэг зурах ёстой байсан гэдэг асуудал хөндөх. Та УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, гэрээний талаар мэдээлэл авсан байсан уу?
-Сүүлийн үед Ерөнхий сайд гадаад улсад Ерөнхийлөгчийн ажлыг хийх маягтай яваа бол УИХ-ын дарга орон нутагт гүйцэтгэх засаглалын тэргүүн аятай айлчилж, харин Ерөнхийлөгч нь салбарын сайд шиг хүнсний хувьсгал ярьж, үйлдвэр хэсэж явна. Эрх баригчид ийм л эмх замбараагүй, хөл толгойгүй засаглаж байна. Энхийн зөвлөлд нэгдэх санаачилгад гарын үсэг зурах эрх зүйн үндэслэлийн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар лавлаж асуусан. Одоохондоо ямар ч мэдээлэл ирээгүй, хэвлэлийн мэдээлэлтэй л байна.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.
“АН зөвхөн УИХ гэлтгүй бүх шатанд хяналтаа тавих ёстой”

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
-Өнгөрсөн онд улс төрийн голлох хоёр хүчин болох МАН, АН удирдлагаа шинээр тодрууллаа. Үндсэндээ намын дарга нарыг шинэ залуу лидерүүд гэж тодорхойлж болно. Намууд тогтолцоогоо өөрчлөөгүй энэ үед шинэ залуу дарга нараас шинэчлэл гарах хүлээлт байна уу?
-Бид намууд эхлээд тогтолцоогоо өөрчлөх ёстой юу, эсвэл шинэ хүн гарч ирж тогтолцоог өөрчилдөг юм уу гэдгийг харах гэж байна. Намын дарга гэдэг бол харизмтай лидер байх ёстой. Гэтэл намын дарга байлаа ч шийдвэр гаргах чадваргүй, тэс өөр үзэл баримтлалтай өрсөлдөгч намаа дагаад эвсээд явчихдаг байж болох юм уу гэдэг дээр хэлэлцүүлэг өрнөдөг. Сүүлд шинээр сонгогдсон дарга нарын хувьд шинэчлэл хийх эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна.
МАН-ын дарга Н.Учрал намын жагсаалтад тодорхой босго тогтоож, шаардлага тавьсан. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар жагсаалтаар гарч ирсэн гишүүдийн дунд намд улс төрийн ажил хийж үзээгүй, шууд гадна дотноос урилгаар ч юм уу ороод ирсэн. Тэгвэл одоо намынхаа анхан болон дунд шатны байгууллагуудад гурван жилээс багагүй хугацаанд ажилласан, бэлтгэгдсэн туршлагатай хүмүүсийг жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ бол намын даргын хувьд нам доторх асуудлаа цэгцлэх эхлэл болов уу.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.
"Хүүхэд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн амьтан тэжээнэ гэвэл татгалзах хэрэгтэй"

Бид энэ удаад “Азтай савар” ТББ-ын сайн дурын ажилтан Т.Хулантай амьтны эрх, тэжээвэр амьтны эздийн хариуцлага зэргийн талаар ярилцлаа.
-“Азтай савар” ТББ хэд дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна вэ. Гологдсон, хаягдсан олон амьтныг асарч хамгаалахад санхүүжилт шаардлагатай, Түүнийгээ хэрхэн зохицуулж ирэв?
-Манай байгууллага 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Санхүүжилтийн тухайд 95 хувийг нь бид бүхний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн хандив байдаг бол 5 хувь нь нэрийн барааны борлуулалтын орлого байдаг. Тэдгээр нь эзэнгүй, зовж зүдэрсэн амьтдыг аврах, эзэнтэй болгох, спэй заслага болон эмчилгээний зардалд зарцуулагддаг. Ерөнхийдөө байгуулагдсан цагаасаа эхлээд амьтан болон хүн зэрэгцэн орших ээлтэй нийгмийг бий болгох, эзэнгүй амьтны тоог бууруулах, тэдгээрт тусламж үзүүлэх гэсэн зорилгын дор ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.
"Эцэг, эх хүүхдийнхээ сэтгэл зүйг хүчээр удирдах нь эрсдэлтэй"

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлын талаар сэтгэл зүйч Ч.Сумъяатай ярилцлаа.
-Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа алдаа их гаргадаг болсон. Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг хүмүүжлийн алдаа гэж байдаг уу?
–Сэтгэл зүйчийн өнцгөөс харахад эцэг, эхчүүд санаатай бус боловч хүмүүжлийн алдаануудыг өдөр тутамдаа хүүхдүүдтэйгээ харилцахдаа гаргадаг. Эдгээр нь ихэвчлэн мэдлэг дутагдсандаа биш харин эцэг, эх өөрсдийн сэтгэлзүйн ачаалал, өмнөх амьдралын таагүй туршлагаас үүдэн харилцах нь бий. Тухайлбал, хүүхдийн аливаа сөрөг зан авирыг асуудал гэж ялгахгүйгээр тухайн хүүхдийг өөрийг нь асуудал мэт өөрт нь ойлгуулах нь өөрийн үнэлэмж өсч төлөвшихөд сөргөөр нөлөөлдөг. Дараагийн нэг зүйл бол хэт их хяналт эсвэл хэт өндөр хүлээлт байдаг. Ийм орчинд өссөн хүүхдүүд түгшүүртэй, алдаа гаргахаас айдаг, идэвх санаачлагагүй болох эрсдэлтэй. Мөн тогтмол шийтгэлийн арга хэрэглэх нь түр зуур хүүхдийн таагүй зан авирыг дарах боловч, урт хугацаандаа аливаа харилцаанд итгэх итгэлийг бууруулснаар хамгийн наад зах нь нийгэмшихүйн хөгжлийг нь сааруулдаг. Нийгэмшихүйн хөгжил хүүхдэд ямар ач тустай талаар бүгд мэднэ. Тиймээс гол нь өсвөр насны хүүхдүүдтэй эцэг, эхийн хувьд харилцаандаа алдаа гаргасан бол алдаагаа таньж, хүүхэдтэйгээ харилцаагаа сэргээж чаддаг байх л чухал юм.
Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.
3,607.57

















































Нэргүй 2026-01-31 202.9.41.20
шааж мнголыг эзлж хулгай шаадгийн. 40 жил хужааманж хулгай хоршл шааж мнголыг мнгол хүниыр хорлж шаасн.
Нэргүй 2026-01-31 202.9.41.20
Мнголд үүрлж оргнж тархж хулгай шаасн х***а манжууд андуурахд шаагаад бгаарай халх гэж шаасн х***а манжуудын цаана х***а улс бдгиын халх гэж х***а манж зохмол шааж мнголын эзлж толгоыд шаасн хуэааманжуудын цаана х***а улс бдгийн халх гэж шаасн х***а манжууд 40 жил шороон түмн хужаагуудынха х***а улсынха хүчнд толгойд шааж хулгай шаачаад тэриыгэ их юмндбодоод андуураад шаагахд бгаарай халх гэж шаасн хужааманжуудын цаана хужа жлс бдгийн х***а улсын бодлгоорххлхмгэж шаахн хужааманжуууд толгойд ш**
Нэргүй 2026-01-31 188.162.254.9
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хэзээ Монгол улсыг бар болгох вэ ??? олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ? их наяадаар нь хулгай хийсэн нуурэсчид хэзээ шоронд орох вэ ? яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????