niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:30 UTC Эх: https://news.mn/r/2846602/ 654b7abe02ad9125… ← niitlelch.mn руу буцах

Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ

Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ

Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ

 УИХ-ын гишүүн Х.Булгантуяад шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бол яллагдагч, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцжээ.

Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

Avatar

иргэн 2026-01-28 202.179.15.114

Дарга нар цүнх баригчдынхаа балгийг хүртсэн тод кейс болов. УИХ-ын Тамгын газрын дарга Баасандорж тангараг өргөсөн, мэргэшсэн төрийн албан хаагч шиг ажиллаж чадаагүй. Яах гэж Тамгын газарт асар өндөр цалинтай олон зөвлөхүүд ажилладаг юм бээ? Хуулиа мэддэггүй юм уу? Хамгийн улстөржиж болдоггүй албан тушаал шдээ уг нь. УИХ-ын дарга, дэд даргад буруу зөвлөгөө өгч, буруу сумлаж, төр самарсан хэрэгт оров оо хөөрхий… Хууль бол хууль. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байдаг гэсэн шүү дээ.ккк

Avatar

Нэргүй 2026-01-28 103.29.144.170

MCS-ийн засгийн газрын мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Avatar

Дорж 2026-01-28 211.36.154.158

энэ авгай их мунлаг даналзаж байсан шиг харагдаж бсан шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.187.230

Энэ хорыг найруулахад МАН доторх хорыг Содбаатар ЗГ доторх хорыг Уярал санхүүг нь МCS гаргасан.Бууны нохой нь нооргийн цахим залилантай бацаан.дараа нь зандкаг ЕС болоод хариу барьж MCS-т 500 тэрбумын хөнгөлөлт олгосон.Зандкаг унахад Хүк цэцэд байгаа утсан хүүхэлдэй Мөнхсайхан тэргүүтэй нөхдүүдээр ҮХ зарчин аварсан.
Одоо бүх эрх мэдэл Хүк-т ирлээ. ИХ-г мангар бацаан Хүкийн том суганы үс Учрал,ЗГ-г нь гацаа Зандка,МАН-г нь муруй Содоо удирдаж,Хүкийн улстөрийн амьдралыг сунгахаар ажиллаж байна.

Avatar

Зочин 2026-01-28 66.181.187.230

За за. Монгол шударга ёс үгүй болж Хүк гэдэг хааны дарангуйлалд оржээ. Шинэ ҮХ баталснаас хойш яг ижил жишгээр ЗГ-г огцруулах асуудлыг ТББХ-ны саналаар ИХ дээр санал хураадаг байсан. Хэрэв энэ хууль бус юм бол өмнөх бүх ЗГ-ууд унасан нь хууль бус болж хурал удирдсан бүх дарга нар хуулийн байгуулагын өмнө очих ёстой.
Яг юу болсон бэ?
Хүк төрийн бүх эрхийг атгаж өөрийн хугацааг уртасгахын тулд намынхаа ЗГ-г MCS-тэй нийлж унагаж,оронд нь гацаа Зандка гэдэг утсан хүүхэлдэйг тавьсан.энэ хорыг

Avatar

Бхс болормаа 2026-01-28 91.75.106.78

Яасан бэ

Avatar

Зочин 2026-01-28 209.38.224.9

энэ балай хуухэн чинь хятадуудыг визгуй оруулье гэж хятадуудтай уулзвж байсан. ямар мэдлэг байхав дээ аав ээжийнхээ монгоор хятадад сургууль тогссон. цэц дээр би хууль мэдэхгуй гэж байсан. хууль мэдэхгуйбол хууль баталдаг уих дэд дарга яаж хийхуу. энэ хун албан тушаалд унэн дуртай маш шуналтай шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-01-28 202.9.46.243

хөгийн псаанууд шүү..эхлээд ОюунЭрдэнэ Амарбаясгалан хоёрыг баривчилж эрүү үүсгэвэл ард иргэд зөв гэж үзнэ..МАН ч хог болждээ..дээдэс хулгайчууд нь төрийн хуулиар тоглож ард түмнээ доромжиож байна шүү..МАН ы залуус нэгдэж 1980 оноос өмнө төрсөн бүх луйварчдыг намаасаа зайлуул!!!!!

Avatar

өө 2026-01-28 202.9.40.145

Хулгайчидтай тэмцсэн Засгийн газрыг огцруулж, ямар ч гэмт хэрэг үйлдээгүй ганц эмэгтэй гишүүнийг яллана гэдэг аймшигтай хэлмэгдүүлэлт шүү. Үүнийг үтэр түргэн таслан зогсоо Ерөнхийлөгчөө? Хулгайчид сошиалд асар их мөнгө хаяж байгаа нь нэн тодорхой байна.

Avatar

Нэргүй 2026-01-28 172.58.243.28

Таны хандаад бгаа Еөөк Хүүк чинь энэ бүгдийг өөрөө зох ион байгуулан хийж бна шүү дээ, гэнэн тэнэг минь ээ !!!

Avatar

Нэргүй 2026-01-28 103.212.162.149

Хоёулаа л гэмт хэрэгтнүүд ш дээ ялын өгөөч!!! Хариуцлага, шудрага байдал гэж МАН огт мэдэхгүй тараах хэрэгтэй!!

Avatar

Нэргүй 2026-01-28 103.168.34.205

Булгантуяа гараад явцышд

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.183.178

Хятадын мсэс гэх луйварчин компаниас Ухаа худгаа авч ард түмэнд хишиг хүртээх гэсэн хүмүүсийг хятадуудын захиалгаар нам дарах гэж байгаа тэндээс байгуулагдсан зг, уих, цэц нтр мөнгөнд нь барьцаалагджээ,
Ямар сайндаа л зандка 200 тэрбумыг нь татвараас чөлөөлөхөв, ичихгүй, айхгүй болгочих юмаа, х*******н мөнгө хүчтэй ч юм

Avatar

Хотын уугуул иргэн 2026-01-28 103.229.122.218

ТББХ-ны дарга Сандаг-Очирыг бас шалгаач ээ. Энэ нөхөр чинь ТББХ-ны хурлаас хууль бус шийдэр гаргуулж чуулганд оруулсан. Түүнийг нь Булгантуяа удидаж батлуулсан шүү дээ.

Avatar

зочин 2026-01-28 66.181.160.63

Санал хураалгах чинь юу нь хууль бус болчихоод байгаа юм бол доо .Их Хурал дээр санал хураалгахгүй өөр яах юм ?.

Avatar

Нэргүй 2026-01-28 59.153.114.114

Энэ хоёр маанагаар могой бариулсан эзэд нь хэн хэн бэ нийлүүлээд ахиж ийм хэрэг гарахгүй болтол нь жишээ болгож шийтгэх нь зөв

Avatar

Баяраа 2026-01-28 103.71.101.203

энэ хүүхэн мэдлэгтэй чадвартай харин бузар МАНгэдэг гайгаас л болж хохирлоо! мАН бгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй! хайран 30гаруй жил!

Avatar

Нэргүй 2026-01-28 172.58.243.28

Аюулын сайн боловсролтой нь үнэн юм шиг бгаам, харин сандал суудлын өрсөлдөөнд хар багаасаа дуртай нь арга гүй оролцож явж хэрчүүлж бгаа нь энэ дээ !
Хүүк нэг дургүйцсэн бол ер нь эвгүй шүү, Хүүк ч боловс ролтой хүмүүст дургүй л гар даа….. хятад хэл сайн мэддэг, хятадын талтай хамтран ажилласан байх магадлалтай гэсэн хэрэг энэ хүн дээр нэмэн тохож магадгүй л байх шүү….

Avatar

HM 2026-01-28 2.217.246.90

Энэ чинь одоо юу болоод байнаа

Avatar

Иргэн 2026-01-28 103.229.122.231

Хүрэлсүх, Занданшатар сандал ширээндээ тогтох гэж мөн ч их юм болж байх шиг ухаандаа энэ хоёроор тжг тахиж бусдад сануулга өгч номхруулах юм биз дээ. ноёнд өртэй бол толгойгүй гэж энэ дээ

Avatar

Зочин 2026-01-28 59.153.115.58

Хүрэлсүх хог өөрөө цагтаа хууль бусаар л ерөнхийлөгч болж байсан…Өөрийнх нь эсрэг зогссон хүн бүрийг хүчний байгууллагаар гамнаж байна Удахгүй бялдууч Учрал, Содбаатар нартайгаа сүйрнэ

Avatar

Зочин 2026-01-28 103.229.121.47

БУЛГАНТУЯАГ ???????

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.92.178

Жонхууг яах юм

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.92.178

Зөв ажиллагаа болж. Төрийн эсрэг+албан тушаалын+ авилгын гэмт хэрэг

Avatar

Нэргүй 2026-01-28 178.174.229.45

NAAD SHUMUUL TSARAITAI GULGUN KOMMUNIST CHIN TUN AYULTAI ETGEED

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.90.106

МАН мафийн бүлэглэлүүд хоорондоо алалцаад мань мэт ард түмэнээ хөлдөө чирээд эдийн засаг нь сэргэж чадахгүй сэхээнд хэвтээд энэ улс орон яана даа Хүрэл сүхэн толгой минь

Avatar

Нэргүй 2026-01-28 122.201.31.209

Монголд зохион байгуулагч захиалагч нар нь байнга сугарч үлддэг боллоо.Зүй нь захиалагч Женко цуг шүүгдэх ёстой.

Avatar

зочин 2026-01-28 103.57.94.124

Наад хоёр залуу улс төрчдийн буруу биш. Хуулийн цоорхой, улс төрийн тогтолцоогоо боловсронгуй болго.

Avatar

зочин 2026-01-28 103.57.92.37

Булгантуяа асуудлыг УИХ-д оруул санал л хураалгасан, Төрийн эрх булаах ямарч оролдлого хийгээдгүй, Ямар ч шаарлага байхгүй мэт л харагдаад байна, Байдлыг хэт дөвийлгэх бусдыг хилсдүүлэх ажиллагаа яваад байгаа юм биш биз

Avatar

Иргэн 2026-01-28 66.181.181.140

Монгол улсын төр гэж байхгүй харин МАН -АН мафиуудын хувилдааны бүлэглэлүүдийн мафижсан засаглал бол байгаа!!! Оюун-Эрдэнэийн засгийн газар Занданшатарын засгийн газар ч тэр бүгд тодорхой мафиууд хоорондын эрх мэдэл эд баялгийн төлөөх хуйвалдааны тэмцэл өөр юуу ч биш!!! Монгол улсын ҮХЦ нь хүртэл мафижсан, мафиуудын тавиуулууд байдаг гэхээр энэ бол төрийн эргэлт энэ тэр биш шүү!! Монгол улс хууль ёсны төр засагтай хуулийн дор эрх тэгш амьдардаг төрт улс байсан бол Монгол улс Монголчууд өдийд!!

Avatar

зочин 2026-01-28 103.57.92.37

Чи хэт туйлшрагч байна Бусдад хилс хэрэг тулгаж зовоохыг хүсэгч араатан байна

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.95.134

Их сүржигнэж улс төр ч явж байна, туйлшрахдаа гарамгай шүү. Тэр саналаа өгсөн хоёр намын гишүүд гол хариуцлагыг хүлээх учиртай шүү. Мунхраад юм уу, хүчээр санал өгсөн болж байна уу

Avatar

Хотын уугуул 2026-01-28 103.229.122.218

манай хууль ч ямар энэрэнгүй сайхан хууль вэ. Дэлгүүрээс талх хулгайлсан хүнийг тэр дор нь баривчилж шоронд хорьдог. Гэтэл төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн этгээдийг гадуур байцааж байдаг. Энэ хууль чинь хэнд зориулсан хууль вэ.

Avatar

Зочин 2026-01-28 66.181.181.202

Хууль нь үнэхээр зөв үйлчилдэг бол энэ хоёр хүн шоронд явах ёстой шүү

Avatar

ЗОЧИН 2026-01-28 203.91.115.53

УРД ЗҮГИЙН ТАВИУЛ ХҮҮХЭНД ХИЛИЙН ХОРИГ ЗӨВ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж