Монгол Улсад эдийн засаг, бизнестэй холбоотой 200 гаруй хууль тогтоомжоор төр зохицуулалт хийж байна. Эдгээрээс 40 гаруй хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, "дөнгө" болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар талуудын байр суурийг хүргэж байна.
"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨМЧИЙГ ДЭЭРЭМДДЭГ ТОХИОЛДОЛ МАШ ОЛОН"
Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:
-Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар учраас гадаад хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзэлж байна. Харин бид уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг аль салбар руугаа оруулах вэ гэдэг нь салбар яамны асуудал. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн салбар дээрээ тулгуурлаад байх юм уу, энэ орлогоороо цаашдаа экспортлогч болох бусад салбараа хөгжүүлэх үү гэдэг бодлогын шийдвэрийг яамнаас гаргах ёстой. Хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд ганц Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлаад шийдэхгүй. Асуудлыг цогцоор нь шийдэх ёстой.
Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгийг хамгаалж чадаж байгаа юу. Тэр хөрөнгө оруулалтаа буцаагаад гаргах боломжтой юу. Өнөөдрийг хүртэл манай улсад гадаадын хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгийг дээрэмддэг тохиолдол маш олон.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн асуудал. Гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийлээ гэхэд Монголын талын иргэн, аж ахуйн нэгж нь гэрээгээ биелүүлэхгүй байх тохиолдол их байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын гэрээний хууль эрх зүйн орчинг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Нөгөө талаараа хөрөнгө оруулалтын маргаан үүслээ гэхэд хурдан шуурхай шийдвэрлэх ёстой. Өнөөдөр арбитраар хөрөнгө оруулалтын маргаан эцэслэн шийдвэрлэх боломжтой. Тэрнээс өмнө шүүх дээр маргаан үүсгэхгүйгээр хоёр тал тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэх боломж маш хомс байдаг. Тиймээс энэ механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэгдлээ гэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, хугацаа маш их алддаг. Бид энэ асуудлыг цогцоор нь харахгүй бол мянган сайхан хууль батлаад нэмэргүй.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын тоо эрс буурсан. Монгол Улсад 2024 онд 4.2 тэрбум ам.долларын гадааадын шууд хөрөнгө оруулалт орж ирсний 50 хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр үлдсэн хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ихэвчлэн үйлчилгээний салбарт орсон. Гэтэл яагаад хөдөө аж ахуй, боловсролын салбар руу орохгүй байна вэ гэхээр тухайн салбарын хөгжил маш муу байна гэсэн үг. Тийм учраас энэ салбаруудаа хөгжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол гадаадын хөрөнгө оруулалт олон салбар руу орж ирэхгүй.
"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН 120 ГАРУЙ ГОМДЛООС 88 НЬ ШИЙДЭЭГҮЙ"

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:
-Монгол Улсад өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын маш олон маргаан хуримтлагдсан байдаг. Эдийн засаг, хөгжлийн яамны судалгаагаар гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой 120 гаруй гомдлоос 88 гомдлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байна. Иймэрхүү асуудлыг шат дараатай шийдвэрлэх ёстой. Бидний хувьд олон жил ярьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль юу болох бол гэсэн хүлээлттэй хэвээр байна. Энэ хууль дангаараа батлагдлаа гээд асуудлыг бүрэн шийдэхгүй. Үүнийг дагалдуулаад Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэх мэт хуулиуд хоорондоо уялдаатай байх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэдий ч татварын хуулиараа "боомилж" таарахгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан он жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын оргил цаг үе байсан гэдгийг албаныхан онцолж байна.
Тэр үед гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нэг жил таван тэрбум ам.долларын ашиг олж байлаа. Тэр цагаас хойш төр засгийн шийдвэр гадаадын хөрөнгө оруулагчдыг "үргээсэн".
Нэгэнт итгэл алдарсан хөрөнгө оруулагчдыг татах амаргүй байдаг юм байна. Тиймээс манай танхимаас 2026 онд "Итгэлцлийн эдийн засгийн бий болгоё" гэдэг уриалгатай ажиллаж байна. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг бий болгох шаардлага байна. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч хөрөнгө оруулалтын бодлого тогтвортой үргэлжилж байх ёстой. Монгол Улс өнөөдөр хоёр хөршөөсөө эдийн засгийн асар их хамааралтай байж, улам даамжирч байна. Тийм учраас гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай.
"УУЛ УУРХАЙГААС БУСАД САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ШААРДЛАГАТАЙ"
МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар:
-Ерөнхийдөө эдийн засгийг эрчимжүүлэх тэр дундаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай малгай хууль батлагдахаар хүлээгдэж байна. Энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх жагсаалтад орсон байгаа. Үүнийг дагалдуулан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон Худалдааны тухай хууль зэрэг 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно. Ингэснээр худалдаа, эдийн засагтай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна. Энэ дунд хөрөнгө оруулагчдын асуудал нэлээд чухал байр суурийг эзэлнэ. Монгол Улсын хувьд 2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн өндөр байсан. Тэр цаг үеэ бодвол өнөөдөр хөрөнгө оруулалтын тоон статистик буурсан байна. Бид бүхэн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудыг хийхийн тулд хууль эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах хэрэгтэй.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад итгэх итгэл суларсан. Тиймээс итгэлийг сэргээж, хууль эрх зүйн орчныг сайжруулсны дараа гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол гадаад худалдааг дэмжих чиглэлээр танхим дээрээ баримт бичиг гаргадаг. Танхим нийт 6500 гишүүн, аж ахуйн нэгж, байгууллагатай. Монгол Улсын гадаад шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Тиймээс дан уул уурхай гэлтгүй эдийн засгаа солонгоруулж, бусад салбараа хөгжүүлэх шаардлага бий. Жишээлбэл, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбараа хөгжүүлэх чиглэлд анхаарах ёстой. Уул уурхайн салбар бол яалтч үгүй том хөрөнгө оруулалт, том бүтэц, том бүтээн байгуулалт шаарддаг. Бид эсрэгээсээ хөдөө аж ахуй, тээвэр логистик зэрэг бусад салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Эдийн засгийн эрх чөлөөний тухай малгай хууль болон түүнийг дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт хийснээр бусад салбаруудад илүү боломж нээгдэнэ гэж харж байгаа.
Бизнесийн орчны судалгааг МҮХАҮТ-аас хийдэг. Манай дотоодын аж ахуйн нэгжүүдээс экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр анхаарах шаардлага байна гэдгийг хэлж, ярьдаг. Хамгийн гол нь гадаадаас ирж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан маш олон таагүй түүх бий. Эргээд хөрөнгө оруулагчид руугаа дайрдаг асуудлууд тасралтгүй үргэлжилж байна. Монгол Улсад хөрөнгө оруулсан бол аль аль нь хожих зарчмаар ажиллах ёстой. Тиймээс эдийн засгийн ямар нэгэн хөшүүргийг бий болгож чадаж байж хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ.
3,607.57






















































- yxsenui chuni shaaltsaxc 2026-01-13 50.147.160.114
baasni gadni Xurungo oryylalt kapyts.
Зочин 2026-01-13 112.72.8.106
Уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах нь зөв шүү. Гэхдээ хөрөнгө оруулагч, хөрөнгө хоёрыг хамгаалахгүй бол манай өлөнгүүд хэцүү шүү..
Нэргүй 2026-01-13 103.229.121.24
Арай гэж оруулсан барууны ганц том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо төр засаг нь хүртэл гоочлон дарамтлаад байхаар чинь ямар дурак Монголд хөрөнгө оруулах вэ дээ??!!
Нэргүй 2026-01-13 192.82.91.163
Шүүхийн шийдвэр дээр 5 жил гацаж байгаа хэрэгэ байна. Гадаадын иргэн гэдгээр нь дээрэлхээд ямар ч үйлдэл хийдэггүй.
ХУУЛЬЧ 2026-01-13 202.9.47.76
ХҮНИЙ НИЙГЭМД УЛСЫН ЭРХ АШИГ ГОЛ ШҮҮ. ,,,,ГАДНЫ ГӨЛӨГ, НОХОЙ ТЭЖЭЭГЭЭД ТЭД МОНГОЛ БАНХАР БОЛДОХҮЙ.. ТИЙМ БОЛОХООР МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ГАДНЫ ӨЛӨНДӨЖ ,,ШУНАТАЖ МОНГОЛЧУУДЫГ ҮХЭР ГЭЖ ХАРАХ ХЭРЭГҮЙ .МОНГОЛЫН ЭРХ АШИГ , МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨРМӨЛ ЭРХИЙГ ЭРХ ХУУЛИЙН АРГААР ЗӨРЧИЖ БОЛГОДГҮЙ ЮМ.,,,.,, АМЕРИК,,АНГЛИ,,СОЛОНГОС,,БНХАУ,, ОХУ ,,КАЗАСТАН БУСАД УЛС ТЭР ЗАРЧЫГ ТУГ БОЛГОЖ ,,,ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН ХУУЛЬ ШҮҮХИЙН ХАР ХАЙРЦАГ ХАМГААЛЖ ИРСЭН ЮМ .
зочин 2026-01-13 138.252.29.2
зөв бич
Нэргүй 2026-01-13 202.126.91.86
Чи хулгайч уу?
Нэргүй 2026-01-13 172.56.2.46
Ийм балай хоцрогдсон, бараг солиотой шахуу хууьчтай байхаар ч одоо яаж гадаадын хөрөнгө оруулалт татах болж бнаа, ээ бүү үзэгд минь !!!