niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 17:34 UTC Эх: https://news.mn/r/2843497/ 3e84883431e742b6… ← niitlelch.mn руу буцах

Толгойг нь илэх хэрэггүй, хохирол нэхэмжилье!

Толгойг нь илэх хэрэггүй, хохирол нэхэмжилье!

Толгойг нь илэх хэрэггүй, хохирол нэхэмжилье!

Эрх баригчид төлөөний хүнээ төрийн өмчит компанийн захирлаар томилж, ашиггүй ажиллуулчихаад эцэст нь чөлөөлсөн болж, хариуцлагаас мултлаад нийтийн өмчийг үнэгүйдүүлдэг, тонодог хурган заль гаргадаг болсоор удлаа.

Жишээ татвал, УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 2019–2021 онд алдагдалтай ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагад нийт 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон тухай мэдээлж байв. Үүнд,

  • “Тавантолгой түлш” ХХК-д 2021 онд захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар нарын нийт 63 албан хаагч хамтдаа 568.8 сая,
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан Ш.Бямбасүрэн 102.8 сая,
  • ДЦС-4 ТӨХК-д 2020 онд захирлаар ажиллаж байсан Ү.Төмөрхуяг 69.4 сая,
  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг 2020 онд 28.4 сая, 2021 онд 19 сая,
  • “Биокомбинат” ТӨХХК-ийн захирал асан О.Цолмон 2022 онд 12.4 сая,
  • “Засгийн газрын авто бааз ТӨҮГ” –ийн захирал С.Энхбаяр 2019 онд 6.9 сая, 2020 онд 2.9 сая, мөн тус компанийн захирлаар ажиллаж байсан Г.Чинзориг 5.4 сая,
  • УБЦТС” ТӨХК-д 2019 онд захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 21.3 сая төгрөг, 2020 онд 14.9 сая төгрөгийн урамшуулал авсан бол 2021 онд захирлаар ажиллаж байсан Р.Дагдан 12.8 сая,
  • Хөдөө аж ахуйн биржийн захирлаар ажиллаж байсан Х.Баатар 13.2 сая,
  • “Алтайн Улиастай эрчим хүчний систем” ТӨХК нь 2019 онд 3.4 сая, 2020 онд дөрвөн сая, 2021 онд нэг сая, 2022 онд гурван сая төгрөгийн алдагдалтай ажилласан атлаа тус компанийн захирал О.Пүрэвсүрэн 11.7 сая, мөн 2020 онд дээрх компанийн захирлаар ажиллаж байсан Т.Ганзориг 42.1 сая төгрөг, 2021 онд 40 сая төгрөгийн урамшуулал авсан тухай зарласан.

Дээрх мөрөөр Засгийн газар хохирлыг барагдуулж авах тухай асуудал хөндөх нь үү гэтэл таг чиг. Бараг нэг тэрбум шахам төгрөгийг урамшууллаар авсан байгаа юм шүү дээ.

Уг нь Г.Занданшатарын танхим энэ мэт үйлдэлтэй эвлэрэхгүй тэмцэхээ өнгөрсөн зун л зарласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Шахааны үйлдвэр байгуулсан этгээдүүдээс эхлээд компанийн хөрөнгө санхүүд хоноцын сэтгэлээр хандсан хэнбугайд ч хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдсэн ч алдагдалтай ажилласныг нь мэдсээр байж хувьдаа урамшуулал авсан захирлуудад хариуцлага тооцох тухай ярилгүй өнөөдрийг хүрэв.

Харин ч Засгийн газар төрийн өмчит компаниудыг ашиггүй ажиллуулсан дээрх жишээг үнэ цэнэтэй аж ахуй нэгжээ хувьчлахад бамбай болгоход ашиглаж, ууж идсэн этгээдүүдээ хариуцлагаас мултлах, нөгөө талдаа өөрсдөө давуу эрхээр төрийн өмчийг үнэгүйдүүлж авах давхар бодлого барьж байна гэж хардах шалтгаанууд үүсч буй.

Төр өмчтэй байхаар хулгай, луйвар дийлддэггүй нь үнэн. Тэр тусмаа МАН 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш засагласнаар бүх л шатанд хулгай дийлдэхээ больсныг харж болно.

Засгийн газар солигдох бүрт Ерөнхий сайд нь хулгай, авлигатай тэмцэх амлалт өгдөг ч ажил хэрэг болж байгаа зүйл алга. Хүн нь солигдсоноос цааш ажил ахисангүй гэж хэлж болно.

Уг нь хэлсэн ярьсандаа байдаг бол ядаж л төрийн өмчит компанийг ашиггүй ажиллуулсан дээрх хэдэн захирлуудын хөрөнгийг битүүмжлээд хохирлоо барагдуулаад авчих боломж бий.  Ингэж чадвал төрийн өмчит компаниудад шинээр захирлаар томилогдож байгаа албан тушаалтнуудад “идэх дон” шүглэхгүй. Хариуцлага ярьдаггүй учраас хулгай хийх, шахаа хийх бүх л боломжийг эрэлхийлж байна. Дээр нь хамаарал бүхий аль эсвэл бүлэглэл, фракцынхнаа томилдог өмнөх Засгийн газрын алдааг өнөөгийн танхим үргэлжлүүлсээр байгаа юм.

Иймээс нэн тэргүүнд маш их хэмжээний мөнгө хяналтгүй урсгаж байгаа урсгалыг зогсоохын тулд хариуцлага тооцдог болох. Өмнө нь гарсан асуудал гээд орхих бус араас нь нэхэл хатуутай үзэх. Мөн өмч хувьчлалыг хийхдээ үнэлгээг зөв тогтоож, улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдэд өгөхгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлыг хийх учиртайг эдийн засагчид сануулсаар байна.

Жирийн иргэн нь гудамжнаас гар утас олсон байтал хулгайд сэрдэгдэж, асуудал үүсэж байхад төрийн өмчит компани алдагдалтай ажиллаж буйг мэдсээр байж өөрсөддөө урамшуулал авсныг хаацайлан хэдэн жил толгойг нь илж хариуцлагаас мултлах вэ. Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлт тодорхой баримт биш юм уу, эрх баригчид аа. Ийм тодорхой баримт дээр хариуцлага ярьж чадахгүй байхад нүүрсний хулгайч нарт хариуцлага хүлээлгэнэ гэх үгэнд ард түмэн яаж итгэх юм бэ?.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-12 103.229.121.24

Бүр харах царайны аймаар хүмүүс байна!!!

Avatar

Нэргүй 2026-01-12 43.242.242.59

АН ч 2 удаа төрийн эрх барихдаа дутахааргүй мөнгө зөвшиж шамшигдуулсан. тэр байтугай эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж маш олон зуун хүн хэдэн төгрөг тушаасан болоод бүгд тэтгэвэрээ тогтоолгосон. өөрсдөө ариун хүмүүс шиг ярих нь утгагүй сонсогдож байна

Avatar

Энэ нар улсын мөнгө хөрөнгийг ил цагаан хулгайлсан этгээдүүд хариуцлага тооцохгүй болохоор дараагийн дарга нар хулгайлж байгаа. 2026-01-12 66.181.188.147

Зочин

Avatar

Нэргүй 2026-01-12 103.212.116.136

ДАНХ Монголыг зориуд сэхэхгүй болтол нь хорлосон. Ямарч боловсролгүй тэнэг хүнийг төрийн толгой дээр гаргавал гадаадын туршуулууд түүнийг чадамгай ашигласан гэж үзэхээс аргагүй.

Avatar

Zochin 2026-01-12 202.126.91.226

Hi

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.91.118

Сонгодог хулгайч нар үнэнд гүйцэгдэх өдөр иргэ шүү!!!!!!

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.91.118

По Ганбаа сайд дарга нарт хүүхэг авч өгдөг л хүн. Жасрай гуайн хүү яагаад нас барсан вэ? Цааш нь ярих уу? болихуу?

Avatar

Зочин 2026-01-12 66.181.160.18

Арай л дэндэж байна. гтбү захирал Алтанцэцэг нэг ч төгрөгнийй орлого олохгүй, зээлээр сахүүжиж, цалин тавьж байж урамшуулал олгоно гэж юу байх вэ дээ. Компани юм бол тэр их наядаар хэмжигдэх зардалтай бүтээн байгуулалтанд оролцрж юм бүтээж барьж байгаа бол өөр хэрэг. Зүгээр л оффист сууж амаараа ажил хийдэг 100 ажилтантай компани шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-12 46.128.10.99

Харваас л хулгайч царайтай амьтад байна. Хохиролоо нэхэмжилж авья!

Avatar

Нэргүй 2026-01-12 59.153.112.73

ХҮИТЭН ЦАРАИТАИ ХУЛГАИЧУУД

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.188.149

МАН ны нүүрсчид арай л увиагүй идээч гудраач юмаа. Нөгөө нүүрсчин нянбактери хүүкийн тавантолгой түлш гэж муужруулдаг түлшний луйвараа шийдээгүй байж дахиад хагас коксжсон шахмал түлний үйлдвэр энэ жилд барина гэнээ. доромжилж байгаа юм шүү.

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.88.111

Ардчилсан намынхан аа, улсаас өөр хулгайлж авах юм юу байна вэ?

Avatar

Нэргүй 2026-01-12 59.153.112.73

ШОРОНД ХИ ЛАЛРУДЫГ

Avatar

Зочин 2026-01-12 66.181.176.83

энэ олон хүнийг тэгээд одоо бүгдий нь тагнуулд ажилд авдаг л юм байх дааа Худлаа хошгоруулаад бгаам биш үү

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.189.23

Хүрэлсүхийн энэ улсад учруулсан хохирол ГТБҮ , ТТТ гэх хоёр компаны үйл ажиллагаанаас ил тод харагдана. Хэзээ нэгэн цагт нөхөн төлүүлээсэй дээ. ТТТ гэхэд 2 их наядын зарлага, 2 их наядын алдагдал учирчихаад байна. Бид харж л байх уу

Avatar

зочин 2026-01-12 202.9.46.141

эзэнгүй монгод хүн бүр дураараа дургина……………..

Avatar

Нэргүй 2026-01-12 103.57.94.38

gazrin tosni tosliin huuhnee zailuulache 8 jil bariad duusdgui uildver gej yu baidag yum

Avatar

ЗҮГЭЭР Л ХОХИРОЛЫГ ТӨЛҮҮЛ .... 2026-01-12 202.70.43.34

Худлаа хоосон БАРИВЧИЛГАА, АЖЛААС ХАЛАХ… нтр бол зүгээр л Улс төрчидийн өөрсдийхөө Сонгуулийн ОНОО ЦУГЛУУЛАХ ХЭРЭГСЭЛ болчихлоо. Үнэхээр гэм зэмтэй бол тэр Улсад учруулсан хохиролыг нь Бодитоор Буцааж Төлүүлдэг л болмоор байнаа.

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.176.142

VANXQNDI UILCHLN MASSAJLI80955877ALNI SEXSDEED ANUSN VANXANI BIEE UNELLEED BOOW DOLOON

Avatar

И 2026-01-12 103.212.117.21

ХОХИРООД Л ӨНГӨРӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ. БАЙГАА ДЭЭРЭЭ ГЭЭД Л ЦОХИСООР Л БАЙХ БОЛНО ! НИСЭХИЙН ДАРГА БАЙСАН НӨХӨР ДЭЭД БОЛВСРОЛ Ч БАЙХГҮЙ, ХӨЛДҮҮ ГАР…

Avatar

Нэргүй 2026-01-12 103.212.162.155

Тавантолгой түлш компанийн үйлдвэр хог болсон уу?
Хэдэн их наяд ын хөрөнгө оруулалт хийгдсэн вэ?

Avatar

жжээ 2026-01-12 59.153.114.140

Дээрх 5-аас гурав нь шал архичин царайтай /за иргэний нэсэхийн дарга бол бүр авах юм байхгүй/, нэг эмэгтэй нь ЗХУ-д боловсрол эзэмшсэн байж магадгүй ямар ч гэмших сэтгэлгүй балиар авгай нарын нэг байхаар царай зүс дуу хоолойтой. За Баатар гуайг сайн мэдэхгүй юм. Хэнийг яах гэж томилоод бнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж