niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%b1%d1%80%d1%83%d1%86%d0%b5%d 33e10c6fde2dcf95… ← zurück zu niitlelch.mn

Бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажил хийгдлээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/702 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байгаа салаа туурайтай малын төл /ишиг, хурга, эм тугал/-ийг БРУЦЕЛЛЁЗ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж, 17 өрхийн 100 тугалд “Штам-19” вакциныг, 3 өрхийн 90 хурга, ишигэнд “Рев-1” вакциныг тус тус хийлээ.

Вакцинжуулалтыг дүүргийн мал эмнэлэг Содхан ХХК-ийн 4 ажилтан хийж гүйцэтгэсэн ба дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт тавьж, 16, 17, 19-дүгээр хороодын Засаг даргын Ажлын албыг үүрэг чиглэлээр хангаж ажилласан байна.