Засгийн газрын өнөөдрийн /2026.01.28/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Тэрбээр, "Өнгөрсөн наймдугаар сард зэс хайлуулах үйлдвэр барих төслийн ажлын хэсэг байгуулсан. Энэ хугацаанд багагүй ажил хийлээ. Тухайлбал, ТЭЗҮ боловсруулсан мөн дэлхийн туршлагатай компаниудад хамтран ажиллах санал хүргүүллээ. Тодруулбал, дэлхийн 20 гаруй орны 55 компанид хамтран ажиллах урилга явуулсан. Улмаар долоон улсын 13 компани уг төсөлд хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Үүнээс дөрвөн компанийг урьдчилсан байдлаар шалгаруулаад байна. БНХАУ-ын гурван компани, Швейцар улсын нэг компани нэг дэх сонгон шалгаруулалтад шалгараад байна. Үүнээс энэ оны нэгдүгээр сард зэс хайлуулах үйлдвэр барих компанийг эцсийн байдлаар шалгаруулна. 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна.Үндсэндээ хоёр жилийн дараа 50 жил ярьсан зэс хайлуулах цогцолбор үйлдвэртэй болно. Зэс хайлуулах үйлдвэр барьснаар Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Эрдэнэт үйлдвэр өөрийн барьж байгуулсан технологи, авто зам, хашаа зэргээсээ хувь эзэмшээд явах боломжтой гэдгийг хэлж мөн Ерөнхий сайд эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан шийдэх чиглэлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгөөд байна" гэлээ.

ҮНДСЭН ЦАЛИН БОДИТОЙ ӨССӨН, ЦАЛИН ӨСӨӨГҮЙ ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын салбарт ажиллаж буй ажилчдын цалин хэрхэн өссөн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, "Энэ удаагийн боловсролын салбарын цалинг нэмэхдээ зөвхөн багш нарын бус энэ салбарт ажиллаж буй үйлчилгээний бүх ажилчдын цалинг мөн нэмсэн. Ингэхдээ цалингийн нэмэлтийг Үйлдвэрчний эвлэлтэй хийсэн гэрээний дагуу хийлээ. Нэгдүгээр сард төрийн сангийн үйл ажиллагаанаас болж цалинг бүтнээр олгодог. 2025 оны нэгдүгээр сард ямар ч нэмэгдэлгүй үндсэн цалин 1,484,000 төгрөг байсан. Энэ цалин өнөөдрийн байдлаар мөн ямар ч нэмэгдэлгүй 2,226,000 төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл 50 хувиар буюу ойролцоогоор 742,000 төгрөгөөр нэмэгдсэн. СӨБ-ын багш нарын цалин 1,559,000-2,338,500 төгрөг болсон. Энэ мэт үндсэн цалин бодитой өссөн. Цалин өсөөгүй гэдэг худал мэдээлэл. Бид Гэр бүл,хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж цаашдаа олон төрлийн нэмэгдэл гэхээсээ илүү үндсэн цалинг нэмэх өөрчлөлт рүү орно гэж тооцоолж байгаа" гэдгийг хэллээ.
3,607.57






















































дорж 2026-01-28 202.21.116.2
Энэ Наранбаяр гэдэг эргүү нөхөрийг нэн дариу огцруул. ямарч чадвар байхгүй, алиа салбадай бна шүү дээ. өмнөөс нь нүүр хийх газаргүй болж бна. ХҮН намд энэ нөхрөөс арай дөнгүүр хүн олдохгүй байгаа гэж үү? ганц яамыг олигтойхон удирдаж болмоор юм. даанч дээ.
Нэргүй 2026-01-28 103.57.95.134
Өдөөж турхираад бийгаа нь ойлгогдож байна.Хүнд гнөхцөлд ажиллаж дэнжигнэж буй Засгийг унагахыг зарласхн биз дээ
Нэргүй 2026-01-28 202.9.40.227
Худлашаагаадбгаарружааманж пздагууд.
Зочин 2026-01-28 103.212.118.19
Үндсэн цалинг нь нэмсэн юм байна Зөв шмдээ Залуу багш нар шууд 2 сая гаруйг авах пм байна Урамшуулал тэр бүр шударга баылаггүй Захирал нь наыз болчихсон тойрон хүрээлэгч багш нартаа өгдөг юм Үылдвэрёин жлс төржихгүй шүү
Captain Obvious 2026-01-28 45.117.34.122
IN-FUCKIN-FLATION ГЭЖ ЭНЭ ДУРАК СОНСООГҮЙ ЮМ БАЙХ ДАА??? ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ НЭМЭЭД Ч ДАГААД ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД БАЙХААР БИД ЧИНЬ ЯАЖ ЧАМД ОЙЛГУУЛАХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНА???
ЗОЧИН 2026-01-28 192.82.64.167
за Наранбаяр сайдаа худлаа ярихаа болиочээ. Засгийн газрын 2018 оны 382 тогтоолоор баталсан цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулахгүйгээр эмч, багш, шинжлэх ухааны ажилчдын цалин нэмэгдэхгүй. иймээс 382 дугаар тогтоолыг цалингийн сүлжээгээ өөрчил.
сонгогч 2026-01-28 202.9.46.103
НАРАНБАЯР САЙД АА …МЭДСЭЭР БАЙЖ ГЭМТ ХЭРГИЙГ САНААТАЙГААР НУУН ДАРАГДУУЛЖ, ӨӨГШҮҮЛЖ ОЛГОХ ЁСГҮЙ БАЙСАН СУИС- Н 7 хүчирхийлэгчдэд ОЛГОСОН ДИПЛОМЫГ ХҮЧИНГүЙ БОЛГОЖ, ДИПЛОМ ОЛГОСОН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ӨГӨХ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ. … уг нь энэ 7 – г СУИС- с хөөх ёстой байж …гэвч ТЭДНИЙГ ШАГНАЖ төгсгөжээ….
Нэргүй 2026-01-28 202.9.46.154
Цалин нэмэгдэхэд татвар дагаад нэмэгдэнэ.Татвар арай дэндүү их авах юм.яЦалин нэмээд ч нэмэргүй.
Нэргүй 2026-01-28 202.9.41.100
Социализм байгуулж байгаа. нийгмийн халамж хүртэж байгаа саяар тоологдох хүнийг ажил хийж байгаа хүмүүсийн татвараар тэжээж байгаа.
Нэргүй 2026-01-28 103.229.122.200
худлаа мэдээлэл тараагаад өдөөн турхираад байгаа новшнууд ямар зорилгоор, ямар бодлогоор нийгмийг үймүүлээд байгааг шалгаач!!!