niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:30 UTC Эх: https://news.mn/r/2846633/ 2065c577f8029680… ← niitlelch.mn руу буцах

Монгол Улсын гадаад паспорт хүчирхэг байдлаараа 73-т жагсжээ

Монгол Улсын гадаад паспорт хүчирхэг байдлаараа 73-т жагсжээ

Монгол Улсын гадаад паспорт хүчирхэг байдлаараа 73-т жагсжээ

Дэлхийн улс орнуудын гадаад паспортын хүчийг тухайн улсын иргэд хэдэн оронд визгүй зорчих боломжтойгоор үнэлдэг бөгөөд энэ үзүүлэлт визийн бодлогын нээлттэй байдалд шууд хамааралтай байна. Визгүй зорчих, цахимаар виз авах, эсвэл хил дээр виз авах зэрэг нөхцөлүүд нь тус бүр оноо авч, харьцуулахад ашиглагддаг бол Элчин сайдын яаманд материал бүрдүүлж виз мэдүүлэх шаардлагатай улс орнуудын хувьд оноо хасагддаг. Энэ аргачлал нь тухайн улсын иргэд дэлхийд зорчих боломжийг хэмжихээс гадна, гадаад харилцааны хувьд бусад улс орнуудын иргэдэд хэр нээлттэй байгааг тодорхойлох чухал үзүүлэлт болдог байна.

Олон улсын “Henley & Partners” компанийн гаргасан 2026 оны Henley Passport Index-ийн дүнгээр Монгол Улсын гадаад паспорт дэлхийн 197 орноос 73 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Тус индексийн мэдээллээр Монголын иргэд нийт 64 улсад визгүй болон визийн хялбаршуулсан нөхцөлөөр зорчих боломжтой байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой ахиц гарсныг илтгэж байна.

“Henley Passport Index” нь 2006 оноос хойш жил бүр гарч буй судалгаа бөгөөд дэлхийн 197 орны иргэдийн 227 чиглэлд визгүй зорчих боломжийг үндэслэн боловсруулдгаараа онцлог. Судалгаанд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны албан ёсны мэдээллийг ашигладаг бөгөөд дэлхийн паспортын хүчийг харьцуулан үнэлдэг хамгийн найдвартай индексүүдийн нэгт тооцогддог.

2026 оны жагсаалтыг Сингапур улс хоёр дахь жилдээ тэргүүлж, тус улсын иргэд 193 оронд визгүй зорчих эрхтэй болсон бол Япон болон Өмнөд Солонгосын иргэд тус бүр 188 оронд визгүй зорчих боломжтойгоор удаалжээ.

Энэ нь визийн бодлогын нээлттэй байдал, гадаад харилцааны идэвхтэй дипломат ажиллагаа улс орны иргэдийн зорчих эрх чөлөөнд ямар чухал нөлөөтэйг тод харуулж байна.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагийн мэдээлснээр “Одоогийн байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 30 улсад визгүй зорчих боломжтой бол дипломат паспорт эзэмшигч иргэд 68 улсад визгүй зорчиж байна. Визгүй зорчих нөхцөл нь хоёр улсын харилцан хэлэлцээрийн үр дүнд бий болдог бөгөөд талууд зарчмын тохиролцоонд хүрсний дараа Засгийн газрын түвшинд хэлэлцэн баталгаажуулж, улмаар албан ёсоор хэрэгжиж эхэлдэг байна. Сүүлийн үед бодит үр дүнд хүрсэн онцлох хэлэлцээрийн нэг нь Колумб улстай байгуулсан визгүй зорчих хэлэлцээр юм. Уг хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 26-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэд Колумб улсад визгүй зорчих боломж бүрдээд байна. Энэ нь Латин Америкийн бүс нутагт Монголын иргэдийн зорчих боломжийг тэлсэн чухал алхамд тооцогдож байна” гэдгийг хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-29 202.9.40.227

Худлаа шаагарай нам төриын толгойд шаасн хужааманжуудыгихужааманэруух далдруул.

Avatar

Нэргүй 2026-01-29 103.229.121.59

30 han opon haha. Talibantai afganistan 25 uls ruu opj bn shd. Diplomat alban passportoop visgui yavdag opnuudaa shaachaad 73 t gechjee uheeruud cin. Iim m turtei lalruuddaa mngluud

Avatar

Гүндалай 2026-01-29 66.181.178.127

колумбаас хар тамхи л зөөхгээгүүм бол тиишээ визгүй яваад ацаа хиих вэ айн

Avatar

Нэргүй 2026-01-29 202.126.91.83

ЭНЭ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БАЙНА ДАА МОНГОЛ ПАСПОРТ 77 УЛСАД ВИЗГУЙ ЗОРЧИЖ БАЙНА PASSPORTINDEX.ORG гэж ОРООД ШАЛГАЖ УЗЭЭРЭЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ БИЧСЭН Н.ЦОЛМОНБААТАР АЛДААГАА ЗАЛРУУЛЖ УУЧЛАЛ ГУЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Хулгайч иргдтэй улсыг дэлхий үзэхгүй 2026-01-29 103.212.162.73

Улс нь дорой, эрх баригчид нь авиоагч хулгайч нар бхад хичнээн гоё пасс хийгээд …, Гаднаа гяланцаг дотроо пхланцаг ш дээ. Их гэнэн инээдмийн хар масс. Хүчирхг эдийн засагтай, ёс зүй этиктэй ард түмнтэй Япон. Синга…шиг мундаг бол паспортын хэрэг ч бхгүй. Ийм болтол бидэнд 200 жил мөрөад. Мнглчууд очсон газраа хулгай хийж хар тамхи… ороолцдоод бхаар .. 73 биш бүр 173-т мөд очно

Avatar

Нэргүй 2026-01-29 103.212.119.80

Хамгийн гол асуудал бол: иргэдээ соёлтой, зөв хүмүүжилтэй болгох явдал!!! Иргэд маань гадаад улсад очоод буруу үйлдэл хийж, улсынхаа нэрийг гутаагаад байгаа учраас визгүй зорчих эрх олж авахад хэцүү!!! Аажмаар улс хөгжөөд иргэд нь соёлжоод ирэхээр улс орнууд биднийг визгүй зорчуулдаг болно!!! Эдүгээ 15-18 настай хүүхдүүд 40-50 нас хүрэх үед Монгол маань шал өөр улс болно гэж найддаг даа??!!

Avatar

з 2026-01-29 202.126.88.216

хэзээ ч очихгүй улсад визгүй зорчих эрх өгөөд хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.93.29

Залуучууд улс орныг удирдана гэж худлаа догмагаас салах хэрэгтэй. Манай оронд ахмад амьдрал мэддэг боловсролтой хүмүүс удирдах хэрэгтэй. Залуучуудын болчимгүй үйлдэл, мэдэмхийрэл, шунал, атаа жөтөө, зэрлэг байдал улс орныг сүйтгэж байна шүү….

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.93.29

Манай бодлого, үйл ажиллагаа маш буруу. Тийм олон оронд визгүй зорчих ялангуяа дип пасспортоор шаардлагагүй, иргэд визгүй зорчих нь чухал… Ялангуяа цөөхөн манай иргэдийн амьдралд хэрэгтэй Солонгос, Япон эхний ээлжинд, улмаар Герман, Түрк байхад л болно. Төрөл бүрийн арга байна: 50-иас дээш насныхнийг, 7-14 хоног, тухайлбал Японы визтэй бол Солонгос визгүй 7 хоног оруулах… гэх мэт даанч иргэдийнхээ төлөө толгойгоо ажиллуулахгүй харамсалтай… ГХЯ ажлаачээ…

Avatar

иргэн 2026-01-29 59.153.84.210

Монголд хүн үлдэхгүй байлгүй тэгэхээр энд ажил хийх сонирхолгүй бизнесүүд дампуурна

Avatar

Зочин 2026-01-29 66.181.187.131

Хүч муутай паспорттай улс болоод л Солонгосын хил дээрээс буцааж байгаа ш дээ.

Avatar

иргэн 2026-01-29 59.153.84.210

иргэдээсээ их шалтгаалж байна даа, зорилгоо сайн тайлбарлаж баталж чадахгүйгээс их буцдаг гэсэн шдээ, аялалын визээр ороод аялахгүй ажил хийгээд харлаад явахаар нөгөө айл дуртай байхгүй нь мэдээж шдээ

Avatar

Хахаха 2026-01-29 202.9.41.61

ОДОО БАРАГ БУСАД УЛСЫН ХИЛ ДЭЭР ИЙМ ПАСПОРТ ХАРАГДВАЛ ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ НАР ОРЖ ИРЖ БАЙНА ГЭЭД МЭДДЭГ БОЛОО БИЗ…

Avatar

Нэргүй 2026-01-29 202.126.91.190

одоо цөөрсөн. Ер нь бол 61 -с дээш насныхан ихэвчлэн талтай байдаг…

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.93.75

Монголынхоо 45-50-иас дээш насны Орос ах нараа шүтэгч хөгшид, коммунист өвөө эмээ нараа л гадаад явуулж Монголынхоо нэр сүрийг гутаахгүйхэн шиг байлгаж байгаад далдруулчихвал гоё улс болно доо

Avatar

Нэргүй 2026-01-29 203.91.112.242

60-s deesh nasniihan l oros shutdeg bgaa shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж