Эр цэргийн алба хааж, тангараг өргөсөн цэргүүд энхийн цагт эрэмдэг зэрэмдэг болж, амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Энх цагт хөвгүүд эрүүл мэндээрээ хохирч, амь үрэгдэж буй асуудалд төр хэзээ анхаарал хандуулах вэ. Сайд, дарга нарт хариуцлага тооцоод ч ардын армийн дэглэлт арилсангүй. Аав, ээж нар айдаст автаж сууна.
Хамгийн сүүлд гэхэд, 2026 оны нэгдүгээр сарын 24-ний 00:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар цэргийн албан хаагч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хугацаат цэргийн албан хаагчийн биеийн байдал ямар байгаа талаар түүний ээж Ч.Батчимэг ярихдаа "Миний хүү аравдугаар сард Архангай аймгаас цэрэгт татагдсан. Хүүгийн минь бие муу байна. Эрүүний яс хугарсан хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эрүүний яс нь хугарсан учраас ярьж чадахгүй, хоол идэж чадахгүй байгаа. Лхагва гаригт хагалгаанд орно. Зодсон цэрэг нь хал цэрэг байсан гэсэн мэдээлэл байгаа.
Тухайн үед камер шүүнэ гэхэд тог тасарсан гэх мэдээллийг өгсөн. Эрүүл хүүгээ цэргийн албанд явуулаад тахир дутуу болголоо. Тухайн цэргийн ангийнханд нь гомдолтой байна.
Саяхан дотоодын цэргийн ангид ийм асуудал гараад удирдлагуудыг нь сольсон, ямар ч нэмэр алга. Дахин ийм асуудал гарлаа. Дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэ асуудалд холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна" гэдгийг хэлж байна.
Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй. Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж, дүгнэлтээ хийж амжаагүй байтал дахин нэг цэрэг эрүүл мэндээрээ хохиров.
Шинэ оны өмнөхөн олон нийтийн цахим сүлжээнд /2025.12.24/ Дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж, цэргийн ангийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч байдал дээрдсэнгүй.
"Нэг хүн үхвэл эмгэнэлт явдал, олон хүн үхвэл статистик" гэж Сталины хэлсэн үг байдаг. Үнэндээ, Монголын цэрэг армид ийм л явдал тохиолдож байна. Учир нь, байсхийгээд л нэг цэрэг учир битүүлгээр амиа алдах, хэн нэгэн зодуулж эрүүл мэндээрээ хохирох явдал жирийн үзэгдэл болжээ. Харамсалтай нь, "хүн биш цэрэг" гэдэг хандлагаар армид алба хааж яваад амиа алдсан цэргүүдийн асуудлыг төр нь тоохоо болиод удаж байна.
Хүний сайхан үрийг цэрэгт аваачид алчхаад "Энэ хэргийг эргэн мэдээлнэ. Шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэж олны амыг тагладаг хэвшмэл үгтэй болсон. Хэвлэл,олон нийтээр хэдэн өдөр шуугиж байгаад мартчихна гэж тэд тооцдог байх. Тиймээс шалгаж байна, нягталж байна гэсээр цаг хождог. Эр цэргийн албанд үдсэн хүү нь эргэж ирэхгүй болсон насны шарх, сэтгэлийн тамтайгаа ээж, аавууд нь үлддэг.
Өмнө нь 2022 оны зургадугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдаж байв. Цэл залуухан, амьдралд дөнгөж хөл тавих насан дээрээ цэргийн албанд мордсон залуус яагаад амиа хорлох, бэртэж, гэмтэж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэх болов. Учир шалтгаан нь цэргийн албандаа юу эсвэл алба хаахаар ирж байгаа залуусын хүмүүжил, сэтгэлзүйтэй холбоотой юу гээд олон хариултгүй асуултууд үргэлжилсээр.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь энэ талаар судалгаа дүгнэлт гаргаж, шалтгааныг олохгүй бол цэргийн албанд явах залуус ховордож, ямар нэг аргаар цэрэгт явахгүй байх арга сийлэх залуусын тоо улам олон болох вий.
Жил бүр л цэрэгт нас барсан залуусын тоо нэмэгдэх, иргэд ч цэргийн албанд итгэх итгэл алдарсаар өнөөг хүрэв. Олон нийтийн шүүмжлэл нэмэгдээд ирэхэд хэн нэгэн даргад хариуцлага тооцох нэрээр халаад үлддэг, харин иргэд нь хайран сайхан залуучууд хэмээн статистик тоо тоолсоор байх уу. Цаашид хэдэн аав, ээжийн хүү, хэдэн залуусын алтан амиар цэргийн албаны дэглэлтийг анхаардаг болох вэ.
3,607.57






















































Монгол улсын иргэн би. 2026-01-27 203.169.50.8
Энэ цэргийн амь нас энгийн цагт олноороо үрэгдэж байгаа нь захирагч дарга нартай шууд холбоотой хөгийн тав арван зоосны төлөө ажилладаг удирдлагуудаар дүүрсэн жилээрээ цол хэргэм алба тушаалд очдог мэдлэг боловсролгүй ямар ч цэрргийн цэргийн эрдэмгүй хууль дүрэм асуувал 10 ахлах опеферээс 1 нь л хагас дутуу ярина мэддэггүй уншиж судалдгүй ойлгоц өнөө маргаашийг аргалж амьдардаг тийм л хүнээр дүүргэдэг армитай бүрэн шинэчлэл хийх цаг аль хэдийн өнгөрөөд 20 жил өмнө хэрэглэдэг дэглэлт өнөөг хүр
зочин 2026-01-27 103.168.34.206
цагдаа цагдаа буудаж амь насыг хохироосон хэрэг гарсан газрт дарга хийж байсан хүнийг томилход нь хууль зүйн сайдаас иргэд асуухад сонсоогүй юм шиг гүлдийгээд томилсон. одоо томилсон сайд дарга нарыг хоёуланд хариуцлага тооцон зайлуул. цэрэгийн ангийг цагдаад ажилаж байсан хүнээр удирдуулж болохгүй чадахгүйг гэдэгийг тодорхой харуулж байгаа явдал шүү
Зочин 2026-01-27 66.181.182.253
ЦЭРГИЙН ДАРГА НАРЫГ НЬ ХАЛААД БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ ХАРИУЦСАН ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЭРТЭЙ БҮРТРҮҮШИЙГ НЬ ХАЛАА
Хахаха 2026-01-27 202.126.90.99
Батлан хамгаалахын сайд биш үү?
2025 07 27 2026-01-27 122.201.31.67
Оросод цэргийн эрдэмд шамдан суралцаж төгссөн бага цолтой офицерууд л Монголдоо ирж бага дарга нартаа зааж өгөөд л тэд нар нь хэрэгжүүлээд л тийм л байдаг
Нэргүй 2026-01-27 202.9.46.154
Цэрэгт бие бялдрыг нь хархаас гадна хүмүүжлийг нь харах хэрэгтэй.Ажил тарсны дараа жижүүр офицер гаргаж цэцэрлэгийн хүүхэд шиг манаж байдаг болгох юм болов уу? Аль аль талдаа хэцүү юм даа.
Нэргүй 2026-01-27 103.57.92.178
Хууль зүйн сайд дэд сайдууд юу хийж суудаг юм ?
Монгол улсын иргэн би. 2026-01-27 203.169.50.8
архи ууна альгүй хүүхэн хэрэглэдэг авилга их хэмжээгээр авдаг ийм л ажилтай гэж би харж байна
Нэргүй 2026-01-27 103.57.92.178
Дандаа цагдаагийн дарга нар тавина, нөгөөдүүл нь тэгээд юу ч хийдэг юм бүү мэд. Энэ салбарыг зүгээр тэр батлан хамгаалахад хамруулвал таарна. Тэгээд ч ийм жижигхэн улсад учиргүй Дотоодын цэрэг энэ тэригэж сүржин нэр томъёо хэрэг ч байгаа юм уу дөө
Нэргүй 2026-01-27 59.153.113.101
Кола уусаар яс нь хэврэгшиж дээ ккк
Нэргүй 2026-01-27 203.23.49.145
төрөөр халхавчилсан ёруудын арга заль зугаагаа гаргаж эрүүл мэндийн асуудалтай болгох далд бодлого бөх оршсоор
Нэргүй 2026-01-27 66.181.184.103
Энэ байгууллагыг мэргэжлийн бус цагдаагийн дарга нар генерал болох гэж удирдсан болохоор ийм явдал болоод байна
Зочин 2026-01-27 203.91.115.47
Яг л станцын хулгайтай адилхан. Тариф нэмээд ямар ч нэмэргүй. Орос маягийн дэглэм оршсоор л байна. Яагаад гэв үр нь бидний тархинд соёолдогоос тэр.
РАВДАН 2026-01-27 192.82.65.175
Энэ бол ёс суртхуунгүй бүдүүлэг балмад оросын тэнэг зан хүмүүжил, коммунизмаас үлдсэн нийгмийн хорт хавдар
Нэргүй 2026-01-27 202.55.188.115
1 neg shanaa bol baih yostoishuu hun chanargui bolson iim uyd, bh ch bolno bsaarch bh bolno, gehdee nuuts dald bh yostoi, hynalttai bh yostoi
Нэргүй 2026-01-27 202.126.88.79
Сулиармой 1945 оны үлдэгдэл.
Нэргүй 2026-01-27 202.9.46.208
ХЗДХ-ийн сайдыг солих хэрэгтэй
Нэргүй 2026-01-27 103.242.47.254
дэглэлт гэдэг үг зөөлдөнө цэргийн ангиудад яргалал л явагдаж байна. эрүүг нь 3 хугалж байгаа амь насыг нь үрж байгааг яргалал гэхгүй өөр юу гэхэв Хүрэлсүх зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа
Зочин 2026-01-27 59.153.87.54
Буруутан нь та нар өөрсдөө. СУИС д дэглэлт байхад цэрэгт яанаа гээд байгаа юм
зочин 2026-01-27 103.212.117.134
ЦЭРЭГ ДЭГЛЭДЭГ, ЗОДДОГ ҮЙЛДЭЛ ДОТООДЫН ЦЭРЭГТ БҮР ХЯНАЛТААС ГАРСАН БАЙНА.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАГААД ДУУГАРДАГГҮЙ ЮМ.
ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭД ЦЭРЭГТ ЯВСАН ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ХАЙРАН БИШ ҮҮ?
Бадарч тахар 2026-01-27 66.181.191.20
Дээр үёийн 3 жилийн цэрэг байхад эхний нэг жилд өдөр болгон дэглүүлж зодуулдаг байлаа ! сүүлдээ өвдөхөө больчихдог юм ! хал цэрэг болоод ирсэн шинэковыг зодож дэглэж өшөөгөө авч эхэлсэн дэ ! ангийн офирёрууд цалин буух үёэр л үзэгдэнэ ! Тэгээд халагдсан хойноо ямар ч зодоон цохион атаманаас айдаггүй болчихсон байдаг байж билээ ! сайхан ч үё байжээ ! ил харагдах гэмтэлгүй зодох аргыг ахаасаа сураарай !
Нэргүй 2026-01-27 103.57.92.178
Битгий маанагт, сүүлдээ өвдөхөө больчихдог ч гэх шиг
Нэргүй 2026-01-27 173.33.55.116
dotoodiin tsergiig tsagdaagaas salgah ni zub odoo darga genereal Boldiig ni soli hal
Нэргүй 2026-01-27 103.57.92.178
Бараг үнэн. Дотоодын цэрэг гэж хэнд ч хэрэгтэй юм. Үүрэх үүргээсээ илүү бөөн сүр
Нэргүй 2026-01-27 202.55.191.130
зодоон гардаг киног +60 насныханд л зөвшөөр , тэгвэл дээрдэнэ
Зочин 2026-01-27 103.57.92.192
Бага ларга нарыг нь өөр ангиудад сэлгэн ажиллуул. Хүний ангид очоод цэрэг зодохыг үз