niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:34 UTC Эх: https://news.mn/r/2846138/ 94dc5e283cfe4d50… ← niitlelch.mn руу буцах

"Монголд арилжааны банкуудаас өөр мөнгөтэй бизнес алга"

"Монголд арилжааны банкуудаас өөр мөнгөтэй бизнес алга"

"Монголд арилжааны банкуудаас өөр мөнгөтэй бизнес алга"

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 440 мянга орчим тэтгэвэр авагч ахмад настан байдгаас 300 мянга нь тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр амьдарч байна гэх тоо баримт бий. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн доод хэмжээг дор хаяж нэг сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан ахмадуудын тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Ахмад настнууд арилжааны банкуудын зүгээс гаргаж буй шударга бус бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэж /2026.01.07/ хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ нь тэдний зүгээс зохион байгуулсан дөрөв дэх удаагийн хэвлэлийн арга хэмжээ юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр өндөр настан Ц.Алтанзул байр сууриа илэрхийлж, “Бид төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлтэй байна. Ахмад настнууд өнөөдөр нийгмийн хамгийн доод давхаргын иргэд болж хувирлаа. Бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхтэй. Гэвч удаа дараа шаардлага хүргүүлсэн ч биднийг хүн гэж тооцохгүй байна.

Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон уртасгах, батлан даалтын шаардлагыг уян хатан болгох, хүүгээс хүү боддог тогтолцоог зогсоох шаардлага тавьж байна.

Өнөөдөр арилжааны банкууд төрөөс давсан эрх мэдэлтэй болчихлоо. УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхтэй атлаа банкуудын нөлөөнд автсан байдалтай сууж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийн тулд таван жил шаардлагатай гэж мэдэгдсэн. Нэг жилд дунджаар 10 гаруй мянган ахмад настан нас барж байна. Тэгвэл ойрын таван жилд 70 мянга орчим ахмад тэтгэврийн нэмэгдлийг үзэж амжилгүй хорвоог орхих нь” хэмээн эмзэглэж буйгаа илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Би хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн талаар олонтаа ярьж ирсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа надаар тэтгэврийн шинэчлэлийн ажлын хэсгийг ахлуулж байсан. Уг хуулийг тухайн оны дөрөвдүгээр сард өргөн барьж, аравдугаар сард УИХ-аар хэлэлцүүлсэн. 1995 оноос Монгол Улс шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Иргэд орлогынхоо 24 хувийг шимтгэлд төлдөг ч уг мөнгөний хүү, өгөөжийг өөрт нь бодитоор хүртээдэггүй.

Харин банкууд нэгтгэн төвлөрүүлж, бусдад өндөр хүүтэй зээлдүүлж, улмаар өөрсдийн бизнесийг тэлэхэд ашиглаж байна. Өнөөдөр Монголд арилжааны банкуудаас өөр томоохон мөнгөтэй бизнес бараг алга” хэмээн шүүмжиллээ.

Мөн тэрбээр “Банк зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх ёстой атал уул уурхайн төсөл санхүүжүүлэх, томоохон хувьцаа худалдан авах хүртэл хэмжээнд хүрсэн. Энэ тогтолцоо цаашид үргэлжлэх боломжгүй” гэдгийг онцлон, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг ирэх хаврын чуулганаар заавал батлуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Ахмад настнуудын зүгээс тавьж буй эдгээр шаардлага нь зөвхөн өнөөгийн тэтгэвэр авагчдын амьжиргааг сайжруулах бус, ирээдүйн тэтгэврийн тогтолцоог шударга, тогтвортой болгох чухал асуудал гэдгийг тэд онцолж байна.

Эхэнд дурдсан нийт тэтгэвэр авч байгаа ахмадуудаас 572 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 32550 ахмад, 571-688 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 2649 ахмад, 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 205160 ахмад, 689 мянгаас нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг 80498 ахмад, нэг саяас нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 66904 ахмад, нэг сая 500 мянгаас хоёр сая төгрөгийн тэтгэвэр авдаг 16012 ахмад, хоёр саяас гурван сая төгрөгийн тэтгэвэр авдаг 8178 ахмад, гурван саяас дээш 1040 ахмад байна. Энэ тоон мэдээллээс ажиглавал, нийт ахмадын 50 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээг авч, 93 хувь нь нэг сая таван зуун мянгаас доош тэтгэвэр авч байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-27 103.57.93.121

банк бол мөнгө шулагч байгууллага өөр ямарч ашиггүй

Avatar

Зочин 2026-01-27 66.181.177.217

Улсын төсвөөр хайгуул хийж илрүүлж,нөөцийг нь тогтоосон Ухаахудгийн 400 сая тн-ын сайн чанарын коксждог нүүрсний ордыг Оджаргал гэдэг луйварчин засгийн газрын тэмдэглэлээр Малайзын хятадтай нийлж байгаад луйвардаж аваад ,20-иод жил ашиглаж,жил бүр 1-2 тэрбум доллар буюу 3,5-аас 7 их наяд төгрөг олж байна.Ухаахудаг бол ард түмний өмч,түүнийг буцаан аваад ,дахин үнэлж ,олон улсын зах зээл дээр зарах хэрэгтэй.Тэр мөнгөөр нь ахмадуудын тэтгэврийг нэмж 1,5 сая төг болгох бүрэн боломжтой.Ухаахудгийг

Avatar

Гоод 2026-01-27 66.181.179.122

Төр засгаас ОДЖАРГАЛААС тэтгэвэр нэмээч гэж ГОНШИГНОХ БИШ үр хойчсоо бодож 2027 онд сонгуулиар МАН-ыг унагах ёстой.Түүний дараа бага сага юм үлдэх байлгүй Оджаргалаас ухаа худгийн нүүрсээ авья,зүй бусаар хөрөнгөжсөн хулгайчуудаас мөнгөө авья.

Avatar

Нэргүй 2026-01-27 59.153.113.101

Машины лизингээр мөнгө угааж байгаа энэ олон замбараагүй банк бусууд ямар хөрөнгөөр тоглож мөнгө угааж байгаа бол!Хүү мүү нь тамтгаа алдлаа!

Avatar

И 2026-01-27 103.212.117.21

1 төлбөр хийхэд 2 хураамж авна. Хуулгаа харахаар төлбөрөөсөө хураамжууд нь 3 дахин олон бнашүү. Арай2.. Жинхэнэ утгаараа шулаач гэвэл банкууд !

Avatar

Зочин 2026-01-27 103.212.118.103

зээлийн хүү асар өндөр иргэдэд үнэхээр хүнд байна ард иргэд АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж