niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 16:01 UTC Эх: https://news.mn/r/2845535/ 7fe47aa4171ca6ae… ← niitlelch.mn руу буцах

"Ерөнхий сайдад олон улсын хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх байхгүй"

"Ерөнхий сайдад олон улсын хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх байхгүй"

"Ерөнхий сайдад олон улсын хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх байхгүй"

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн гэрээг дэмжиж, гарын үсэг зурснаар Монгол Улс тус зөвлөлийг үүсгэн байгуулагч боллоо.  Энэ асуудалд судлаачид хоёр талтай л хандаж байна. Монгол Улс Энхийн гэрээнд нэгдсэнийг зөв алхам гэж үзэж байхад УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн үү, парламентаас зөвшөөрөл авч байж Засгийн газрын тэргүүн гарын үсэг зурах ёстой байсан гэдэг асуудал хөндөх. Та УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, гэрээний талаар мэдээлэл авсан байсан уу? 

-Сүүлийн үед Ерөнхий сайд гадаад улсад Ерөнхийлөгчийн ажлыг хийх маягтай яваа бол УИХ-ын дарга орон нутагт гүйцэтгэх засаглалын тэргүүн аятай айлчилж, харин Ерөнхийлөгч нь салбарын сайд шиг хүнсний хувьсгал ярьж, үйлдвэр хэсэж явна. Эрх баригчид ийм л эмх замбараагүй, хөл толгойгүй засаглаж байна.

Энхийн зөвлөлд нэгдэх санаачилгад гарын үсэг зурах эрх зүйн үндэслэлийн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар лавлаж асуусан. Одоохондоо ямар ч мэдээлэл ирээгүй, хэвлэлийн мэдээлэлтэй л байна.

Юу үнэн бэ гэвэл Ерөнхий сайдад Монгол Улс ямарваа нэгэн үүрэг хүлээх олон улсын гэрээ хэлэлцээрт бие дааж гарын үсэг зурах эрх байхгүй. Тиймээс энэ асуудлыг УИХ дээр лавшруулж ярих ёстой. Нөгөө талаас, дэлхий өөрчлөгдөж байна. Гадаад харилцааны асуудал дээр бид улам л хэрсүү байх шаардлагатай болж ирж байна. Ийм эгзэгтэй цаг үед бид дотоод улс төрийн зөрчил, жижиг амбициа хойш нь тавьж асуудалд бодитоор хандаж сайтар ойлголцох ёстой гэж бодож байна.

-Ардчилсан намын дарга О.Цогггэрэл дэд сайд нарыг буцаан татах ёстой, хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулна гэдэг асуудал тавьсан. Гэвч хаврын чуулганаар асуудлыг дахин тавих болж хойшлуулаад байна. Та шаардлагыг дэмжиж байгаа юу, бүлгийн гишүүд энэ асуудалд нэгдсэн байр суурьтай байж чадаж байгаа юу?

-Би Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан. Учир нь бид хайран цаг хугацааг хий дэмий алдсаар байна. Г.Занданшатарын Засгийн газар хагас жил ажиллахдаа улс орны хөгжлийн бодлогын суурь асуудлуудыг шийдвэрлэхийн оронд зөвхөн дарга цэрэг солих, уриа лоозон хөөцөлдөх маягаар аргацааж ирлээ. Бодлогын түвшинд бодитой, системтэй шийдэл огт хэрэгжсэнгүй.

Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал улам доройтож, хувийн хэвшлийн идэвх сулран, иргэдийн амьдралын чанар муудсаар байна. “Бүтцийн өөрчлөлт”, “эрс шинэтгэл” гэх мэт хоосон уриа дэвшүүлж, ажил хийж буй мэт дүр эсгэснээр шийдлээ хүлээсэн бодит асуудлыг арилгаж чадахгүй. Тиймээс энэ Засгийн газар бодлогын шинэчлэл хийх чадамжгүй гэж харж байна. Үүний гол шалтгаан нь реформыг хариуцаж хэрэгжүүлэх ёстой голлох салбарын сайд нар бодит бодлогын шинэчлэл хийх чадавхгүй, улс төрийн эрсдэл хүлээх зориггүй байгаатай шууд холбоотой. Салбар бүрд бодит реформ хийх хүлээлт үүссэн ч хэрэгжилт алга.

Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн яаж ч ажиллаад эрчим хүчний салбарт бодит бүтээн байгуулалт, шинэчлэл хийж чадахгүй гэдгийг бид бүгд харлаа.

Тиймээс үнэнтэйгээ нүүр тулья. Маш товчоор дүгнэхэд, МАН байгууллагын хувьд бүтэн ялзрахаас гадна хүний нөөцийн түвшинд хүртэл дампуурсан юм байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ Засгийн газар огцрох ёстой гэсэн байр сууринд нэгдсэн гэж ойлгож болно. Энэ бол хувь хүний байр суурь биш, бодлогын үнэлгээнд суурилсан улс төрийн дүгнэлт юм.

-Гэхдээ шинэ оны өмнө МАН-ын дарга, Ардчилсан намын дарга нарын зөвшилцлөөр УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус бүр гурван гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулж, төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг бууруулах, энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Батсуурь нар багтсан. Уг ажлын хэсэг байгуулагдсанаар Засгийн газрыг огцруулах асуудал хойшилжээ гэж ойлгосон, буруу юу? 

-Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд олон ажлын хэсэгт хуваагдан ажиллаж, эрх зүйн шинэчлэл, парламентын үйл ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн. Улс орны ашиг сонирхолд нийцсэн бодлогын асуудлууд дээр ажил хэрэгч яриа хэлэлцээ хийх, зөвшилцөх боломж үргэлж нээлттэй байх ёстой гэж үздэг. Төрийн албыг цомхотгох чиглэлээр тодорхой санаачилга гаргаж ажиллаж байгаа гишүүд бий. Нөгөө талаас, сайд нарын хариуцлагын асуудал, бодлогын чадамжийн үнэлгээтэй холбоотой асуудлыг “зөвшилцөл” нэрийн дор бүдгэрүүлж, хойшлуулах нь өөрөө улс төрийн хариуцлагаас зугтаж байгаа явдал болно. Таны нэр дурдсан гишүүд шаардлагад гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа.

-Иргэд мөн Ардчилсан намыг сөрөг хүчний буюу хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг шүүмжилж байна. Ардчилсан намын удирдлагууд Засгийн газарт хэт найр тавьж байна гэж хэлж болох уу?

-Өнөөдрийн нөхцөл байдал Ардчилсан намаас илүү хурц, илүү шийдэмгий байдлыг шаардаж байгаа гэдэгтэй санал нэг байна. Олон жилийн турш хуримтлагдсан ашиг сонирхлын сүлжээ, засаглалын хямралтай тэмцэхийн тулд бодит үйлдэл хэрэгтэй учраас бид илүү хүчтэй, илүү системтэй, илүү тууштай тэмцэх шаардлагатай байна. Хамгийн гол нь Ардчилсан нам энэ тэмцэлдээ иргэдийн бодит дэмжлэгийг олж авах ёстой. Улс төрийн тэмцэл гэдэг бол зөвхөн парламент доторх үйл явц биш, харин нийгмийн итгэлцэл дээр тогтдог процесс. Тиймээс Ардчилсан нам иргэдтэйгээ илүү ойр байж, нийгмийн итгэлцлийг сэргээх нь чухал байна. Иргэдийн дэмжлэггүй улс төрийн өөрчлөлт тогтвортой байж чаддаггүй. Тиймээс энэ цаг үед Ардчилсан нам иргэдтэйгээ илүү ойртож, илүү итгэлцэл дээр суурилсан улс төрийн харилцааг бий болгохыг онцгойлон чухалчилж байна.

-Таны хувьд “Гэрэгэ” судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Хүрээлэнгийн Удирдах зөвлөлд дүрмийн дагуу есөн гишүүний зургааг нь томилоод байна. Энэ хүрээлэн бодлогын ямар судалгааг хийх вэ. Удирдах зөвлөлийн гурван гишүүнийг хэзээ томилох вэ?

-Маш товчоор хэлэхэд, Ардчилсан намын дэргэдэх “Гэрэгэ” судалгааны хүрээлэн ирэх 2.5 жилд Ардчилсан намыг ирэх сонгуулийн циклд засаглахад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах болно. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж байж бид улс орноороо энэ зогсонги, эмх замбараагүй байдлаас гарах боломжтой. Монгол ардын нам яаж ч шинэчлэгдээд, ямар ч шинэ хүн гаргаж ирж рекламдаад ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо шүү дээ. Харин Ардчилсан нам нөхцөл байдлыг бодитоор үнэлж, судалгаанд суурилсан бодлогын шийдлүүдээ оновчтойгоор томьёолж, боловсон хүчнээ бодитоор бэлдэх шаардлагатай нүүр тулгарч байна. Энэ бол зөвхөн сонгуульд бэлтгэх тухай ойлголт биш, харин засаглах чадамжтай улс төрийн хүчин бэлтгэх стратегийн асуудал юм.

Тиймээс бодлогын судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа нь улс орны нөхцөл байдлыг том зургаар нь харж дүгнэдэг, намын шийдвэр гаргах бүтцүүдтэй хамтран ажиллах замаар системийн реформын шийдлүүдийг боловсруулдаг, эргээд намын гишүүдээ мэдээллээр хангадаг уян хатан бүтцэд тулгуурлах нь чухал. Ийм бодлогын суурьгүйгээр жинхэнэ улс төрийн өөрчлөлт, тогтвортой засаглал бий болох боломжгүй. Ардчилсан намын дотоод шинэчлэл, бүтэц зохион байгуулалт бүхэлдээ үүнд чиглэх ёстой гэж харж байгаа. Хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь намын дэргэд улс төрийн бодлого, судалгааны тинктанк үүсгэн байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх буюу дотоод, гадаадын түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү босгох үүрэг хүлээж байгаа. Бидний зорилгыг дэмжиж буй бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллийг Удирдах зөвлөлд орж ажиллах нь нээлттэй гэдгийг мөн хэлье.

-Та бүлгийн гишүүдийнхэ хамтаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байгаа. Эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслөөс ямар ялгаатай вэ. Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт болон эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр байгааг шүүмжилж байна. Хуулийн төсөлд улс орны эдийн засгийг сэргээх ямар заалтуудыг тусгасан бэ?

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай үзэл санаа бол Ардчилсан намын үзэл баримтлалын тулгуур юм. Тийм ч учраас бид Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлаад явж байна. Энэхүү төсөл нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг бодит агуулгаар баяжуулах, эдийн засгийн харилцааг зохицуулж буй бусад хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэглэхэд баримтлах суурь зарчмыг тогтоох, улмаар хууль дээдлэх ёсонд суурилсан, тогтвортой, шударга эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой. Нэг ёсондоо Bill of Rights гэдэг шиг Bill of Economic Rights юм.

Энэ агуулгаараа манай хуулийн төсөл бол эрх баригчдын өргөн барьж ирсэн хуулиудаас философи, зорилго, чиг баримжааны хувьд суурь ялгаатай. Эрх баригчдын бодлого нь төрийн оролцоог хадгалах, төрийн зохицуулалтыг нэмэгдүүлэх, хяналт-шалгалтын механизмыг өргөжүүлэх чиглэл давамгайлж ирсэн.

Харин бидний санаачилсан хууль бол эсрэгээрээ эдийн засгийн орчинд төрийн оролцоог системтэйгээр бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хувийн хэвшлийн эрх чөлөөг хамгаалах зарчим дээр суурилж байгаа.

Энэ хууль бол аль нэг салбарын реформ биш, системийн шинжтэй бодлогын баримт бичиг гэж ойлгож болно. Улс орны эдийн засгийг сэргээх гол гарц нь төрийн оролцоог нэмэх биш, харин хувийн хэвшлийн боломжийг нээхэд оршино гэсэн үзэл баримтлал дээр суурилсан. Сэтгэлгээний хувьд шинэчлэл хийхгүй бол болохгүй байна шүү дээ.

-Таны санаачилсан дээрх хуулийн төслийн 18.3.2. төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тооны дээд хязгаарыг УИХ-д танилцуулан батлуулсаны үндсэн дээр тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий болсон нөхцөлд өөр нэгийг хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг барих тухай заажээ. Энэ талаар тайлбарлахгүй юу. Засгийн газраас 18 төрийн өмчийн компанийг хувьчлах асуудлыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Энэ бол маш чухал зарчмын өөрчлөлт. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр, газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тооны дээд хязгаарыг УИХ-д танилцуулж батлуулсны үндсэн дээр тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит байгууллагууд хяналтгүйгээр нэмэгддэг, бүтэц нь тэлдэг өнөөгийн тогтолцоог эрх зүйн хүрээнд хязгаарлаж байна гэсэн үг. Эс бөгөөс эрх баригчид төрийн оролцоог багасгана гэж гадагшаа ярьдаг атлаа ардуураа хэнд ч хэрэггүй данхар бүтэц байгуулсаар байгаа.

Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд нийт 59.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байгаа нь ДНБ-ийн 74 хувьтай тэнцэж байна.

Өнгөрсөн жил эдгээр компаниуд 26 их наяд төгрөгийн орлого олсон нь ДНБ-ийн 33 хувьтай тэнцэнэ. Ийм байхад хувийн хэвшил яаж хөгжиж, эдийн засаг яаж тэлэх юм бэ?

Засгийн газраас төрийн өмчит компаниудыг хувьчлах тухай мэдэгдэл хийсэн нь өөрөө зөв чиглэл боловч энэ нь нэг удаагийн улс төрийн шийдвэр байж болох эрсдэлтэй. Харин бид эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэхийг эрх зүйн хүрээнд хязгаарлах байнгын механизм бий болгохыг зорьж байгаа.

-Ирэх хаврын чуулганаар ямар ямар хуулийн төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээ өргөн барихад бэлэн болсон байгаа. Мөн Газрын тухай хууль дээр ажиллаж байна. Түүнээс гадна, Татварын багц хууль зэрэг Засгийн газраас өргөн барьсан зарим төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажиллаж байна.

-Ардчилсан нам бүх шатандаа бүрэн шинэчлэл хийнэ гэдгийг О.Цогтгэрэл дарга мэдэгдсэн. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу намын гишүүдээ шинээр бүртгэж, дотоод сонгуулиа хийж, ирэх дөрөвдүгээр сард Их хурлаа хийх товтой байна. Залуу гишүүний хувьд энэ шинэчлэлийг хэр зөв алхам гэж харж байна вэ?

-Нэг нам олон жилийн турш төрийн бүхий л эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, төрийн бүх институцийг захирах нь ямар хор хөнөөлтэй болохыг бид бодитоор харж байна. Өнгөрсөн намар МАН-ынхан дотоод зодооноо төрийн зовлон болгож албан тушаал булаацалдахдаа “Хэдүүлээ энд биш, цагаан байшиндаа ярилцъя” гэж ил тод ярьцгааж байсан даа. Эрх баригчид өөрсдийгөө төр гэж боддог, тэгж авирладаг болсон.

Монгол төрийн шийдвэрүүд Төрийн ордонд бус, МАН-ын төв байранд хэлэлцэгдэж, төрийн бүх институциуд улс төрийн нөлөөнд автсан тогтолцоо аль хэдийн бүрэлдэн бий болжээ. Эрх мэдлийг хяналтгүй төвлөрүүлж, ашиг сонирхлын хэрэгсэл болгож ашигладаг энэ тогтолцоо улс орны хөгжилд ноцтой эрсдэл үүсгэж байна. Энэ их завхрал өвлийн хар хүйтэнд цахилгаан таслах, олон тэрбум төгрөгийн авлигын хэрэг огт шийдэгдэхгүй байх зэргээр бидний өдөр тутмын амьдралд илэрч байна шүү дээ.

Ийм нөхцөлд сөрөг хүчний хувьд Ардчилсан нам хүчтэй, бодлогын чадавхтай, дотоод ардчилалтай байх нь улс орны хувьд зайлшгүй хэрэгцээ болж байна. Ардчилсан нам хүчтэй байхаас гадна нийгмийн дэмжлэгтэй байх ёстой. Бид иргэдийн итгэлийг хүлээж байж л нэг намын дарангуйлалд хяналт тавьж, эрх мэдлийн төвлөрлийг задлах бодит боломж бүрдэнэ. Тиймээс Ардчилсан намын хийж буй шинэчлэл бол зайлшгүй, цаг үеэ олсон алхам гэж харж байна. Улс төрийн нам гэдэг бол зөвхөн сонгуульд өрсөлдөх бүтэц биш, харин үнэт зүйл, бодлогод суурилсан институци. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хүрээнд гишүүнчлэлийн аян өрнүүлэх, дотоод ардчиллаа бодитоор хэрэгжүүлж шат шатны сонгуулийг ил тод, шударгаар зохион байгуулах нь зөвхөн хэлбэр төдий шийдэл биш, үзэл санааны өөрчлөлт байх ёстой.

Залуу хүний хувьд энэ шинэчлэлийг итгэл сэргээх, улс төрийн шинэ соёлыг бий болгох боломж гэж хүлээж авч байна.

Ардчилсан нам өнгөрсөн алдаа, дотоод зөрчлөөсөө сургамж авч, илүү нээлттэй, илүү хариуцлагатай, илүү бодлогын чиг баримжаатай нам болж шинэчлэгдэх учиртай. Ялангуяа залуучуудын оролцоо, шинэ үеийн улс төрийн соёл, бодлогын өрсөлдөөнийг бий болгохгүйгээр намын шинэчлэл бодит утгаараа хэрэгжихгүй. Тиймээс энэ шинэчлэл бол зөвхөн дүрэм өөрчлөх төдий асуудал биш, харин итгэлцлийг сэргээх, улс төрийн шинэ соёлыг бий болгох үйл явц болох ёстой гэдгийг дахин хэлье. Энэ ташрамд эх орныхоо ирээдүйг илүү өөдрөгөөр төсөөлдөг, ардчилалд итгэдэг залууст Ардчилсан намд нэгдэж, өөрсдийн дуу хоолойг илэрхийлж, улс төрийн үйл явцад бодитоор оролцохыг уриалах байна. Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор зөвхөн нэг намыг биш, Монголын ардчилсан тогтолцоог бэхжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-01-26 66.181.180.230

Олон улсын гэрээ хэлэлцээрт Гурван хүн шууд гарын үсэг эрхтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд шүү

Avatar

Нэргүй 2026-01-26 103.57.92.178

Аавьнь чуулган дээр согтуу ирж, ордны ард гал түлж энэ тэр

Avatar

Иргэн 2026-01-26 103.57.92.216

Ардчилсан намыхан нэг ихийг мэддэг бусад гнамууд мал шиг юу ч мэддэгүй гэж том толгойлохоос өөр юу чадаж байсан юм. Улсын ЕС сайд улсаа төлөөлж элдэв яриа хэлэлцээрт гарын үсэг зурөх бүрэн эрхтэй гэвгийг мэдэхгүй байж юун худал хуцна вэ. АН ынхан ийм л хүмүүс шүү дээ

Avatar

ЗОЧИН 2026-01-26 103.229.123.148

ЕС ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР, ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЭРХТЭЙ ШҮҮ. ҮХ-ийн НЭМЭЛТЭЭР БҮР ТОМ ЭРХТЭЙ БОЛСОН ЕС ОДОО УЛСЫГ УДИРДАНА ШҮҮ. ИНГЭХДЭЭ ДОТООД ГАДААДЫН ЯМАРЧ АСУУДЛЫГ БИЕ ДАААН ШИЙДВЭРЛЭХ ЭРХТЭЙ, ОУ-ын ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРТ САЙД НЬ ХҮРТЭЛ ЗУРДАГ БИЗ ДЭЭ. ЧИ ТОЛГОЙ ТОМТОЙ ШУВУУН ТАРХИТАЙ, АДГУУСНААС ДОР УХААНТАЙ ХҮН-ХОГ БАЙНА. ЗАЙЛ ДАА.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.71.100.106

АН сул ү****ц нам. Ядаж л шилэн дансны хуулийг мөрдүүлж чадахгүй байна шүүдээ. Шаардаж мөрдүүлэх ёстой байсан. Чааваас, чадахгүй л дээ. Бүх ААНэгжийг шилэн дансны хуулийг мөрдөхийг АН, ЗГ-аас шаардаж мөрдүүлэх ёстой. Одоо олон Төрийн өмчийг хувьчлах юм байна.АН яаж жижиг хувьцаа эзэмшигчдынхээ эрх ашгийг хамгаалж чадах уу даа, чааваас? Ард түмэн чинь жижиг хувьцаа эзэмшигчид шүүдээ. Чадахгүй бол Төрийн өмчийг хувьчлаад хэрэггүй ээ.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.71.100.106

АН -ын үед тэтгэвэрийн хөгшчүүл, ХБИргэдэд 1 сая төгрөг өгч хуураад 1072 -ийг нь авчихсан. Одоо ноогдол авч чадахгүй орьдоод, хохирч байна. Тэр 1072 чинь ганцхан саяын үнэтэй биш юм билээ. Буцааж өгөөрэй АН -ынхаан, тэр ядарсан иргэдийн 1072 хувьцааг. Одоо 1072 – алдсан иргэд үхсээр байгаад цаарсан даа. АН одоо ч энэ 1072-г буцаан өгч болно доо, чадахгүй лдээ, үлбэгэр намчид.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.57.93.186

Олон намын системд яаралтай орох хэрэгтэй. ХҮН гээд цөөн суудал авсан бүх намыг нөлөөтэй нам болгохыг бодлогоор хэрэгжүүл. 2 намтай улсууд өөдтэй засаглаж чадахгүй ээ. Монголд бол бүр дампуу бн ш дээ. АН гээч нь анхнаасаа туйлүшрагчид, популистууд, бүр танхайсууд бгуулсан тул үйлдэл нь хэвээр засгаар тоглож ялах тохиолд луйвардаад унагчихна, гараагүй үедээ улстөрийг зохиомлоор хурцатгаж ЗГ-ыг унагна. Скандиневийн орнууд шиг олн намтай болхоос өөр замгүй

Avatar

Жир иргэн 2026-01-26 103.57.92.39

808 тосол санаачилж Зээлийн монго агаарт цацсан Фортуна Батбаярын туслах бсан Монхбат Хогжлийн банкны захирлаар Дарга эздийнхээ омноос ял авсан уу.Одоо ч УИХуралд ялтай гишуун сууж бгаа шуу.Бас л Хогжлийн банктай холбоотой.у.Монгол улсын ЕС сайд Хук тавиул эрх биш заавар авсан блгуй.Ямар ч бсан Торийн 3 ондорлог гэж зугээр хэлээгуй бх.Фортуна -ын охиноос асуух алга бхгуй

Avatar

Ха.Цэнгэл 2026-01-26 103.57.95.22

Энэ бүсгүй залуу хүн атлаа х****л хэрүүлээс өөр зүйл мэддэггүй юм уу хаашаа юм. Фортуна Н.Батбаяр гэдэг Монголыг самрагчийн охин билүү. Н.Батбаярын гай балаг уршигаас ганцханыг дурдахад л Гэнэтийн ашгийн 68 хувийг санаачилж гай тарьсаныг манай иргэд мартаагүй байхаа.

Avatar

Ловор 2026-01-26 103.80.211.125

эцэг нь гэж солио юм байсан энэ охин нь бас адилхан бололтой байна шүү

Avatar

Нэргүй 2026-01-26 202.126.91.161

ЕС бол Бүрэн эрхтэй. Улсын ЕС том л доо.

Avatar

Зочин 2026-01-26 31.206.218.41

Цогц бодлого гаргах хуч намуудад байхгуй, их сургуулиудаа дэмжиж, хегжуулж байд захиалгаа егвел юу юм гэхээс!!! Шинжлэх ухааны арга зуйгуй, зугээр л муу орчуулга хийж байгаа, гутмаар! Мэдлэг мэдлэг мэдлэг чухал!

Avatar

Нэргүй 2026-01-26 104.28.71.90

YIH soerhon batlah estoi heleltseer bn

Avatar

Зочин 2026-01-26 103.145.234.36

Том том зүйл ярина. Энэ эмэгтэйгийн аав нь АН-ын Монголыг самрагсдын нэг. Их том зүйл ярьж байхаар хулгайлж дээрэмдсэн зүйлээ улсад тушаачих тэгээд амаа олохгүй бураарай. Худхл хуурмагаар дүүрэн байж бусдыг шүүх эрхгүй.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.122.198

Энэ Фортуна-ийн охин гэсэн байхаа? "Алим модноосоо хол унадаггүй" гэж үнэн юм даа!!

Avatar

Нэргүй 2026-01-26 66.181.179.207

хол очиж гуулин, дух минь

Avatar

Нэргүй 2026-01-26 103.57.95.22

Нэргүй бараг онч мэргэн үг хэлчих шиг боллоо.

Avatar

Нэргүй 2026-01-26 66.181.170.162

Сүүлийн үед Ерөнхий сайд гадаад улсад Ерөнхийлөгчийн ажлыг хийх маягтай яваа бол УИХ-ын дарга орон нутагт гүйцэтгэх засаглалын тэргүүн аятай айлчилж, харин Ерөнхийлөгч нь салбарын сайд шиг хүнсний хувьсгал ярьж, үйлдвэр хэсэж явна. Эрх баригчид ийм л эмх замбараагүй, хөл толгойгүй засаглаж байна.

Avatar

зочин 2026-01-26 66.181.183.245

АН 2 удаа засаглахдаа улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж өөрсдөө баяжсан. Та нарын хэрэггүй. Аав чинь үнэн бүтэхгүй нөхөр байж билээ. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг.

Avatar

Нэргүй 2026-01-26 103.80.211.52

Танай Жэнко зам тээврийн сайд шиг л байсан биздэ

Avatar

Нэргүй 2026-01-26 122.201.31.104

Трамп чихдэж байгаад гарын үсэг зуруулаа биз. НҮБ-тай зэрэгцээд бас “Энх тайвны” байгуулга байгуулах нь түүнийг үнэгүйдүүлэх санаа.

Avatar

Irgen 2026-01-26 202.9.41.3

MAN 30 jil hul.tolgoigui bolood udaj bn.Hamgiin hulgaich SU giin zaavraar.odoo MSC .SU giin hurenge huraaj.ue udmaar n yllahgui bol MGL d huuli es togtohgui.1000 vagontoi hun ZTS.1000 uhertei Enhbayr HAAn said.6 tom horoolol barisan.2000 bair barisan hun Erchim huchnii said.Buh salbariin medleg bolovsroltoi zaluu injner.tehnikiinhen salbaraasaa holoo haygdsan.Jishee n TZiin sain darga Haltar bn.Zandan bol hezeech said darga hiih hun bish.Dorjhandiin ugeer ediin zasgiig alj bn.Dorjhand z**l.

Avatar

Нэргүй 2026-01-26 66.181.160.126

занданбандийн тэр хэлэлцээр бол ирээдүйд монголд их л уршиг тарих юм байж мэднэ, далайд гарцгүй 2 том орны дунд байдаг улс цэргийн хэлцэлд нэгдэнэ гэдэг тэнэглэл, ер нь монгол мөрөөрөө элдэв юманд оролгүй байх нь ямарч нөхцөлд хэрэгтэй байх.

Avatar

Нэргүй 2026-01-26 202.9.47.88

үргэлжлэл
нэмэгдэх ёстой. аль нэг намд биш өөрийн үзэл бодлоороо хүндээ санал өгч улсаа засаглах хэрэгтэй. Бид улс орноо хөгжүүлье, сайхан амьдарья гэвэл зөв хүнээ төрд тавих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.120.166

Олон улсын гэрээ хэлэлцээг парламентаас зөвшөөрдөг нь харин үнэн шүү.

Avatar

Нэргүй 2026-01-26 202.9.47.88

Ард түмний сэтгэл зүйгээр хэдийд ямар цаг үед яаж тоглох нь намуудын зальжин арга, ард иргэд намуудын амлалтад нухацтай баримжаатай хандах нь зөв байх, монгол төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй шүү энэ бол хатуу анхааруулга!!! Энэ нөхрийн эцэг монголын ард түмнийг ядууруулж, ардчилал нэрээр хөрөнгөжиж өөрийн залгамж халааг бидний хөрөнгөөр бэлтгэсэн нөхөр шүүдээ. Ер нь намчирхах талцах үзлээс монголчууд залхаж байнадаа. цаашдаа аль нэг намд элсэх нь аюул болж байна. намгүй монголчуудын тоо нэмэгдэ

Avatar

Нэргүй 2026-01-26 103.229.120.237

чи бол өөрчилж чадахгүй тэнэг хүүхэн

Avatar

Зочин 2026-01-26 122.201.31.49

За зайлчих даа гахай минь танай ардчилсан юу хийсийн юу хийж чаддын с** чинь

Avatar

Ккккк 2026-01-26 59.153.112.77

Өөрийгөө залуу гэж бна уу энэ дура чинь? ха ха ха ха ха

Avatar

сонгогч 2026-01-26 202.9.46.203

"МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ МОНГОЛ" -ын 1 жишээ…

Avatar

Иргэн 2026-01-26 103.11.193.222

Хуцна биз энэ хүүхэн, Фортуна Монголоор яаж тоглосныг бүгд мэднэ. Эдийн засгийн хөгжлийн саад хийж байх үедээ улсын эдийн засгийг уланд аваачиж байсныг Ард түмэн мартаагүй. УИХ-ын гишүүн чинь хүртэл үе залгамжилдаг болж байгаа чинь жинхэнэ дампуурал шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж