niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 15:02 UTC Quelle: https://news.mn/r/2846974/ 4b1c0de2513c0ab2… ← zurück zu niitlelch.mn

Б.Солонго: Оюутолгой төслөөр шүгэл үлээсэн Ричард Боули нартай гэрээ байгуулсан

Б.Солонго: Оюутолгой төслөөр шүгэл үлээсэн Ричард Боули нартай гэрээ байгуулсан

Б.Солонго: Оюутолгой төслөөр шүгэл үлээсэн Ричард Боули нартай гэрээ байгуулсан
НЭМЭЛТ: 
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлэлтэй холбогдуулж, дэд сайд Б.Солонго нүүр номын хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотооод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.
Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг.

Б.Энхбаяр: Нууц эвлэрлийн гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Энэ нь одоо Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдын алба хашиж байгаа Б.Солонгоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа Английн нэр бүхий иргэнтэй байгуулсан Нууц эвлэрлийн гэрээтэй холбогдож буй аж.

Гэрээний агуулга нь нийгмийн сүлжээ ашиглан түгээж байсан Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга, агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулж, цаашлаад талуудын гэрээгээр тохирсон, хоорондын яриа хэлэлцээ, олж авсан бүхий л мэдээллийг нууцлахаар тохирч, Монголын талаас 468,008.22 фунт стерлингийг гадаад улсын иргэдэд төлөхөөр тохиролцсон байжээ. Уг гэрээнд заасан төлбөр нь өнөөгийн ханшаар бол 2.3 тэрбум төгрөг аж. Нэг үгээр хэлбэл, Монголын зарим албан тушаалтны сөрөг мэдээллийг устгахад дээрх хэмжээний төлбөр зарцуулсан гэсэн үг юм байна.

Дээрх гэрээг дэд сайд Б.Солонго 2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд "Нууц эвлэрлийн гэрээ" нэртэйгээр байгуулсан юм байна. Өмнөх Засгийн газрын тэргүүнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын дарга Н.Учрал нар ажиллаж байв.

 

Screenshot
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-30 66.181.185.118

АВИЛГАЧДЫН ХУЛГАЙГ ИЛЧИЛСЭН ИРГЭДИЙН АМЫГ БАРЬСАН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ЮМ ШИГ БАЙНА

Avatar

Зочин 2026-01-30 66.181.185.118

ХАЛТАР ХАР ТАВИУЛ БҮЛТРҮҮШ БҮЛТРЭЭЛ ЯВЖ БАЙНА УУ

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.168

МАН буюу Монголын авлигачдын намынхан үнэхээр увиагүй эх оронч бус хорлон сүйтгэгчид нэгнээ намнах сандал суудал эзлэх болохоороо нэгнийхээ хулгайг дэлгэж ард түмний дэмжлэгийг авч хүсэл зорилгодоо хүрмэгцээ хулгайгаа хав дарж нэг сэдвийг нөгөөгөөр дардаг. сая яг ийм явдал боллоо хуулийн сайд болсон энхбаяр хүүкийн үгийг дамжуулдаг намбарын энхбаяр хоёр хоёулаа харбины гэрээг ярьж хэдэн арван тэрбум долларын хохиролтой гэрээ гэж байснаа зорилгодоо хүрмэгц ганц үг ган хийхээ больсон.

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.168

Сая 2024 оны сүүлээр занданшатар нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж их ш..ж байна лээ. Тэр нүүрсний борлуулалтад нь хятадуудад харбины гэрээрээг үнэгүй өгч байгаа үнэгүй хилээр гарч байгаа нүүрс. 80-90 хувь нь шүү. Монголд валют орж ирэхгүй байгаа. Үүний гайг УИХ ын 126 хятадын тагнуул Амарбаясгалан данх оюун-эрдэнэ үүрч ялаа эдлэх хэрэгтэй. Худлаа гэвэл тэр багш эмч нарын цалингийн нэмсэнг хар арга ядаад багш эмч нараа хулхидаж байна.

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.168

2025 оны ЭЗ-ийн хямрал нүүрсний борлуулалт муу гэх зэрэг зөвхөн мөсөн уулын орой хэсэг шүү. Эрдэнэс Таван толгойн Онч хараа бортолгой гэх 2 орд дээр эзэн сууж 2040 он хүртэл үнэгүй шахам 300 гаад сая тонн сайн чанарын коксжих нүүрс авах улс Эрдэнэс таван толгой зүүн баруун цахи бортээгээс нь яг нүүрс авч харагдаачээ. Ирэх жилүүдэд Монгол улс дампуурна. Юу үнэн энэ үнэн. Үүнд бас Данхын ЗГ т ийм эрх олгосон УИХ ын 126 гишүүн буруутай шүү. УИХ тарах хэрэгтэй. Гашуун сухайтын ганц модны гэрээ цуцал

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.168

Данхын харбинд байгуулсан Гашуун сухай-ганц мод боомтын хил холболтын төмөр замын гэрээгээр нүүрсээр төлбөр төлөх болон монголын нүүрсийг олон жил хэт хямд үнээр хятадуудад өгөх асуудал бол Монгол Улсын ЭЗ-ийн аюулгүй байдлыг сулруулах, доройтуулахад чиглэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болохоор үйлдэл болсон юм билээ. Энэ тухай Энхбаяр өөрөө хэлсэн.

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.168

Эрднэс тавантолгой БЭТ Ж.Ганбат хятадын компанитай 7 удаагийн хэлэлцээ хийхдээ нүүрсээ хөнгөлөлттэй үнээр борлуулахыг зөвшөөрөхгүй удаа дараа татгалзсаны эцэст сүүлийн хэлэлцээгээр нэг тонн нүүрснийг зах зээлийн үнээс 5 доллар хөнгөлөхийг хүссэн хятад компаний саналыг ЗГ т хүргүүлсэн байдаг гэтэл Данх харбинд гэрээ хийхдээ 5 доллар хөнгөлөх бус 50 доллар хөнгөлөхөөр гэрээнд тусгасан.

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.168

МАН ын Энхбаяр сүүлд хуулийн сайд болохдоо МАН ын нүүрсний хулгай 2 буюу гашуун сухайт- ганц мод боомтын хил холболтын төмөр зам гэх нэртэй Эрдэнэс таван толгой ХК-ийн онч хараа, оорцог гэх хоёр орд дээр хятадуудыг эзэн суулгах, нүүрсээ олон жил хэт хямд үнээр өгөх асуудлыг илчилж хариуцлага тооцохоор юм ярьж гарч ирсэн гэвч МАН ын нүүрсчид хоорондоо эвлэрч дэд саад нараа томилсон тул одоо ээлжит поп мэдэгдлээ эвлэрлийн гэрээ ч гэх шиг ач холбогдолгүй юм сэвж өмнөх сэдвээ хааж байгаа нь энэ.

Avatar

Иргэн 2026-01-30 103.57.93.81

Энхбаяр гэж худал дүр эсгэгч , Солонго бол мэдлэгтэй , боловсролтой , буурьтай эмэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-30 119.207.157.187

Энэ хүүхэн анхаасаа үл бүтэх нөхөр байсан, муу юмандаа сайн , Данх бол ял үүрэх ёстой нөхөр шүү? Гадны нөхдүүдтэй холбоотойгоос гадна Оюу толгойгоос авсан 20 сая дол -ын асуудалыг давхар шиыдэх хэрэгтэй энэ мнт улаан цайм авлигалын асуудлаа шийдээч?

Avatar

Нэргүй 2026-01-30 66.181.160.35

Энхбаяр төрийн хутгуур дүлзэнг буудсөн ч багадана шүү

Avatar

Нэргүй 2026-01-30 59.153.114.122

Тэр 468 иянган евро хаачсан бэ??? ЦФаадуул нь худлаа шүгэл үлээгээд мөнгө завшсан юм биш биз??!! Тиймэрхүү луйварчид дэлхийгээр нэг бий шүү!!! Тэд манайх шиг эмоциор хөөсөрдөг улсаас мөнгө завшдаг аргатай!!! Солонго гэрээ байгуулж мөнгө өгөөд ямар бодит үр дүнд хүрсэн юм бэ???!!! Худлаа хов зөөсөн зальтанд хий мөнгөө тавиад туучихсан юм биш биз???

Avatar

Нэргүй 2026-01-30 103.229.121.122

Сүүлдээ мэдээ уншихаар хоол хоолойгоор давахаа байлаа

Avatar

Нэргүй 2026-01-30 103.212.118.51

СОЛОНГОО ЗГ-ЫН ХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА. ТЭР ЗГ-ЫН ХЭГ-ЫН ДАРГА УЧРАЛЫН ДААЛГАВАР,ГҮЙГЭЭР ИЙМ ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙ. ЗҮРХ НЬ Ч ХҮРЭХГҮЙ.ТИЙМЭЭС ТЭР БИ ШИЙДДЭГ ХҮН БИШ ГЭЖ ХЭЛСЭН БАЙНА.ЭНЭ АСУУДАЛ МАН-ЫН ЗАЛУУ ДАРГА УЧРАЛ ДЭЭР БУУЖ БАЙНА ДАА.Б.ЭНАБАЯР ХАЛДАВЧ ХАР ХАЛЗАНД НЬ ГЭДЭГ ШИГ НМЫНХАА ДАРГЫГ ДУЭЛЬД ДУУДЖЭЭ.ЭР ХҮНИЙ ХУУХЬ. МАНАЙ АН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯЛАХ ЗАМ ДАРДАН БОЛЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2026-01-30 66.181.186.74

Энэ бор бүсгүйн толгой шудрага бүсгүй гэдэгт итгэж бна. Зөв юм хийжээ. Энх баяр харин хийх юмаа олж ядаж бгаа юм шиг бна даа

Avatar

Иргэн 2026-01-30 66.181.188.245

Энх баярыг сайд болгосн биш МАН- дотроо дайсантай болсон гэсэн үг юаа даа

Avatar

Нэргүй 2026-01-30 103.212.118.51

ТУНГАЛАГ ТАМИР КИНО ДЭЭР ХАМБА ЛАМ ХЭЛЭХДЭЭ ШАВЬ НАР ТА БҮХЭН УЛААН ХУВЬСГАЛЧ ДОРЖ МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ САЙН ТУРХИРЧ АРДЫН НАМЫНХНЫГ ДОТРООС НЬ БУТАРГАХ НЬ ЧУХАЛ ШҮҮ. ДОРЖ ШИГ ХҮМҮҮС БИДЭНД МАШ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭЛДЭГ. ОДОО АН-ЫНХНЫ ХУВЬД БАТТӨМӨРИЙН ЭНХБАЯР ШИГ ХҮМҮҮСИЙГ САЙН ТУРХИРЧ МАНЫНХНЫГ ДОТРООС НЬ БУДАА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Худлаа 2026-01-30 192.82.65.180

Солонгоо худлаа ярьсан байх. яг үнэндээ Данхыг Англид тансаглаж амьдардгийг хэвлэлээр гарсан. Харин үүнийг нь газар дээр эрэн сурвалжлагч английн иргэд мэдээлэх гэтэл нь тэдний амыг барьсан байх.

Avatar

Зочин 2026-01-30 150.228.177.52

чи тэмцэнэ, эх орноосоо зайлуулна толгойг нь авна л гэдэг яасан бэ хө

Avatar

Нэргүй 2026-01-30 202.9.46.76

УИХ тарж ийм адгуусуудаасаа салж зөв улс сонгосны дараа МУ бий болно. Одоогийн ийм төр засаг бнаигэхээр Мнгол гэж улс устан алга болжээ. Энэ луйварчид төр улсыг маань үгүй хийж. Эднийг СБ-н талбайд шонд өлгөхөд ч багадана

Avatar

судлаач 2026-01-30 202.21.116.2

Муу муухай , хулгайгаа ард иргэдээс нууж хаах гэж гадаадын иргэдэд маш их мөнгө төлсөн хууль бус, увайгүй үйлдэлийг Цагдаагийн байгууллага нэн дариу шалгаж, үнэн мөнийг тогтоохыг ард иргэд хүсэж бна.Энхбаяр сайдын зөв. Чухам ингэж байж Монгол улсад шудрага ёс тогтоно гэж үзэж бна.Гэхдээ манай бүх шатны шүүхэд хуулиндаа заасан шудрага ёсны зарчим, хууль ёсны зарчимаа дагаж мөрдөхгүй буруу шийдвэр гаргадаг тохиолдол цөөнгүй бна шүү.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Социализмын үед цэргээс ирсэн залуу хүмүүс хараад сайхан эр болжээ гэж магтдагсан 2026-01-30 103.212.118.51

Өөрийн чинь хариуцдаг дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд бие биенээ дэглэж зоддог хэрэг удаа дараа гарлаа. Түүндээ анхаарал тавьж арга хэмжээ аваачээ.Одоо хүүхдээ цэргийн албанд явуулах эцэг эх олдохоо болино шүү. Явуулсан чсэтгэл нь зоводд өдрийн бодол, шөнийн зүүд болно.

Avatar

Нэргүй 2026-01-30 66.181.160.100

энэ түгжил царайлсан псдааг зайлуул

Avatar

Нэргүй 2026-01-30 59.153.112.145

Чи худлаа ПОПРОХОО больж үз. Бүлэглэж хүнйи эрүүлмэндэд хүнд гэмтэл учруулсан хүмүүсийг шүүх толгойг нь илээд зорчих эрхийг нь хязгаарлаж байна. Хууль зүйн салбарын сайд нь ухаантай юм бол иймэрхүү шударга бус байдалтай тэмцээч. Чадахгүй бол зүгээр ЗАЙЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж