Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал улс төрийн маргааны төвд орж, хариуцлага, реформ, бодлогын асуудал ид хэлэлцэгдэж байна. Цахилгаан, дулааны тасалдал иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, салбарын удирдлага, бодлогын алдааг хэн хариуцах вэ гэсэн асуулт тулгарч буй. Энэ асуудлаар зарим гишүүд эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдсан хэмээн үзэж, салбарын удирдлагад хариуцлага тооцох шаардлага тавьж буй бол салбарын сайд өнөөгийн хүндрэлийг олон жилийн хуримтлагдсан бодлогын алдааны үр дагавар хэмээн тайлбарлаж, богино хугацаанд шийдэх боломжгүй гэсэн юм. Эл асуудлыг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Ө.Шижир
УИХ-ын гишүүн
Бид өглөө сэрэхэд тоггүй, орой харихад бас л тоггүй хотод амьдарч байна. Ирээдүй цаг дээр асуудлыг ярьж, "Хоёр жилийн дараа сайхан болно" гэж худлаа ярьж ирсний бодит үр дүн энэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Гэтэл Монгол Улсад эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд цахилгаан станцуудад дараалан дэлбэрэлт гарч, хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл бий болсон. Харамсалтай нь, үүнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Засгийн газарт хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй болчихсон юм байна. Эрчим хүчний реформын үндэсний хороог татан буулгасан нэрийн цаана Шадар сайдын ажлын албан дээр түүнээс салаалсан нэгжүүдийг байгуулсан байна. Нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болоод ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна.
Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан ажлын хариуцлага алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлэх тухайгаа ийнхүү мэдэгдэж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйгээр парламентын гишүүдэд зөвхөн шаардах эрх л бий.
Ерөнхий сайд өөрөө ажлын хариуцлага тооцох тухай их ярьдаг. Үр дүн шаарддаг. Тэгвэл хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа ямар хариуцлага тооцохыг харья. Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа эргүүлэн татах бүрэн эрхтэй.
Б.Чойжилсүрэн
Эрчим хүчний сайд
УИХ-ын гишүүн Ө.Шижир намайг огцруулах шаардлагыг хүргүүлсэн байсан. Эрчим хүчний ачаалал, дутагдалтай энэ цаг үед олон нийтийн дургүйцсэн сэтгэгдэл дээр дөрөөлсөн сөрөг хүчний таатай боломжийг нь ойлгож байна. Би 2022 оны наймдугаар сараас энэ ажлыг авсан. Түүнээс хойш 600 мВт хүчин чадалтай эх үүсвэрийг ашиглалтад оруулсан. Гэвч энэ нь хангалттай биш байна. Жил бүр ачааллын чадал 13 хувиар өсөж байна. Тиймээс ойрын жилүүдэд хамгийн түрүүнд эрчим хүчний эх үүсвэрүүдийг огцом нэмэгдүүлэх, түүний дараа дамжуулах, түгээх, хуваарилах байгууламжийг өргөтгөх шаардлагатай. Энэ асуудал нэг өдөр үүсээгүй. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан хүндрэл юм. Хүн бүр өөрийнхөөрөө үнэлнэ биз. Би өөрийгөө сайн, муу хүн гэж үнэлэх нь утгагүй. Ерөнхийлөгчид нөхцөл байдлыг танилцуулсан. Хариуцлага тооцох талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэн ч байсан энэ нөхцөл байдалтай тулна. Өмнө нь эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж чадаагүй нь хуримтлагдсан хүндрэл. Би өөрийгөө өмгөөлж байгаа хэрэг биш, эдгээр асуудлууд өмнө нь байсан. Нэг зүйл дээр харин өөрийгөө буруутгаж байгаа нь олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүй байж гэсэн дүгнэлтийг хийсэн.
3,607.57





















































Нэргүй 2026-01-28 202.126.91.194
шийтгэхгүй дэвшүүлнэ. Монгол улс шүү дээ
Иргэн 2026-01-28 202.179.27.126
Сайд болоод 3жил болж байхад ширхэг хадаас ч хадаагүй хүн 30 хоногт яг юу хийж юу эхлүүлэх вэ тийм ухаан ухамсар байхгүй байхаа. Өөрт буруу өгөхгүй ,би ийм ажил хийсэн гээд хэлчиж чадахгүй хүнээс цаашид бид яг юу хүлээх вэ. Анх сангийн сайд болход нь хурд хороололууд ар араасаа хурдалсандаа тэр эрчээ одоо бүүр нэмсэн, Улсийн аюулгүй байдалтай холбоотой цахилгаан эрчим хүчийг ийм хариуцлаггүй яриа, ухамсар ухаангүй хүнээр удирдуулна гэж байхгүй. Тавинбэх улсын аюулгүй байдлаар хөлжсөнтэй адил
А 2026-01-28 202.9.47.31
Улсаасаа баян сайд байх нь ер нь ёс суртахууны хувьд ч тохиромжгүй.тэгээд ч шударгаар баяжсан гэхэд хэн итгэх вэ дээ.энэ нөхрийг эхлээд сайдаас нь салгаж байгаад сайхан шалгаад үнэн мөнийг тогтоочихоо.
Зундуй 2026-01-28 66.181.178.80
САЛБАРАА ХӨГЖҮҮЛЭЛГҮЙ ,ТӨСВИЙН МӨНГӨӨР ХЭДЭН 10 ХОРООЛОЛ БАРЬСАН ХУЛГАЙЧ. 50 БЭХ, ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ,ШОРОНД ХАТАА
Сундуй 2026-01-28 66.181.178.80
ЭРЧИМ ХҮЧНИЙ. ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭХ ТӨСЛҮҮДИЙГ ХУВЬДАА ХОРООЛЛЛ БАРИХД ЗАРААД ИДЧИХСЭН БАЙХАД. ХАРИУЦЛАГА ХҮДЭЭХГҮЙ БЙАХ ЁСГҮЙ!!! ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ,ШОРОНД ХИЙ!!!
Нэргүй 2026-01-28 103.57.95.134
АНчид өө сэв гаруут улстөржүүлж хэмлээд хэзээ нам болно доо. Өнөөдөр анархиуд байсан бол сөнөх байлаа, юу үнэн-энэ үнэн
Зочин 2026-01-28 202.126.88.172
эхлээд хавар болохоор үнээ чөлөөл. Аяндаа хувь хүмүүс өөрийн хөрөнгөөр цахилгаан үүсвэрүүд ажиллуулаад эхэлнэ дээ. наад станцын тоож авахыг болино
Зочин 2026-01-28 103.212.116.169
ЭХ дампуурлаа, даанч хариуцллаггүй байгаа. Сайддаа хариуцлага тооцож чаддаггүй ЗГ өөрөө огцруулах ёстой
Нэргүй 2026-01-28 66.181.161.135
хувийн ажилдаа санаа зовохоос биш улсын ажилд юун даа санаа зовдог юм бэ. зайлаад тар зам харгуй гаа хаагаад байшин гаа барь улсын ажил хэцүүдлээ зайгаа тавьж зайлж шз
Нэргүй 2026-01-28 202.126.90.114
уб.г битонон ширэнгэ болгосон бас энэ олон битонон саваа давуу албан тушаалаа ашиглан цахилгаан дураараа аварын тулд үхэн хатан зүтгэж байж ЭХЯ.ны сайдын суудалыг асар өндөр үнээр авсан оюунэрдэнэ хүрэлсүх занданшатар нарт асар их том хахуул өгсөн энэ лалаоыг АТГ шалгах ёстой!!!!
Нэргүй 2026-01-28 172.58.243.28
Өнгөрсөн хугацаанд Эгийн голл,Эрдэнэбүрэнд, Багануурт,,
Оюу-Толгойд ЦС барих төслүүдийг санаатайгаар,занаатай гаар, гаднын захиалагатайгаар саатуутсан цөөхөөн тодор хой нэр бүхий хэдхээн хүн бна ш дээ !!!
Тэднийг бариад шууд бууд, жишээ нь 10%-ийн Д.Аваасүрэ нг бол ерөөсөө л буудах хэрэгтэй !!!
Эрднээ 2026-01-28 103.212.118.196
Өөр оронд бол аль уржнан хариуцлага хүлээгээд , бас ичиж зовсондоо УИХ- аас ч зайлах байсан. Гэтэл энэ шуналтан мөн МАН нь ч адилхан. Ард түмээн дараагийн сонгуулиөо МАН гас – аас нэгч хүн гаргаж болохгүй юм байна шүү
Төлөвлө 2026-01-28 66.181.184.216
Шинэ хэрэглээ бий болгохыг түр зуур зогсоогоод, шинээр цахилгаан станц барьчихаад хэрэглээг нэм л дээ.
УИХ-ын гишүүд эдэзтэй Хурд гэх мэт хороолол л ямар ч саадгүйгээр техникийн нөхцөл авч ихээр баригдаж байгаа юм биш үү
Төлөвлөлт гэдэг ойлголт эрчим хүч, хот байгуулалтад хаа хаанаас илүү гэдгийг сүүлийн үеийн бидний амьдрал харуулж байна ш д.
сонгогч 2026-01-28 202.9.46.103
Манай эрчим хүчний салбарын дампуурал нь төр засаг 35 жилийн турш " морь унасан толгойгүй, эзэнгүй" монгол явж ирсэний нотолгоо болж бна. жишээ: 2024 оны төсөвт авто замд хэдэн их наяд, Эрчим хүчний яаманд 347,7 тэрбум төсөвлөснөөс үүнийг харж болно. Ийм байхад хөлдөлгүй яахав,…. Уг нь аль ч улс оронд эрчим хүчний асуудал №1 байдаг бичигдээгүй хуультай. Монголд эсрэгээр…МАН хулгайчуудаа аваад төрөөс үүрд зүйл !!!!!!!!!!!!!
ИРГЭН 2026-01-28 66.181.191.127
Монгол улсыг хамгийн их хохироосон хүмүүс нь МАН – д байгаа нь гутамшигтай!! Домогт авилагчин луйварчин Санжаагийн Баяр, Домогт авилгын ХААН Намбарын Энхбаяр, Домогт шуналыг тулам босоо ороолон Н, Багабанди, Домогт луйварчин Ц, Элбэгдорж, Домогт худалч Хулих Хүрэлсүх нарын гайгаар Монголчуудын их зовж зүдэрч бн даа зайлуул!!
Нэргүй 2026-01-28 202.126.88.190
энэ МАН Ирээдүй ба Өнгөрсөн цаг дээр ярьж бусдаас бурууг эрэн мөнгө үрэхээс өөр юууу ч хийхгүй бна. Нэг бол 10-20 жилийн өмнөхийг ухаад, нэг бол хаа байсан 2030, 2050-г яриад, худлаа хийрхэж Сэлэм Эргүүлэгчид. Явж бга Мега гэх Төслүүд нь гэж Ашиггүй олон орон тоонуудтай, Мөнгө идэхээс цаашгүй , нүдэнд үзэгдэж гарт баригдах юмгүй хог
Нэргүй 2026-01-28 66.181.186.224
Яг үнэн гэвэл Чойжилд ямар ч төрийн ажил хийх авьяас чадвар,ухаан,сэтгэл байхгүй.Намдаа их хэмжээний мөнгө хандивлаад албан тушаал авчихсан.Одоо байгаа хугацаандаа тэр мөнгөө хэд нугалж авах талаараа л ганцхан бодно.Цаадуул нь хичнээн дургүй ч яаж ч чадахгүй дараачийн сонгуулийг хүлээнэ.Энэ бэрдийг зөвхөн ард түмэн л зайлуулах боломжтой.Гэвч ард түмний ихэнх нь амиа бодсон аймхай доожоогүй хувиа бодсон чанартай.Тийм учраас энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй
Нэргүй 2026-01-28 202.70.44.46
Одоо хотод том чадлын нэг цахилгаан станц төрөөс мөнгө гаргаад барихыг шаардах хэрэгтэй. 5 дугаар цахилгаан станц гээд байгааг төр бариад барьж дуусаны дараа 2 дугаар цахилгаан станцаа буулгаад суурин дээр нь шинэ ётанц барихыг одоо шалгараад байгаа компаниар бариулах хэрэгтэй. Тэгэхгүй бол цахилгааны үнийн өсөлтөө иргэд дийлэхгүй шүү
Нэргүй 2026-01-28 66.181.183.83
Чойжилсүрэн чи зайлна үгүй юу
gadni Ubjtei saitaar zasaglyylj 2026-01-28 50.147.160.114
bolinoo
Нэргүй 2026-01-28 103.212.118.74
Бөөрөлжүүтийн станцыг Баясгалан барьж ашиглалтанд оруулсан нь сайшаалтай боловч монголын байгаль цаг агаарын нөхцөлд тохирсон технологи суурилуулах ёстой байсан, гэтэл жаахан хүйтэрхээр нүүрс дамжуулах шугам нь хөлдөөд байна гэдэг бол технологийн тохиромж буруу хийсний гай!!! Уул нь М-С-Эс-ээр станц бариулбал Оджаргал хэзээ ч ийм Но-той юм хийхгүй!!!!