Энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад 13 настай хүүхэд алга болчихлоо гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тэгвэл хүүг өнөөдөр /2026.01.29/ орой 21:20 цагт олж асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цагдаагийн байгууллагад, энэ сарын 28-ны 20:30 цагт "Манай хүү өглөө 7:50 цагт хичээлдээ явахаар гараад одоог хүртэл ирэхгүй байна" гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу сумын холбогдох байгууллагууд хамтран эрэн хайх ажиллагааг явуулж 13 настай эрэгтэй О-г өнөөдөр орой 21:20 цагт олж асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байна.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа эрсдэлээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
3,607.57
















































0 сэтгэгдэл