niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 16:31 UTC Эх: https://news.mn/r/2845204/ 447cdb097616bcad… ← niitlelch.mn руу буцах

Сэрэмжлүүлэг: Малдаа явсан иргэн осгож, амь насаа алджээ

Сэрэмжлүүлэг: Малдаа явсан иргэн осгож, амь насаа алджээ

Сэрэмжлүүлэг: Малдаа явсан иргэн осгож, амь насаа алджээ
Сүхбаатар аймагт малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олдсон харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн "А" нь энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарсан, тухай иргэний хувьд даралт ихсэх зовуурьтай байдаг байжээ.
Цагдаагийн байгууллагад сүүлийн долоон хоногийн хугацаанд осголт хөлдөлттэй холбоотой нийт дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эрдэнэт хүний амь нас хохирсон таван харамсалтай дуудлага бүртгэгдээд байна.
Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байх тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, биеийн байдал хэвийн бус нэгнээ малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт анхаарч өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-21 202.55.188.81

халамж аваад архи уух яваад энэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж