niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:04 UTC Эх: https://news.mn/r/2846758/ 6417d7a3d859bfd8… ← niitlelch.mn руу буцах

Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг судлах Ажлын хэсэг байгуулжээ

Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг судлах Ажлын хэсэг байгуулжээ

Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг судлах Ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын дарга Н.Учралын захирамжаар нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болох үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, С.Лүндэг зэрэг УИХ-ын гишүүд бүрэлдэхүүнд нь орж ажиллана.
Ажлын хэсэг холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийхээс гадна иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлтийг авч төсөлд тусган, хууль эрх зүйн оновчтой шийдэл боловсруулах чиглэлээр шат дараатай ажиллахаар төлөвлөжээ.
Эргэн сануулахад, нэр бүхий хуульчдаас 2025 онд УИХ-д үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг хүссэн иргэдийн өргөдлийг санаачилсан. Нийт 100 мянга гаруй дэмжиж, гарын үсэг зурсан уг санаачилыг Өргөдлийн байнгын хороо хүлээн авч, УИХ-аар авч хэлэлцэхээр болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-29 103.212.117.142

Арай гэж өр зээл болон нэг жижиг байр авна түүнийгээ өрөө дарж дуусгаад одоо нэг томруулъя гэхээр татвар авна гэдэг шударга бус байнаа.

Avatar

зочин 2026-01-29 66.181.160.63

Ард түмнийхээ яль шалихгүй юм болгоноос татвар авах гээд байдаг их л өлөн, ядруу засагтай юмаа даа .. Яг л ядуу гуйлгачин өссөн өсхийн өлөн амьтан шиг !!!…

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-01-29 103.212.118.51

Англид өөрийнхөө амьдардаг орон сууцыг зарахад татвар авахгүй. 2, 3 дахь орон сууцаа зарвал татвар авдаг гэнэ.Англид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниуд байдаг юм байна. Ж-нь, хувьцаа авах, зарах, үл хөдлөх хөрөнгө борлуулах, авах, тэтгэвэр тогтоолгох г.м. санхүүгийн бүх л үйлчилгээг үзүүлдэг. ИРГЭД ЭДГЭЭР АСУУДЛААР ӨӨРӨӨ ХӨӨЦӨЛДӨӨД БАЙХГҮЙ, ИЙМ КОМПАНИУПДАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛААД ХИЙЛГЭДЭГ ГЭНЭ. МАНАЙД ХӨГЖИЖ БОЛОХГҮЙ ЮМ БАЙХДАА.

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.190.85

Чех улсад : Тухайн ҮХХ-ийг анх авсан үнэ, дараа нь зарж байгаа үнийн зөрүүнээс татвар бодно. Ашгаас нь. Гэхдээ тухайн иргэний орлого их багаас хамаарч, татварын хувь хэмжээ шатлалтай. Өндөр орлоготой иргэн өндөр шатлалаар, бага орлоготой бол бага шатлалаар. 2 жилээс дээш хугацаанд тухайн үл хөдлөх дээрээ амьдарсан бол татвараас чөлөөлдөг.

Avatar

Нэргүй 2026-01-29 59.153.112.11

БҮҮР БАЙХГҮЙ БОЛГОХ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ 70 ХУВЬ БУУЛГАХ НЬ ЗОХИСТОЙ ХЭТ ӨНДӨР БАЙГАА НЬ ҮНЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж