Гамшгийн эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хурал өнөөдөр /2026.01.30/ боллоо. Тус хурлын үеэр НИТХ-ын дарга А.Баяр Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны гурван үндсэн чиглэлийг танилцуулав.
Тэрбээр “Нэгдүгээрт, гал түймрийн эрсдлийг бууруулах. Өнгөрсөн 2025 онд нийслэлийн хэмжээнд галын дуудлага өмнөх оноос 32 хувиар өссөн байна. Нийт дуудлагын 62 хувийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг эзэлж байгаа нь 9 дүүргийн ердөө 30 хувь нь нийт дуудлагын дийлэнхийг бүрдүүлж байгааг харуулж байна. Гал түймрийн шалтгааны 65 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн ил галын хэрэглээ, 22 хувь нь цахилгааны доголдлоос үүдэлтэй бөгөөд нийт галын 87–90 хувь нь иргэдиийн мэдлэг мэдээлэл дутмаг, санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон.
Одоогоор гал унтраах ангиуд дуудлага авснаас хойш 14–17 минутын дотор очиж байгаа ч үүнийг 10–13 минут болгон богиносгох боломжтой. 2025 онд гал түймрээс үүдсэн хохирол 26.2 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд онцгой байдлын албаны техник, тактикийн шинэчлэлээр энэ хохирлыг бууруулах боломжтой.
Энэ 2026 онд хийх хамгийн чухал ажил бол Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах. Улаанбаатар хотын 19 байршилд өндрийн камер суурилуулах, галын машин бүрийг камер, GPS-тэй болгох, гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар хангаж, бүх мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор төлөвлөж байна. Ингэснээр удирдлага, менежментийг оновчтой болгож, аврах ажиллагааг илүү хурдан, үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэх юм. Хоёрдугаарт, хийн түлшний хэрэглээн хүн бүр бэлэн байцгаая. Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хийн түлшний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж буйтай холбогдуулан иргэдийг шинэ хэрэглээ, технологид бэлтгэх шаардлагатай. Хийн түлшний аюулгүй хэрэглээний соёлыг түгээж, нийлүүлэгч, хэрэглэгч, онцгой байдлын байгууллагууд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, ажлын хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй. Гуравдугаарт, газар хөдлөлтийн эрсдэлд гарцаагүй анхаарах ёстой.
Өмнө нь 3 баллаас хэтэрдэггүй байсан газар хөдлөлт сүүлийн үед 4.2 баллаас доошгүй хэмжээнд бүртгэгдэх болж, давтамж нь ойртож байгаа.
Үүнтэй холбогдуулан барилга байгууламжийн эрсдэлийн үнэлгээ, паспортжуулалтыг эрчимжүүлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, байгууллагуудын уялдаа холбоо, сургалт дадлагыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай" гэв.
3,607.57




















































Холбоотой мэдээ