niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 16:31 UTC Эх: https://news.mn/r/2845182/ d2f734574cf1153e… ← niitlelch.mn руу буцах

Б.Ариунболд ОУХДХ-ны Ази Номхон Далайн Бүсийн Хорооны даргын Сонгуулийн хороог удирдана

Б.Ариунболд ОУХДХ-ны Ази Номхон Далайн Бүсийн Хорооны даргын Сонгуулийн хороог удирдана

Б.Ариунболд ОУХДХ-ны Ази Номхон Далайн Бүсийн Хорооны даргын Сонгуулийн хороог удирдана

Монголын Хадгаламжийн Даатгалын Корпораци нь дэлхийн 100 гаруй орны гишүүдтэй, Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо/ОУХДХ/-ны Ази Номхон Далайн Бүсийн Хорооны даргыг сонгох Сонгуулийн Ерөнхий хороог даргалж ажилахаар боллоо. АНДБХ- нд нийт 20 гаруй орны хадгаламжийн даатгагч байгууллага гишүүнээр элссэн бөгөөд ОУХДХ-нд харьяалагдах бүсийн хороодоос гишүүн байгууллагуудын хамрах хүрээ, хамтын ажиллагааны идэвхээрээ хамгийн том, нөлөө бүхий хороо бөгөөд бүс нутгийн хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус хорооны даргын сонгуулийн үйл явцыг зохион байгуулах Сонгуулийн хороо энэ оны нэгдүгээр сард байгуулагдлаа.

Сонгуулийн хорооны Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөллүүд ажиллаж байна. Өмнө нь Бүгд Найрамдах Солонгос улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь тус хороог нэг жилийн хугацаатай даргалж байсан бөгөөд АНДБХ-ны нийт гишүүдийн саналаар Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболдыг тус Сонгуулийн хорооны даргаар Монгол Улсаас анх удаа томиллоо.

АНДБХ-ны даргын сонгуулийн үйл явцыг журмын дагуу, ил тод, эрх тэгш зохион байгуулах зорилгоор тус Сонгуулийн хороо байгуулагдсан бөгөөд тус хороо нь сонгуулийн үе шат, баримт бичгийн шаардлага, харилцаа холбоо, цаг хугацааны зохицуулалт зэрэг асуудлыг батлагдсан журамд нийцүүлэн хэрэгжүүлэх юм. Хадгаламжийн даатгалын корпораци нь сонгуулийн хорооны даргаар сонгогдон ажиллаж буй нь ОУХДХ-ын АНДБХ-ны хүрээнд Монгол Улсын хадгаламжийн даатгалын корпорацийн оролцоо, нэр хүнд, манлайллыг бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд сайн засаглал, ил тод байдал, хариуцлагатай сонгуулийн үйл явцыг дэмжих чухал алхам юм. Цаашид Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь сонгуулийн явц, үе шат, холбогдох мэдээллүүдийг өөрийн мэдээллийн сувгуудаар тогтмол мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж