Нийслэлийн хэмжээнд махны үнэ өсч, “Хүчит шонхор” худалдааны төвд нэг кг үхрийн цул мах 27,500 төгрөгт хүрч чангарсан тул Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нөөцийн махыг худалдаанд гаргасан. Нийт 300 гаруй цэгээр борлуулалт хийгээд ес дэх хоногтойгоо золгож байна.
Бид энэ удаад нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Анар мини маркет” –аар зарагдаж байгаа нөөцийн махны борлуулалтыг сонирвол дэлгүүрийн худалдагч “Нөөцийн мах боломжийн сайн зарагдаж байна. Дунджаар долоо хоногт хоёр удаа захиалдаг” гэв.
Харин нөөцийн мах худалдан авч буй иргэн “Анх удаа нөөцийн мах авч үзэж байна. Махны чанарын хувьд дажгүй өөх мах нь таарсан харагдаж байна” гэлээ.
“Танан маркет” худалдааны төвийн худалдагчийн хэлснээр нөөцийн махнаас үхрийн мах илүү эрэлттэй байдаг аж. Тэрбээр “Одоогоор хонины мах бага зэрэг үлдэгдэлтэй байна. Нэг удаад үхэр, хонины махнаас тус бүр 60 кг захиалдаг. Нэгдүгээр сарын 20-нд авсан нөөцийн мах зарагдаж дууссан, сүүлд дахин 60,60 кг нөөцийн мах захиалснаас хонины мах голчлон үлдсэн байна. Нөөцийн махыг хүн бүр л худалдаж авдаг. Гайгүй мах байвал бид ч өөрсдөө хэрэглэдэг. Ер нь нөөцийн мах яс ихтэй байдаг бол энэ жил харьцангүй гайгүй байна. Зарим иргэд удаан хадгалсан болохоор шим шүлт нь багассан гэж ойлгодог байх. Гэхдээ тийм биш. Өдөрт дунджаар 10-15 кг мах борлуулж байна” гэж хэллээ.
Өнгөрсөн жил нэг кг үхрийн мах 12,700, хонины мах 11,700 төгрөгөөр борлуулагдаж байсан бол энэ жил хонины мах нэг кг нь 13,000, үхрийн мах нэг кг нь 15,000 төгрөгөөр худалдаалагдаж буй.
Нийт 5000 тонн мах нөөцөлж бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа юм. Нийслэлээс нөөцийн мах бэлтгэхэд зориулж татаасанд нь 8.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 5000 тонн мах бэлтгэсэн юм.
Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэсэн.
Т.ӨНӨ-ЭРДЭНЭ
3,607.57






















































Зочин 2026-01-29 66.181.168.8
Яг ш дээ, нуль яс байна байсан даг, авахын аргагүй.
h*** 2026-01-29 103.212.163.243
uniign buuruulaachee a*****.uls l yum bol ymar muuhai setgelgui bnaa.nowshnuud ymdaa.zakhin uneer zaraad ivheej gichiinii tur zasgaa ard tumen yadarch bna shde.ta narin hulgai shudarga bus baidlaas chine bolood.
Зочин 2026-01-29 59.153.115.137
Энэ нөөцийн мах гээч нь хаагуур зарагдаад байгаа юм бол доо, дэлгүүрээр л лав харагдахгүй юм, хороо хорин, хэсгийн ахлагч энэ тэрээр нь дамжуулаад гэр хороолол энэ тэрээр идэвхтэн, дэмжигчиддээ тараагаад байгаа юм болов уу даа, МАН ч хогийн ш дээ
Нэргүй 2026-01-29 202.21.115.186
*ААЛДАА БАДМАА!
Зочин 2026-01-29 98.169.178.230
Манай махны компаниудын хүчин чадал, агуулах, үйл ажиллагаа нь чанартай болсон тул нөөцийн мах шинэ мах шиг л байгаа.
Монгол хүн 2026-01-29 203.91.115.47
Нөөцийн мах бэлтгэж байна гэж ямар нэг эх үүсвэрээс татаас өгөх үндсээрээ буруу шүү!!!!
Бэлтгэдэг арга чинь буруу байгаад байгаа юм.
Татаас өгөхгүй нөөцийн мах яаж бэлтгэдгийг мэдэхгүй дарга хүүхдүүд жижигдээд учраа олохгүй төсвийн мөнгө л цацахаас өөр юм мэдэхгүй юм!!!!
Нэргүй 2026-01-29 66.181.182.101
өлссөн хүнд өөхөн данлүүний тос амттай
Нэргүй 2026-01-29 202.126.91.54
томоохон сүлжээ дэлгүүрт зарагдахгүй байна.
Нэргүй 2026-01-29 202.9.40.61
Төр засаг ядарсан иргэддээ нөөцийн мах өгч байгааг олигархиуд, мах наймаалдаг нөхцөх, зарим улс төрийн намын нөхөд маш их шүүмжлэж байна. МАН иргэдээ халамжинд байлгалаа, хэн чадалтай нь амьдардаг нийгэм юм чинь гэх мэтээр буруутгаж байна. Ядарсан иргэдэд өндөр үнээр махаа зарж ашиг олох явдалд нь МАН маш их саад болж байна гэнээ. Хувиа бодсон арчаагүй новшнууд байгаа биз.
Нэргүй 2026-01-29 202.126.91.88
Ядуу хүмүүс энэ мах авах боломжтой байна. Үүнтэй захын мах авч болгомж байхгүй.
Нэргүй 2026-01-29 64.119.29.63
НӨӨЦИЙН МАХ ХААГУУР ЗАРАГДААД БАЙНА ДАА. МЭДЭЭЛЭЛ ОГТ АЛГА БАЙХ ЮМ!
1990 он still 2026-01-29 202.70.43.34
Энэ МАН Монголыг 1990 оны хөгжлөөс хаашаа хөдөлгөхгүй юм бноооо Баярлалаа МАН хахахахахахаха