niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 15:01 UTC Quelle: https://news.mn/r/2847111/ 969e66ae2a57932f… ← zurück zu niitlelch.mn

Улаанбаатарт -11 хэмийн хүйтэн, багавтар үүлтэй

Улаанбаатарт -11 хэмийн хүйтэн, багавтар үүлтэй

Улаанбаатарт -11 хэмийн хүйтэн, багавтар үүлтэй

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.01.31/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:  2 сарын 3-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч суларна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -11…-16 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 0…-5 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-31 202.9.41.20

п**а хулгай гуйлагчнгууд-с болж бас хүн хулгайч гуйлагчн болх ёстой юм уу хаашаа юм х***а манж хулгайч гуйлагчнгуудыг хажуу хулгайч гуйлагчн болдгиын ямар бузртай юм бээ.

Avatar

Нэргүй 2026-01-31 202.9.41.20

п**а хулгай гуйлагчнгууд-с болж бас хүн хулгайч гуйлагчн болх ёстой юм уу хаашаа юм хулгайч гуйлагчнгуудыг хажуу хулгайч гуйлагчн болдгиын ямар бузртай юм бээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж