niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:31 UTC Эх: https://news.mn/r/2846526/ d53ef4e00e2828e0… ← niitlelch.mn руу буцах

“Бадрах Энержи” Дорноговь аймгийн залуучуудын боловсролыг дэмжиж байна

“Бадрах Энержи” Дорноговь аймгийн залуучуудын боловсролыг дэмжиж байна

“Бадрах Энержи” Дорноговь аймгийн залуучуудын боловсролыг дэмжиж байна

“Хамтын хүчээр хариуцлагатай ирээдүйг бүтээцгээе” уриан дор “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн залуучуудын боловсролыг дэмжих зорилгоор Сайншанд хотын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадвар хөгжүүлэх цуврал сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтын эхний шат өнгөрөгч оны 10–11 дүгээр саруудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд сурагчид илтгэх урлагийн дараагийн шатны лекцүүдэд үргэлжлүүлэн хамрагдаж байна.

“Бадрах Энержи” компанийн хамт олон Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хагас зуун жил үргэлжлэх Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн нийт ажилтнуудын 90 гаруй хувийг монгол мэргэжилтнүүд бүрдүүлдэг бөгөөд компанийн зүгээс Дорноговь аймаг, Улаанбадрах сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд жил бүр томоохон хөрөнгө оруулалт хийж, нутгийн иргэдийн сайн сайхан байдлыг дэмжихэд онцгой анхаарал хандуулж ирсэн.

Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолт 2028 онд эхлэхтэй холбогдуулан 1,600 гаруй шинэ ажлын байр бий болох төлөвтэй байна. Уул уурхайн шинэ салбарыг амжилттай хөгжүүлэхэд эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, өндөр мэдлэг чадвартай залуучууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд “Бадрах Энержи” ХХК нь Монгол Улсын ирээдүй болсон залуучуудын боловсролд тогтмол анхаарал хандуулж, урт хугацаанд хөрөнгө оруулсаар ирсэн билээ.

Дорноговь аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний цуврал лекц ирэх сард үргэлжилж, шилдэг оролцогчдыг шалгаруулах юм. Мөн төгсөх ангийн сурагчдад зориулан ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар чиглэсэн лекц зохион байгуулахаар төлөвлөсөн нь тэдний амьдралын чухал шийдвэр гаргах үед хэрэгжиж буйгаараа онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

“Бадрах Энержи” ХХК нь өнгөрсөн зууны сүүлээс эхлэн аюулгүй ажиллагаа, ил тод байдал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг үйл ажиллагааныхаа үндэс болгон тууштай мөрдөж ирсэн.

Хамтын хүчээр хариуцлагатай ирээдүйг бүтээцгээе! “Бадрах Энержи” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-28 163.61.150.92

Ирээдүй ажиллах хүчнээ бэлдээд сайн байна!

Avatar

Нэргүй 2026-01-28 202.55.188.34

Боловсролд анхаардаг байгууллага бол жинхэнэ үнэ цэнтэй байгууллага

Avatar

Нэргүй 2026-01-28 138.252.29.37

Залуусын боловсролд чиглэсэн бодит дэмжлэг байна 👏

Avatar

Нэргүй 2026-01-28 103.57.93.196

энэ хүүхэд залуус л улсын маань ирээдүй шүү, аль нэг улсыг тахиж шүтээд байхааргүй, мэдээлэлд хянамгай хандаж сурсан, бүдүүлэг мэдээлэлд тархиа угаалгаад байхааргүй шинэ үе шүү.

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.184.103

Нөгөө ураны нөхөд нь Дорноговьчуудыг хуураад эхэлжээ.

Avatar

Нэргүй 2026-01-28 103.9.90.100

хаха

Avatar

Нэргүй 2026-01-28 103.212.117.226

4/ТУХАЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ НАМЖААХЫН ТУЛД БАГА ЗЭРГИЙН ХӨРӨНГӨ ХАЯХАА МЭДНЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж