Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.01.26/ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ “Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулна” гэж томров.
УИХ-ын дарга байхдаа буюу 2020 оны арваннэгдүгээр сард Г.Занданшатар зээлийн хүүг бууруулах үүрэг даалгаврыг Монголбанкны ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нарт өгч байсан удаатай. Удалгүй 2020 ондоо багтаан УИХ-аас Зээлийн хүүг бууруулах тухай стратегийг баталсан юм. Гэвч таван жил болоход зээлийн хүү буураагүй буюу хэрэгжилт хангалтгүй байсан тул УИХ 2025 оны долдугаар сарын 8-нд Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталж, Засгийн газарт хийх ажлыг тодорхойлж өгсөн. Гэвч УИХ-аас баталсан ажлыг хийхгүй нь бололтой, дахин төсөл боловсруулах тухай ярих нь тэр.
Ер нь зээлийн хүүг бууруулах асуудал улстөрчдийн иргэдээсээ оноо цуглуулах арга хэрэгсэл болж хувирсныг сануулахад буруудахгүй л болов уу.
Жишээ татвал, өнгөрсөн жилийн турш УИХ-ын гишүүд ахмад настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой гэх шаардлага тавин, төв банкны ерөнхийлөгчийг “шантаажилсан”.
Хэрвээ зээлийн хүүг бууруулах оролдлогыг хүчээр хийвэл эдийн засагт л илүү хортой.
Учир нь, зээлийн хүүг бууруулъя гэвэл төв банкны бодлогын хүү бага түвшинд байх ёстой. Гэвч төв банкны бодлогын хүү өнөөдөр 12 хувьтай байгаа. Инфляци өсвөл бодлогын хүүг өсгөх, аль эсхүл зээлд тавих өр, орлогын харьцааг чангаруулах арга хэмжээг авдаг. Саяхан Монголбанкны бодлогын зөвлөл хуралдаад инфляци өндөр түвшинд хадгалагдахаар байгаа тул банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэн тогтоосон. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 14 хувь болон 19 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Хэрэглээнээс үүдэлтэй эрэлтийн гаралтай инфляци өндөр байгаа, гадаад эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа тул зээлд тавих өр, орлогын харьцааг чангаруулах, арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт онцолсон. Харин эдийн засагчид энэ онд улсын эдийн засаг хүнд байна гэж тодорхойлсон юм.
Товчхондоо эдийн засаг хүнд байгаа үед үндэсний үйлдвэрлэгчдэд зориулж зээлийн хүүг бууруулах стратеги боловсрууллаа ч хөрсөн дээрээ буух нь юу л бол.
Төсвөөс татаас өгч, татвар төлөгчдөө л холгодоггүй юм бол арилжааны банкуудын эх үүсвэр өндөр хүүтэй босож байгаа нөхцөлд зээлийн хүүг хүчээр буулгах боломжгүй.
Иймээс Засгийн газар нэн тэргүүнд бодлогын хүүг бууруулахад хамгийн их саад учруулж буй инфляцийг бууруулах арга хэмжээг авах шаардлага бий.
Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог жилийн зургаан хувийн хүүтэй зээлд улстөрчид нь гар дүрэх хэрэггүй, жинхэнэ үйлдвэрлэгчиддээ олгох. Нэг кг нь 27500 төгрөгт хүрээд байгаа махны үнийг бууруулах. Нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байхад анхаарах шаардлагатай. Наад зах нь дээрх арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй нөхцөлд төв банк бодлогын хүүг бууруулах боломжгүй. Харин бодлогын хүү 12 хувьд хэвээр хадгалж байвал их юм, өсгөхийг ч үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд зээлийн хүү л өндөр тогтоно.
Хэрвээ суурь асуудлаа шийдэхгүйгээр хоосон амлалт өгвөл ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулсангүй, хугацааг уртасгангүй гээд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, улс орон даяар жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж байгаа шиг асуудалтай л тулна.
Зээлийн хүүг бууруулах асуудал зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хамаатай асуудал биш. Иргэн бүрт хамаатайн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэлээс эхлээд аж ахуй эрхлэгч бүрийн өмнө тулгарч байгаа бэрхшээл юм. Үйлдвэрлэгч орон болж чадаагүй нь том зовлон болсоор ирснийг эдийн засагчид сануулдаг. Дээр нь албан тушаалтнууд хийх ёстой ажлаа хийхгүй хийрхэн шоудвал ороогдон унах эрсдэл бий. Иймээс УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сард баталсан Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд анхаарна уу.
УИХ-аас 2020 онд баталсан Зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжээгүй шалтгааныг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг судалж үзээд дараах дүгнэлт гаргасан байдаг.
Нэгдүгээрт, Зээлийн хүүг бууруулах стратегид тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны жилийн эцэст сарын 1 хувьд хүргэх зорилтыг тодорхойлсон бөгөөд 2023 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17,25 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 39,6 хувь, 2024 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16,61 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 42 хувь, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хязгаар нь 54 хувьтай байна. Энэ нь стратегийн хэрэгжилт зорилтод түвшинд хүрээгүйг харуулж байна. Иймд зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах хэд хэдэн арга хэмжээ авах нь зүйтэй.
Нэгдүгээрт, эх үүсвэрийн өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх, зохистой харьцааг тогтоох асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос судлан, шаардлагатай зохицуулалт хийх нь зүйтэй.
Банк болон банк бус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын эх үүсвэрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах.
Бизнесийн зээлд ашигласан эх үүсвэрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж, ялгаатай тогтоох. Арилжааны банкууд эрсдэл багатай зээлдэгчид (харилцагчид) олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож, тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх. Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийн шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох арга хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо авч хэрэгжүүлэх. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал, хугацааг бууруулах. Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага, шалгуур нь эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлж буй байдлыг судалж, төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн, хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судлах шаардлагатай бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.
Мөн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар ажлын хэсгийн гишүүд судалж, хэд хэдэн хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулж, хэрэг маргааныг зардал багатайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү, түүнтэй адилтгах төлбөр тооцохгүй байх, урт хугацаатай хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар бууруулах, гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх зохицуулалтыг Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд тусгах.
Эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардах эрхийн худалдаагаар олгосон санхүүжилтийг татвараас чөлөөлөх зохицуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзсэн.
Даатгал, үнэт цаас, худалдаа арилжааны гэрээ хэлцлийн үр дүнд үүссэн зээлтэй холбоотой авлага, өглөг зэрэг бүх төрлийн мэдээллийг хамруулах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах. Төрийн тусгай сангуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой болгох. Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зохицуулалтыг холбогдох хуульд тусгах. Үл хөдлөх хөрөнгөөс гадна бусад хөрөнгө, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой мэдээллийг Зээлийн мэдээллийн санд тусгах төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
УИХ-аас Банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэйгээр тооцож байгаа хугацаатай хадгаламж нь банкуудын эх үүсвэрийн өртөг, зээлийн хүүг тогтооход хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, танилцуулах.
Банкнаас эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарладаг байх асуудлыг холбогдох журамд тусгах. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох өнөөгийн журмыг зээлжих чадварын зэрэглэлийг харгалзаж боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтанд даалгах асуудлыг тусгасан.
Мөн дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахын зэрэгцээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд даалгах нь зүйтэй гэж үзсэн юм.
Г.ХОРОЛ
3,607.57





















































ёстой доо 2026-01-27 66.181.191.140
Г.Хорол минь дуу юун хамаагүй юмнаас болгоомжно вэ.ккк Унана гэж айлгүй ярьсан Зананшатарын өмнөөс сандарч болгоомжлож яанавдээ.ккк Юун чилүү ддуртай юм билээ
дорж 2026-01-27 202.21.116.2
Тэтгэвэрийн зээлийн жилийн хүү 12% байхад хангалттай. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол Наранцогт дуракыг нэн дариу огцруул. энэ өвөрмөц зээлийн хүүгээр банкууд ашиг хийж баярлаж нь дэндүү утгагүй хэрэг. хүүхдүүд нь аав ээжийгээ хууран мэхэлж шулж байгаатай яг ижил. иймд буяндаа бузар хийж болохгүй шүү.
Зочин 2026-01-27 66.181.178.64
ЭНЭ СОГТУУ УХНАД ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ ЮУЧ БАЙХГҮЙ, ӨӨРИЙНХӨӨ ШОУНД САВЖ УНАНА!! МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ!!!!
иргэд 2026-01-27 66.181.189.84
ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ТОГ ТАСЛАНА , ТОГНЫ ҮНЭ НЭМНЭ ГЭХЭЭС ӨӨРӨӨР ЮҮ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮН БАЙНА ЧОЙЖИЛСҮРЭН ХУВИАСАА МӨНГӨӨ ГАРГАЖ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ АВИЛГАЧДААС МӨНГИЙ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ИРГЭД ЯАГААД ДАНДАА ХОХИРОХ ЁСТОЙ???
ЭНЭ НӨХРИЙГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛ
иргэд 2026-01-27 66.181.189.84
ЧОЙЖИЛСҮРЭНГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ТОГ ТАСЛАНА , ТОГНЫ ҮНЭ НЭМНЭ ГЭХЭЭС ӨӨРӨӨР ЮҮ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮН БАЙНА ЧОЙЖИЛСҮРЭН ХУВИАСАА МӨНГӨӨ ГАРГАЖ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ АВИЛГАЧДААС МӨНГИЙ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ИРГЭД ЯАГААД ДАНДАА ХОХИРОХ ЁСТОЙ???
ЭНЭ НӨХРИЙГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛ
Нэргүй 2026-01-27 59.153.112.94
Хятадад цөөхөн өрөөтэй шинэ орон сууцны үнэ 300000 ам. долларын үнэтэй.
Нэргүй 2026-01-27 202.126.90.88
зээлийн хүү өндөр байх ёстой. хадгаламжийн хүү өсөх хэрэгтэй. тэгж байж инфляц бууна. байрны үнэ бууна. хүү оролдсоноос болоод хадгаламжид байсан мөнгө үл хөдлөх рүү орсон. одоо энэ байрны үнээ хар даа.
Нэргүй 2026-01-27 59.153.112.94
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёр жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёр жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй юм.
Мөөгий 2026-01-27 202.21.126.154
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ОЛГОДОГ ЖИЛИЙН 6%-ИЙН ЗЭЭЛД ТОСЧУУД, УЛС ТӨРЧ, ТҮҮНИЙ ХАЛААСНЫХАН Л ГАР ДҮРЭХГҮЙ БАЙХАД Л БОЛОХООР АЖЛЫГ Л ЗОХИОН БАЙГУУЛЖ ЗАСГИЙН ГАЗАР ХЯНАЛТТАЙ АЖИЛЛАХАД БОЛНО ДОО. энийг л хийчихээч
зочин 2026-01-27 66.181.160.6
Тэтгэвэр олгох мөнгөгүй банкууд хүүгээ бууруулах уу? маш хол сонсогдож байна.
зочин 2026-01-27 66.181.160.6
Төрийн банк дампуурсан юмуу? тэтгэврин зээлийг зогсоож хэдэн хөгшдийг нааш цааш явуулж ёстой нэг тамалж байна.
зочин 2026-01-27 66.181.160.6
Зандкаа одоо больж үз. Юун зээлийн хүү бууруулах бүү хэл өндөр настангуудад олгох зээлээ лав ТӨРИЙН БАНК зогсоосон. Заавал нийгмийн даатгал төлдөг хамтран зээлдэгч байх ёстой гэж шаарддаг болсон. Ер нь төрөөс баталгаажуулсан сар тутам авдаг тэтгэврийн орлогоо барьцаалан зээл өгөхөд юунд хориглоод байгаан. Банкууд хүүгээ тооцоод тэтгэвэрийн мөнгө ороод ирэхэд шууд л суутгаж байгаашд. Хэнийг хэн хохироогоод байгаан???? Ёстой нэг завхарсан төр бол МАН-ын төр байна.
Нэргүй 2026-01-27 202.9.40.216
Тэгэж ярьж бас бодож байаа нь зөв л байна шүү дээ. АН-ынхан болохоор төр бүх зүйлд оролцож болохгүй гээд байдаг. Оролцохгүй болохоор банк санхүүгийнхэн өндөр хүү аваад байдаг. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг хүртэл хамтарсан засгийн газрыг худлаа огрцуулах гэж үг хэллээ, шоудлаа гээд л байсан. Юм болгоныг шоудлаа гэж харлуулж болохгүй та нар минь
Нэргүй 2026-01-27 122.201.31.141
Хүү их өндөр байгаа, буулгах нь зөв. Өнөөдөр хамгийн ашигтай ажиллаж байгаа газар бол банк. Банкнийханы лобби их байгаагаас хүү өндөр гэж бодож байна. Банк биш мөнгө хүүлдэг байгууллага болсон.
Нэргүй 2026-01-27 192.82.92.204
Монгол Улсын төр засаг эдийн засгийн бодлогыг төгөлдөршүүлж, макра эдийн засаг тэр дундаа төсвийн бодлогоо зөв удирдаж инфляцийг нэг оронтой тоонд нам дор буюу 4-6%-д барьж чаддаг бол, хүссэнч эс хүссэнч зээлийн хүү буурна. Даанч төрийн бодлого 0-тэй тэнцүү, инфляци яг амьдрал дээр 16%-тай тэнцүү байхад яаж зээлийн хүү буурах вэ. Жишээ нь танай авдарт байгаа 100₮ жилийн хугацаанд 16₮ хасагдаж 84 төгрөг болж буурч байгаа гэсэн үг шүү дээ. Иймээс зээлийг хүүг буулгахын тулд Төр ажлаа сайн хий.
Нэргүй 2026-01-27 202.126.88.125
Монгол банк л хэрэгжүүлэх ажил шүү дээ. ЗГ хулгай хийхгүй, хөрөнгө оруулалт татаж чадвал аяндаа буурна шүү дээ
зочин 2026-01-27 103.57.95.111
Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унаж,төсвөө бүрэн бүрдүүлэх боломжүй болоод байхад ,юун зээлийн хүү бууруулах,Байдлаа зөв үнэлж дээрээ ч дороо ч ЗӨВ ярьмаар сэтгэмээр юм, Учиргүй улс төржиж засгийн газраа унаган,улсаа толгойгүй самуун байдалд оруулдаг өвчтэй улс бид ,Үүнийг дахин давтвал байдал бүр муудна Иргэдийн амьдрал ХҮНДРЭНЭ
Тэнэг 2026-01-27 66.181.176.226
Засаг төрийг ард түмэн унагаагүй.Хүрэлсүхийн хүмүүжүүлсэн 2 Дүү болохгүй байна гээд өөрөө хор найруулж унагаад Модондаамыг ЕС болгох гэж ҮХЦэцийн хэдэн новштойгоо хуйвалдсан биз дээ.