Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн экосистемийг хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтадад зориулсан био техникийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн тоо толгойг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн ажлуудыг үе шаттайгаар анхаарч ажиллаж байна. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд хоёр хэсэг газар 40 боодол өвс байршуулсан бол өнөөдөр /2026.01.29/ Манзуширын аманд 30 боодол өвс буюу нийт 120 боодол буюу 2,5 тонн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авсан талаар албаныхан мэдээллээ.
Мөн судалгаагаар 14 цэгийг тогтоож 2025 оны арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн 7 хоногийн давтамжтай тухайн цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авсан аж. Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчныг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоол гаргажээ. Түүнчлэн, Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амуудад хужир тавьж өгсөн байна.
Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомсодсон үеэр амьтад суурьшлын бүсэд буюу Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа юм. Тиймээс иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй амьтдыг хөөхгүй байхыг анхаарууллаа.






3,607.57






















































Холбоотой мэдээ