niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 15:04 UTC Quelle: https://news.mn/r/2846764/ 440cbb83b469c03f… ← zurück zu niitlelch.mn

Түрээслэгчид шинэ төвийн ашигтай талбайг бэлэн мөнгөөр зарахыг эсэргүүцэв

Түрээслэгчид шинэ төвийн ашигтай талбайг бэлэн мөнгөөр зарахыг эсэргүүцэв

Түрээслэгчид шинэ төвийн ашигтай талбайг бэлэн мөнгөөр зарахыг эсэргүүцэв

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвийн хохирогчид аймгийн ИТХ-ын дарга болон ИТХ-ын төлөөлөгч нарт ханджээ. Түрээслэгчдийн зүгээс "Шинэ худалдааны төвийг дахин барихаар шалгарсан "Өсөн нэмэх" ХХК хоёр хоногийн өмнө бидэнтэй уулзсан. Шинэ барилгын зураг төсөл гарчихсан байгаа. Барилгынхаа ашигтай талбайгаа бэлэн мөнгөтэй иргэдэд шууд худалдан борлуулна гэсэн. Эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгч ямар мөнгөөрөө тэр талбайг худалдаж авах вэ. Хэрвээ шинэ худалдааны төв бүрэн ашиглалтад орлоо гэхэд бидэнд ашигтай талбай бус аль нэг булан тохой л оногдох гэж байна. Эхний ээлжинд бидний талбайг өгч, дараагаар нь үлдсэн талбайгаа худалдан борлуулаач ээ гэдэг хүсэлтэй байна. Хоёрт, бид жижиг бизнес эрхлэгчид. Гэтэл өндөр зэрэглэлийн моллын статустай гэж байна. Биднийг эхний зургаан сарын хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлнө гэж байгаа ч тэр хугацаанаас цааш өндөр түрээс төлөх магадлалтай байна. Нийт 260 түрээслэгчид 5.2 тэрбум төгрөг буюу нэг түрээслэгчид 20 сая төгрөг өгсөн. Одоогоор нэг ч хүн хохирлоо нөхөн төлүүлээгүй байгаа" гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний орой гал гарсан. Гал түймрийн тархалтыг онцгойгийнхон таван цаг ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас 260 гаруй иргэн хохироод байгаа юм. Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх байсан бөгөөд төвийн суурин дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин худалдааны төв барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн байдаг.

Тэгвэл галд өртсөн тус худалдааны төвд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөг олгосон бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон байна.

Тодруулбал, өнгөрсөн онд /2025.04.28/ Засгийн газраас хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт болж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдааны төв шатсантай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ шинээр баригдах худалдаа үйлчилгээний төвийг 2025 оны аравдугаар сар гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж, эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд зургаан сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлнө гэдгийг албаныхан мэдээлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.168.82

алаагүй баавгайн арьсыг булаацалдав гэдэг үлгэр болж байгаа юмаа даа. бариагүй, аваагүй байж кккк

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.186.220

МАНдаа эрхэл

Avatar

Нэргүй 2026-01-29 59.153.115.226

sdaaaaa ve ashig hurteheeereei minii yum minii yumand hurlee gene shahaar tulj ug gene erguu mal ard irged shuu hudaldaad avaach sdaa uur hun avagldeee chadhagui yum bol

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.176.176

БИтгий дураараа аашилцгаагаад бай. Төсвийн мөнгийг яаралтай эргэн төвлөрүүлэх хэрэгтэй. Талбайгаа худалдаж авсан нь бизнесээ хийгээд явна биз. ХЭНИЙ ӨМНӨӨС ХЭНИЙ ТӨЛӨӨ амьдраад байгаа хүмүүс вэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж