niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:33 UTC Эх: https://news.mn/r/2846243/ a2c5c229c3a6fa9d… ← niitlelch.mn руу буцах

"Тэтгэвэр нэмэхийг шаардсан жагсаалыг орон даяар зохион байгуулна"

"Тэтгэвэр нэмэхийг шаардсан жагсаалыг орон даяар зохион байгуулна"

"Тэтгэвэр нэмэхийг шаардсан жагсаалыг орон даяар зохион байгуулна"

Монголын ахмадын холбоо өнөөдөр /2026.01.27/ ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.


Тус холбооны ахмадууд “Төр засаг ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас өнөөдрөөс эхлэн сануулга тэмцлийг эхлүүлж байна. Үнийн өсөлттэй үед ийм хэмжээний тэтгэврээр яаж цагаан сарыг тэмдэглэх юм. Төр засгаас дандаа ‘боломжгүй’ гэсэн хариулт өгдөг. Гэхдээ боломж байгааг бид харж байна. Оюутолгой компани өдөрт 10 тэрбум төгрөг өгдөг гэсэн. Яагаад үүнээс ахмадуудад өгч болдоггүй юм бэ. Австралийн ахмадууд байгалийн баялгаасаа хувь хүртээд гадаад орноор аялж зугаалдаг юм билээ. Харин бид яагаад үүнээс хувь хишиг хүртэж чадахгүй байгаагаа гайхаж байна.

Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна.

Бид Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаал зохион байгуулна. Бидний тэмцэл 2025 оны тавдугаар сараас хойш үргэлжилж байна” гэлээ.

Монголын ахмадын холбооны гишүүн  н.Батбаяр “Бидний гол зорилго бол тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох. Олон сар тэмцэж байна. Төр засаг тоохоо болилоо. Биднийг хүн гэж хайхрахаа больсон мэт санагдаж байна. Бидний шаардлагыг хэзээ хүлээн авч, шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тэр болтол бид тэмцэнэ. Илүү хурц хэлбэрт шилжинэ. Төр засаг ичихгүй бол бид ч ичихгүй. Шаардлагатай бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Ерөнхий сайд Г.Занданшатар гадаадад айлчлахдаа ‘Манай улс баян орон. Манайд очоорой’ гэж хэлж байсан. Тийм баян орон юм бол 500–600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудынхаа тэтгэврийг нэмчихэд юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. Энэ тэмцэл эхэлснээс хойш 8–9 сар боллоо. Одоог хүртэл ямар ч хариу, шийдэл алга. Ахмадуудын зээлийн хүүг тэглэ. Хэрвээ тэглэхгүй бол өөр аргаар тэмцэнэ. Ахмадуудын зээлээр луйвар хийж байна. 36 сарын хугацаа гэдэг бол банкуудын орлого олох гэсэн арга. Нийт тэтгэврийн 40 хувийг суутгаж байна. Энэ бол арилжааны банкуудыг баяжуулах гэсэн бодлого. Үүнийг өөрчилж, засах хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-01-27 66.181.182.68

Ахмадын холбоо хөгшнөө мэдэхгүй хоорондоо явалддаг ТББ ын нэр барьсан хийж гавьсан юмгүй байж одон медалийн араас мөнгө төлж гүйсэн эмгэн өвгөнүүдээ цэгцлэхгүй юм уу…

Avatar

Нэргүй 2026-01-27 103.57.95.134

Занданшатар тэгшитгэж олон жил ажиллаж НДаатгал төлсөн хүмүүсийг хохироож, НД төлөөгүй буюу бага төлсөн хүмүүсийг их дэврээж байгаа

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.160.84

ЗӨНЧИХСӨН ЗАРИМ АХМАДУУД УЛС ТӨРЧДИЙН УТСАН КУУКЛ БОЛЖ БАЙГААГАА ЗОГСОО. ЮМ ХЭМЖЭЭТЭЙ ЦААНАА УТГА УЧИРТАЙ ШҮҮ. ТЭТГЭВЭР ХАЛАМЖ БИШ. АЖИЛЛАСАН ЖИЛ, ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭС ШУУД ХАМААРДАГ ЮМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-01-27 59.153.112.94

Жинхнээсээ олон жил ажил хийсэн хүний тэтгэврийг нэм! Халамж ба тэтгэмж аваад, тэтгэвэртээ гарсан хүмүүсийн тэтгэврийг тэгэл!

Avatar

Нэргүй 2026-01-27 202.131.225.197

нүүрс зэс-ээс өөр зарах юмгүй, зарлага ойгүй, дээрээс нэг хэсгийг нь гусна… олдогосоо илүү зарлагатай айлын заяа төрх

Avatar

Нэргүй 2026-01-27 103.229.121.130

зүндэсний үйлдвэрлэл байхгүй улс үнийн өсөлтыг дийлэхгүй боллоо түүхий эдийн үйлдвэрлэл байхгүй юм чинь яаж шндэсний үйлдвэрлэл хөгжих вэ дээ

Avatar

Нэргүй 2026-01-27 103.229.121.130

үнийн өсөлт энэ чигтээ яваад байвал цалин тэтгэвэр нэмэгдээд ямар ч ашиг байхгүй монголд цалин тэтгэвэр нэмэгдэх үнэрээр нь үнэ түрүүлээд өсөөд явдаг солонгост үнэ буурах хямдрал байнгынх

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.88.168

насаараа ндш төлөөгүй хий эргэж явсан хүмүүс л бага тэтгэвэртэй бгаа. харин өлсгөөд алчилгүй дүйцүүлэх өгөөд нэмж өгөөд бх шиг бага гээд бгаа нөхдүүд ёр нь ажил хийж даатгал төлж бгаагүй л бхгүй юу. одоо ч гэсэн хийэргэсэн нөхдүүд их л бна ажиллаж бгаа нь гэсэн даатгал өндөр бна л гэнэ удахгүй хөгширнө тэгээд яах уу. ндгазар ажилсан жил өгсөн дш ээр л тооцож өгдөг одоо байтлаа их авч бгаад нь битгий нэм багад нэм ч гэх шиг 30 н жил төлсөн юм чинь боломжийн л юм авна

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.190.144

Байдлыг мэдсээр атал 1,5 сая гэх шиг даварч байхийм. Ахмадууд ухаантайсан. Насаараа НД төлөгчдийн олонх нь иймэрхүү тэтгэвэртэй. Иймхүмүүсийн төлсөн мөнгийг даатгал бага төлсөн хзмүүст хувааж өгөх юм уу, ийм л утгатай шаардлага ш дээ.

Avatar

uhaanguishdee 2026-01-27 66.181.176.208

atsniih n uhaan ulsaa suiruulcheed uhii gsn umhhii bodoltoi heden 90eed onii arhichid l bna

Avatar

1.5 say shaachihoo 2026-01-27 66.181.176.208

ajil hiih hungui odoo 40tei huuhduud tetgewer uzheed umnu ene jalga n sunuud 1 tiishee uuschina amar Huk Zandka Oyuk Nyamka gd ene uls duusgawar bolgo hurtehee hurteg saihan bailaa mongoonuudiig yasaa tawihiig harah kakaka

Avatar

Нэргүй 2026-01-27 59.153.112.94

Монголын хүн амын 70 хувь нь гэр хорооллынх ба хөдөөнийхөн тул дийлэнх настайчууд ажил хийж үзээгүй, халамжийн тэтгэвэрээ нэмүүлэх гээд байна.

Avatar

Нэргүй 2026-01-27 202.9.46.68

сүүлийн үед ахмадуудыг жагсааж, цуглуулж эмзэг асуудлаар нь шоу хийж, улмаар тэтгэвэр нэмэх нэрээр нэгнийх нь талхыг бусдад нь хувааж өгөх г.м-ээр яс хаяжмулм төр хийгээд бх шиг. урагшгүй төр, ухаангуй түшмэдүүд мэдлэгтэй, мэдрэмжтэй, мэрэгжлийн хандах цаг ирж буйг ухаарч бна уу. үр дагавар нь тооцоолошгүй уршиг тарина даа. ухаараач!

Avatar

Баяр 2026-01-27 202.9.46.68

Ахмадуудад тэгш шударга хандаж бна гээд нэгэнд нь очих ёстой мөнгийг 3 хүнд хуваагаад өгчихдөг төр, засаг зөвхөн Монголынх. Ахмад настны халамжын бодлогоо орхичихоод тэр цоорхойг нь банк мөнгө хүүлэгчид ашиг олох цонх гэж харж завшдаг гаж тогтолцоо ганцхан Монголд бна даа.

Avatar

Иргэн 2026-01-27 202.9.40.64

Төр хуулиа хнрэгжүүлэхдээ нийгэмд сенсаацалж, үнэ өсгөхөө болиорой! Оны өмнө ЗШ 9 болохдоо багш, эмч нарын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэж шоудсанаас болоод үнэ тэнгэрт хадсан! Атал багш, эмч нарын цалин ч нэмэгдээгүй, тэтгэврийг ч 8.6%-иар нэмээгүй! Оноо авч таалгадах гэж улсаа, иргэдээбүү хорло! Чимээгүй нэмээд явахад ямарч асуудалгүй. Э/З-т савлагаа үүсэхгүй. Хуультай юман дээр дуугүй хуулиа л хэрэгжүүлээч. Нийгэмд бөөн сенсаац, хэрүүл талцал үүсгэх хэрэггүйшд. Үнийн өсөлтийн буруутан ЗГ.

Avatar

Хүннү 2026-01-27 202.9.46.6

Одоо шаардсан болгоны цалин тэтгэвэр нэмдэг нь буруу. Өргөн хэрэглээний барааны үнэ галзуурсан. Оны өмнө л 19 мянга байсан махны үнэ багш, эмч нарын цалинг 3,5 сая, тэтгэврийг 8,6% нэмэх сургаар 33 мянгад хүрсэн.
Цалин, тэтгэвэр нэмэх биш ямарч шалтгаангүй үнэ өсөж байгааг таслан зогсоох талаар тэмцэх ёстой юм биш үү?

Avatar

Хүннү 2026-01-27 202.9.46.6

Ахмадууд минь ээ! Тэтгэврээ 1 500 000₮ болго. Иддэг хүнсий үнэ гэмэгдэж талх 7000₮, 1кг гурил 9000₮ , үхрийн мах 55000₮ болно. Тэглээ гээд яах вэ? Дахиад тэтгэврээ нэм гэхүү? Уучлаарай улс шаардсан болгонд дахин дахин нэмдэг мөнгө байхгүй. Ахмадууд одоо хангалттай хөнгөлөлт эдэлж байна. Наад зах нь автобусанд үнэгүй…

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.89.230

Энэ үгийг чи багшаар, эмч ууд хэлж үзээрэй, үгээрээ.

Avatar

Зориг 2026-01-27 103.57.94.218

дэмжиж байна.

Avatar

Зочин 2026-01-27 67.81.177.86

Амьдрал аяндаа хүн бүрийг ахмад болгодог.Нийгмийг бүтээж босгосон хүмүүсийн хөдөлмөр хөлсөн дээр Монголын төр 135 жил найрлаж,идэж,хулгай хийж авилгалжиж,ард түмнийг хэлмэгдүүлж хохироосоор ирсэн Ард түмэн төрөөс илүү хүчтэй бг,бүү март
Ахмадуудыг хүндлэхгүй бол алдас болно бх

Avatar

Нэргүй 2026-01-27 202.9.40.216

Ахмадынэ мөнгийг төр засаг боломжоороо нэмж байгаа. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээ ахмадууд минь ээ

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.89.174

Би хүү охин хоёроосоо татаас авч амь зогоож байгаа. Тэтгэвэрэхний арав хонгийн хэрэглээнд дуусдаг. Тамын амьдралаар амьд мэлтийж байна даа.

Avatar

Өвгөн 2026-01-27 202.9.46.6

Амьд мэлтийнэ гэдэг маань их завшаан шүү. Чи азтай юм татаас өгдөг сайхан хүү, охин хоёртой юм. Тэр хоёртоо баярлаж залибарч яв.

Avatar

Нэргүй 2026-01-27 202.9.41.39

Цалин нэмхээрл бүх юм нэмэгдсэншдэээ тэтгэвэр нэмхэн зөв

Avatar

Нэргүй 2026-01-27 1.46.134.47

Дурдагдаад байгаа гадаадын зарим орны ахмадууд бүх насаараа өөрийн тэтгэврийн дансанд хурааж, цуцлуулсан мөнгөө зарж л аялж байгаа юм шүү дээ. Манайд ч бас тэтгэврийн нэрийн дансны тогтолцоог үүсгэж эхэлсэн боловч Эрдэнэ мэтийн адын амьтдын атгаг, шуналын улмаас одоо хоорондоо уралцаж байх юм.

Avatar

h 2026-01-27 103.57.92.85

Нэмэх нь зөв л байх гэхдээ залуу насанда ажил хийхгүй НДШ төлөхгүй байж байгаад нас ахисан хойноо жагсаж цуглаж тэтгэврээ нэмүүлдэг жишиг тогтох вий дээ.Залуууудад буруу юи ойлгуулаад байгаан бишүү.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.160.47

монголын баялаг төр хоёроор тоглож гар угааж бга урвагч хулгайч нарыг бүгдийг нь хөрөнгө ийг хурааж шоронд хорьход л монголын төр цалин тэтгэвэр бүгд өндөр болж улс эх орон хөгжинө түүнээс ураан ухаж цөмийн хаягдал булшилж хөгжихгүй

Avatar

Зочин 2026-01-27 59.153.115.140

Мэдээж мөнгөнд дургүй хэн байх вэ, гэхдээ ид ажиллах үедээ хий эргээд өнгөрсөн, тэгээд тэтгэвэр нь бага тогтоогдсон, энийгээ өөрсдөөсөө болсон гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй дээр нь улстөржсөн хэсэг бүлэг улс л албаар ингээд байх шиг санагддаг даа

Avatar

зочин 2026-01-27 66.181.179.167

Тэгэнгүүт өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг хавтгайруулаад нэмдэг Засаг даа.

Avatar

Unshigch 2026-01-27 66.181.183.35

1970-1990 oni ehen ue hurtel deed surguul togsood 650-700 tog rsalin avdag bailaa . Ene togtson tsalin olon hil uregljilj yvj urseenb. Bi tuunii 1 hun bnaa. Odoo minii avch bgaa tetgever dongoj 1 say arai hurehgui avch bn. Ene ariun ys uu? Ugui baihgui yu

Avatar

Нэргүй 2026-01-27 59.153.112.49

sayahan 85000 nemegdee bizdee. Tetgever hemegdenguut yumnii osoo shagad. laitai shaasan

Avatar

Зочин 2026-01-27 103.229.121.150

Энэ ахмадууд төрийн байгууллага, өндөр цалинтай гадаадын төсөлд ажиллаагүй байж болох ч, монголын иргэдэд шаардлагатай бараа бүтээгдхүүнийг ганзагаар зөөж амь насаа биеэ улсдаа ард түмэндээ зориулсан хүмүүс. Төрийн албанд төсвийн мөнгөөр бизнес хийж, улсдаа ашиггүй мөнгө угаадаг гадаадын төсөлд ажиллах арын хаалга, нохой зан байгаагүй, ялгаварлан гадуурхагдаж байсан учраас үхтлээ ядуу амьдрах, дутуу амьдрах ёсгүй.

Avatar

Мөнх 2026-01-27 103.212.119.168

Тэтгэвэр нэмүүлэх шаардлагыг би хувьдаа дэмжихгүй. Би 1.100.00 төгрөгийн тэтгэвэртэй. Болоод л бдаг юм. Хөгшин хүнд нэг олон хувцас, пологтотлоо идэх хоол хүнс хэрэггүй. Тэтгэвэр чинь хүрэхгүй бгаа бол заавал баяр, цагаан сар тэмдэглэх хэрэг бна уу. Хэдэн сайхан бууз жигнээд хүүхэд ач нараа дайлаад л болох биш үү. Австрали америкийн бүх тэтгэвэрийнхэн гадаадаар жуулчлаад яваад бдаггүй. Бололцоотой нь л явж бгаа. Манай гайгүй хөгшчүүлч л ач зээгээ дагуулаад аялаж яваа нь тааралддаг.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.166.196

ardiin namiig songogchid shte. hohino l gej helye

Avatar

Зочин 2026-01-27 217.216.125.145

НДШ олон жил төлсөн, төлөөгүй (хувиараа бизнес эрхлээд НДШ төлж байгаагүй, эсхүл бага цалинтай ажил эрхэлж байсан, эсхүл огт ажил эрхэлж байгаагүй) тэтгэвэр авагчид өөр өөр шүү. Насаараа ажиллаж, олон жил НДШ төлсөн настангууд харьцангуй өндөр тэтгэвэр авч байгаа. Ийм настангуудыг шийтгэсэн тэгшитгэх шийдвэр гаргаж болохгүй. Шударга байцгаая

Avatar

Нэргүй 2026-01-27 202.126.89.166

Яг үнэн, илүү хөдөлмөрлөж, илүү нийгмийн даатгал төлсөн иргэдийнхээ төлсөн мөнгийг бага төлсөн, эсвэл огт төлөөгүй ахмадуудад дээрэмдэж өгдөг шударга бус байдлаа халах хэрэгтэй. Занданшатар !

Avatar

Зочин 2026-01-27 202.126.89.15

НДШ олон жил төлж , улсад ажиллаагүй бол
өндөр тэтгэвэр авна гэж шаардах нь зохимжгүй л дээ
НДШ болон ажилласан жилээс хамаарч тэтгэвэр тогтоодог.

Avatar

иргэн 2026-01-27 202.179.15.114

Ажил хийгээгүй, эсхүл хувиараа орлого олсон ч НДШ төлөлгүй явж ирсэн иргэд өөрсдөө буруутай шүү. Төрөөс АЖ нөхөн тооцсон, 1 бус удаа нэмсэн. Ажил хийж, НДШ төлж, хууль ёсоор тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг хохироохоо болиорой! Их, бага байх нь цалингийн түвшин, төлсөн шимтгэл, ажилласан жилээс хамаардаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.178.123

Тэтгэвэр нэмлээ гэхэд маргааш нь юмны үнэ 2 дахин нэмэгээд ямар ч нэмэргүй, харин ч хуучнаас дордоно!!! Үр дүнд нь улсын төсөв дутагдалд орно!!!

Avatar

Иргэн 2026-01-27 192.82.92.206

НДШ -ээ сайн төлчөөд тэтгэвэрээ нэмүүл дээ. Огт төлөөгүй байж тэтгэвэр авах гээд байна уу.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.160.4

Яагаад ахмадын холбоо ахмадуудын тэтгэвэрийг нэмэх талаар тэмцэхгүй байгаа юм , бүр " … холбоо биш төлөөлөл " гэнэ үү . Тэр Сүхбаатар гэж бас МАН – ын хулгайчийг НДШ – ээс цалинжуулахыг ч зогсооно …

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.161.99

мөн ч дураараа дэмийрэх юмаа

Avatar

иргэн 2026-01-27 202.179.15.114

Малчид гар утасны дата авахдаа гар татдаггүй хэрнээ НДШ төлдөггүй. Хувийн аж ахуйтан мөртлөө сардаа 1 таваг хоолны мөнгө өөртөө зориулаад НДШ гээд төлчихөж чадахгүй гэж үү? Малаа даатгадаг хэрнээ өөрсдийгөө даатгадаггүй. Ийм хариуцлагагүй байдлыг өөгшүүлээд халамжаар угжаад байгаа буруутан нь УТН-ууд шүү дээ! МАН! Бас цэрэг, цагдаа, армийнхан бн. Эрт гараад өөр ажил хийнэ, тэтгэвэр өндөр авна. Хохирогчид нь НДШ төлсөн иргэд. Төр төгрөгийн ханшийн уналтаас тэтгэвэр, тэтгэмжийг хамгаалах үүрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-27 202.55.188.100

х**

Avatar

bainguin 2026-01-27 50.147.160.114

ko

Avatar

pokazali gadyypl 2026-01-27 50.147.160.114

– #

Avatar

gadni, - ylcuin 2026-01-27 50.147.160.114

– # ;

Avatar

uish tuish, xoolry glzyyrch ,document batalgaatp -zub. 2026-01-27 50.147.160.114

Xuduunuixuu amidralaar, xyyznuix ni zubbn glopku -#-;
-prov ni@;
– \#-, # apmtvpcu, pktm10tyrsh 3500 6gl.
– daraaguin xynuig xylxidj magdlalbij, 2mgl xylxdlsn.

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.180.247

энэ улсын эдийн засаг санхүү ямар билээ. Эд нарын шаардсанаар тэтгэвэр нэмнэ гэж юу байхав. . Улсад ажиллаж үзээгүй, татвар төлж байгаагүй хүмүүс өндөр тэтгэвэр нэхэхээсээ ич! Ер нь цалин, тэтгэвэр нэмэх буруу. Харин юмны үнийг бууруулах ажил хийгээч!

Avatar

Нэргүй 2026-01-27 66.181.180.247

мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага юм бол юмаа мэдэж бичиж байгаач. Ахмадын холбоо биш ахмадуудын төлөөлөл

Avatar

Bugdiig ni shalga 2026-01-27 202.55.188.86

zov shuu

Avatar

Нэргүй 2026-01-27 103.57.93.33

Сонгуулиар МАНайхан гээд хөөрцөглөдөгөө больцгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж