niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 16:31 UTC Эх: https://news.mn/r/2845147/ 03a88a99be2448ac… ← niitlelch.mn руу буцах

“Монголын төмөр зам” ТӨХК-д ажилласан ААН-үүд төлбөрөө авч чадахгүй байна гэв

“Монголын төмөр зам” ТӨХК-д ажилласан ААН-үүд төлбөрөө авч чадахгүй байна гэв

“Монголын төмөр зам” ТӨХК-д ажилласан ААН-үүд төлбөрөө авч чадахгүй байна гэв

Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-д ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа асуудлаар гүйцэтгэгч ААН-үүд болон “Монголын төмөр зам” ТӨХК-иас өнөөдөр /2026.01.21/ мэдээлэл хийлээ.


“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир:

-Бид одоогоор Улаанбаатар хотын терминал төмөр замын аюултай ачааны асуудлыг шийдвэрлэх Багахангай чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Манай төсөл онцлогтой. Юуны өмнө “Монголын төмөр зам” ТӨХК өөрийн мэргэжилтнүүдийн ур чадвараар зураг төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулсан.

Энэ хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын хүрээнд судалгаа, газар шороо, гүүр, хоолой зэрэг бүх төрлийн ажлыг хамруулснаар нийт 63 ААН оролцсон. Эдгээр ААН-үүдийн 2400 орчим инженер, техникийн ажилтан, 1400 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

Төслийн зураг төслийг бүрэн дуусгаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд төслийн нээлтийг хийсэн. Улмаар тавдугаар сараас газар шорооны ажил эхэлж, намрын аравдугаар сар хүртэл ажлын явц нэлээд ахицтай урагшилсан. Одоогийн байдлаар газар шорооны суурь бүтцийн ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхний 7.1 км төмөр замын суурь бүтцийг бид өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэсэн.

Та бүхэн ойлгож байгаа байх, цаг агаарын нөхцөл байдал нэлээд хүндрэлтэй байгаа ч бид төмөр зам татах, бетон зөөх, буулгах ажлуудыг тасралтгүй хийж байна. Ирэх дөрөвдүгээр сараас газар шорооны ажил үргэлжлэн хийгдэнэ. Эдгээр ажлын 100 хувьд дотоодын ААН-үүд оролцсон.

Өнөөдрийн байдлаар төслийн хоёрдугаар үе шат эхлэх бэлтгэл ажил хангагдаад байна. Толгойтоос баруун тийш 4.3 км-т төмөр замыг гол замтай холбох суурь бүтцийн ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд үндсэн зураг төслийн ажил дуусах шатандаа орж байна.

Дэд бүтцийн салбарт ажиллаж буй хүмүүс сайн мэднэ. Төмөр зам, авто замын ажил гүйцэтгэдэг компаниуд өөрсдийн тодорхой хэмжээний техник хэрэгсэлтэй байдаг. Харин томоохон бүтээн байгуулалтын үед туслан гүйцэтгэгчээр ажиллах, эсвэл техник хэрэгслээ түрээсэлж ашиглах нь түгээмэл.

Манай компанийн зүгээс эхэндээ Хөгжлийн банкнаас зээл авах талаар ажилласан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зээл олголтын үйл явц удааширсан. Үүний улмаас Засгийн газрын тогтоолын дагуу дотоодод нээлттэй бонд гаргасан. Бондын санхүүжилт болон компанийн өөрийн эх үүсвэрээр нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Далангийн ажлын нийт өртөг 300 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 200 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч ААН-үүдэд олгоод байна. Зам, тээврийн сайдын тушаалаар эхний ээлжид газар шорооны ажил гүйцэтгэж буй ААН-үүдийн санхүүжилтийг олгохоор болсон. Гэхдээ тухайн ААН нь доороо туслан гүйцэтгэгчтэй бол эхлээд тэдэндээ санхүүжилтээ олгох, үүнийгээ нотлох бичиг баримтыг бүрдүүлсний дараа дараагийн шатны санхүүжилтийг олгох зохицуулалт хийсэн.

Манай компанийн зүгээс бондын санхүүжилт одоогоор нэлээд удаашралтай явж байна. Өнөөдрийн байдлаар Голомт банк тодорхой хэмжээний бондын санхүүжилт олгохоор яригдаж байгаа. Үнэнийг хэлэхэд энэ хүртэл тэсэж ирсэн операторууд, техник хэрэгсэл түрээслүүлсэн аж ахуйн нэгжүүдээсээ уучлал хүсэх нь зүйтэй гэж бодож байна.

Бид байгаа боломжийнхоо хүрээнд санхүүжилт босгохыг хичээж байгаа ч зарим нөхцөл байдлын улмаас санхүүжилтийг тухай бүрд нь бүрэн олгож чадахгүй байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар нийт санхүүжилтийн 50-иас дээш хувийг олгосон гэдгийг онцолж хэлмээр байна гэлээ.

Харин Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-д ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэхдээ, “Бид ТӨХК-тай хамтран ажиллаж, техник хэрэгслээ түрээслүүлсэн ч өнгөрсөн зунаас хойш ажлын хөлсөө авч чадаагүй байна. Томоохон мега төсөлд өөрсдийн хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтойгоор эхэлсэн ажил маань Хятадын уурхайд техникээ түрээслүүлснээс ч дор нөхцөл байдалд хүргэлээ.

Бидний түрээслүүлж буй техник хэрэгсэл дунджаар 500–600 сая төгрөгийн үнэтэй. Иймээс нэг сарын түрээсийн төлбөр өндөр байдаг. Үүний цаана олон хүний цалин хөлс, банк, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын зээл зэрэг их хэмжээний санхүүгийн дарамт бий” гэдгийг хэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-21 223.118.51.119

bas l hulgai. ene novshnuud yaah ve neeren. hujaad baisan bol bugd yalyn deed!!!

Avatar

Зочин 2026-01-21 103.57.92.177

Автуусны арлын дугаар дахиад хэдэн жилдээ давтагддаг байхгүй юу тийн төхх… гэдэг гар мөн үү энэ?

Avatar

ТЭНГИС 2026-01-21 66.181.183.185

Төрийн байгуулага болон Төрийн өмчит компаниудад ажил хийгээд ажлынхаа хөлсийг хэл амгүй асуудалгүй авч чадна гэж итгэхээ аль дээр үед л больсон байсан. Би зөв бодож байж. Манай төр ийм арчаагүй болсон. Тэгсэн мөртлөө сайд дарга нар нь сая цусалж байгааг харцгаа.

Avatar

Нэргүй 2026-01-21 202.72.245.121

Төмөр замыг удирдсан дарга сайд нар идэж уугаад л алга болдгийн том жишээ байна даа. Женко баахан хулхи худлаа замын ажил хийж байна гээд баахан хүн болон компани хохироогоод өөрсдөө мөнгөө аваад алга болсон. Одоо дараагийн ээлж болох Дэлгэрсайхан өөрийнхөө бизнесийг л хийж байна даа тамар зам нэрээр. Ийм илт юмыг хазаарлаж болноо доо

Avatar

зочин 2026-01-21 66.181.160.81

Хаширдаггүй улс юмаа.. Хэдэн жилийн өмнө Женко бас баахан кампан дампууруулсан биздээ ?..Одоо Дэлгэрсайхан бас баахныг бодийг нь хөтлөх нээ

Avatar

Нэргүй 2026-01-21 103.57.95.46

Мөнгийг нь дарга нар хулгайсан биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж