niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:32 UTC Эх: https://news.mn/r/2846362/ a63dc974339a1651… ← niitlelch.mn руу буцах

Монголын багш нар молигодуулав

Монголын багш нар молигодуулав

Монголын багш нар молигодуулав

Багш нар дахин ажил хаях талаар хэлэлцээд эхэлжээ. Өнгөрсөн намар орон даяар олон хоног ажил хаяж, суулт зарласан Монголын багш нар Засгийн газартай цалингаа нэмэгдүүлэх гэрээ байгуулснаар ажилдаа эргэн орсон. Энэ үйлдлээрээ бусад салбарын ажилтан, албан хаагчдыг атаархуулсан нь өнгөрсөн 2025 оны голлох үйл явдал. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэх байсан боловсролын салбарынхны цалин бодит байдал дээр нэмэгдээгүй. Бүр 2-4 хоногоор хоцорч цалин тавьдаг болсон. Банкны хариуцлагагүй зээлдэгч болж эхэлсэн талаараа багш нар ам уралдаж байна. Өнгөрсөн аравны өдөр буух ёстой сарын эхний цалин дөрөв хоног хоцорсон бол сарын сүүл цалинг үндсэндээ хоёр хоног хоцроожээ. Зарим аймагт багш нарын цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа. Нэг сумын сургууль, цэцэрлэгийн нийт багш нарын цалингийн нэмэгдэл хэлбэрээр 10 сая төгрөг хуваарилсан. Энэ нь нэг багшид 200 мянган төгрөгийн нэмэгдэл ногдоно гэсэн үг.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар сургуулийн удирдлагуудад албан бус шугамаар чиглэл иржээ. Агуулга нь эдийн засгийн нөхцөл байдал холбоотойгоор 2026 оны төсөвт суулгасан багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх 618.2 тэрбум төгрөг хүрэлцэхгүй болсон. Хэмнэлтийн хууль үргэлжилж буй талаар сануулсан байжээ. Улмаар ур чадвар, унаа хоол, заах арга зүйн нэмэгдлүүдийг царцаагаад байгаа аж.

Боловсролын салбарын 500 гаруй сургуулийн 30 гаруй мянган багш, ажилчин анх 2025 оны аравдугаар сарын 9-нд суулт зарлаж эхлэхдээ сарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж эхэлсэн. Улс төрийн нөхцөл байдлын хувьд дээсэн дөрөөн дээр байсан Ерөнхий сайд Г.Занданшатарын толгойлсон Засгийн газар тухайн үед багш нарын шаардлагыг хүлээн авч, 2026 оны нэгдүгээр сард цалинг 2.8 сая төгрөг болгож, даруй 50 хувиар, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар тус тус нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газраас Монголын түүхэнд гарч байгаагүй багш нарын эсэргүүлцлийг ийм арга хэмжээ авч, зогсоосон. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж 2026 оны төсөвт боловсролын салбарын багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэх санхүүжилт суулгаж өгсөн юм.

Гэтэл үндсэн цалинг нэмэгдүүлээд, зарим төрлийн урамшуулал цалинг хасаж, үлдсэн хэсгийг нь Засгийн газрын тогтоолын дагуу хууль бус аргачлалаар дутуу бодож олгох болсон. Энэ нь цалин нэмж буй мэт харагдавч багш нарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцдэг байсан урамшууллыг үгүй хийсэн молигодох арга хэрэглэлээ хэмээн шүүмжилж байна.

Ийнхүү Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын цалинг 50 хувиар нэмлээ” гэж мэдэгдсэн шүлс нь хатаж амжаагүй байтал үнэнд гүйцэгдэв. Үүний өмнө нь боловсролын салбарын багш, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлж буй талаар хэн, юу хэлж байсныг эргэн сануулъя.


Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалин 30-79 хувиар нэмэгдэж байгаа.

2026.01.16. Телевизийн ярилцлага

 


Боловсролын сайд П.Наранбаяр:

-Багш нарын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж буй нь бодитой зүйл. Хоол, унаа гэх мэт зарим нэмэгдэл шингэж байгаа. Тооцооллоор 1,484,000 төгтөг байсан үндсэн цалин 2,226,000 төгрөг болж нэмэгдэж байгаа. Одоо нэгдүгээр сарын цалин орохоор магадлан харж болно шүү дээ.

2026.01.14.  Төрийн ордон


Боловсролын дэд сайд Д.Гантулга:

-Ерөнхий боловсролын сургуулийн шинэ багшийн үндсэн цалин 1,484,000 төгрөг байсныг 50 хувиар нэмэгдүүлж, 2,226,000 төгрөг болж байна. Дээр нь тухайн багш аймгийн төвд ажилладаг бол 296,800 төгрөг, суманд багшилдаг бол 593,600 төгрөгийн нэмэгдэл авна. Мөн илүү цаг ажилласан, анги даалт гэх мэт нэмэгдлүүд олгож байгаа. Үндсэн цалинг дагаад нэмэгдлүүд өссөн.

2026.01.20. Телевизийн ярилцлага


Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газар зардлаа 10-15 хувь хэмнэж, багш нарын цалинг нэмнэ. Бид зардлаа танахгүйгээр 831 тэрбум төгрөгийг нэмсэн бол инфляц 2 хувь нэмэгдэнэ. Харин энэ удаа нэг зардлаа танаад, нөгөө зардлаа нөхөж байгаа учир инфляцад нөлөөлөх нь харьцангуй бага.

2025.10.14. Төрийн ордон

 


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

-Багш нарын төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрт багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 50 хувиар буюу 700-800 мянган төгрөгөөр, арваннэгдүгээр сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүл, 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж тусгасан. Үндсэндээ 2026 онд багш нарын цалинг 76 хувиар нэмнэ.

2025.11.03. Төрийн ордон

 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:  

-Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, дараа нь 30 хувиар нэмж 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн.

2025.11.03. Төрийн ордон

 


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:

-Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 742  мянган  төгрөгөөр нэмэгдүүлэх, санхүүжилтийг сайдын төсвийн багцад нэмж тусгасан.

 

2026.01.10. Гишүүний ажлын алба 


Боловсролын яамнаас 2026 оны нэгдүгээр сарын 20-нд багш нарын 50 хувиар нэмэгдүүлсэн цалингийн задаргааг дараахь байдлаар тайлбарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.88.172

эмнэлэг бүр дордсон байна лээ. Чинбүрэн пиздаг тэнгэр ниргэх болтугай

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.88.172

олигтойхон ажил хаяж чаддаггүй н гай энэ. сая бэр маань өмнөх цалингаасаа бага цалин авлаа гэж байна. энэ худалч Занданшатар шаарыг огцоруулах хэрэгтэй. Наранбаяр пиздаг х****л идээсэй п***а

Avatar

Нэргүй 2026-01-28 202.179.24.90

Багш нар мад тавиуллаа гэж хэлээгүй юу

Avatar

Иргэн 2026-01-28 66.181.179.100

бид ийм молиго төртэйшд

Avatar

ёанжаачойнпил 2026-01-28 59.153.115.45

Хүн нам гэж ямарч боловсон хүчин байхгүй нам шүү дээ чааваас энд тэнд ажилгүй шааригдаж явсан юмнууд боловсрол атгахаар ингэнэ шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-28 103.229.122.200

бодлогоор л турхираад бна даа

Avatar

Нэргүй 2026-01-28 122.201.31.96

Энэ сангын яам гэж яасан толгой нь гашилсан зальжин сэтгэхүйтэй хулгаачууд бдгын цалин бодохдоо луйварчин сэтгэлгээгээр бодно , өөрсдөө хулгай хиихдээ улсын юм гэсэн сэтгэхүйгээр иднэ

Avatar

ИРГЭН 2026-01-28 103.229.123.244

Иргэдээ хулхидана, Багш нараа хулхийдана,,,,,Цахилгаан дулаан хязгаарлана МАН буюу Монголын Авилгачидын Нам улс орныг сүйрүүлж , Торгууль татвараар Иргэдээ ядуурал түлхлээ,,,, Авилгачи хулгайчуудын эсрэг Босож тэмцэх цаг болжээ,

Avatar

Зочин 2026-01-28 202.126.90.16

Наранбаяр,Гантулга,Батжаргал ажиллаж байгаа үед боловсролын салбар элгээрээ мөлхлөө.
Сэхэх шинж алга.Сайд,дэд сайд,ТНБД нэн даруй өөрсдийнхөө саналаар огцор.

Avatar

Болд 2026-01-28 66.181.161.199

Хохь нь ээ хулхидуулж ханадаггүй юмнууд. та нарын сонгосон МАН чинь.

Avatar

Нэргүй 2026-01-28 103.229.122.200

Ямар ч нам гарсан адилхан ш дээ малаа

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.160.94

Мал цаашаа гаруу

Avatar

МАНин сонголтын чинь үр дүн хохино псдаа. 2026-01-28 66.181.160.5

төрийн албаны псдаа нар өөрсдөө энэ МАН хулгайчуудаа сонгож төрийн толгойд залдаг биз. зөвхөн 2024 оны төсөв дээр гэхэд 14 их наядын хулгай гарсан нь аудитаар нотлогдсон, эмч багшын цалин тэтгэвэр нэмхэд 4,8 их наяд шаардлагатай шүүдээ. багш нар сонгуулиар МАНингийн ухуулагч болчихсон гүйж байдаг өөрсдийнх нь гаргасан хулгайчууд өөрсдөөс нь хулгайлж байгаа. тэгээд болоогүй ээ ардчилалаас боллоо, ардчилал байгаагүй бол МАНай дарга хулгай хийхгүй л байсын гэж гонгинож нтр псдаа.

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.184.103

Энэ засаг огцрох ёстой

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.89.16

2,5 сая бахад болно бү давар

Avatar

belgewch buundunu 2026-01-28 192.82.65.168

tvvnd belgewch ug, mash iheer

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.89.61

энэ бол өдөөн турхиралт шүү! шалга!

Avatar

Тогоо 2026-01-28 45.117.35.14

энэ бол тэнэг данхын хор нөлөө бүх салбарт илэрч байгаагийн эхлэл.

Avatar

Зочин 2026-01-28 66.181.182.253

ШИНЭ ЗАСГИЙН ХУДАЛ ХУЛГАЙ ИЛ ГАРЧ ИРЖ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2026-01-28 66.181.176.119

Молиго шатар

Avatar

Нэргүй 2026-01-28 202.126.89.61

энэ бол өдөөн турхиралт шүү! шалга!

Avatar

Нэргүй 2026-01-28 103.229.122.213

Засгийн тэргүүн гарч ирж багш нарт худлаа ярьсанаа тайлбарлах хэрэгтэй шүү. Хулгайч шиг арын эгнээгээр нуугдаад байх хэрэггүй. Боловсролын сайд уу? тэр мануухай юугаа мэддэгийн

Avatar

Зочин 2026-01-28 202.9.46.97

Мөнгө байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж