niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 15:04 UTC Quelle: https://news.mn/r/2846689/ 37bd2c5adbe7cf6f… ← zurück zu niitlelch.mn

Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-ийг торгох заалттай

Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-ийг торгох заалттай

Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй ААН-ийг торгох заалттай

Сар шинийн баяраа хоггүй угтахыг уриалж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаа мэдэгдсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар баталсан байдаг. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулах юм.

Энэ жил нийслэлд найман удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийх бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал болон цэвэрлэгээг хийх болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэлэхдээ, "2026 онд Улаанбаатар хотод найман удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг ерөнхий инженерийн А/02 дугаар тушаалаар батлагдсан. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Бүх цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох үүрэгтэй байдаг. Гэхдээ Зөрчлийн хуулиар торгоно гэхээсээ илүү аж ахуй нэгжийг цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Мөн хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна" гэлээ. Улмаар иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Zochin 2026-01-29 66.181.184.98

torgo2

Avatar

gert chin oriiiiy 2026-01-29 50.147.160.114

– gadni +Xylgaich$yyj Net

xsgyi Xylgailj gsf?

Avatar

Нэргүй 2026-01-29 43.242.242.59

Социализмын үед л бүх нийтийн цэвэрлэгээ гэдэг зүйлийг хийдэг байсан. Одоо социализмаас бид татгалзсан учир иймэрхүү цэвэрлэгээг огт хийхгүй. Цэвэрлэгээ хийх хийхгүй нь хүний эрхийн асуудал юм. Хүчээр хийлгэж болохгүй. Бид капитализмыг байгуулж байгаагаа мартаж болохгүй. Дуртайгаараа хөгшчүүл цэвэрлэнэ биз. Бид бол NO шүү

Avatar

Нэргүй 2026-01-29 73.247.194.135

Yoponchuud hurtel garaad tseverlegee hiideg shuu!

Avatar

Нэргүй 2026-01-29 202.70.43.34

Үнэхээр л Эх орондоо хайртай бол Ард Иргэн бүр байгаа байгаа орчиндоо Хэнээр ч шаардуулалгүй Хүн шиг аж төрөх ёстой.

Avatar

ХАТУУ ХУУЛЬЧИЛ 2026-01-29 66.181.177.195

ЕРӨӨСӨӨ АЖИЛ ГЭРИЙНХЭЭ ОЙР ОРЧМЫГ ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ТА АМЬДРАХ ОРЧНОО ЗААВАЛ ЦЭВЭР САЙХАН БАЙДГАХ ЁСТОЙ ! АМИА БОДСОН ХӨДӨЛНӨ ГЭХЭЭС УХААН АЛДТАЛАА АЙН ГАХАЙ БОЛЖ ЯВАА ХҮМҮҮСТ ХЭЛЭХЭД ЯДАЖ МАШИНАА ТАВЬДАГ ЗОГСООЛЫНХАА ЦАС МӨСИЙГ АРИЛГАЧИХДАГ БОЛООЧ ЭЭ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж