УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өнгөрсөн 2025 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд болон 2026 оны улсын төсвийн талаар өнөөдөр /2026.1.21/ байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Намрын чуулган завсарласнаас хойш УИХ-ын гишүүд тойрог, орон нутаг, салбаруудад ажиллаж байна. Миний хувьд сонгогдсон тойргийнхоо зарим сум, зарим салбарт ажиллаж байгаа. Дэлхийн эдийн засгийн адармаатай нөхцөл байдал Монгол Улсад сүүдрээ тусгасан. Эдийн засгийн төрөлжилт сул, нэг тулгуураас хамааралтай байдлаас шалтгаалан эрдэс баялгийн салбарын экспортын орлого багассан нь амар байгаагүй. Энэ нь нийгмийн амьдралд нөлөө үзүүлж байна. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хүндрэл учирч байгаа. Үүнийг дагаад орлого буурах зэрэг олон асуудал үүсдэг.
Өнгөрсөн 2025 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан төлвийг харахаар энэ хүнд цаг үеийг хамтын хүч зүтгэлээр харьцангуй эрсдэл, хохирол багатай давсан гэж дүгнэж байна. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай, инфляци 7.5 хувьтай. Нийт гадаад худалдааны эргэлт 27 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Валютын нөөц 6 тэрбум ам.долларыг давсан.
Мөн төсөв сайнгүй байгаа цаг үед тодорхой салбаруудынхаа хөгжлийг урагшлуулах, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвортой суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний хөгжлийг урагш ахиулах бодлогын хүрээнд 2026 оны төсвийг батлах үйл явцдаа УИХ, Засгийн газар шийдвэрлэж чадлаа. Боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд 620 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж, үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэхээр тооцсон. Мөн эрүүл мэндийн салбарын цалинг тэр түвшинд хүргэнэ. Үүнийг улсын төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангаар шийдвэрлэнэ. Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар хадгалагдаж байх ёстой гэж үзэж, Засгийн газраас 6 хувиар нэмэгдүүлэхээр оруулсан саналыг 8.6 хувь болгосон. Аж ахуй, бизнесийг дэмжих, төрийн тарифийн бус бодлого, зохицуулалтыг хялбаршуулах, татварын ачааллыг бууруулах чиглэлээр Засгийн газраас УИХ-д “Баялаг бүтээгчдийг дэмжих” цогц эрх зүйн зохицуулалтуудыг өргөн барьж оруулж ирсэн. Үүн дээр ажлын хэсэг байгуулж, илүү боловсронгуй болгох, Монголын хөрсөнд хэрэгжих төрийн бодлогыг бүрдүүлэх чиглэлээр анхаарал төвлөрүүлж ажиллаж байна.
Эдийн засгийн өсөлт гэдэг ойлголт нь бүтээмж бий болсон үед л айл өрхөд нөлөөлдөг. Бид заяагдмал баялаг дээр тулгуурлаж эдийн засгийнхаа өсөлтийг хийдэг учраас тухайн салбарын үзүүлэлтийн өсөлт нь зөвхөн салбарын ажиллагсдад л эдийн засгийн үр өгөөж нь наалддаг. Тийм учраас нийтдээ үр өгөөж нь бага мэдрэгдэж байгаа юм.
Бид өөрийн онцлог, зах зээлийн багтаамжаа харах ёстой. Үйлдвэрлэл гэдэг нь барилга байгууламж, тоног төхөөрөмж биш, тухайн үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, хариу төлбөр нь халаасанд орж ирснээр баялаг бий болдог. Үүнийг ойлгож хандах хэрэгтэй.Анхдагч бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулж, нэмүү өртөг шингээснээр ажлын байр нэмэгдэнэ.
Ковидтой нүүр тулсан нөхцөл байдлын хувьд асар хүнд байсан. Түүнээс сэхээрэл авсан. Үндэсний хөгжлийн бодлогууддаа тодотгол хийсэн. Энэ нь ганц манай улс биш, дэлхий нийтэд нүүрлэсэн асуудал. Үүнээс хамгийн түрүүнд хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг шийдэх хэрэгтэй юм байна гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, цогц төлөвлөгөөг гаргасан. Ардчилсан нийгмээс хойших анхны цогц төлөвлөгөө гэж би боддог. Үр дүнтэйгээр урагшилсан. Нийт 50 орчим үйлдвэр шинээр бий болж, 300 гаруй үйлдвэрлэл нэвтэрч, иргэдийн хэрэглээ рүү орж чадсан. Мөн “Цагаан алт” хөтөлбөрийг баталсан нь үр дүнгээ үзүүлж эхэлж байна" гэв.
3,607.57





















































Нэргүй 2026-01-21 66.181.186.202
Өгөр өвгөн явж далд орооч ээ. Битгий элийрээд байгаарай
Нэргүй 2026-01-21 202.126.89.104
Ёстой цайрчихсан коммунист өвгөн далд ороосой