Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр өнөөдөр /2026.01.30/ Хуул зүй, дотоод хэргийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хуулийн төслийг 2026 оны УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар салбарын дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдлээ. Монгол Улсын авлигын төсөөллийн индексээр 114 жагсаж байгаа бөгөөд үүнээс хамаарч гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаа талаар төлөөллүүд сануулав. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
-Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран төрийн нууц, албаны нууцын асуудлыг илүү боловсронгуй болгож, албаны нууцыг нууцаас гаргах гэж байгаа. Албаны нууцад 800 гаруй мэдээллийг бүртгэж авсан байдаг. Үүнийг хүчингүй болохоор болсон. Ямар мэдээллийг нууцад бүртгэх талаар илүү тодорхой болгож өгнө. Үүний нэгэн адил авлига албан тушаалын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, нийтийн эрх ашигт хохирол учруулж байгаа асуудлыг нийгэмд ил гаргасан шүгэл үлээгчийг хамгаалдаг тогтолцоо байх ёстой. Ингэж байж Монгол Улс авлигатай бүрэн тэмцэнэ. Монгол Улс 10 гаруй жилийн өмнө авлигын төсөөллийн индексээр дэлхийд 72-т жагсаж байсан бол өнөөдөр 114 байрт эрэмбэлэгдэж байна. Энэ нь өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт буурах, Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид гадаадаас хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлуудад саад учруулж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дүгнэхдээ авлигын өндөр эрсдэлтэй орон гэж тодорхойлж байна. Тиймээс хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж эрсдэлтэй дүгнэлтэд хүрсэн. Хэрэв эрх зүйн орчноо сайжруулж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах боломж үүсэх юм.
Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаа бөгөөд 2025 оны төсөвт тодотгол хийснээр алдагдлын хэмжээг бууруулж чадсан. Мөн гадаад валютын нөөц сайжирсан. Зөвхөн энэхүү ажлын хүрээнд олон улсын гурван том зээлжих зэрэглэлийн байгууллага зээлийн хувь хэмжээг ахиулсан. Цаашид Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухайн хууль, эрх зүйн орчин сайжирвал Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж нэмэгдэх бөгөөд орчин нөхцөл харьцангуй сайжирна. УИХ-аас чөлөөллийн аяныг санаачлаад хэрэгжүүлж байгаа. Энэхүү олон цогц бодлогууд хэрэгжиж байж Монгол Улс авлига, хээл хахуультай бүрэн дүүрэн тэмцэх юм.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан:
-Иргэд шүгэл үлээж шударга ёсыг хүсэж байна. Хүн бүрийн дэргэд шударга бус асуудал их бий. Шударга бус асуудал нь улс орны хөгжил, нийтийн эрх ашгийн эсрэг зүйл байвал хэлүүлж байх нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж байна. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн хууль гэж нэрлэж байна. Энэ удаагийн өргөн барих хуулийн төсөл түүхий байна гэж би хувьдаа үзэж байгаа юм. Шүгэл үлээгчийн эрх зүй байдлын тухай хууль хугацааны хувьд 10 гаруй жил яригдаж байгаа хууль. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ тал талын төлөөллүүдийн санал бодлыг нээлттэй хүлээн авч сонсож байгаа нь сайн. Миний судалснаар шүгэл үлээгчийн мэдээлэлд шүгэл үлээгчийн мэдээллийг тооцохгүй гэсэн хэсэг байсан. Энэ нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа мэдээлэл, төрийн байгууллагын албаны нууцад хамааралтай мэдээллийг шүгэл үлээсэнд тооцохгүй гэж заасан байна. Мөн уг хууль нь бусад хуулиасаа ялгарах нэг зүйл байсан.
Шүгэл үлээсэн иргэнд мөнгөн урамшуулал олгох юм. Тухайлбал, 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал авах боломж үүсэж байгаа юм.
Монголчуудын дунд нэг нийтлэг алдаа байдаг. Мөнгө яригдаж байгаа газарт заль гаргах, танил тал болон эрх мэдлээ урвуулах ашиглаж байгаа нь хэвийн үйлдэл болсон байна. Нөгөөтэйгүүр, шүгэл үлээгч зайлшгүй хэлэх ёстой мэдээллийг гаргаж ирсэн чинь иргэний өгсөн мэдээллийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэх үгээр төөрөгдүүлж өөртөө ашигтай байдлаар болон байгууллагад ашигтай байдалд шилжүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой санагдлаа.
Шүгэл үлээгчид олон нууцыг хуулийн хүрээнд дэлгэнэ. Гэхдээ шүгэл үлээгч өөрөө уг асуудал дотор хамт байгаа нөхцөлд үлээх боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, алба хаагч ямар асуудлын хүрээнд өөрөө шүгэл үлээх зүйлээ мэднэ гэсэн үг. Харин гадна буюу ямар ч холбоо хамааралгүй иргэн тухайн асуудлыг мэдэж шүгэл үлээх боломжгүй. Нэг талаараа нөлөөлөл нь бага гэж ойлгож болохоор юм. Түүнчлэн хэт өндөр мөнгөн дүнтэй асуудал эрх мэдэлтэй нэгнүүдийн дунд яригдана. Тэр дотроос зориг гаргаж шүгэл үлээсэн иргэний асуудлыг аль нэг хуулийн байгууллага хариуцан ажиллаж байгаа асуудал гэж хэлснээр шүгэл үлээгчийн урам зориг, итгэл найдварыг газартай нь тэгшлэх вий гэдгийг салбарын дэд сайдад хандаж хэлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар, УИХ-аас баталж байгаа хууль, журмыг хэрэгжүүлж ард иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Хэрэв зөрчигдсөн бол сэргээж нөхөн төлбөр олгоно гэх үүрэгтэй. Засгийн газраас нийгмээ өөрчилнө гэж үзэж байгаа бол шүгэл үлээж байгаа иргэдийн мэдээллийг хүлээн авах, илгээсэн мэдээллийг нягталж үнэн зөв эсэхийг олох. Иргэний зориг гаргаж шүгэл үлээсэн иргэдийг хамгаалах, мөнгөн урамшуулал олгох асуудлыг хариуцаж ажиллах Засгийн газрын дэргэд тусгай субъект байгуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд маш олон газарт мэдээлэл өгч болно гэж тусгаж өгчээ. Энэхүү олон байгууллагад ирсэн мэдээллээр нэгдсэн сан үүсгэнэ гэсэн. Энэ олон газарт мэдээлэл өгөх юм бол бужигнаад дуусна. Хэлэлцүүлгийн үеэр ЦЕГ-ын гэрч, хохирогч хамгааллын хэлтсийн дарга хуулийн төсөлд санал бодлоо илэрхийллээ. Уг саналд нэг зүйлийг тусгаж өгөхийг хүссэн бөгөөд гэрч хохирогчийг хамгаалах хуульд уг асуудлыг тусгах гэж байгаа бол шүгэл үлээгч болон холбогдох хүний мэдээллийг нууцад авч нууцалдаг. Үндсэндээ мэдээлэл нууцлагдахаар тухайн шүгэл үлээгчийн нийгмийн даатгал, цалин болон татварын асуудал давхар яригдах ба энэ бүгдээс хэрхэн шүгэл үлээгчийг нууцлах юм гэдэг чухал асуудлыг хөндөгдлөө. Аль ч байгууллагад очиход хувь иргэний хувийн мэдээллийг авдаг учраас шүгэл үлээгчийн үндсэн мэдээллийг нууцалж чадах уу гэдэг нь асуудал болж байна.
“Иргэн та хүч залуусын нэгдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тухай хуулийн мэдээллийн нэгдсэн сан гэдэг заалт маш чухал юм. Мөн уг хуулийн төсөл дээр анхаарах ёстой зүйл нь гадаад шүгэл үлээгчийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Шүлэг үлээгчийн тухай хууль батлагдвал аливаа асуудал нийгэмд сэвэгдээд өнгөрдөг биш 30 хоногийн дотор хариу нь гардаг болно гэсэн үг юм. Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн барих нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. Харин парламент дээр хэлэлцэх асуудал бол парламентын гишүүдийн асуудал. Бид нар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад холбогдох газруудад энэхүү асуудлаар нөлөөллийн ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн. Уг төслийг УИХ хэлэлцэн баталбал авлигатай бодитой тэмцэж байна гэсэн үг.
Дэлхийн 50 гаруй улс уг хуулийн төслийг баталж, хэрэгжүүлж байна. БНСУ-ын хувьд авлига, хээл хахууль болон хууль бус үйлдлийн эсрэг бат зогсдог орнуудын тэргүүнд эрэмбэлэгддэг. Азийн бусад орнууд уг хуулийг хэрэгжүүлж байна. Монгол Улс энэ хуулийн төслийг баталж, хэрэгжүүлэх гэж олон жилийг ардаа үдэж байна. Уг төсөл батлагдсан нөхцөлд зөвхөн авлигатай холбоотой асуудал бус шударга бус үйлдэлтэй холбоотой бүх асуудал дээр шүгэл үлээх боломжийг бий болгоно.
Нөгөөтэйгүүр, маш олон залуус нийгэмд шударга ёсыг хүсэж ирлээ. Маш олон иргэд шударга байсны үр дүнд золиосонд явж байна. Үүнийг таслан зогсоохын тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, маш сайн хамгаалах ёстой юм. Энэ удаагийн хуулийн төсөл нь анх удаа баримтын төлөө явж байгаа санагдсан. Тухайн шүгэл үлээгчийн илрүүлсэн хэрэг 30 хоногийн дотор үр дүнгээ өгөх хуулийн заалттай. Мөн иргэн шударга байсныхаа төлөө урамшуулал хүртэх талаар давхар дурдагдлаа.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ярихаар олгогдох урамшууллыг нэн тэргүүнд тавьж хэлэлцдэг жишиг анзаарагдсан. Гэхдээ аюулгүй байдлыг хэрхэн анхаарах вэ гэдэг дээр ач холбогдол өгч, ажиллах ёстой. Маш ач холбогдолтой хуулийг хэлэлцэж байж, ойр зуурын зүйл ярьж байгаад унагаадаг буруу жишиг бий. Үүнийг сүүлийн 20 жилд төрд байгаа эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүс өргөн ашиглаж ирсэн. Тийм учраас төслийг унагаахгүй батлах талд анхаарах хэрэгтэй. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл парламент руу орвол олон гишүүн санал хүсэлтээ өгнө. Үүнээс гадна олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг давхар явагдах шаардлага үүсдэг. Энэ удаагийн парламент үнэхээр авлигатай тэмцэж чадна гэж амлаж байгаа бол уг хуулийн төслийг батлах ёстой.
3,607.57






















































Захын AI тэгж хэлнэ 2026-01-30 122.201.19.4
Бид ямар нэг хиймэл оюун ашиглаад Монгол улсад юу нь болохгүй байгааг асуухад бодит үнэнийг хэлээд өгнө.
УЛААНГОМ 2026-01-30 71.231.226.125
Оросууд монгол дахь ашиг сонирхолоо, өөрөөр хэлбэл монголыг хятадуудад аль дээр үед зарчихсан. Түүнийхээ буянд хятадын улс төр эдийн засгийн дэмжлэгээр амь зууж байна. Цаашид монголд барууны том хөрөнго оруулалт орж ирэх эсэхийг Бээжин шийдэх болов уу. Бараг оруулахгүй. Хийн хоолоо энэ тэр бол цонхоны цаанаас долоолгож байгаа чихэр шүү. Энэ уран, ховор металйн төслийг эсэргүйцэгчдийн цаана бээжин л байгаа болов уу
Нэргүй 2026-01-30 71.231.226.125
Оросууд монгол дахь ашиг сонирхолоо, өөрөөр хэлбэл монголыг хятадуудад аль дээр үед зарчихсан. Түүнийхээ буянд хятадын улс төр эдийн засгийн дэмжлэгээр амь зууж байна. Цаашид монголд барууны том хөрөнго оруулалт орж ирэх эсэхийг Бээжин шийдэх болов уу. Бараг оруулахгүй. Хийн хоолоо энэ тэр бол цонхоны цаанаас долоолгож байгаа чихэр шүү. Энэ уран, ховор металйн төслийг эсэргүйцэгчдийн цаана бээжин л байгаа болов уу
УЛААНГОМ 2026-01-30 71.231.226.125
Оросууд монголд эрх ашгаа, өөрөөр хэлбэл монголыг хятадуудад аль дээр үед зарчихсан. Түүнийхээ буянд хятадын улс төр эдийн засгийн дэмжлэгээр амь зууж байна. Цаашид монголд барууны том хөрөнго оруулалт орж ирэх эсэхийг Бээжин шийдэх болов уу. Бараг оруулахгүй. Хийн хоолоо энэ тэр бол цонхоны цаанаас долоолгож байгаа чихэр шүү. Энэ уран, ховор металйн төслийг эсэргүйцэгчдийн цаана бээжин л байгаа болов уу
Нэргүй 2026-01-30 103.57.92.38
Монголд хөрөнгө оруулна гэдэг Орос, Хятад хоёртой тохиролцохоос эхэлнэ. Нэг тоног төхөөрөмж зөөж ирэхэд Хятадын нутгаар яаж авчирах вэ гэдгээс эхэлнэ. Дараагаар нь ашигаа Монголтой тэнцүү хуваахаас эхэлнэ. Монгол оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэх Оюутолгойн ашгийг тэнцүү хуваахгүй байгаа хэрнээ гадаадын хөрөнгө оруулалт хийх эрсдэл гэж юугаа ярина вэ.
Нэргүй 2026-01-30 43.242.242.59
Монголчууд л өөрсдөө гадаадынханд тэгэж ойлгуулдаг. Төр засгийнхаа эсрэг явдаг монгол хүмүүс олон байна.
Нэргүй 2026-01-30 103.57.92.38
Монголд хөрөнгө оруулна гэдэг Орос, Хятад хоёртой тохиролцохоос эхэлнэ. Нэг тоног төхөөрөмж зөөж ирэхэд Хятадын нутгаар яаж авчирах вэ гэдгээс эхэлнэ. Дараагаар нь ашигаа Монголтой тэнцүү хуваахаас эхэлнэ. Монголд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэх Оюутолгойн ашгийг тэнцүү хуваахгүй байгаа хэрнээ гадаадын хөрөнгө оруулалт хийх эрсдэл гэж юугаа ярина вэ.
Нэргүй 2026-01-30 66.181.178.214
тодорхойлоод байх ч хэрэггүй нүдэн дээр чихэн дээр авилгалч улс мөнөөсөө мөншдээ
иргэн 2026-01-30 103.212.119.117
Үнэн,,,,Монголд Ардчилал биш, Авилгажсан Төртөй, Авилгачи, хулгайч, Олигархи Баячуудын талд үйлчилдэг Хууль Шүүхийн засаглалттай *дампуурсан* Улс болсон,
Зочин 2026-01-30 162.229.191.188
Авлигатай тэмцэх газар нь ажлаа шударгаар шуурхай хийвэл шийдэгдэх л асуудал. Хамгийн гол нь улс төрчид эрх мэдэлтнүүд нөлөөлөөд байна
Зочин 2026-01-30 162.229.191.188
Монголд авлига хавтгайраад ард түмэн ч бүр нүд дасаж. Намайг зориудаар алчихдаггүй юм бол шударга ёсыг тогтооно гэж ард түмэндээ тунхаглаж байсан eрөнхийлөгч нь таг чиг. Уг нь шүүх засаглал Хүрэлсүхийн мэдэлд байгаа юмсан. Эрх мэдэлтнүүд нь хэт олон болоод шударга ёс хариуцлага байхгүй болж дампуурлын ирмэгт ирээд байгааг олон зүйл анхааруулсаар бна.
Нэргүй 2026-01-30 71.231.226.125
Намайг алчихдаггүй юм бол: энэ бол супер шоу байсан шоо. Улныхан маань нулимс мэлмэрүүлээд огшоод л. Гэхдээ энэ төрлийн ам мэхэнд дахиж унахгүй л байх даа
Нэргүй 2026-01-30 66.181.187.34
Ene Ulzii genuu 1airagnii dongio huuhed huulia oilgoj bgaanmuu? Medeellin san l geed shaagaad bhiin.Ehleed yumaa oilgo ain
Зочин 2026-01-30 103.111.68.3
Монголд бүү хөрөнгө оруул
Нэргүй 2026-01-30 202.9.40.227
Мнголв ойлгход маш хэцүү хэдн зужн жилиы х***а манж манжллат х***а уусмн эзлт бдгийн хуэаа манж бодлго нэвчсн аймр муухай х***а манэ бодлго явж бдгийн зөр болхгүй дөхж болхгүй муу юм халдврлгдна гэдгшиг тийм муухай манж х***а атгаг бодлго ядгийн.
Нэргүй 2026-01-30 103.168.34.145
Авилга өгсөн талыг шийтгэлгүй болгож байж авилга буурна.
зочин 2026-01-30 66.181.182.94
Өс хонзон, ялангуяа улс төрийн үзэл бодлын зөрөлдөөс болж,авилга авсан мэт гүтгүүлэх явдал цөөнгүй гардаг гэсэн, Мэдээллийн дагуу барьж хорьдог,Хэрэг хүлээлгэх гэж хатуу ширүүн эрүү тулгадаг,Авилга аваагүй гэдгээ нотол гэдэг ,Аваагүй хүн түүнийг яаж нотлох билээ, Энэ мэт хилс хэрэгт гүтгэгдсэн, зарим нь бүр шоронд удаан хугацаагаар хоригдсон явдал цөөнгүй байгаа юм биш үү Авилгын асуудалд маш анхааралтай хандах хэрэгтэй, Энэ мэтээр бусдыг хилсдүүлж хохироож хэрхэвч ,болохгүй
Нэргүй 2026-01-30 103.168.34.204
Хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэх тухай асуудлыг хөндлөө. Тусдаа өөр гэмт хэрэг шүү
Нэргүй 2026-01-30 103.57.92.178
Угаасаа л гадныхан харахаараа бүх юмны үнэ өсдөг, булан тохой бүрт нь хулгайч сууж байдаг нь үнэн