УИХ-ын 2024 оны сонгуульд өвдөг шороодсон Ардын намын экс гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг барааддаг жишиг тогтсон. Тэр жишгээр УИХ-ын гишүүн асан Т.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.
Өмнө нь энэ албыг УИХ-ын гишүүн асан Г.Ганболд залгуулж байсан ч Зам тээврийн дэд сайд болж, Засгийн газрын танхимд багтсан. Ингэснээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн орон тоо сулраад байсныг УИХ-ын гишүүн асан Т.Энхтүвшингээр нөхжээ. Тэрбээр 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдож байсан юм. Улмаар 2024 оны сонгуульд дахин өрсөлдсөн ч ялагдсан. Үүний дараагаар хэсэг хугацаанд улс төрөөс хол байсан бол Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд нарын араас Ерөнхийлөгчийг бараадаад байна. Энэ нь түүний хувьд 2028 оны УИХ-ын сонгуульд дахин өрсөлдөх нүхээ малтаж яваагийн нэг илрэл ч гэж хэлж болно.
А.СҮРЭН
3,607.57
















































Нэргүй 2026-01-14 202.126.89.57
ерөнхийлөгч чинь хэчнээн зөвлөхтэй болчихов оо
зочин 2026-01-14 66.181.166.196
Иймэрхүү улсаас уг нь эртхэн салж л байх нь зөв баймаар, одоо энэний улс, нийгэмд хэрэгтэй юм хийдэг гэж юу байх, хорчин болчихсон л гар байгаа ш дээ
Нэргүй 2026-01-14 103.229.121.24
Харах царайны ухаантай хүн биш байна даа???
Ба 2026-01-14 66.181.176.244
Иймэрхүү новшнуудыг ард түмэн бид заавал цалин албан тушаал өгч тэжээх ёстой юу