niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:30 UTC Эх: https://news.mn/r/2846581/ 928ccabf6fc02c95… ← niitlelch.mn руу буцах

АТГ-т шалгагдаж буй албан тушаалтнууд

АТГ-т шалгагдаж буй албан тушаалтнууд

АТГ-т шалгагдаж буй албан тушаалтнууд

Сүүлийн өдрүүдэд Авлигатай тэмцэх газар /АТГ/ эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байранд нэгжлэг хийж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн албан тушаалтанд хамаарах шалгах ажиллагаа үргэлжилж байна.


ДЦС-IV ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Н.ТАВИНБЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шалгаж эхэлсэн талаар энэ оны нэгдүгээр сарын 14-нд мэдээлсэн. Түүний хамт Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг хамаатуулан шалгаж байна.

Тодруулбал, Н.Тавинбэх нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа, өөрийн зөвлөх П.Товуудоржийг үүсгэн байгуулсан "Грийн энержи интернэшнл" ХХК-д давуу эрх олгосон, гэрээний хугацааг сунгасан, зардлыг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотойгоор нийт долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгогдсон гэх баримтууд хэрэгт багтжээ.

Улмаар Н.Тавинбэх болон П.Товуудорж нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан ба цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, холбогдсон гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын зэрэгт тулгуурласан гэдгийг эх сурвалж мэдээлээд буй.

Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бол 2025 оны арванхоёрдугаар сард “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

Б.НАСАНТОГТОХЫН ГЭРЭЭС ОЛДСОН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 

Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон өөр нэг албан тушаалтан бол Эрчим хүчний сайдын зөвлөх асан Б.Насантогтох юм. Тэрбээр, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг хэлэлцэж, тухайн өдрөө цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан байна.

Хэрэг мөрдөн шалгах явцад Б.Насантогтох нь дээрх техникийн нөхцөл баталснаас хойно 2024 оны зургадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжийн нэрээр дээр дурдсан аж ахуйн нэгжтэй ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон. Мөн түүний гэрт хийсэн нэгжлэгээр 10.600 ам.доллар, 11.600 юань, 300 мянган вонн, 3440 евро, хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс 70 мянган ам.доллар буюу нийт 350 орчим сая төгрөг илэрсэн гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Д.ТОГТОХСҮРЭНГИЙН АЖЛЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 

АТГ-аас өнгөрсөн Даваа гаригт буюу нэгдүгээр сарын 26-нд “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд ээлжит нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан байна. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд одоо “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа юм.

Хуулийн байгууллагаас Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн юм.

Өмнө нь түүнийг 2019 онд АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байжээ.

АТГ: Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийсэн

МХЕГ-Т АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА

Хамгийн сүүлд буюу өчигдөр /2026.01.27/ АТГ-аас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарыг шалгаж буй талаар мэдээлэл гарсан. 

Тэднийг 48 цаг түр саатуулсан бөгөөд гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийж байгаа гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн юм. 

А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нар өмнө нь хамт ажиллаж байхдаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүйгээр шалгаж байгаа аж.

May be an image of text

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-01-29 66.181.179.171

Олон жил Их хурал дахь МАН-ын бүлгийн дарга байсан Тогтохсүрэн нь хүртэл шоронд сууж байх. Энэ МАН бүр нэг мөсөн сүйрчээОдоо тараад цэвэр залуучууд шинэ Шинэ Ардын Нам байгуулбал таарна даа. тэгэхгүй бол энэ буруутай нэн намд байх аргагүй боллоо шүү дээ.

Avatar

Иргэн 2026-01-29 202.126.91.114

сайд Чойжоог бас шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-29 59.153.115.41

Эрчим хүчний мөнгөнөөс хулгайлж станц барих мөнгийг идсэн новшнуудыг сургамж болохоор хүндээр шийтгэ!!!! Гэрэл тоггүй ямар бн! Сануулга болноод төмөр нударгаа үзүүлээсэй

Avatar

Их засаг хууль 2026-01-29 202.55.191.194

Тувааныг ханаад үзээсэй, овоо муу цус гарна даа…

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.179.181

SEXSEER TAICHNA MERGJLN SEKSEER VANXANDI BIEE UNELLEED80955877BOOB XXI BOOW XELEERE DOLOOJ ALNI SEXSEER ANUSDI XUSSEN SEKSY XAMTRAGCH NZ AMRAG BOLI80955877

Avatar

Нэргүй 2026-01-29 202.126.89.95

НЭГ ТӨГРӨГ НЭГ САЯ ТӨГРӨГ БОЛЧИХООД БАЙХАД ЮУГ НЬ ШАЛГАДАГ ЮМ. БЭ ДЭЭ.

Avatar

И 2026-01-29 103.212.117.21

Сүүлийн 20 иод жил төр барилцсан бүгдийг нь барьж шалгамаар юм. Арижн амьтан байхгүйээ байхгүй.

Avatar

авлигачид 2026-01-29 103.229.120.237

Ардын нам авлигачдын нам гэж хэн хэлээд байсан билээ. тэр хэлснээр болж байна

Avatar

I.OTGONBAYR 2026-01-29 122.201.31.154

ODDO. CAGT. DEER. DOORGUI. ALBAN. TUSHAALTNUUD. ABILGA ABDAG. MUNGU. ZABSHDAG. HUMUUS. OLON. BOLJDEE…HUULI. HEND. UILCHILEH N. TODORHOI. BAIDAG. BIZDEE..SETGUUL. SONINOOR. IHL. TOGLODOG. BIZDEE…SHUDARGA. YUS. TOGTTOOCGOOEO…

Avatar

Иргэн 2026-01-29 66.181.191.165

Бүгдээрээ МАН мафиууд бн!! МАН гишүүд бүгд хулгайч болцгоосон цөвүүн цаг!!

Avatar

Нэргүй 2026-01-29 202.55.188.35

ATG IIN HEDEN BAIRSAAGCH NAR OVOO OLON YAVDAG ATM TEI BOLJ DEEE

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.92.178

аа тэгээд бөөн сүр дуулиан болоод шалгадаг юм. Тэгээд л чимээгүй болно доо.

Avatar

Зочин 2026-01-29 202.55.191.194

Хүннү гэдэг хүнгүй хот идээд эхэлциймүү

Avatar

Нэргүй 2026-01-29 103.57.92.178

Эхэлж ээ

Avatar

Нэргүй 2026-01-29 66.181.182.101

Монгол банкны Баяртсайхан шалгагдаж бгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж