niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 15:35 UTC Эх: https://news.mn/r/2846019/ edab1703ff8f3296… ← niitlelch.mn руу буцах

Байр суурь: Рио Тинтотой маргаанаа шийдчихвэл хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болно

Байр суурь: Рио Тинтотой маргаанаа шийдчихвэл хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болно

Байр суурь: Рио Тинтотой маргаанаа шийдчихвэл хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болно

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспортоос өндөр хамааралтай хэвээр байгаа бөгөөд ойрын жилүүдэд нүүрсний үнэ тогтворгүй байх хандлага ажиглагдаж байна. Үүнтэй зэрэгцэн ашигт малтмалын олборлолт, орд газрын ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан, эрх зүйн тодорхойгүй байдал нь томоохон мега төслүүдийг гацаанд оруулах шалтгаан болсоор байна. Ийм нөхцөлд уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нүүрснээс өөр ашигт малтмалыг олон улсын зах зээлд нийлүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэн сэргээх, салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлыг хэлэлцэх зорилготой “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ өнөөдөр /2026.01.26/ эхэллээ. Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шийдлийн талаар санал солилцож байна. Уг арга хэмжээнд оролцож буй салбарын төлөөллүүдийн байр суурийг тодрууллаа.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

–Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч өссөн. Үүнд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлсэн.  Тиймээс цаашид хууль эрх зүйн орчноо илүү сайжруулж "амьдралтай" хууль боловсруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн маань 7500 ам.долларт хүрээд зогсчхоод байна. 2023 оноос хойш тогтвортой түвшнээ хадгалж байгаа. Тиймээс одоо бид эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа тэлэх буюу дараагийн Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойг бий болгох хэрэгтэй.

Нөгөө талдаа экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд маань олон улсын зах зээлд гарч өрсөлдөх, хөдөө аж ахуйн салбараа чадавхжуулах шаардлага тулгарч байна. Үүний хүрээнд нэлээд ажлууд хийсэн.

Одоо бид Евразийн зах зээл рүү экспортод гарах бэлтгэлээ хангаж байна. 180 сая хүнтэй том зах зээл рүү гарах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар 3.5 сая хүнд хүрэлцэх эрчим хүчний нөөц хязгаартаа тулаад байна. Тиймээс бидэнд дараагийн өсөлт, өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд эрх зүйн орчноо өөрчлөх, алдагдаад байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх хэрэгтэй. Засгийн газрын шинэ итгэл гээд яриад байгаа нь ч үүнтэй холбоотой. Бид эрс өөрчлөлт, реформуудыг хийх ёстой.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

-Нүүрсний экспортын биет хэмжээ өндөр байгаа хэдий ч үнийн савлагаатай байдлаас шалтгаалан төсвийн бүрдүүлэлт тааруу байж ирсэн. Ирэх жилүүдэд мөн нүүрсний үнийн тогтворгүй байдал, цаашлаад экспортын хэмжээнээс шалтгаалан зэсийн олборлолт, боловсруулалтыг  нэмэгдүүлж экспортын хоёрдох том бүтээгдэхүүн болгож байж бид эдийн засгаа илүү сайжруулах боломжтой. Тиймээс салбар яамдууд үүнд ботитой арга хэмжээ авах байх гэсэн хүлээлттэй байна.

Нийт газар нутгийн дөрвөн хувь дээр хайгуулын лиценз олгогдсон гэсэн тоо баримт бий. Энэ бол хайгуулын ажил хангалттай хийгдээгүй, маш сул судлагдсан гэдгийг харуулж байгаа. Өөрөөр хэлбэл, маш цөөн тооны буюу улсын төсвөөр хайгуул хийгдсэн төслүүдийн ордуудыг л бид ашиглаж байгаа. Тэгэхээр цаашид хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд бодитоор тусгах болов уу гэж харж байна.

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар олгосон ч гэсэн олгосон лицензийн хоёр хувьд нь хүрэхгүй хайгуулын ажил хийгдсэн байна. Энэ нь тендерийн сонгон шалгаруулалт бодит үр дүнд хүрч чадахгүй байгааг харуулж байна.

Монголын Уул уурхайн салбарынхны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэгдүгээрт, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэх өөр боломжит хувилбаруудыг тусгах, зэсийн роялтиг олон улсын түвшинд авчрах, мөн одоо олгогдчихсон байгаа 1000 гаруй хайгуулын зөвшөөрөлтэй газрууд хөрөнгө оруулалт хийх боломжтой газрууд руу лицензээ шилжүүлэх гэхээр ирээдүйд олох орлогод нь татвар оногдуулдаг зохицуулалтаа халах шаардлагатай гэх мэт байр сууриудыг илэрхийлж байна.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:

–Салбар яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Нөгөөтэйгүүр зарим УИХ-ын гишүүд үүнтэй холбоотой санаачилсан хуулийн төслүүд бас бий. Тэгэхээр эдгээр хуулийн төслүүд хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах шаардлага тулгарч байгаа. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг авч явж байгаа нь үнэн. Бид Оюутолгойн үед маш олон хөрөнгө оруулагчдыг татаж байсан. Гэвч сүүлд нь бүгдийг нь үргээгээд явуулчихсан. Үүнээс болж хөрөнгө оруулалт эрт буурсан. Үүнд нөлөөлсөн шалтгаануудыг олон талтай ярьж байна. Орон нутгийн эсэргүүцэл, хайгуулын лицензийн хангалтгүй байдал, хууль эрх зүйн орчин гэх мэт. Үүнд санал нэг байна. Гэхдээ үүний хажуугаар ярих ёстой нэг асуудал бол Баялгийн сангийн тухай хуулийг батлахад үүнийг дагалдаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр аливаа нэг хайгуул хийсэн ашигт малтмалын ордуудаас Монгол Улс 34 хувь буюу түүнээс дээш хувийг үнэгүй эзэмшинэ гэсэн заалт орчихсон байгаа. Үүнтэй хамааралтай 15 орчим стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалт Засгийн газарт бий.

Тэгэхээр үүнтэй холбоотой ойлголтыг гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх, хөрөнгө оруулагчдад хаалт болоод байгаа асуудлуудыг авч үзэх хэрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулах гэж байгаа гадаадын хөрөнгө оруулагч үндсэндээ хоёр зүйлийг л харна. Нэгдүгээрт, эрх зүйн орчин хоёрдугаарт, Баялгийн сантай холбоотой асуудалд хариултаа бэлэн байлгаасай, тэгж чадвал Монгол Улсын төр засаг санаачилгатай ажиллаж байгааг гаднын хөрөнгө оруулагчид харж итгэл үнэмшил төрөх байх.

Тиймээс энэ ондоо Ашигт малтмалын тухай хууль батлагдаасай гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн хамгийн том хөрөнгө оруулалт болох Рио Тинтотой маргаанаа нэг тийш болгочихвол бусад хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болно гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.121.150

хөөж гарга. бид босож очоод цөм зохиод алаад өгнө

Avatar

Мгл 2026-01-26 202.126.91.32

ямар муухай урвагчидаас ярилцлага авдагын

Avatar

зочин 2026-01-26 122.201.31.24

гэрээ хэлцэл хийвэл хилээ хаа. Наадуул чинь хэлцэлд хүрэхгүй байна гээд баяжмалаа зөөсөөр байх болно. Ер нь энэ муу даварсан луйварчдыг хөөгөөд гаргахад юу нь болохгүй гэж.

Avatar

Нэргүй 2026-01-26 202.126.89.80

үхснийхээ эсрэг мсж хуцах юмаа дээрэмдүүлж байж авсаг авилгалаа ил болно гэж худлаа хуцалдаад муу новшнууд рио тинтог шууд хөөж гаргах хэрэгтэй үхснтйхээ хөрбнгө оруулагч нар гэж хятад дээрэмчид л байгаа хог шаарнууд эх ороноо тоногсод энэ новшыуд бүрэн зайлахгүй бол шударга ёс ярих ч хэрэг алга

Avatar

Иргэн 2026-01-26 202.126.89.175

Уул шугамандаа Оюу Толгой зовлон бол Монгол улс Монголчуудын зовлон болсон алт эрдэнэсийн асар том уурхай!!! Энэ том эрднэс баялгаа гадаадын доншуур луйварчитай хуйвалдаж луйвардаж алдсан хүн нь 21- зууны домогт луйварчин Санжаагийн Баяр, түүний хамсаатан нарийн бичгийн дарга Сангжавын Баярцогт гэдэг хоёр э****з хүмүүс байдаг!!! Энэ хоёр хүн Монгол улсын түүхэнд үлдэх том муу хүмүүсийн нэг яаах аргагүй мөн!!!

Avatar

Нэргүй 2026-01-26 66.181.187.252

АМЧАМ-ын үйл ажиллагааг зогсоон хөөж гарга.

Avatar

Нэргүй 2026-01-26 66.181.187.252

Рио тинто ЗАЙЛ.

Avatar

Зочин 2026-01-26 98.169.178.230

Монголд шударга биш хөрөнгө оруулалт хийх ямар үр дагавартай болохыг Рио Тинтогоор харуулах хэрэгтэй.

Avatar

Ажигла 2026-01-26 103.212.119.166

Бөгснийхөө өргөсийг авчихвал танайд хонох хүмүүс их биз

Avatar

сонгогч 2026-01-26 202.9.46.209

Манай саналын хүлээж авахгүй бол рио тинтог шууд хөөгөөд зайлуул……………

Avatar

Иргэн 2026-01-26 103.168.34.45

хэхвээ. аливаа. улс. түүний. гаргасан. хууль. дүрмийгбиөлүүлдэггүй. хөрөнгө. оруулагчийг. хэрхэнсахиулдаг. болгох. ёстой. вэ. өдрийн. хүүгийн. хүүнд. 19. 12тэрбум. төгрөг. 20. тэрбум. дрллөр. өрөнд. орууосан. байхад. хөрбнгө. оруулөгчийг. хамгаална. гэх. юм. зөв. үү

Avatar

Зочин 2026-01-26 103.212.118.19

Монголчууд бид дээр доргүй мөнгө санхүүгээ зөв зарцуулж чадах биш ОТ болон бусад уурхайгаас аьах ашгийг нэмэгдүүллээ гэхэд иргэдийн амьдралд хүртээлгүй хэвээрил байх болно

Avatar

Нэргүй 2026-01-26 103.57.93.186

АН гоё нэр өгөөд, бас төсөл энэ тэр гэж унгас алдаад үнэ өртгийг нь олон дахин нугалаад идчихдэг аргатай, гадаадаас өндөр хүүтэй бонд аваад шүү бурхан минь!! Эцэст нь улсын данс нь улайсан, хасах баланстай, дампуурсхан улс орныг дараагийн Засгийн газар хүлээж аваад нөхдөг, өсгөдөг яг ийм л цикл олон арван жил давтагдаж байна.Ард түмнийг доромжилсон ийм харгис бөгөөд бүдүүлэг үйлдлийг ард түмэн хэрхэн мартах билээ.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.122.98

Чи зүүдэлсэн үү,үхэр коммунистоо

Avatar

иргэн 2026-01-26 66.181.171.252

Сайн хүн болох гэж бас буулт хийнэ гэсэн үг үү, аа ла ла, хэцүү л асуудал байна.

Avatar

Нэргүй 2026-01-26 202.126.88.190

Өнгөрсөн 30 гаран жилд АН л Улс оронд хэрэгтэй том том төслүүдийг хөдөлгөж , хийж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. МАН бол бусдад атаархаж Хийж бүтээсэн бүхнийг муучилж чичлэн буруутгаж шоронжуулж ирсэн, МАН -ын төслүүд гэж Чадваргүй Чихээс Бөглөс Цүнх баригч Хүмүүсийн Набор

Avatar

зочин 2026-01-26 103.57.94.151

Монголын эдийн засгийг АН л сүйрүүлдэг Төрийн данс улайлгаж өр зээлэнд унагаж иргэдийн амьдралыг хүндрүүлж идэж уугаад л зайлдаг чононууд Одоо ч гэсэн засгийн газрыг байнга унагаж улс орныг толгойгүй самуун байдалтай байлгахыг л зорьж байна Худалдааны гол түнш хоёр хөршид байнга дайсагнана Зөвхөн барууны түрэмгий үзэл суртлыг ягштал баримтланаТөрийн эрхэнд гарахын тулд юу ч хийхээс буцахгүй шийдсэн этгээдүүд Одоо байгаа уурхайнуудаа сайн ашигла Хамаг баялагаа бусдад бүү цөлмүүл

Avatar

зочин 2026-01-26 103.57.94.151

Гадаад дотоод гэлтгүй баялаг рүү чоно шиг л дайрна Хэдхэн жилийн дотор л буусгана

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.122.98

Естой нэг тэнэг хуучин коммунист бас ядаж байхад нэг муу намаар ам тосддог авилгачин бололтой юм тэгээд ч ямарч мэдлэг алга

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-01-26 103.229.123.23

ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗОВЛОН НЬ ЗАГАСААР БОЛ НӨГӨӨ ТАЛЫН ХАЯСАН ӨГӨӨШИЙГ ҮМХЧИХДЭГ гэм бий.Тэгэхээр баялгаа найр тавиад байж ч болохгүй, нам дараад хэвтээд байж ч болохгүй. Улам улам мэдлэг туршлага хуримтлуулан урагш аажим ажжмаар ахих аргаар гадаадын ХО-чидтай хамтран ажиллаж, байгалийн баялгаа ард түмнээрээ өгөөжийг нь хүртэнэ гэж л ажиллахаас аргагүй болж байгаа биш үү

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-01-26 103.229.123.23

Би уул уурхайн компаний талын 5 эмзэг зүйлийг дор хөндлөө. Одоо хөгжиж буй орны үнэн байдлыг хэлье. Уул уурхайн том хэмжээний төсөл хэрэгжүүлэх 1/боловсон хүчин, 2/техник, 3/технологи, 4/хөрөнгө санхүү байхгүй. Тэгэхээр наад зах нь энэ дөрвийг ХО тал хариуцна.ХО тал банкнаас зээл авах учир эрсдэлтэйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.Буурай орны өөр нэг зовлон нь том төсөл хэрэгжүүлэх мэдлэг дутмагаас мэдэмхийрээд алдаатай гэрээ байгуулна. Эсвэл хэт хаширлаад уул уурхайгаа эргэлтэд оруулахгүй.

Avatar

иргэн 2026-01-26 202.70.34.70

Манай нөхцөлд бол хэт хаширлах гэсэн ангиллыг зөвшөөрвөл зүгээр юм уу, одоо байгаа хэдийгээ л чамбайхан ашиглаад, авилгаа багасгаад орж ирж байгаа мөнгийг нь үр ашигтай зарцуулаад явбал уул нь хүрэлцэхээр санагдаад байгаа юм. Эрдэнэт, Тавантолгой, Нарийн сухайт, Төмөртэйн орд, Цайрт минерал, Бор өндөрийн жоншны уурхайнууд……… гэх мэт. Гол нь мөнгөө гарын салаагаар урсгаад, үр ашиггүй зарцуулаад байна аа. Хүүхдийн 100 мянга лав олон баячуулд хэрэггүй, бас хавтгайрсан халамжууд байна…. Тэд

Avatar

Нэргүй 2026-01-26 103.57.93.186

Ардын хувьсгалаас өмнөхөн гадаадыхан Монголын баялгийг үнэгүй чөлөөтэй зөөж байсныг таслан зогсоож харилцан ашигтай гэрээ хийхийг шаардсан бол 105 жилийн дараах орчин үед Оюутолгойн Дэлхийд байхгүй их баялгийг авлигачид Монголд ашиггүй гэрээ хийж Улс, Тив дамнасан луйварчид чөлөөтэй цөлмөж байна.. Ашигтай гэрээ хийх хүчин мөхөсдөж байгаа нь гутамшигтай бөгөөд ичгэвтэр байна Үргэлжилсээр байх уу

Avatar

Зочин 2026-01-26 103.57.92.72

ШААГААД БАЙГААРАЙ ТРОЛЛУУДАА…

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-01-26 103.229.123.23

ТЭР ТӨЛӨӨЛӨГЧ НАР НЬ АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬ, БАЯЛГЫН САНГИЙН ХУУЛИА ӨӨРЧЛӨӨЧ ТЭГВЭЛ ГАДААДЫН ХО ЦУТГААД ОРОХ ГЭЭД БАЙНА ГЭЭД ДЭЭР ХЭЛЭЭД БАЙГАА НЬ ЭНЭ.АДИЛБИШ, ДАМБА ГЭЭД ХОЁР ХҮН БАЙДАГСАН. ОДОО ӨӨРЧЛӨГДӨӨД ЭМЭГТЭЙ ХҮН БОЛОО ЮУ ДАА. 4/ТУХАЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ НАМЖААХЫН ТУЛД БАГА ЗЭРГИЙН ХӨРӨНГӨ ХАЯХАА МЭДНЭ. 5/ТУХАЙН УЛСЫН ИРГЭНИЙГ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД БЭЛТГЭЭД ТАВИНА. МАНАЙ БОЛД, МӨНХСҮХ НАР. ХЭЭРИЙН НОХОЙНООС ХЭЭРИЙН НОХОЙТОЙ НИЙЛСЭН ГЭРИЙН НОХОЙ БҮР АЮУЛТАЙ ГЭСЭН ҮГ БИЙ.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.71.100.106

Евроазийн 180 сая хүнтэй зах зээл гэнээ. Орос руу бараагаа гаргаад мөнгөө авч чадах уудаа?

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.123.23

УЛС ДАМЖСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БАЙГАЛИЙН БАЯЛГААС ЯАЖ ХЯМД АШИГ ОЛОХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ БИЕ ДААСАН ШИНЖЛЭХ УХААН БОЛТЛОО ХӨГЖЖЭЭ.1/ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ, ГЭРЭЭГ ЯАЖ Ч ОЙЛГОЖ БОЛОХООР ТОДОРХОЙ БУС ХИЙХ.Ж-НЬ, ОТ ГЭРЭЭ ЗАРДЛАА ХЭТРҮҮЛЭХЭД МОНГОЛЫН ХҮРТЭХ ӨГӨӨЖ БАГАСАХААР ХИЙСНИЙГ БИД МЭДЭЭГҮЙ ДАЛААРАА ТАВИУЛСАН.2/ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ АВИЛГАДАХ. МАНАЙ НЭГ ЕС, САНГИЙН САЙД НАР ААВЫН ХААЛГА ТАТСАН.3/ТУХАЙН УЛСАД УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛИЙН ХОЛБОО, ТАНХИМ Г.М. БАЙГУУЛАХ

Avatar

Ашиг 2026-01-26 202.9.47.71

Бизнес харилцан ашигтай байх зарчимтай

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.122.198

Монголын Засгийн газар 2009 онд Рио Тинто-той Оюу толгойн гэрээ байгуулсан цагаас хойш удаа дараа гэрээг өөрчлөх гэж дайрч давшлаад шантажлаад байгаа нь гадны хөрөнгө оруулагч нарт " Та нар Монголд ороод ирвэл ийм л хувь тавилан хүлээж байгаа шүү" гэдэг мессеж өгч байгаа шүү!!!!

Avatar

Нэргүй 2026-01-26 202.55.191.130

baruuniihnii amand orson too condition-g zuvuurnuu l gsn ug, uur yuch bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж