niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:31 UTC Эх: https://news.mn/r/2846572/ 04f78a2a32da09aa… ← niitlelch.mn руу буцах

Сайд Б.Чойжилсүрэнг хариуцлагаас мултлав

Сайд Б.Чойжилсүрэнг хариуцлагаас мултлав

Сайд Б.Чойжилсүрэнг хариуцлагаас мултлав

Засгийн газрын өнөөдрийн /2026.01.28/ хуралдаанаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбартаа үүсээд байгаа эрчим хүчний доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэж, шийдэл гаргах чиглэл өгчээ. Ингэснээр Ерөнхий сайд Г.Занданшатар сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох бус харин толгойг нь илж хариуцлагаас мулталлаа гэж хэлж болно. ДЦС III-т өнгөрсөн зун дэлбэрэлт болж, хүний амь нас хохироход түүнд 100 хоногийн хугацаатай үүрэг өгч, хариуцлагаас мулталсан. Энэ удаад ч дээрх аргаа хэрэглэв.

Эрчим хүчний сайдаар томилогдоод дөрвөн жил болоход нэг дулааны станцын тогоог шинэчлэх сэтгэл гаргаагүй, нэг станц барихын төлөө ажиллаагүй атлаа “Бөөрөлжүүтийн станцад саатал гараагүй бол өнөөдөр эрчим хүч хязгаарлахгүй байсан” гэж бусдад буруугаа тохож зогсох сайд Б.Чойжилсүрэнд ичих нүүр байна уу.

Салбарынхан нь авлига, албан тушаалын хэргээр саатуулагдсан, Монгол Улс даяар өдөр бүр эрчим хүч хязгаарласнаар эмнэлэг, сургууль нь хүртэл харанхуй болж, үйлдвэр, компаниуд эдийн засгийн асар их хохирол амсаж, иргэд нь цахилгаан липтэнд гацаж, айдас хүйдэс дунд өдрийг өнгөрөөж байхад ямар гавьяа байгуулсан гэж түүнд 100 хоног дахиад ажиллах эрх өгч чадаж байна вэ.

Хэнийг нь өөрт нь ч хэлэлгүйгээр чөлөөлдөг, хэнийг болохоор ажил алба нь унаад байхад ч хамгаалж, 100, 100 хоногийн эрх өгч, эрхлүүлэх ёстой юм. Зарчим гэж байна уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-28 172.58.242.218

Нөгөө Алтанширээгийн Нефтийн үйлдвэр яасан юу болсон билээ Түүний мөнгөөр Хүрэлсүх хувьдаа шилтгээн бариулсан гэдэг нь үнэн үү ?!

Avatar

Нэргүй 2026-01-28 202.70.43.34

Za тэр Чойжилсүрэн яахвэээ…………Энэ МАН Монголыг 1990 оны хөгжлөөс хаашаа хөдөлгөхгүй юм бноооо Баярлалаа МАН хахахахахахаха

Avatar

Нэргүй 2026-01-28 43.242.242.59

Б.Чойжилсүрэн бол эрчим хүчний талаар дээд боловсрол эзэмшсэн сайн мэргэжилтэн юм. Даанч монголын эрчим хүчний хүчин чадал нөхцөл байдал нь түүний санаснаар болохгүй байна. Чойжилсэн солигдоо дараагийн сайд гарч ирээд эрчим хүчний нийлүүлэлт сайжирна гэдэг бол үлгэр юм.Ямар ч сайд ирсэн нөхцөл байдал хэвээрээ л байна шүү дээ. Чойжилсүрэнг сайн шахаж ажлуулах нь зөв юм

Avatar

Нэргүй 2026-01-28 172.58.243.28

Чойжоогоор туг тахиад цаана нь Тавиулуудын далд Засгийн Газар бүрэн бүтэн бүтэц бүрэлдэхүүнээрээ үлдэх байх л доо !!! Женко удирдагчтай, Даваасүрэн гүйцэтгэгч тэй….. цаана нь зөндөө "эх оррнч" гарууд байгаа доо….

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.92.178

Томилсон сайдаа барахгүй байгаа юм байна гэж ойлгогдож байна даа

Avatar

Нэргүй 2026-01-28 59.153.115.203

хэ гаргууд ганц чаддаг ажил нь мултрах бохир улстөрчдийн өө идэж уух хүүхдийлэх энэ тэрийг чадах байх

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.183.178

Занданшатар Хятадын /мсэсийн/ тавиул, Ухаа худгийг төрд авах өнгөрсөн гэж З.Энхболд яриад байсан үнэн байх

Avatar

Нэргүй 2026-01-28 95.90.233.126

MAN uneheer uurchlugduhuusuu ungurchee.
Tatavariin heden darga nariig Dubai yavlaa geed yalaadaa. Surjigneed l bambai hiigeed ajlaas n shuud halsan bj bj. Ene saidiig yaj bgaagaad haraad bööljis zutgaj bna. Iim yalgavartai handaj jujig toglohoo bolihguu yum bna l daa.'Ene nam ideendee jinhene barihdaj duusjee.

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.95.134

Манайх эрчим хүчийг харин ч үеийн үед нэгд тавьж хөгжлийг тэтгэсээр ирсэн байдаг. Улстөржилгүй анхаарах цөөн салбарын нэг болой. Монголын шилдэг хэдэн менежерийн нэг Чойжилсүрэн хариуцаж байгаа тулдаа үүнийг арай гэж авч явж байна.Өртөг ихтэй , хэрэглээ ихтэй энэ салбарыг үндсээр нь шинэчлэх цаг болсон улстөрчид өө

Avatar

Нэг НАМ 2026-01-28 202.126.88.190

Чойжилсүрэн яахвэээ……..МАН завсаргүй 10-20 жил зссаглахдаа зүгэр ӨНГӨРСӨН & ИРЭЭДҮЙ цаг дээр худлаа попорч, Сэлэм эргүүлэн Төсвийн Мөнгийг наяд наядаар нь үрж , Улсын Эдийн Засгийг дампууруулахаас өөр юу ч хийсэнгүй., Үр дүн гэвэл Үнэ Өсөлт, Инфляци, Ядуурал, Орчны доройтол, Ус, Эрчим Хүчний хомсдол нүүрлэлээ……Хэдэн Мега төсөл нь Намын Паразитуудаа хооллодог газар

Avatar

зочин 2026-01-28 103.57.92.37

Монголын эдийн засгийг АН тасралтгүй нураадаг,Харин МАН үүнийн тасралтгүй засч хэвийн болгодог,Энэ бол манай зах зээлд шилжсэн 35 жилийн түүх, Өөрөөр хэлбэл АН-ын луйварчид гадаадын үл бүтэх эгээдүүдтэй нийлж нийгмийн өмчийг идэхийг л бодно Харин МАН иргэдийн амьдралыг дээшлүүлэхийг хичээнэ,Эрчим хүчний хувьд том цахилгаан станц барих хөрөнгө хүндрэлтэйг бүгд мэднэ,Хүндрэлийг ашиглан АН-ынхан хэн нэгнийг хилсдүүлэхийг хичээдгийг ч бид мэднэ мэднэ

Avatar

иргэд 2026-01-28 66.181.189.84

ТӨВ ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

иргэд 2026-01-28 66.181.189.84

ТӨВ ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТУЙЛЫН ХАНГАЛТГҮЙ ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ ХУВЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ
ДЭЛХИЙ ДАЯАР ШУУДАН ИЛГЭЭМЖ ҮНЭ ТАРИФ НЬ ХАРЬЦАНГУЙ ХЯМД ТҮРГЭН ШУУРАЙ БОЛООД БАЙХАД АЖЛАА МЭДДЭГГҮЙ ХЭДЭН ХҮҮХЭН ИРГЭДЭД БАРИМТ НОТОЛГООТОЙ АЛБАН БАРИМТААР ТӨЛБӨР ТООЦООГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ҮНЭ ТАРИФЫГ ХЭДЭН ЯНЗ ХЭЛЭХ, ЯЛАНГУЯА МАНАЙХАН СОЛОНГОС РУУ ИЛГЭЭМЖ ЯВУУЛАХАД ТУЙЛЫН ХҮНД СУРТАЛТАЙ АВИЛГА ИХТЭЙ ЮМ УУ ГЭСЭН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛНЭ ИЛҮҮ МӨНГӨ НЭХЭЖ АВАХ
ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ

Avatar

Нэргүй 2026-01-28 124.158.123.242

Социализмын үед шуудангаар ном явуулахад "соёлын" бараа гээд маш хямд байсан билээ. Арваад кило нэг хайрцаг ном ~25 төгрөг байсан… Одоо буухиа шуудангаар онгоцонд орох тасалбарын үлдэгдэлийг Япон руу илгээхэд, хэдэн жилийн өмнө 50 000 төгрөг болж байсан, одоо лав нэмэгдэсэн байж таарна. Гэтэл бусад улсаас шуудангаар том том ном ирээд байх юм…. Монгол оо гэж,,, нэг л биш ээ!!!

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.91.190

МАН элдэв аргаа хэрэглэхгүй бол сонгуульд гарч ирнэ гэдэг худлаа л болохтойдог. Уул нь улс орны тэргүүн зэргийн анхаарах ёстой эрчим хүчний гол судсыг таслаж хувийн эрх ашгаа боддог сайдууд нэртэй сагалцагуудын толгойг илэмгүй л баймаар…

Avatar

сонгогч 2026-01-28 202.9.47.81

Ганц Чойжилсүрэн биш, Засгийн газар огцрох ёстой гэж бодож байна. Учир нь МАН- н ЗГ сүүлийн 30- аад жилд засагт байсан боловч тэд эрчим хүчний асуудлыг орхигдуулсаны гор гарч байна. ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
Эрчим хүч :
* **10–12 шинэ цахилгаан станц** (УБ-ын ДЦС-4-тэй дүйцэх).
* Нар, салхины эрчим хүчний томоохон паркуудыг байгуулж, Монгол Улсыг **цахилгаан экспортлогч орон** болгох боломжтой.

Avatar

Нэргүй 2026-01-28 59.153.113.162

Чойжилсүрэн сайдын ажлыг хийэж чадахгүй гэдгээ удаа дараалан харууллаа. Хариуцлагыг дээрээсээ эхлээд тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2026-01-28 202.126.88.72

Чойжилсүрэнг харинч яаралтай огцруулах хэрэгтэй. Эсвэл тэгвээс Олон түмэн улам бүр дургүйцэх болно. Эрчим хүчний хувьчлал гэх асуудал байж таарахгүй юм байна. Иргэд Чойжилсзрэнг үзэн ядаад байна.

Avatar

Ogtsor 2026-01-28 202.9.47.88

Тийм бол ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээж огцор!

Avatar

Нэргүй 2026-01-28 124.158.123.242

Төрсөн эхийн өвөл гэрийн тавчигтай машинд суулгасан гэж Хүрэлсүхийг ЕС-аас нь огцруулж байлаа. Хүрэлсүх Чойжилсүрэнгийн хэртэй муу арга мэдэхгүй хүн байжээ дээ…

Avatar

Нэргүй 2026-01-28 103.168.34.230

Тэгвэл Занданшатар өөрөө огцорсон нь дээр дээ

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.177.197

Одоо ч яах вэ? Хөндөж болохгүй хүнээ аваад үлдлээ. Сонгууль болоход МАН унах бэлтгэлээ хангалаа гэсэн үг…

Avatar

Нэргүй 2026-01-28 188.162.254.75

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2026-01-28 103.242.47.254

оросын 69 зарж эхэлсэн нөхөр ерөнхийлөгчийн тамгын газраар дөрөөлөн төрд орж улмаар УБ ын бүх газарт барилга барьсан, МАНын нэрээр сайд гишүүн болсон одоо уг намын бүх эрх мэдэлтнийг мөнгөөр базаж байна, ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд санхүү болон увс аймгийг хариуцах ийм хүнд МАНгар дарга нар нь яахаан хариуцлага тооцохов. эрчим хүчний салбарын санхүүжилтээр увсын наадам улаагомын жорлон шийдсэн гэж ярьж байхад ч хэн ч дуугараагүй.

Avatar

Зочин 2026-01-28 66.181.186.74

МАН д мөнгө авилгал өгөөд л бвал чи яаж ажиллаж бна хамаагүй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн түрийвчийг яалтай билээ

Avatar

Зочин 2026-01-28 202.179.27.15

Олон жилийн өмнөөс, ядаж өнгөрсөн зун нийтийн эрх ашгийг бодоод эрчим хүчний салбарын засвар, үйлчилгээ, нэмэлт эх үүсвэр зэрэгт онцгой анхаарч , ажлаа эрчимтэй хийж байсан бол " бэлтгэл муутай байхад тэнгэр хүйтэрсэн" гэх шиг шог яриа гарахгүй байсан байх аа. Нийтийн эрх ашгийн төлөө сэтгэл зүтгэл гаргах хүн л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.184.103

Эд нар бүгд хоорондоо ямар нэг шижмээр холбоотой болохоор хамгаалах нь аргагүй

Avatar

Монгол 2026-01-28 66.181.187.225

энэ зандан сайд чойжоогийн урхинд орчихжээ засгийн газрыг бүхэлд нь огцруулах цаг болсон байна
чоижин буудаг засаг хэрэггүй

Avatar

Анхаар. 2026-01-28 103.9.90.100

Г.Занданшатараа : Энэ Б.Чойжилсүрэн гэдэг хүнээс өөр сайд хийх хүн Эрчим хүчний салбарт байдаггүй юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-28 85.12.4.206

Нийгмийн даатгалаас 200 тэрбум төгрөг банк руугаа аваад, алга болгосон Капитал болон Бишрэлт группын Ундармаа, Ногоон автобус шахаж 300 тэрбум төгрөг үрэн таран хийсэн Тэнүүн Огоон Ганхуяг, Хоршоо байгуулсан малчид болгонд 800 тэрбум төгрөг тараасан Амарсайхан, сүүлийн 6 жилд ганц ч Цахилгаан станц бариагүй одоо бүр тог тасалж 1990 оныг эргүүлэн авч ирсэн Чойжилсүрэнд МАН огт хариуцлага тооцсонгүй… Хулгайч нарт ямар ч хариуцлага байхгүй тул Монгол улс гэрлээ ч асааж чадахгүй болов.

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.94.16

Чойжоо сайд хотын агаарын бохирдлыг эрс багасгасан гавьяатай хүн. Тоосонцрыг 33.7 хувь, хүхрийн давхар исэл 63.7 хувиар багасч, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна.

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.88.190

МАН Ирээдүй цаг дээр элйирсэн юмс ярьж , сэлэм эргүүлэн Мөнгө иддэгэээ болиооо

Avatar

зочин 2026-01-28 103.57.92.155

Хавар дахиад л 100 хоногт гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй учир түүнийгээ биелүүлэх 100 хоногийн даалгавар өгөх байх даа.

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.89.24

Зун болохоор хөлдөж үхэхээ бүгд мартана.Нөгөө 10 аймагт халаалтын зуух юу болсон бэ.Чойжилсүрэн нэг Бөгсөө инжинеринг буруутай л гээд балайраад байсан

Avatar

Зочин 2026-01-28 103.212.116.169

АН-ыхан юугаа хийж байнаа, сайддаа хариуцлага тооцож чаддаггүй дампуу ЗГ-ыг огцруулаач ээ,

Avatar

Иргэн 2026-01-28 103.11.194.213

Намын санхүүжүүлэгчээ яасан гэж явуулах вэ дээ. Мөнгөө төлсөн хүн хөгжим захиална.

Avatar

Нэргүй 2026-01-28 192.82.91.245

Ugaasaa barahgui bolson biz dee?? neg muuhai haraad ll gulug bolgoj bgaa biz. hoorloldoo tog tatah gej said bolson yum bolov uu? gej bodson chin undur unetei tog shahah gej saidd bolson yum bna sh dee. tegheer ene hun zorilgodoo hurtlee ene salbariig doroittuulah ni dotorhoi bolloo. une nemsen ni bol bodi, hurd 2 – iin tsahilgaan stantsuudiin suuri beltgel l bj.

Avatar

Арай 2026-01-28 202.9.41.40

Мөнгөний сайдыг чөлөөлөх толгой байхгүй л дээ, чааваас гэж.

Avatar

Зочин 2026-01-28 103.212.116.169

ЭХЯ, Эрчим хүчний салбарыг дампууруулж дуусгаж байна, ЗГ өөрөө огцрох ёстой….

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.90.239

Занданшатар өөрөө энэ хариуцлаггүй нөхдөө хамгаалж яваад өөрөө огцоров доо тун чиг огцораод ойрхон бна шүү

Avatar

Нэргүй 2026-01-28 103.168.34.94

Хамгийн хариуцлагагүй сайдаа авч үлдээд байх юмв Магадгүй үүний ард нэг номерийнх нь хүний амыг таглаж чихийг бөглөтөл байрны хахуул өгчихсөн юм байгаа биз.Энэ Занданшатар бид хоёр утсан хүүхэлдэй л дээ эзнийхээ үгээр л яваа. Энэ бид хоёрт ямар толгой гэж байх биш

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа ҮРГЭЛЖЛЭЛ: ШИЙДЭЛ АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ. 2026-01-28 103.212.117.226

5/Дээд түвшиндээ эрчим хүчний шинэтгэлийн ажил зангигдахгүй байна.Ж-нь, одоо УИХ-ын дарга нарын хэсэг гишүүд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хөөцөлдөөд эхэллээ. Одоо яахав?Эрчим хүчний асуудлаа томоор нь, улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд харж, судалгаанд суурилсан шинэтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдээд явмаар юм. Судалгаанд тулгуурлаж цогцоор нь шийдээд, нэгэнт шийдсэн бол түүнийгээ бүх түвшинд ягштал баримтлаад ажиллавал үр дүн заавал гарна

Avatar

зочин 2026-01-28 103.212.116.153

…ТӨР АСУУДЛАА МЭДДЭГ ЮМ ШҮҮ!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-01-28 103.212.117.226

Бидний гол дутагдал: 1/Эхэлсэн ажлаа зогсоочихно. Ж-нь, Эрдэнэбүрэнгийн ус. цах. станцын ажил овоо эрчтэй эхэлсэн ч одоо чимээгүй. 2/Яриад л байдаг шийдэл байдаггүй. Ж-нь, Таван толгойн цах.станц, 5-р цах. станц г.м. 3/Яах нь мэдэгдэхгүй чимээ алдардаг. Ж-нь, 3-р цах. станцыг оросуудаар засуулах яриа гараад чимээгүй.4/Эрчим хүчний салбарын удирдлага нэг гарт төвлөрөөгүй. Ж-нь, хороо, яам, корпорацид чиг үүрэг давхардсан.

Avatar

Нэргүй 2026-01-28 202.21.100.210

ТЭЦ-4-д дэлбэрэлт энэ тэр болоогүй шүү. Үгээ бодож бичиж бай.

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.160.34

TETS 3 GJ BN ILJERSN TARHITAI NOHOIN GULUG MIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж