“Монголын төмөр зам” төрийн өмчит хариуцлагатай компанийн хэрэгжүүлж байгаа “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан хувь хүн, аж ахуй нэгжүүд ажлынхаа хөлсийг авч чадахгүйгээс зээлийнхээ хүүнд “шатан”, ажил, амьдралаараа хохирсоор тав, зургаан сарыг ардаа хийгээд байна.
Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 27-нд энэ асуудлаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан туслан гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзсан ч загнаж, зандран авираа гаргасан.
Учир нь, ажлын хөлсөө авч чадахгүй байгаа тухайгаа олон сарын турш тавихад шийдвэрлэлгүй өнөөг хүргэсэнд туслан гүйцэтгэгч компанийн төлөөллүүд цухалдаж “Банкнаас авсан энэ их зээлийн өрийг Монголын төмөр зам компани төлөх үү, аль эсвэл сайд та төлөх юм уу” гэж асуусанд сайд Б.Дэлгэрсайхан уурлаж “Чамд загнуулах гэж энд ирээгүй шүү. Чи эрсдэлээ дааж ажил хийнэ гэж ярьсан биз дээ. Одоо юу яриад байгаа юм бэ, аятайхан байгаарай. Чамайг гуйж ажиллуулаагүй. Яривал бас ярина шүү" гэж зандарсан байдаг.
Туслан гүйцэтгэгчээр орж, ажил гүйцэтгэсэн Х.Билгүүн “Миний хувьд хоёр машин түрээслүүлж, ажилласан. Нийтдээ 40 орчим сая төгрөг авах ёстой” гэдгээ хэлж байгаа юм. Зарим туслан гүйцэтгэгч компани 100 орчим сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн ч одоо хэр нь аваагүй.
Нийтдээ 60 гаруй компани, хувь хүн ажлын хөлсөө авч чадаагүй асуудал хөндөгдөж буй юм. Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн ажлынхаа хөлсийг нэхэхэд наадмын дараа шийднэ гэдэг хариулт анх өгсөн. Улмаар энэ нь намар болж, өвөлтэй золгон өнөөдрийг хүрсэн. Хоёр сарын өмнө Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ асуудлаар зарим төлөөлөлтэй уулзсан ч шийдээгүй.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун нь “Шийднэ, удахгүй” гэж хойшлуулсаар 2026 оны хоёрдугаар сартай золгох болсныг туслан гүйцэтгэгч нар учирлаж байна.
Хамаг хар бор ажлыг нугалсан компаниудад ажлынх нь хөлсийг өгөхгүй өнөөдрийг хүргэсэн гол шалтгаан нь санхүүжилтээ шийдээгүй байж ажлыг эхлүүлсэнтэй холбоотой аж.
Том төслийг төрийн өмчит компани эхлүүллээ, түүнд нь оролцож, хувь нэмрээ оруулъя, мөн төрийн өмчит компани хариуцаж байгаа төсөл дээр саатал гарахгүй гэж найдаад орсон ч өнөөдөр элгээрээ хэвтэж, өр ширэндээ баригдсанаа тэд учирлаж байна. Гэтэл салбарын сайд нь асуудлыг шийдвэрлье гэж дуудчихаад зандарсан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун гэж морь унасан толгойгүй нөхөр нь зовлон тоочихоос цааш хэтэрдэггүй. Өмнөөсөө “цэрэг”-ээ явуулчихаад ард нь дандаа нуугдаж ирсэн.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамирын хэлж байгаагаар дээрх ажил өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн. Манай компанийн зүгээс эхэндээ Хөгжлийн банкнаас зээл авах талаар ажилласан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үйл явц удааширсан. Үүний улмаас Засгийн газрын тогтоолын дагуу дотоодод нээлттэй бонд гаргасан. Бондын санхүүжилт болон компанийн өөрийн эх үүсвэрээр нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Далангийн ажлын нийт өртөг 300 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 200 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдэд олгосон.
Голомт банк тодорхой хэмжээний бондын санхүүжилт олгохоор яригдаж байгаа. Бид байгаа боломжийнхоо хүрээнд санхүүжилт босгохыг хичээж байгаа ч зарим нөхцөл байдлын улмаас санхүүжилтийг тухай бүрд нь бүрэн олгож чадахгүй байна” гэдэг тайлбар хийж буй юм. Гэтэл энэ хугацаанд туслан гүйцэтгэгч компаниудын банкнаас авсан өр зээлийн хэмжээ өссөөр хүндэрсэн.
Тиймээс тэд санхүүжилтээ босголгүйгээр ажил эхлүүлж, туслан гүйцэтгэгч нарыг хохироочихоод байгаа энэ үйлдлийн бурууг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үүрэх ёстой гэж мэдэгдэж байгаа юм.
Сайд Б.Дэлгэрсайханы хувьд салбартаа цомхотгол хийх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-иудыг нэгтгэж, нэгдсэн удирдлагаар хангана гэх сүржин мэдэгдлийг өнгөрсөн оны гуравдугаар сард хийж байсан ч өнөөдрийг хүртэл нэгтгэж, цомхотгол хийгээгүй хэвээр байна. Бүтээмжийг сайжруулах хүрээнд нэгтгэхээ мэдэгдсэн. Гэвч “Тавантолгой төмөр зам” ХХК 800, “Монголын төмөр зам” ТӨХК 600 гаруй хүнтэй ажилласаар байна.
Засгийн газар төрийн өмчит компаниудад дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, нэгтгэн, цомхотгол хийхээ мэдэгдсэн ч энэ мэт данхгар бүтэцтэй компаниудаа нэгтгэхгүй өнөөдрийг хүргэсэн нь сонгуулийнх нь ажилд дайчлагдсан цүнх баригч нараа олноор шахсантай холбоотой гэх шүүмжлэл ч өрнөж буй.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулууны хувьд ажлаа аваад жил болж буй бөгөөд ажлын өрөөнийхөө хаалганы цоожийг ухаалаг болгоход 10 саяыг зарцуулж, компанийн хөрөнгөөр туйлсан хэл аманд өртөөд авсан нь бий.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Сижи 2026-01-29 103.229.122.172
Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл улс монголд их ашигтай даа МАН болон дотоодын дайснууд элдэв аргаар унагаад сайхан дэвслээд бүжиг хийх гээд л шүлсээ үсчүүлж бна даа
Нэргүй 2026-01-29 59.153.114.122
Хуулиар бол туслан гүйцэтгэгчийн ажлын дутагдлыг Үндсэн гүйцэтгэгч хариуцдаг!!! Үндсэн гүйцэтгэгчгүйгээр туслан гүйцэтгэгч гэж байдаггүй юм!!
Зочин 2026-01-29 98.169.178.230
Маш их хахууль өгч байж зарим нэг нь мөнгөө авч байгаа.
Нэргүй 2026-01-29 103.57.92.178
Гэрээгээрээ л шийдэх байх даа. Энн ЗТЯам гэж бас нэг дампуурсан, ашиг сонирхоодоо хөтлөгдсөн сайдтай бүтэц байна аа
Нэргүй 2026-01-29 202.126.91.74
хохироосон бол хохиролыг нь төлүүл
Сонгогч 2026-01-29 66.181.161.7
Мэдлэггүй хүнээр сайд хийлгэсний гай монгол ухаан бгүй хятадад эх орноо худалдсан Баярцогт Дэлгэрсайхан нарыг баримт нь байхад яагаад шоронд хийхгүй эх орон ард түмнээр тоглуулж бгаа Хүүк Занданшатар та 2 тэтгэврээ нэмэх.хохирсон ААН дийг хохиролгүй болгох эрх чинь бна хөрөнгий нь хураа барьж хорь яагаад айгаад бдаг өөрсдөө мөнгө аваагүй бол ажиллаач ард түмнээ чичилж байхаар…
Нэргүй 2026-01-29 103.57.92.178
Хэлээд юу гэхэв дээ, өгсөн мөнгөөрөө л сайд хийж байгаа
Нэргүй 2026-01-29 202.126.89.234
За яахав тэгж л байг. Мөнгийг чинь удахгүй өгөхөөр шийд гарах гэж байна.
зочин 2026-01-29 202.9.40.187
Монголын төмөрийн ганц орд газар, Төмөртэй ордыг Хятадуудтай хувааж идэж байгаа ,Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг нураасан, Орос уруу мах зөөдөг байсан ."ДОРНЫН ГОВЬ" компанийн Дэлгэрсайхан гэж цагдаа их болжээ. Эх оронч дүрд хувилж тоглосон , эх нутгийн минь газар шороог зарж баяжсан худалч. ИХ МОНГОЛ УЛСЫН үед байсан бол ийм хүмүүсийн толгой хамгийн түрүүнд байхгүй болсондоо.
Нэргүй 2026-01-29 103.57.92.178
Тэгээд тойрогтоо нисдэг тэргээр нисээд очихоор нутгийнхан нь Богдоо б**в хайрла гээд гүйлдээд очдог юм гэсэн
Нэргүй 2026-01-29 103.229.122.180
Сарлаг толгойлсон бол дуусаа. Шатсан бхоо. Ер нь талбай дээр очиж сэлэм жанжинтайгаа уулзах талаар бодсон нь дээр бхдоо.
1990 он still 2026-01-29 202.70.43.34
…………Энэ МАН Монголыг 1990 оны хөгжлөөс хаашаа ч хөдөлгөхгүй юм бноооо Баярлалаа МАН хахахахахахаха
1990 2026-01-29 202.70.43.34
Энэ МАН Монголыг 1990 оны хөгжлөөс хаашаа хөдөлгөхгүй юм бноооо Баярлалаа МАН хахахахахахаха
зочин 2026-01-29 66.181.160.63
Ийм болхоор л улс төрд орж сайд болж аваад хулгай хийх ганц л зам үлддэг байхгүй юуу даа ..Дэлгэрсайхан арай түрүүлж харсан байхгүй юу …
Нэргүй 2026-01-29 122.201.31.26
Монголд төрийн алба л томроод баяжаад байна уу гэхээс хувийн хэвшил хамгаа ыару байнадаа
Нэргүй 2026-01-29 66.181.179.181
80955877SEXSEER TOMSGN XELEERE DOLOOJ SEKSEER TAICHNA MASSAJLI80955877
Нэргүй 2026-01-29 66.181.179.181
2ERD SEXSERR XUCHINDUULEED SEKSYGEER XAMTRAGCH VANXANI SEKSY NZ AMRAG BOLI ALNI SEKSDEX ANUSDAX BOOB XXNOO BOOW DOLOOJ80855877