niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:04 UTC Эх: https://news.mn/r/2846747/ 578b0e59ebcd6db0… ← niitlelch.mn руу буцах

"Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ"

"Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ"

"Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ"

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан нар өнөөдөр /2026.01.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах акцийг улс орон даяар зохион байгуулах болно гэж мэдэгдлээ.


Тэрбээр "Эрх баригчид 2016 оноос хойш гурван парламентад нийтдээ 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 70 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулахаар баталсан. Гэвч эрх баригчид нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүй.

Өвлийг ард түмний нуруун дээр үүрүүлж, цахилгааны хязгаарлалт, тасалдал хийж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл юм. Үүнээс гадна маш их төсөв хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт бодит өөрчлөлт алга. Төрийг улам бүр данхайлгаж, 30 гаруй сайдтай данхар Засгийн газар бий болгож байгаад Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Дэд сайд нарыг томилсон асуудлаа эргэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Үүнээс гадна цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа хүндрэлүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлж, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг санаачлан гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа.

Засгийн газар яаралтай шийдвэр гаргаж, тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол Ардчилсан намын зүгээс үндэсний хэмжээнд Засгийн газарт хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ.

Засгийн газар болон салбарын сайдад 100 хоногийн хугацаатай, мөн нэг сарын хугацаатай үүрэг өгсөн байсан. Гэтэл 2022 оноос хойш гурван Засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас 100 хоногийн хугацаанд ямар ч бодит үр дүн хүлээх боломжгүй.

Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор энэ асуудлыг шийднэ гэдэг нь ард түмнийг хуурч, тайвшруулж байгаа арга юм.

Өнөөдрөөс тооцвол 100 хоногийн хугацаа нь тавдугаар сар хүртэл буюу орон сууцны дулааныг зогсоодог хугацаатай давхцаж байна. Энэ үед иргэдийн эрчим хүчний хэрэглээ буурсан байдаг. Өөрөөр хэлбэл цаг хожиж, асуудлаас бултах гэсэн арга. Засгийн газрын өнөөгийн байдал, ард түмэнд учруулж буй дарамт нь МАН-аас ард түмнээ чөлөөлөх нөхцөл байдалд хүргэж байна. Иймээс Засгийн газрын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлж, Ардчилсан нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэв.

Мөн “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус аяны нээлтийг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Энэ хүрээнд гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг бүх орон даяар цахимаар хийхээр тооцож байгаа. Энэхүү цахим бүртгэлийн аянд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд байгаа 200 гаруй мянган гишүүд идэвхтэй хамрагдсанаар цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэл хийгдэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.92.178

Зөв, энд л сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Заа Чойжилсүрэн бол тодорхой болсон МАН- даа баахан хөрөнгө оруулчихсан, тэгээд томоос том дуугараад Ерөнхийлөгчийг хүртэл авч хэлэлцэхээ больсон. Харин тэр Доржханд одоо хэн бэ

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.95.134

Хаанаас бас нэг шулмас гараад ирэв. Мундаг хүн болжийгаа ухаантай. Өмнөх жишгээр Засгаар, даже ард түмнээр тоглож улсын ажлыг унагаж луйврын их хохирлыг нь ард түмэн 10-15 жил төлж хойш олон жил ухарна

Avatar

Нэргүй 2026-01-29 202.126.89.234

За ер нь барах уу, Хэцүү дээ. Амлаж аваад тонгорч чадах уу.

Avatar

Нэргүй 2026-01-29 103.229.120.140

зөв ах настай амандаа сахалтай нь яалт ч үгүй илүү зангарагтай юм юмаа залуучууд нь хааяа нэг гонгинож өөх ч аиш булчирхай ч биш

Avatar

Нэргүй 2026-01-29 103.229.122.180

Мэргэжлийн бус хөлдүү төмсийг зайлуул.

Avatar

иргэн 2026-01-29 192.82.66.11

Түрүүчийн дэдүүдээ огцруулж чадаагүй байж ингэж донгосхоо болио, арчаагүй шдээ

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.176.176

Тэгээд юугаа хүлээж цаг алдаад байгааө юм бэ??? Хурдхан энэ ХУУЛЬ БУС засгийн газраас салж юм хийдэг засгийн газартай болмоор байна шүү дээ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-01-29 103.212.118.51

5/Мөрөөдлийн явган яриа: Хоёр том намын нэр дэвшигчийг л сонгосоор ирлээ. Яагаад гуравдагч хүчний нэр дэвшигч Ерөнхийлөгч болж болохгүй гэж. Харин ч өөрийн нам энэ тэр гэж татлаа үтлээгүй, төвийг сахиад ажиллах боломжтой гэлцэнэ.Шинжлэх ухаан, урлага, соёл, бизнес, олон нийтийн байгууллагад ажилласан туршлагатай, нэр хүндтэй, ёс суртахууны элдэв асуудлдал нэр холбогдоогүй, төлөвшсөн хүн байвал болно гэлцэнэ.Зарим нь наад яриа чинь бүтэхгүй. Жижиг намууд хоёр томын хаяаг сахихаас хэтрэхгүй гэх юм

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-01-29 103.212.118.51

4/АН-ын хувьд, хоёр Ерөнхийлөгчийнх нь зодоон ил байсаар байна.Аль альных нь талын биш нэр дэвшигч бол асуудал гарахгүй. Харин аль нэг талынх нь хүн нэр дэвшвэл өмнөх сонгуулийн дараа тархсан “Ерөнхийлөгчид 3 хүн нэр дэвшсэн, манай Эрдэнэ 4-т орсон” гэдэг шог яриа давтагдаж мэднэ.

Avatar

Нэргүй 2026-01-29 103.168.34.204

Шүдгүй арслан шиг огцоруулж чаддаггүй байж ингэж ахин дахин хоосон сүр бадруулахыг нь хараад иргэд шоолж, МАН тохуурхаж байгаа гэж өөрсдөө боддоггүй юм болов уу?

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2026-01-29 103.212.118.51

/МАН-ын хувьд Хүрэлсүхийн талын хүн л нэр дэвшинэ.Ж-нь, Занданшатар нэр дэвшвэл ОЭ-ийг дэмжигчид түүний төлөө саналаа ӨГӨХ ҮҮ, ҮГҮЙ ЮУ гэдэг асуултын тэмдэгтэй. Сая сайд Б.Энхбаяр халуухан хавар болно гэлээ. АБ,ОЭ хоёроо ноолно гэж хэлсэн бол энэ ҮГҮЙ гэсэн тал нь үнэн болох магадлалтай

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа 2026-01-29 103.212.118.51

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой таамаг асуудлууд: 1/УИХ-д суудалтай 5 нам, эвсэл бүгд хүнээ нэр дэвшүүлвэл анхны санал хураалтаар аль ч нам, эвслийн нэр дэвшигч олонхийн санал авахгүй дараагийн шатны санал хураалт явуулах магадлалтай. 2/Ийм тохиолдолд цөөн санал авсан нам, эвслийг дэмжсэн сонгогчид олон санал авсан 2 нам, эвслийн альных нь нэр дэвшигчийг дэмжихэв гэдэг маш чухал болно. АН-ынхан Доржхандыг ЗГ-аас гаргах гээд, Батбаатар нэр дэвших яриа гарсныг цухалзуулаад байгаа

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.184.103

АН огцруулна огцруулна гээд л хий хоосон яриад байх юм

Avatar

сонгогч 2026-01-29 202.9.47.81

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛЫН БУРУУТАН НЬ МАН, ТҮҮНИЙ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРУУД МӨН. ТЭД 30- ААД ЖИЛ ЗАСАГТ БАЙХДАА ТӨРӨӨС ТЭРБУМТАН ХУЛГАЙЧУУДЫГ ТӨРҮҮЛЖ, ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ…

Avatar

Нэргүй 2026-01-29 202.131.225.242

Хнн огцрох нь байтугай Бангаладеш Хандаа цахилгаан дулааны үнийг нэмээгүй байсан бол өнөөдөр 2 цаг тог хязгаарлах биш, 4 цаг хязгаарлах байсан шүү, харин ч энэ зэрэгтэй 2 цаг тос тасалж байгаад баярлаад дуугүй байж байгаарай ухааны юм ярьж байх юм билээ. Монгол төрийн үнэлэмж, Төрийн сайдын ёс суртахуун гэж ер нь үгүй болсон уу, ЗТХЯ-ны саад Дэлгэрсайхан гэж нэг олигархи хээв нэг хуцаад байгаарай дарвалзаад байгаарай гээд хар яр хуцах болсон байна лээ. Монгол орон дампуурч байна даа.

Avatar

Гомбоо 2026-01-29 202.9.41.20

Одоо энэ газар авахгүй ээ дандаа л юм болохоор л ингэдэг биз дээ таа нар танай ЗГ ын үед тийм сайн ажиллаж байсан юм уу адилхан таар шуудайнууд шд

Avatar

BYAMBAA 2026-01-29 128.77.93.68

Зөв. Сөрөг хүчин ийм үед үүргээ гүйцэтгэх ёстой шүү. Их хүсэж засагт үлдсэн хүмүүс чадку бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-01-29 202.126.91.123

огцруул, зайлуул

Avatar

зочин 2026-01-29 202.21.100.210

Эрчим хүчний сайдаар ажилласан хүмүүс дотор бодит мэдээлэл өгч өссөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд шинээр цахилгаан , дулааны эх үүсвэр сүүлийн 4 жилийн дотор 600 мватт нэмэгдүүлсэн сайд нь Б.Чойжилсүрэн шүү. Энэ ажлын үр дүнд Улаанбаатар хот өвлийн хүндэрлийг даван туулж байгааг ард түмэн ойлгож байгаа байх. Мэдээлэл буруу өгсөнөөс ард түмэн бухимдалд орж байна. Улс төржих гэдэг гайхамшигт дайралт ,доромжлол хөгжил дэвшилийн саад тушаа бодит байдлыг худал хэлүүлдэг арга юм уу.

Avatar

Нэргүй 2026-01-29 103.212.118.51

АН ОДОО ЖААХАН БОДЛОГЫН, ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН, ШИНЭТГЭЛИЙН, ХӨГЖЛИЙН ЧАНАРТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАРСАН САНАЛ САНААЧИЛГА ГАРГАМААР ЮМ. ОГЦРУУЛАХ ЯРИСААР, ТЭРИЙГ НЬ МАН-ЫНХАН НЬ ХӨӨРХӨН АРГАЛЧИХ ЮМ. ДОРЖХНАДЫГ ОГЦРУУЛАХ ГЭДЭГ НЬ ИРЭХ СОНГУУЛЬД ХҮН НАМЫГ ДООШ НЬ ХИЙХ ЗОРИЛГОТОЙ ГЭЖ ХҮМҮҮС ЯРИАД БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-01-29 103.212.119.89

Хүн огцруулахын дон туссан пяздукууд.

Avatar

Нэргүй 2026-01-29 202.126.88.83

Яаралтай арга хэмжээ авч АН-ыг тайвшруулнаа.

Avatar

зочин 2026-01-29 103.57.92.37

АН-ы гол зорилго бол Энэ засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх ажлыг боломжоороо нураах, улмаар засгийн газар түүний гишүүдийг ээлж дараалан огцруулж ,улс төрийн тогтворгүй байдал самуун үүсгэх,МАН, хамтарсан бусад намын нэр хүндийг унагах, Ийнхүү бохир аргаар дараагийн сонгуульд олонх болж төрийн эрх булаах ,Тэгээд монголын багахан баялагийг гадаадын үл бүтэх этгээдүүдтэй нийлж идэж уух, Хөрөнгөө авчгадаадад гарч тансаглах, Ийм л түүхтэй нам Ийм л луйварч голдуу нам

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.160.74

Ан хан гэж бөөсөн тархитай лалрууудад шинэ ажил санаа энэ тэр түй ч байхгүй зүгээр л хүний хийсэн хийх гэж байгааг харлуулж элийрч солиорч бөөлжихөөс өөр юмгүй сэгнүүд тарж далд ороосой новшнууд

Avatar

Нэргүй 2026-01-29 43.228.129.199

Ийм үед бол ингэх нь зөв өө

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.190.177

орк чи дуугүй л амаа тат

Avatar

Luka 2026-01-29 103.229.120.117

ene bvgd zohiol shvv. Ogcrood ogcruulaad yaah yum yuch shiidegdehgvi. Mongolchuud yag durlvvlsen vher shig bolchijee.

Avatar

Үнэгүй бяслаг 2026-01-29 202.21.116.142

Яаж ч бодсон нэг жилийн дотор ямар ч үр дүн гарахгүй шүү дээ.

Avatar

зочин 2026-01-29 103.57.92.37

Монголд том цахилгаан станц барих хөрөнгө алга,Зээл аваад буцааж төлөхөд хүндрэлтэй, Төсвийн нилээдийг л зээл,зээлийн хүүд өгөх болно, Уг нь нефт боловсруулж шатахуун үйлдвэрлэнэ гэхээсээ илүү тэр хөрөнгөөр том цахилгаан станц барих л хэрэгтэй байсан юм, Одоо өнгрсөн

Avatar

Үнэгүй бяслаг 2026-01-29 202.21.116.142

Хүн огцруулаад сайжирдаг бол сайжрах хугацаа өнгөрлөө АН-ынхаан. Ойрын өдрүүдэд ингэж тог тасарч байгаа нь ард түмэн 26 жил үнэгүй шахам цахилгаан хэрэглэснийхээ төлбөрийг төлж байна гэж ойлгох хэрэгтэй. Үнэгүй бяслаг хавханд л байдаг. Одоо цахилгаанаа хэмнэ, цахилгааны шинэ эх үүсвэр байгуулах шахалтыг үзүүл, хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг гоншигнолгүй төл.Цахилгааны төлбөр нэмэгдэхэд битгий шоудаад эсэргүүцээд бай. 2025 онд л цахилгааны төлбөрийг ахиулж байж ажил хийх боломжтой болж байна.

Avatar

Нэргүй 2026-01-29 43.242.242.59

АН-ынханд засгийн газрыг огцруулахаас өөр хийж ажил байдаггүй. Засаг төр нь тогтвортой байвал улс орны эдийн засагт нэмэртэй юм. Засгийн газар огцрохоор АН-ынхан шинэ засагт ороод ирнэ гэж бодоцгоогоод байх шиг байна. Дахиж хамтарсан засгийн газарт орж ажиллахгүй гэж АН-ын ҮЗХ шийдвэрлэсэн биз дээ. АН-ынхан та нар одоогийн засгийн газартаа туслаад хамтарч хүнд байдлаас гаргах иргэдийнхээ сайн сайхны төлөө тэмц. УИХ-ын сонгуулиар МАН засгаа бүрдүүлэхээр шийдвэрийг иргэд гаргачихсан.

Avatar

Монгол хүү 2026-01-29 64.119.29.63

ЭНЭ Ч ЁСТОЙ ЗӨВ ЗҮЙТЭЙ АСУУДАЛ БАЙНА. НААДУУЛ ЧИНЬ УЛС ЭХ ОРНЫ ЦАХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР ДОРВИТОЙ ЗҮЙЛ ЕР ХИЙСЭНГҮЙ, ЯРЬДАГ НЬ Л ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР АЛДАГДАЛТАЙ БАЙНА, ХУВЬЧЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ЯРЬДАГ БОЛЧИХООД БАЙНА. ДЭЛХИЙН ИМПЕРИАЛИСТУУД Ч НИЙТИЙН ЭРХ АШИГТ ШУУД ҮЙЛЧИЛДЭГ СТРАТЕГИЙН САЛБАРЫГ ХУВЬЧЛААД БУЦААСАН БАЙДАГ ЮМ!!! ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ХҮН БОЛ ШУУД ӨӨРСДӨДӨӨ ДАВУУ ЭРХ ГАРГАЖ АРД ИРГЭД, НИЙГМИЙГ ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДАРЛАН МӨЛЖИЖ ШУНАЛАА ТЭЛЭХ ГЭСЭН БОДЛООС ЦААШ ӨӨР ЯМАР Ч ЗОРИЛГОГҮЙ…

Avatar

Зочин 2026-01-29 103.145.234.36

АН-ынханы балаг дуусаагүй үргэлжлэлсээр….Асар их зээлийг ямарч тооцоо судалгаагүй авч хойч үе төлнө гэж байхаар 5-р цахилгаан станцаа барьсан бол аштай юу? Даанч АН-ын удирдлагууд зөвхөн өөрсдөө хувааж идэх зорилготой зээл авсан тул юу ч хийгээгүй тэр их зээлийг хувааж идсэн. Одоо ч зээл төлөлт үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж