niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 17:33 UTC Эх: https://news.mn/r/2843689/ eb770f99af1bc106… ← niitlelch.mn руу буцах
76:1
126:1 Антропологич

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, парламентын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бум-Очирыг танилцуулж байна.


УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтын 15-д эрэмбэлэгдэн, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Бум-Очир бол Ардын багш, Шинжлэх ухааны гаьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дуламын хүү юм. Аавынхаа эрдмийн ажлыг өвлөсний зэрэгцээ Монгол дахь антропологийн шинжлэх ухааныг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан судлаач, эрдэмтнээр нэрлэгддэг.

Тэрбээр хэл бичгийн ухааны магистр, докторыг Монголдоо хамгаалсан бол антропологийн магистр, доктороо Кембрижийн их сургууль, Лондонгийн их сургуульд хамгаалжээ.

Намтарт нь өгүүлснээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 28 жил ажилласан байна. Түүний бүтээлүүд англи хэл дээр хэвлэгдэж, Оксфорд, Кембриж зэрэг дэлхийн шилдэг их сургуульд суралцдаг оюутнуудын унших бичиг, гарын авлага болсон. Хулхи докторуудтай харьцуулшгүй нэгэн гэж хэлж болно.

Нэгэн үе телевизийн салбарт хүч үзэж байсан түүх бас бий. Монгол HD телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч байснаар нь олон нийт гадарлах болов уу. Мөн дэлхий дахинд тархсан монголчуудын тухай “Заншлын хэлхээ” баримтат нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан. Цэнхэр дэлгэцээр дамжуулан олон нийтэд танигдсаныхаа дараа Соёлын сайд С.Чулууны ахлах зөвлөх болсон нь их улс төрд орж ирэх бэлтгэл нь байсан гэж хэлж болно.

Харин сайд асан С.Чулуун архивын нууц материалыг хятадуудад зарсан асуудалд нэр холбогдож, чөлөөлөгдсөнийх нь дараа тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх болсон.

Гурван жил дээрх албыг залгуулж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхүүдээ МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд тойрогт болон жагсаалтаар сойсны нэг нь Д.Бум-Очир байв.  Нэг үгээр хэлбэл, нэгдүгээр хүний дэмжлэгтэйгээр парламентад орж ирсэн гишүүн гэж тодорхойлж болно. УИХ-аар өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал орж ирэхэд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн гишүүдийн нэг. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж, “МАН-ын Хяналтын хороо шийдвэрээ эргэн харахгүй бол Ардын намаас гарна” гэж УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Хэрлэн нарын хамтаар хэвлэлийн хурал хийж байв.

Тэрбээр соёлын өвийг хадгалах хамгаалах чиглэлээр, ялангуяа соёлын биет бус өвийг хамгаалах, өв тээгчдийг дэмжих чиглэлд төр онцгойлон анхаарах шаардлагатай гэх байр суурь барьдаг гишүүдийн нэг.

Мөн боловсролын салбараас хөрөнгө татах хэрэггүй, багш нарын цалинг өсгөж, сургууль, цэцэрлэг шинээр барихад төр гар татаж болохгүй гэж үздэг. Тэрбээр УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байв.  Тэд Боловсролын сайд П.Наранбаяр нь  тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр  төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил юм гэж огцруулах санал тавьсан юм.

Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2024 онд өөрийн орлого 120 сая 740 мянга, 220 сая төгрөгөөр үнэлсэн нийтийн орон сууц нэг, Toyota, Prado 150 – 1-тэй, 102 сая төгрөгийн үнэлгээтэй гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1996 онд Монгол хэл бичгийн дээд сургууль, Монгол-Англи хэлний багш
  • 1998 онд Монгол Улсын Их Сургууль, Хэл бичгийн ухааны магистр
  • 2000 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Хэл бичгийн ухааны доктор
  • 2001 онд Кембрижийн Их Сургууль, Антропологийн мастер
  • 2006 онд Кембрижийн Их Сургууль, Антропологийн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-1998 онд Монгол хэл бичгийн дээд сургууль, Багш
  • 1998-2006 онд МУИС, Утга зохиол судлалын тэнхим, Дагалдан багш
  • 2006-2009 онд МУИС, Угсаатан судлалын тэнхим, Профессор
  • 2009-2014 онд МУИС, Нийгэм соёлын антропологийн тэнхим, Профессор, тэнхимийн эрхлэгч
  • 2014-2015 онд Кембрижийн Их Сургууль, Монгол ба дотоод ази судлалын төв, Зочин судлаач
  • 2015-2019 онд Лондон Коллеж Их Сургууль, Антропологийн тэнхим, Судлаач
  • 2019-2021 онд МУИС, Антропологи, археологийн тэнхим, Профессор, тэнхимийн эрхлэгч
  • 2021 онд Соёлын яам, Сайдын ахлах зөвлөх
  • 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Франц

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-13 103.229.121.51

Уг нь анропологоо хийгээд Монголчуудын гарал үүслийг судлаад явж бсан бол дээр бждээ. Одоо овоолсон үхрийн аргал болох замдаа орж дээ.

Avatar

Нэргүй 2026-01-13 103.57.94.156

эхний шашны асуудал зөвлөх бямбажав төгсбуянт зурлага бол шаблон гэж зөв хэлсэн. сүүлийн хулан шашинд зөвлөх гээд загинаад давхиад явчсан

Avatar

Нэргүй 2026-01-13 103.229.121.24

"Алим модноосоо хол унадаггүй"!!!

Avatar

Зочин 2026-01-13 103.229.120.94

Манжийн үлдэгдэл байдаг л гэх юм тэгээд ямар хүмүүс нь манжийн үлдэгдэл юм бэ дээ

Avatar

Нэргүй 2026-01-13 172.56.171.11

ЭНЭ ЕСТОЙ ТУУХИЙ БАНЬД БАЙСАН БАЙНА ЛЭЭ. ЕР НЬ ТЭГЭЭД ДУЛАМЫНХАН МАНЖ, ХЯТАД ОВОГ ДЭЭДСЭЭ ДУРСАЖ ЯВДАГ ЮМ БАЙГАА БИЗ. БУРУУ НЬ Ч ЮУ БАЙХАВ

Avatar

өвгөн 2026-01-13 71.202.246.183

Энэ С.Дулам гуай чинь Бөө судлаач биш билүү? Бум хүүгийн ээжийг Бадам гэдэг санагдана. Дулам гуайн нэр л Бурханч Лам тэр гэдэг шиг цойлоод байх болж. Чоймаа харин эднээс тохой өндөр байсан даа. Хүү Лодойравсал нь хаа яваа болдоо.

Avatar

Нэргүй 2026-01-13 86.169.199.112

Энэ залуу Монголд хэрэгтэй л толгой доо. Амжилт.

Avatar

Нэргүй 2026-01-13 46.128.10.99

Давгүй л эр хүн шиг байдаг юм. Эрдэмтний хувьд гайгүйчүүдийн тоонд ордог. Улс төрд эрдмийн ажил шигээ няхуур хандвал хэрэгтэй л хүн байна. Гэхдээ манай одоогийн "Улс төр" гэж нэрлэгдэж, тэнэгүүдийн "ойлгож байнаа" юм ямар ч хүнийг алж мэднэ дээ.

Avatar

Нэргүй 2026-01-13 202.126.91.218

Тарган Дуламын энэ хүү эрдэмийн ажлаа голж шоу тв салбараар гүйгээд улс төрд урвасан нэр төр хөөцөлсөн нэгэн билээ

Avatar

иргэн 2026-01-13 103.168.34.154

ийм бөөрөнхий хүн уих д сонгогдож огт болохгүйг уих д сууж байгаа хэдэн нөхдүүд батлаад бйна хайран эрдэмтэний нэр

Avatar

Бабар 2026-01-13 66.181.165.234

үе залгамжлан тэнэгрэх үзэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-13 188.162.254.15

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсад 35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!

Avatar

Зочин 2026-01-13 82.149.82.33

Ийм мундаг эрдэмтэд мэргэжлээрээ ажиллавал илүү үр бүтээлтэй байна байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж